Шодойны олеогранулем ба шамранд суулгасан бөмбөлөгийн эмгэг жам, эмчилгээний асуудалд

JCutanAesthetSurg_2012_5_3_198_101382_u1

Оршил

Хүний биеийн аль нэг хэсгийн хэлбэр галбирыг сайжруулах нөхөн засварлах гоо сайхны мэс засал хийх зорилгоор 100 гаруй жилийн өмнөөс эмч нар энэ төрлийн хагалгааг сонирхон хийх болжээ. Өнгөрсөн зуунд дээд зэргийн наалдамхай унжгай чанартай шингэнийг хэрэглэж байсан тухай ном сударт ч тэмдэглэгдэн үлджээ. Өнөөдөр урологийн практикт шээс гоожилтыг эмчлэхэд хүний биед ороод гаж нөлөө үзүүлдэггүй унжгай чанартай зөөлөн латекс резинлэг биеийг давсагны амсарт хуниас булчингийн дефект орон зайг орлуулан хийж нөхөн сэргээх, бэлгийн сулралтай өвчтөний шодойны хөндийлөг биеийн хоорондуур пластмасан чигтавьж суулгах эмчилгээг эмч эрдэмтэд хийж байна.

Сүүлийн жилүүдэд шодойны шамрангийн хэсэгт болон арьсан дор нь төрөл бүрийн тос, глицерин зэргийг агуулсан химийн бэлдмэлүүдийг шприцээр шахаж тарих, шамрангийн арьсан дор жижиг зүслэг хийж хуванцар бөмбөлөгийг суулгах зэрэг ажилбарыг залуучууд өөрөө өөртөө болон найз нөхдүүд харилцан бие биендээ хийж үүнээс үүдэж гарсан эмгэгийг эмчилж байгаа мэдээлэл, энэ эмгэг өсөх хандлагатай байгаа тухай эмч эрдэмтдийн судалгаа цөөнгүй байна. Шамрангийн арьсан дор эргэн тойронд нь вазелин, глицерин, преднизолон, гидрокортизоны эмульс зэргийн аль нэгийг шприцээр шахаж гэмтэл учруулснаас шахагдаж орсон тосон уусмал уусдаггүй учир томоохон хэмжээний булдруунууд үүсгэж орчны арьс салстыг гэмтээж, шодойны хөндийлөг болон хөвсгөр биед их хэмжээний сорвижилт, үрэвслийн нэвчдэс, жижиг бичил буглаа үүсгэж улмаар шодойны хэлбэр хэмжээ өөрчлөгдөж хэв гажилт үүсэж хүндрэх тохиолдол ихэнхэд нь тохиолдож байна. Шодойны шамрангийн салстын дор бөмбөлөг байрлуулснаас шалтгаалж үрэвсэх, өөртөө болон эмэгтэй хүнд эвгүй мэдрэмж эмгэг үүсгэж зовлон учруулдаг.

Судалгааны зорилго нь эмгэгийг үүсгэж буй шалтгаан, үүсэх үр дагавар, эмчилгээний асуудлыг хөндөж төвч дүгнэлт гаргахад оршино.

Клиникийн судалгаа.

gr1Бидний судалгаагаар УКТЭ- ийн 1999-2001 онд Бөөрний мэс заслын тасагт болон амбулаториор 23-39 насны 24 тохиолдол бүртгэгдсэний 16 (66.7%) тохиолдол нь шодойны шамрангийн хэсэгт болон их биеийн доод 1/3-ийн арьсан дор 6-15 мл-ийн хэмжээтэй тосон бэлдмэл шахаж тарьжээ. Үүнд: глицерин 4 тохиолдолд, вазелин 5, парафин 2, эритромицетиний болон тетрациклиний тос 3, преднизолоний эмульс 2 тохиолдолд тус тус шахуулжээ. 8 (33.3%) тохиолдолд шамрангийн арьсан дор буюу салстын дор хуванцар бөмбөлөг суулгуулсан байв. Бөмбөлөгийн диаметр 0.5 см хүртэл хэмжээтэй байлаа. Бөмбөлөгийг 6 тохиолдолд шамран, шодойн толгойТой нийлэх заагт 9, 15 цагийн байрлалд суулгасан, 2 тохиолдолд шодойны хөвчний ойролцоо 1 áºмбөлөг суулгуулжээ. 5 тохиолдолд бөмбөлөгийг эмнэлгийн бус орчинд шүдний сойзны ишийг бөөрөнхийлж улмаар тодорхой хугацаанд амандаа хүлхэн өө сэвгүй бөөрөнхий болгосны хурц сахлын хутгаар шодойны- шамрангийн салстыг зүсээд зүссэн хэсгээрээ бөмбөлөгөө тунель (хонгил) үүсгэж суулгасан анамнезтэй, 3 тохиолдолд бэлэн хуванцар бөмбөлөгийг суулгуулсан өгүүлэмжтэй байлаа.

Бидэнд шодойндоо гаднын биет тос шахуулсан, бөмбөлөг суулгуулсан өвчтөнүүд 6 сараас 7 жилийн дараа хандсан. Шодойны зөөлөн эдэд эмгэг өөрчлөлтүүд гүнзгийрч хүндрэлүүд (шодойнд хэв гажилт үүссэн, тахийж мурийсан, шодойны толгойн эргэн тойронд шамрангийн хэсэгт зузаарч булдруутаж хатуурч хавагнаж, улайж, нэвчидэс үүссэн, байнга чинэрч өвдөж тайван бус байдалд орсон, шодойны эргэн тойронд яс шиг хатуурч хэтэрхий томорсноос хэвийн физиологийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зэрэг) үүссэнээс өвчтөнүүд өөрсдөө эмнэлгийн тусламж авахаар ирцгээсэн. Дээрх эмгэгт өртсөн залуучууд сексийн мэдрэмжээ хүчтэй болгож бэлэг эрхтэнээ том болгох зорилгоор тос шахуулж, бөмбөлөг тавиулсан гэсэн өгүүлэмжтэй байлаа. Шодойн олеогранулям болон тэнд суулгасан хуванцар бөмбөлөгийн эмчилгээ нь зөвхөн мэс заслын аргаар анагаагдана. Төгч мэс засал хийхийн өмнө 4 тохиолдолд үүссэн идээт хүндрэлийг нээлт хийж цэвэрлэжтүр хугацаагаар УВЧ-ээр шарлага хийж, 10%-ийн NaCL-ийн уусмалаар компресс тавьж байлаа. Бид шодойны олеогранулемтай 16 тохиолдолын 14-д нь циркумциция-шодойны доод 1/3-ийн арьс шамранг оролцуулан эргэн тойронд нь эмгэгтэй хэсгийг тойруулан өөлж авч оёдол тавьсан. 2 тохиолдолд шодойны их бие рүү хуйхнагийн хэсэг олеогранулем үүссэн байсныг циркумциция хийхийн сацуу, шодойны арьсан дороос олеогранулемыг өвчиж авсан. Энэ 2 тохиолдолд шодойны арьсыг нилээд хэмжээгээр татаж тайрч авсанаас татагдаж оёгдсон шархны ирмэг хэсэгт нэвчидэс үүссэнээс оёдол сэтэрсэн, зарим хэсэгт тэжээлийн дутагдал некроз үүссэн тул шарханд цэвэршүүлэх эмчилгээ хийсний дараа хоёрдогч оёдол тавьсан. Мэс заслын эмчилгээ хийсний дараа марганцтай уусмалд шархтай хэсгийг дүрж цэвэрлэж эмчилсэн. Шодойны шамрангийн салстан дор суулгасан хуванцар бөмбөлөгтэй 8 өвчтөнд амбулаторийн мэс заслын кабинетээр бөмбөлөгийг нь авах мэс ажилбар хийжэмчилсэн. Эмчлэгдсэн өвчтөнүүдээс нэгээс бусад нь бидэнд эргэж хандаагүй.

Дүгнэлт

Бөмбөлөг суулгах, янз бүрийн тосон бэлдмэл шодойндоо шахах үйлдлийн эцсийн зорилго нь хурьцах үйл ажиллагааг хүчтэй, мэдрэмжтэй болгох, шодойгоо томруулах зорилт тавьдаг ч тэр бүгд бүтэлгүй оролдлого болох нь тодорхой болж амьдралын амин чухал эрхтэнээрээ тоглож эрэмдэг болох эх үүсвэр болж байна.

SOURCE: mongolmed.mn

16 Comments

  1. za za says:

    шодойгоо шоглож шогтож
    шорлож шог зүйлээр оролдох
    шошого минь эрэмдэглэж энэ бусыг тамлах эргүү минь
    элдэв зүйлийн новшоор дүүргэх эрхтэн чинь эзнээ голоод эвгүй муриад тасрах вий дээ
    эдэлдэг хэргэлдэг хэнд ч эхлээд эрүүл байвал болох бусуу том болгох гээд байгаа толгойгон сайн хар 

  2. Enerel says:

    Chiniih ruu u oroh um be 

  3. Sergei says:

    Бурхан одоо аав ээж , бурхан дуудахаар бид нар яах юм болжийно оо хэхэ

  4. нээрээ яах вэ says:

    Миний мэдэх 2 залуу тийм байсан. Уг нь сайхан залуучууд эрхтэнийг нь хараад л хамаг хүсэл унтарчихаж байгаа юм чинь. Уучлаарай минийх рүү орохгүй гэж л хэлсэн.

  5. zaluu says:

    zaluus bidend surgamjtai mash zub zuil oruuljee 

  6. munh says:

    iimerhvv medeelel sain oruulj baiwal zvgeerdeee….

  7. hulan says:

    ene chini odoo yu ve.yamar sejgiin yum be.oi gutmaar

  8. ... says:

    uhsenee hiij erhtneeree orolddog bnaa. zaluu gj neg yum deer yu gesen baivaa nohriinhoo erhtniig golood huuhnuud guai gechjee. Bid nar nohriinhoo erhtniig goldoggui oorsdoo l iluu harj biluu dolooh geed oor huuhnuudtei zavaarah geed mundag tom boovtoi amitan boloh gj l iim gamshigiin bolgodog bh.

  9. ZOCHIN says:

    huurhiii jijig shodoinuud chawaas daa gj

  10. erka says:

    Gar’d manlaid avna

  11. no name says:

    eniig ali emlegt ymar uneer awdiin haygiin helj ugj tuslaach

  12. noname says:

    hi all ene zuiliig ali emlegt ymar uneer awdiin help me  all

  13. zaluu says:

    yamar muuhai haragdaj bnaa, iim boojgoitoi baival busguichuud ch bitgii hel amitan ch haih bailgui, edeeree oroldvol ………………… gej, nuhriinhuu erhteniig chamlaad baival iim l boloh bh daa, huuhnuud guai.,

  14. usukh says:

    ene teneg batsaanuud yah gej erhteneer ee oroldon ve?ter bohir zavaan argaar bohir yumiig emzeg erhtendee yaay unen teneg 

  15. Zayaka says:

    Burhan hurtel aij bna shuu zaluusaa kkk

  16. Бурхан says:

    Ээжээ ааваа яанаа бурхан минь. Иймэрхүү мэдээлэл энэ залууст зориулаад сайн оруулж байгаарай. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.