Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би нөхөр 2 хүүхэдтэй. 2 хүүхэд маань жаахан л даа. Том нь ой 6 сартай бага нь 4 сартай. Би өөрөө 30 хүрч яваа эмэгтэй. Гэр бүл болоод 4 жил болж байна. Амьдрал үзсэн ах эгч нар минь миний асуудлыг сонсоод сэтгэлээсээ сайхан зөвлөөд өгөөрэй. Өөрөө шийдэж чадахгүй болчоод та бүхнээс зөвлөгөө хүсэж байна.
Би багаасаа их юманд шаргуу хийх гэсэн юмаа хийж байж санаа амардаг хүүхэд байлаа. Одоо ч тийм. Ер нь багаасаа бие даасан л даа. Нэг тийм зүгээр сууж чаддагүй хүн. Жил дараалж төрсөн. Эхнийх нь хөлд орж байхад дараагийн хүү маань гарч байлаа. Тэглээ гээд би гэртээ хүүхдээ хараад зүгээр суугаагүй ээ. 2 жил гэрээрээ ажилласан. Ажлаас маань гэрээрээ ажиллаач гэдэг санал тавьсан л даа. Хань маань бас төрийн албан хаагч. Дээрээс нь зээлтэй болохоор цалин нь хаанаа ч хүрахгүй.
Тэгээд би 2 жил хүүхдээ харангаа гэртээ ажлаа хийсэн. Нялх хүүхэдтэй дээрээс нь том гэдэстэй, тэгээд гэр орны ажил гээд барагдахгүй. Шөнийн цагаар л сууж ажилладаг байлаа. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд миний зовлонг ойлгож байгаа байхаа. Их ч ядардаг байж билээ. Ер нь би төрчөөд ганц өдөр хүүхдээ тэврээд бүтэн өдөр унтаж үзээгүй дээ. Хүүхэд унтаж байгаа дээр ажлаа амжуулаад авий л гэж боддог байлаа. Тэгээд томыгоо цэцэрлэгт өгөөд багийгаа хадам ээжээрээ харуулаад одоо ажилдаа орсон. Олон зүйл нуршсан бол уучлаарай. Гол асуудал маань нөхөр болчоод байна.
Миний хань уг нь их даруухан дөлгөөхөн сайн залуу. Бид 2 ер нь хэрэлдэж муудалцаад байдаггүй нэгнийгээ ойлгодог гэж боддог. Тэгтэл нөхөр маань ойрд уугаад болдоггүй ээ. Ер нь жаахан уух гээд байдаг л даа. Сүүлийн үед ажлаасаа ч орой ирж үнэртүүлчээд орж ирдэг боллоо. Би хэлж учирлаж тоохгүй орхиж зөндөө л олон арга хэрэглэлээ. Тэгээд ч нэмэр алга. Уг нь согтотлоо уухгүй, гадуур хонохгүй, янз бүрийн зан байхгүй, уучлаарай миний буруу гээд л унтаад өгдөг. Бид залуу хүмүүс 2 хүүхэдтэй болчоод цаг заваа иймэрхүү зүйлд битгий үрээчээ тэрний оронд дахиж сур, үр бүтээлтэй өнгөрүүл гэж хэлээд ч үг авахгүи юм. Нэг л өдөр хоног өнгөрөөсөн хүн.
Би ханийгаа энэ байдлаа засаасай гэж л хүсэж байна. Бид 2 төсвийн ажилчид болохоор цалин маань хаанаа ч хүрэхгүй юм. Ирээдүйд 2 хүүхдээ гайгүй боловсролтой болгохын тулд одооноос нь хичээх хэрэгтэй гэж боддог. Нөхөр маань ойлгож байна хайраа гэж хэлээд л ганц 2 хоноод л уугаад ороод ирэх юм. Энэ бүгд одоо надад утгагүй санагдаж байна. Нөхөр маань арчаагүй санагдаж байна. Эсвэл эрчүүлд нэг ийм үе байдаг юм болвуу? Би нөхөртөө маш их хайртай. Би бүгдийг болгох гэж хичээдэг болохоос ханиасаа янз бүрийн юм гуйж зовоож байгаагүй. Олны дунд гайгүй харагдаг дээ гээд аль болох л нөхөртөө гайгүй хувцас өмсүүлчих юмсан гэж боддог. Нэг мэдэхэд өөрийгөө үнэхээр хаячихжээ.
Сүүлийн төрөлтөн дээрээ бараг 20 кг нэмсэн. Гэхдээ эмэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ алдахад л бүх юмаа алддаг гэдгийг ойлгоод турахаар шийдсэн. Байцаатай шөл идэж буцалсан ус уусаар төрөөд 3 сар болоод жиндээ орсон. Хэрвээ сүү сайтай бол миний энэ аргыг хэрэглээд үзээрэй бүсгүйчүүдээ. Найзууд маань чамайг 2 төрсөн гэж хэн ч хэлэхгүй дээ гэж урам өгдөг. Гол нь өөрийгөө голж суухаар тэмцэж сурах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Бас нөхөр маань жаахан халамж муутай л даа. Ер нь хамт гадуур яваагүй их удаж байна. Цаг зав муутай ч гэсэн сэтгэл байвал болно доо л гэж бодох юм. Энэ мэтчилэн олон юм бодсоор хэцүү байна.
Эсвэл би жижигхэн асуудлыг хэт том болгоод байна уу, магадгүй төрсний дараах сэтгэлзүйн гутрал ч үе гэж бодох юм. Мэдэх юм алга даа. Ханийгаа яаж уухыг болиулах уу, яаж амьдралдаа идэвхтэй болгох уу, эсвэл энэ бүхэн залуу хосуудад тохиолддог л зүйл үү? Та бүхэн хэлж зөвлөөч. Миний хань их сайн хүн. Миний хадмууд ч үнэхээр сайхан хүмүүс. Хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай л амьдармаар байна. Та бүгдэд баярлалаа…
22 Comments
Nuhur chin arhind dontogch bolje. Ene bol edgeshgui uvchin. Ter hun chamd amlaad arhia hezee ch bolihgui. Harin chi tuund huurtsaar l baih bolno. Tegeed daamjirsaar bas huuhen nemegdene. Ter uyed chi mash hund baidald orno. Tiimees zag aldalgui shuud arhitai ni temz. Arhia l bolihgui bol baidal chin yu amlaad ch deerdehgui. Amidralaa avarya gej bodoj baigaa bol nuhurteiguu ayataihan hariz, tegeed AA d yavahiig yatga. Uuruur arhinass hol baih arga baihgui. Hamt chuluut zagaa zuv bolovson unguruu.
SAL SAL YU XIIDGIIN
Mongol toriin alba gej neg showchi arkhichin khoorondoo banzaldsan garuudaar dvvrsen tsalin baga geed l avilga avch amitnaar daalgaj arkhidsan novshnuud bdag yum bnale
Iim toriin alban khaagchidtai uls yaj oligtoi bkhavdee
nokhor chini khvvkhen ergvvlj udakhgvi salna ertkhen salaad amia bod
Tegdeg yumaa bi ch bas yag iim baisan er hun orlogo muu baihaar arhi uudag setgeleer unadag delbereh gedeg yum harin ch tanai nuhur gaigui yum bol bur aimshgiin aasjtai uurtai boldog baisan hehe tegeed ajil turul orlogo saijraad irheer uult bagasaad zan aash saihan bolood irne
chinii tsarai l medne dee
Setgelee ongoilgoj chadahguu hun arhitai nohorlodog. Chi bol daichun sain saihan emegtei bna. Nohort chine neg l etgeleer unah shaltgaan bgaa baih. Ooriigoo goloh esvel sanaan sachiinaas ni ikh baih geh met. Huniig sain uariuulj bas sain sonsoj surval tsaad hun chine ooroo yarij bhdaa yarianaasaa ooroo ooriinhoo buruug oilgoh bolon garah gartsaa olj avah bolomj baidag. Setgel zuichid gej zovloh bish sonsdog humuus baidag . Sain uariulaad uariag ni guitsed sonsood bai. Tegvel auandaa idevhi ni sergeh baih. Stgeleer unasan humuus er ni garnaas ni yum garahgui uulger egeed oorsdoo shaltgaanaa medehgui bolohoor arhi uuj tailah geed baidag. Tiim bolohoor ar gereesee bish ajlaasaa setrl sanaanii gutrald ch orson baih magadlaltai. Ugiig ni sain sonsoj guitsed yariulaad vglej duulahgui chi ingelee teglee geed baihgui bol ter hemjeenii bolovsrol setgehuitei hun ayandaa ooroo bosood ireh baihaa. Iim ved tushih gej hani baidag. Hechneen chamd taalagdahgui ch sain sonsood bai
Chi oroo bvh yumiig bolgood nohroo toohgvi orhiin tergvvniih n ajiliig hiilgehgvi bn shvv dee tegheer terhvn yaaj amdarliin itewhtei bh w dee tegeel gutarsandaa uuj bhgvi yu daa chi bol orhiin tergvvn bidnii baatar geed oilguulaad ogwol ayandaal ajilaa sain hiigel gerlvvgee yaarna shvv dee
1рт: Юуны өмнө өөрийгөө маш гоё авч яв.Төрөхийн өмнө, анх нөхөртэйгээ суухдаа ямар байсан түүнээсээ гоё болохын төлөө яваад түүнийгээ биелүүлээрэй. Гэр бүлд сексийн амьдрал их чухал, идэвхтэй сонирхолтой, тогтмол байлгаарай.
2рт: Нөхрийгөө өдөржин боловч дагаж аргалж, аргадаж яваад архинаас холдуул. Нэг ороод цаашаа явчихвал эргүүлнэ гэдэг бараг бүтэхгүй зүйл. Болж яваа амьдралыг авч явахын тулд энэ бүхнийг ямар эрч хүч, боломж байна түүнийгээ дайчлаад хийгээрэй. Амжилт !
Hariytslagiig n uurt n uguh yostoi bh.ter gehdee tiim amar bish lde.uuriiguu anhaarch bhgui bol neg medhed stresstei myyhai tsarailsan syyj bn shv
Dajgui neg busguitei dotno haritsaatai baiya. Richie.zaluu@yahoo.com
Hamgiin unen zuvluguu bol emegtei hun er hunii umnu orj het ih hudulmurluh yum bol nuhruud hoish suugaad uuriiguu arhi darshanaar argalaad surdag yum daa.
dontolt, uruu tatagdalt bn daa. arai hariutslagatai ajiltai bolbol arai baga uuh bh. hiih yum ihtei bolgo.
Chamaig harahad huuhedtei huuhneer hurtel ajil hiilguuleed nuhuruu het myalsan ongo haragdaad bn. Bitgii het undur shaardlaga tavi. Baigaagaar ni l hairla. 2-n hoyor urtei hun chini bas chamaas ilvv dotroo amidralaa deeshluuleh talaar bodoj l yavaa sh dee. Chamaig harahad bi l gesen chanar haragdaad baina. Amidral gedeg hoyor hunii hamtiin buteel bolohoos neg talaas het shamduu tuldamduu shaardlaguud taviad bval nuguu hundee mash hetsvv baidag. Tiimees hen heniihee tulhuuriig ni taaruulj baij l amidral saihan bn shvv dee busgui mini. Teneg hun bish bol amidraliinhaa buhii l zuiliig bodoj yavdag yum sh dee erchiid chini. Gol ni hen henee hundelj baigaagaar ni huleej avch davuu taluudiig ni zulgej ugch baij amidral chini saihan bolno. Erchuuded arhi pivo uuh uzugdel heviin l baidag sh dee bi lav 7 honogtoo naidvartai gants neg pivo uudag baisan uye bii. Gehdee ehner ni horison erchuud buur ikh durtai uuh geed baidag harin ehner ni uuhad uuraldaggui erchuud harin esergeeree ajil zavaa harj baij uudag bolchihson baidag. Bitgii amidral amidral geed gantsaaraa sanaa zovj stressdeed bai Nuhurtuu naidaad hariutslag-g ni uuruuleed uuruu heseg saihan nazgai baigaad nuhurtuu oilguulahad l boloo sh dee. Omnoos ni bodood zuvluud baihad negch er hun durtai baihgui yalanguya ehner ni zuvluud zaagaad baihad durtai bish baidag hedii ehneriin zuv ch gesen. Tegeheer uhaan gargaj uuruu nuhur chini bodoj olj bgaa meteer l nuhurtuu hussenee oilguulj chadaj baigaa emegtei l hamgiin uhaantai baidiim daa, Teneg yum shig haragddag huuhnuud dandaa saihan nuhurtui baidag. Gehdee teneg haragdaj bgaa yum shig bolovch ter nuhuriig tiim bolgoj chaddag tiim l uhaan baidiim sh dee busgui mini
Harin guriihee boliod myaraad uz. Ayagui bol zangaa taniulna. Davaad garaad irvel amidralaa bodood hicheej zutgevel hani bolj magadgui. Gehdee chi aldsan rsag hugatsaa bolomjindoo haramsahaargui ergeed sehehed asuudalgui huchtei hun bol shuudee. Shalihgui er bol tegeed hani bolj chadq gee erthen taniulchihna bh do
Yasan mundag bvsgvi ve iim bvsgvig awch suuchaad hairlasan shig hrlaj chadahgvi bol ystoi hohichin blh bhdaa
Би ч бас яг л өөр шиг тань эхнэртэй. Гэрээрээ ажлаа хийгээд л хүүхдээ хараад л хайрлахгүй байхын аргагүй. Тийм ч учраас энэ амьдралд ингэж зүтгэж байгаа ханьдаа туслахгүй хувийн жаргал хөөгөөд яахав гэж бодоод бүхий л хүчээ сэтгэлээ зориулж ажиллаж амьдардаг. Танай нөхөр ч гэсэн таныг ойлгож хүндэлдэг байж таараа, дээр нэг хүн хэлсэнчлэн гэр бүлийн сэтгэл зүйч дээр очоод, сайхан ярилцаад учраа хурдан олоорой. Сайн сайхныг хүсье.
Чамайг бугдийг болгоод байдаг , зугээр суудаггуй зутгээд тэрнийг оролцуулдаггуй болохоор цаадахь чинь чамд найдаад санаа амар амьтан болж, гэр оронд тэрний хийх ёстой юм гэхдээ гэрийн ажил биш, тэрний уурэг хариуцлага гэж байх ёстой. Бас нехрийн найз нехед уруу татаж уудаг хумуусийг судла тэд ямар амьдралтай гээд, байнга ажил ярьж ууж иднэ гэж байхгуй , тэр тусмаа бизнесс ярьдаг хийдэг дарга захиралууд уудаггуй.30 хурцгээсэн гэхээр учир байдлаа ойлгох насны хумуус л байна шд денгеж 20той бол бас учраа олохгуй хямарч будилна гэхсэн.
Minii amidral yag chiniihtai ih tustei bailaa. Bichsen ug, uguulber buriig chin unshij baihdaa uuriinhuu ungursun amidralruu ergeed oroh shig sanagdlaa. Saihan ch hanitai, 2 saihan urtei, howorhon zayah hadamtai az jargaltai ger bul bsan. Bid nar uursdiiguu asuudalgui saihan ger bultei gej boddog bhad , esregeeree haniih n setgel hursun, eswel buruu zuild tatagdsan baigaag anzaarahgui, chin unench itgesen setgeleeree uuriiguu taiwshruulj yawsnaas bolj asuudliig shiidehed heterhii oroitson ued sehee awch , yah iihee medehgui ,,,ur dund n saihan ger bul 1 udriin dotor orwongooroo ergesen. Bid nar asuudal tulgarahad hichneen udaa lam, buu dr ochdog bilee…odoo harin ger buliin setgel zuich dr oiriin hugatsaand ochood zuwluguu zaawal awaarai. Ger buliin radio buh hairaa ger buldee gd newtruulgiin setgelzuich dr ochooroi. Nadad lam buu tus boloogui
Erchuud uuj idej ajil hiideg yum bailgui dee. Huuhnuud zarimdaa suuchihaad hov bazdag shig erchuud busoness bazdag bhgui yu. Kkk. Arhi uuya gej bodoh zavgui boltol n ym shaardaad uzvel yadiin boloo? Shaardan geheer inge teg gej bish. Odop 2laa eniigee ingechii onoodor tiim ym hiiye, iish tiishee yvya ch gediimuu ter ajil deeree uuh geed bgaa momentiig l bhgui bolgochuul bolohiin bishuu. Ajlaa taraad uuchaad bgaa bol gerluu n yaaruulah arga heregleed uzee. Yostoi uran uhaan emegtei hunii meh zeh yu bna heregleldee. Arhi uugaad l nargiad aurchuul tun udahgui huuhen shuuhanii heruul gardag bolnoo. Hurdan arga hemjee av.
хэсэг хугацаанд нөхрөө тоохгүй анхаарахгүй байгаад үз. энэ хэвээрээ яваад байвал эхнэр надад хайргүй болчиж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүл
Танилын хүрээгээ тэлэх гэж цалингаасаа өөр нэмэлт юм олох гэж нэг хэсэг ингэж явсан үе бий. Өөрийнхөө үнэ цэнэ, мэдлэг чадвараа үнэлээд хүн гуйхааргүй гэдгээ мэдрээд ирэхээр больчихно доо.
Ийм сайн зүтгэлтэй ухаалаг хүүхэн ямар азтайд нь олддог байнаа.