Сайн байна уу ? Танай сайтыг их уншдаг. Намайг М гэдэг. Би 27 настай. Нөхөртэйгээ амьдраад 2 жил гаран болж байна. Нөхөр маань надаас 8 насаар ах. Өмнө нь гэрлэж байсан 10 настай нэг охинтой, багад нь ээж нь хаяад явсан болохоор өөрөө охиноо өсгөсөн гэдэг. Эхний нэг жил бид 2 хоёулхнаа байр хөлсөлж амьдарч, харин охиныг хадам аав ээж сургуульд нь зөөж авч, бас хагас бүтэн сайн болвол ээж нь авсаар 1 жилийн нүүр үзсэн. Ингэж тусдаа амьдрах нь энэ 2 хүнд хэцүү байсан болохоор эдгээр хүмүүсийг бодсондоо нөхрийнхөө болоод хадмуудынхаа гуйлтыг зөвшөөрч гэрийнхнээсээ нуун байж хэлэлгүй хадмындаа нүүж ирээд өдий хүртэл хамт амьдарч байна.
Хадмууд маань гэр хороололд 2 давхар байшинтай, доод давхарт аав ээж, хадам дүү, дээд давхарт нь бид 3 амьдардаг юм. Нөхөр маань нэгэн томоохон телевизэд ажилладаг бас ч нэр нөлөө бүхий хүн. Нөхөр маань архи тамхи аль алийг нь хэрэглэдэггүй, гадуур дотуур найз нөхөд шоу цэнгээн гээд яваад байхгүй, ажил нь тарвал гэрлүүгээ яардаг ханийн хайр халамжаар намайг дутаахааргүй сайн залуу. Таниж мэдэх хүн бүхэн нь -Танай нөхөр шиг нөхөртэй болчихвол би хүнтэй дуугарахгүй ээ энэ тэр гээд л жигтэйхэн л сайныг нь гайхаж намайг азтай гэлцэнэ. Тэдгээр хүмүүсийн нүдэнд бол би сайн ханьтай бөөн аз жаргалтай эмэгтэй.
Гэтэл хүний амьдралд ямар асуудал байгааг хэн ч гаднаас хараад мэдэхгүй л дээ. Асуудлын гол нь хүүхэд болоод өмнөх эхнэрээс нь болж бид 2 сүүлийн үед их муудалцах болсон. Өөр бид 2-т муудалцах ямар ч шалтгаан байдаггүй. За тэгээд энэ хугацаанд өөрөөс гараагүй хүүхдийг хайрлаж амьдарна гэдэг тийм амар зүйл биш гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Хүний хүүхэд гэдэг тэгээд л би хичнээн хичээсэн цаашаа л санаатай байдаг юм байна гэж бодох болсон. Дээрээс нь ээж нь гэж нэг хүн байнга ярина, уулзана, учирна. Миний хэлсэн 1000 үгнээс, ээжийнхээ хэлсэн ганц үгийг илүүд үзнэ. 2 талд явуулсаар байгаад одоо 10 нас хүрч байж бараг идэж ууж сураагүй, идсэн юмныхаа цаас, тарьсан хогоо яг тэр чигт нь орхих нь энүүхэнд гээд л асуудал эхлэнэ.
Эхлээд өөрөө цэвэрлэнэ, дараа нь цэвэрлэ гэж хэлнэ, тэгээд уурлана, ингээд нөхөр бид 2-н хооронд хэрүүл үүсдэг болж. За ингээд зогсохгүй ээ ЭЭЖ нь байнга амьдралд оролцоно. Тэг ингэ, тэгсэн үү ингэсэн үү гээд л охинтойгоо ярина, нөхөртэй маань ярина, одоо сүүлдээ надтай ярий гэдэг болж. Дээрээс нь надад хэлэхгүй нөхөрт маань хэлээд байх байхгүй хойгуур аваад явчихна, тийм уулзалт, тийм баяр, хурим гээд л. Хамгийн аймар нь би өөрөө л гэртэй ирж энэ бүхнийг мэднэ үү гэхээс биш хэн хэн нь надад энэ тухай юу ч хэлдэггүй, хоорондоо яриад л гүйцээ \нууц ажиллагаа\. Гол нь би хүүхэд зөөх асуудлыг эрс эсэргүүцдэг юм. 2 талд явахаар ямар ч суурь хүмүүжил гэж сууж өгдөггүй юм билээ. Одоо өнөөх хүүхний байдал хэрээс хэтрээд охиндоо үг заадаг болсон хэзээ хотын төв рүү байранд нүүхүү гэж хэл, ёолкны мод засаж өгсөн үү одоо засах болсон гэж хэл энэ тэр гээд л, амбан захирагч юмуу хаашаа юм. Би тэр хүүхэн шиг эд мөнгө хараагүй, хайр сэтгэлээ л дагаж энд ирсэн. Цалингаас цалингийн хооронд амьдрах гэж хичээж л байгаа жирийн нэгэн гэр бүл.
Тэгээд бүүр болоогүй саяхан өглөө ажилтай гээд гарсан нөхрийг маань дуудаад хамт сургууль дээр нь очоод төрсөн өдрийг нь урьдчилж тэмдэглээд, зураг хөргөө цахимаар нэг цацаад, намайг гэртэй байх үед бүүр хүүхдээ хүргэж гэрт ирээд доор аав ээж 2 дээр ирчихсэн уулзаж учраад чухамхүү сүрхий харьцаатай хүмүүс, нөхрөө хамт тэнд очсоныг өнөөх хүүхний постолсон зурагнаас харж мэдэж байгаам чинь. Охин ч хэлэхгүй нөхөр ч надад юу ч хэлэхгүй. За тэгээд яриад байвал олон асуудал байна даа. Энэ бүхнийг хараад миний дотор бачуурч үхэхнээ, дэмий л ганцаараа уйлна. Хамгийн аймар нь ажлын зарим нэг хүмүүсээс өөр хэн ч, бүүр манай гэрийнхэн ч намайг хүүхэдтэй хүнтэй амьдардаг гэдгийг мэдэхгүй. Эцэг эх маань хөдөө хол байдаг учраас тэр бүр очоод байж чаддаггүй нууж амьдарсаар өдий хүрсэн. Утсаар ярих бүрдээ хэлнэ дээ гэж залгадаг ч хэлж чаддаггүй юмаа.
Энэ 2 жилийн хугацаанд зөвхөн ажилдаа яваад л энэ 2 хүний төлөө гэж гэрлүүгээ яарсаар найз нөхөд ч гэх хүнгүй болжээ. Харин энэ бүхнийг нөхөр маань зүгээр л нэг зүйл, чи юу ч ойлгохгүй байна, хүүхдийнхээ талаар бид уулзаж ярьж байна, өөр юу ч байхгүй битгий сүр болгоод бай гэх юм. Доторх бухимдлаа хэн нэгэнд яриад тайвширмаар байдаг ч энэ гэрт дандаа хүний хүмүүс. Гэрийнхнээсээ нууж амьдардаг би энэ бүхнийг хэнтэй хуваалцахаа мэдэхгүй арга барсандаа захидал бичиж сууна. Энэ үнэхээр зүгээр нэг асуудал мөн гэж үү. Би яаж хүлээж авах ёстой юм бэ. Надад зөвлөөч.
47 Comments
Bi ehleed gadaad nohortoi baisan. Terneesee salaad bas neg gadaad nohortoi suusan. Mongol zaluuchuud chin odoo neg l asuudal gargaj gai zovlon uudej yavdag sonin humuus yumaa. Manai duu nar mongol huntei suugaad yostoi zovoh shig l bolson. Neg har yum ni manai duugeer teleelgeed manai gert irj baidag mortoo manai duu nariig hajiglaad baidag baisan. Ooriinh ger bish bi gertee duu naraa bailgaad ooroo neg oyutnii bair shig yumand baidag baisan. Tegsen chin ter har yum davraad zunjingaar miniii tsalingaar showdaad namar ireheg ger oron evdee suitgeed duu mini minii hamag tsaling ideed tegeed tolboriin mongo baihgui geed suuj baidag hun baisan. Odoo tegeed ter har yumnaas ni manai duu 4 jiliin daraa ulaan toos bostol heruul hiij baigaad salaad irsen chin bi bas l bair hudaldaj avch ogson. Tegsen chin ter har yum ni bas huuhdeer dalimduulaad ireed baidag gesen. Aav eej ni hurtel achaa uzne geed bainga ireed boldoggui. Gaitai yum baidag. Tegeed hiisen buteesen yumgui archi uugaad yavj baidag hun baisnaa sayhnaas boo bolson gesen. Ichij uhmeer yum. Bas neg duu mini neg mongol zaluutai suugaad nadaas oron bairnii mongo neheed bi bas duugee bodood mongo ogson chin teruugeer neg machin avch unaad tegeed deerees ni bas mongo neheed. Bi suuldee yu ch ogohoo boliod gadaadad garaad mongold ochihoo bolivoo. Tegsen chin ter mongo togroggui bolsondoo buhimdaad duug mini zodood huruug ni hugalaad. Bi duugee sal gesen chin. Duu mini hamag yumaa hamj avaad salah bolson chin araas ni dagaj ireed bur gai bolood amidarsan bish yum baina. Odoo tegeed arhi uuj yavj baigaa hagas tsus harvaad udahgui uhne gesen. Bi ingej neg burhan orshoodog baij gej bodood suuj baina. Tegeed tom zaluuu ni bas hotod manai duugiin gert ireed surgaltiin tolbor hool huvtsasniihaa mongiig manai baga duugees neheed suuj baina gesen. Iim l mulguu humuus baidag yum baina lee. Tegeed bi mongol zaluuchuudad durgui. Bas neg hurgen mini arhi uuj ireed olgiitoi huugee avaad shiidsen gesen. TEr huuhed ni olon jil ovchtoi baij baigaad ongorson. Iim l baina daa. Ingeed bodohod mongol zaluuchuud yor ni haashaa yanziin uls ve.
нэмж хэлэхэд ” надад ээж шигээ хандсангүй” гэж охиныг буруутгах хэрэггүй. угаасаа ээж нь байх гэж хичээх ч хэрэггүй. харин найз нь болохыг л хичээ
нөхөртөө “би ингэж хүний 2 догчоор амьдарч чадахгүй, салсан бол салсан шиг сал. би охинд чинь дургүйдээ гэр цэвэрлүүлэх гээд байгаам биш, эмэгтэй хүүхэд цэвэрч нямбай, аминдаа арчаатай өсвөл өөрт нь амар, хожим хойно ааштай хадмын амны бай болохгүй гэж л бодсондоо хэлдэг, хэрвээ чи надтай амьдарна л гэж байгаа бол өмнөх эхнэр лүүгээ битгий дахин дахин гүйгээд бай, хэрвээ уулзах шаардлага гарч байгаа бол уулзах тухайгаа надад зүгээр хэлж байвал яасий, уг нь охин бид 2 учраа сайн ололцмоор байхад эцэг нь байж чи туслаад, дэмжээд охиндоо намайг ойлгуулахыг хичээх ёстой юм биш үү? чи хичээхгүй бол би ганцаараа энэ олон хүний учрыг олж, дасаж, , хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээсээр ядарч байна, хичээгээд байхад ойлгохгүй болохоор ядраад халширч байна, хэрвээ чи хичээхгүй бол би хүүхэд шуухадтай болоогүй дээрээ салмаар байна. гэхдээ чи өмнөх амьдралаа алдчихаад одоо намайг бас алдаад, дараа нь хэнтэй бас таарч тохирч амьдрана гэж хүлээхэв дээ? тэр үед охин чинь бүр том болчихсон, шинэ эмэгтэйтэй чинь ойлголцоход бүр л хэцүү байх болно. би угаасаа охиныг чинь шаардаж, цэвэрхэн, ажилсаг, хүнтэй эвтэйхэн харьцдаг болоосой гэсэндээ ганц нэг үг хэлнэ, лав барьж аваад зодож цохьж, алж хядахгүй. гэтэл чи болохоор намайг шаардлага тавьсны төлөө өмнүүр нь орж өмөөрч, надтай хэрэлдсээр энэ хүүхэд чинь хэний ч үг сонсдоггүй, айж ичих хүндлэх хүнгүй, ажилгүй анхиагүй л хүүхэн болж өснө шүү дээ” гэх мэтээр нөхрөө ухаартал нь сайн хэл. сайхан ярилц. чи өөрөө наад гэртээ хүнийрхээд байхаар хадмууд чинь ч чамайг ач холбогдолгүй гэж бодно, охин ч “бүх хүн миний талд байгаа” гэж бардаад чамтай үл тоож харьцах болно. эхний ээлжинд хадмуудтайгаа хуучин бэрээс нь илүү дотно бай, гэхдээ жүжиглэж, хичээж биш, чин сэтгэлээсээ.
жулиа робертын нэг хойд эхийн тухай кинон дээр 2 хүүхэд нь жулиад дургүй байж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрдөг юм. тэрэн шиг сэргэлэн бай. аз жаргалтай, баяртай, өөрийгөө наад гэр бүлийнхээ нэг гишүүнээр төсөөл. магадгүй чи өөрийгөө өрөвдөөд, зовж байгаагаар мэдрээд, доод давхарт гэр бүлийнхэн цуг байхад дээд талын өрөөндөө ганцаараа сууж байдаг байх. тэгвэл улам л хөндийрнө, тэр хүмүүс улам чамайг тусгаарлана. гэр бүлийнхэн доор бужигналдаж, инээлдэж, хамтдаа байдаг байхад чи доошоо бууж ирж хоол идчихээд дээшээ гараад явчихдаг бол наадуултайгаа ойлголцохгүй байгаад гайхах зүйл алга. тиймээс доошоо буу, сайхан хоол хий, баяртай бай, хадмууддаа хүүг нь магт, охиныг хийсэн сайн хэргийнх нь төлөө бүх гэр бүлийнхнийх нь өмнө магт. охиныг юунд дуртайг мэд. хамтдаа бассейнд яв, бүжгийн дамжаанд, эсвэл хөгжмийн дамжаанд бүртгүүлж өг.
хэрвээ энэ бүхнийг 1 жил хийгээд ч өөрчлөлт гарахгүй бол орхиод яв. нэг жилийн хугацаанд харин битгий жирэмслээрэй.
duu min dee hunii 2 doh bolj bhaar ooroo shineer amidral zohiohod amar um bishu. 2 jil bolhod ger ornii hunii tuhai heleegui gedeg chin amidral bolj chadah uu. ingej zobj jargaj amidrahaar ooriinhoo songoltiig ergeed hardaa. zob bol bitgii shantar. buruu bol aldaagaa zas erthen.
Xvmvvs ikh saihan zovlogoo ogchee. Hamt amidrahaar shiidsen bol xvmvvsiin zovlogoog sain uhaarch avah heregtei yum bna. Huuhed hezee ch ooriinhoo gertee tseverlegee hiideggui sh dee. Eej ni vglej baij jaahan yanzluuldag baih yun 10. 20 hursen ch zavaaruulaad l bj bdag. Torson eej ni bol vglej duulahsan tiim bish deer ni hadmiindaa bgaa bolohoor duugui bh ni l amar baihdaa. 10 nastai emegtei huuhed bid naraas ilvv setgene. Chinii vgeer bna gej bhgui.
uneheer eej aavaasaa nuusan ym demii shu. hunii eej aav gdg chini zaaval mdj bdag ym. tgd yriltsah hungui tand ymar hetsuu bgaa boldoo. tanid tusalj yriltsaj baihiig huslee. ta hervee husvel Anar_5555@yahoo.com haygaar orood ireerei. ydaj chatlaj baival tanii setgel ongoih baih
За за хүмүүсийн сэтгэлдэлийг уншихаар хүүхэдтэй хүнтэй суугаад дэмий гэж байгаа юм шиг санагдаж байншүү. Би эрэгтэй, хүүтэй хүү маань 11 тэй тэгхээр эмэгтэй хүмүүс надаас дөлөхнээ тиймүү !!!
Huuhed toruuleegui deeree sal yag yund ni hoogdood amidraad bga yum 27 nas gedeg ed saihan zaluu gunhaj yavdag nas shuu dee eej aavaasaa yum nuuj zorj amidrasan humuus urgelj muugaar duusdag yagad grvel hunii ej aav zontei bdg yum shuu chinii bichsenees unshaad chi l naad hunuusinhee amidrald orood gai ni bolood bn chi l bhgui bol naad humuus chin uchraa olood hamtdaa amidrana shuu dee dahin heley ergej harahgui yav
Nadad bol yag chinii esreg asuudal bdag. bi ohintoigoo amidardag 10 Nastai salaad 3 Jil bolj bna. Etseg ni bid 2 G hayaad yawsan . gesen ch ohin maani udur bolgon zalgadag gesen. i yaaj ch uchirlaad guigaad zagnaad ch nemergui. ene hugatsaand aaw ni huuheddee tetgemj btugai bayaraar beleg h awch ugduggui . yu heleh gd bna we gewel tom bolood uhaan suuj gaa huuhduud bidnii sanasnaar baggui yum bna. Minii oilgoson zuil bol ene salj sarnisan zawaan amidraliin zolios huhed l bdag uur hn ch bish. tegeheer huniih gj bodolgui uuriinh yum shig hairlahiig hichee hariu haraad heregguiee alsdaa chamd medegdene l geh bnadaa
Хадмуудтайгаа цуг амьдрах дэмий.Охин нь ч чамайг гэрийн эзэгтэй биш өвөө эмээгийнд нь байдаг хүн л гэж харна.Тусдаа байвал экс эхнэр нь ирнэ гэсэн ойлголт ч байхгүй.
Өмнө нь амьдралтай байсан хүнтэй мэдэж сууснаас хойш тэвчих зохицуулах зөндөө асуудал ургана шүү дээ.Чамд бол хүмүүжилгүй ядаргаатай илүү ургасан мах шиг санагдаж байгаа ч аав.ээждээ бол ахиад.заяахгүй үр нь шүү дээ.Ээж аавтайгаа цуг төрсөн өдрөө хиймээр л байдаг байлгүй. Охиноо хайрлахаа боль ээжид нь нэгмөсөн өг гэж хэлж чадах уу.Чадахгүй бол зохицоод амьдрахаас яахав.
Нөхөртэйгөө энэ тухай ярихдаа жижиг сажиг хэрүүл болголгүй бодолтой нухацтай хандаж байр сууриа хамгаалах хэрэгтэй.Чиний ар хударгаар уулздаг нь.муухай л юм.Магадгүй чамхйг мэдвэл.уурлана гээд нуудаг бх.Энэ тухай тохиролцоод үнэнээ хэлж заншуул.Гэхдээ чи уурлаж хориглож болохгүй.
Бусад бүх хүн чамаас муухай овтой живтэй санагдаж байж болноо.Гэхдээ энэ амьдралыг эв эе хайр ухаан л авардаг юм шүү.Өөртөө ч бас дүгнэлт хийгээд үзээрэй.
Bi bol salsan n deer gj bdoj bn. Chi zaluu bn. Ajil torol nz nohod aaw eej ged chamaig geh zondoo hun bna. Tegeed ch huuhedgui bgaa deeree sal. Herew huuhedtei bolwol hetsuu shuu nohort jine bs hetsuu bh bhaa. Bodhod hadmuud jine ene 2g suujwal gj bituuhen boddog l ym shg bn. Chi ter huuhdiig bod l doo etseg ehtgee osoj torniwol ireeduid ymar huuhed bloh bol. ene hewendee bwal ymar hun bloh bol gej….. Hezee 1 odor chi huuhedtei bolwol ene buhniig oilgoh l bolno. Hunii amidrald hair setgel 1 bish udaa irdeg shuu dee. Harin huuhded etseg eh Gantshan. Odoo salna gehed tosoologdohgui bgaa ch gsen salj boldog l ym daa. Chamg sal gj helj bn shuu… Ireeduigee bod. Shan zaluutai uchraad alban ysoor guilgaad hurimaa hiiged ur huuhedtei blod setgel amar shan amidrah ystoi shuu….. Amjilt husii busgui mine.
Hetsuuhen l asuudal baina.meddeg bol heleed l ogoh bailaa.
Huuhedtei huntei suuval ene baitygai zuil bolno gej tootsoolood l syysan bailtai Bas huuhded zuulun handaj hairlaj chaddaggui hatyy shiruun zantai chin ajiglagdlaa Hezee neeh 10 nastai huuhduud barisan tavisnaa tseverleed emh tsegtstei bdag bsiin be Chinii tursun huuhed bsan bol chi ingej gonshigonohgui sh d Gehdee nuhriin chin huvid uuh ch bish bulchirhai ch bish amidraad bgaa n ajiglagdlaa Chi negent hairlaj usguj xhadahguigees hoish huuhdiig n eejid n uguud nuhruuruu tetgemjiig n tuluuleed tysdaa amidarsan n der yum bn dooo
Hunii huuhded eej n bsaar bhd iluu setgel nervee barj yadiin. Naiz yumu tanilyn tuvshind l haric albatai bish. Chamaig ch gsn eej gsn nudeer harah ch gui naad huuhed chini. Dotno bh alba ch bhgui. Nuhruu avaad tusdaa l baij sur
neeree huuhedtei huntei gerleh hetsuu, daraa ni hunii huuhdiin umnuus hariutslaga huleeh bolchihdog, evguitvel buruutan bolchihdog, tun hetsuu. Bas ter asuudlaasaa bolood uur busad asuudluud ch garch irne.
1rt chi huuhdiin chihriin tsaas geh met asuudal deer huleetstei bai, 10 nas gedeg baga shuu dee, huuhed chin olon heluulj baij nileed udaan hugatsaand dadal suudag, ugleed bailgui uil hudluluuruu ulgerlej haruul.
2rt naad huuhedteigee sain naiz shig baigaach, huuhdees, nuhruusuu oo sev haigaad baihaar chin hen cham ruu temuuleh um be, chi busdig uuruusuu tulheed bgaa yum shg sanagdlaa
3. naad aildaa uuriimsug bai. yarianaas chin chi BI l gesen baidlaar handdag bololtoi,
4. naad er em 2 chin huuhdee hamtarch humuujuuluh, usguh erh uuregtei baidag, huuhedteigee uulzah geh ni zuv baih, gehdee chinii helj bgaa shig baingiin 2 tald amidraad baih ni mash buruu. ene sanaagaa nuhurteigee yariltsah heregtei.
5. ene bichlegiig ter TVd ajilladag zaluug tanih etgeed, sanaataigaar oruulsan um shg sanagdlaa, hunii ner turd haldah zorilgoor. tend ajilladagiig ni medegdeh gej ajliin gazzriig ni durdsan bna.
6. ger orond chin irdegigi boliulah heregtei. buur bolohgui bol uuriiguu huchleed hereggui dee, naad er em 2 chin bas davhar sanaa aguulaad baij magadgui uchir, ayataihan asuugaad uz, herev tiim baival yahaa uuruu medne biz ……………….
orgomol huuhed ch tom bolood etseg ehiigee haidag. iim amidralaas bolj ogvol tatgalzah n oort amar
zo yag unen, huuhedtei huntei suusnaas asramjiin gazriin huuhed orgoj avch butneer n hairlah hamaagui hyalbar
chi yer n ter huuhdiin eej shig aashlahaa bolichihvol deer bish uu? eej n or suraggui alga bolood orloh eej heregtei huuhed bish bna. bugdeerentei n zugeer europe mayagaar bgaach. gehdee ter ex-iig iruuleh mash buruu. ta 2 nuuj ochoogui bhad huuhed tend bsan uchraas eej n orj garaad surchihsan yum bna. bichseneer chini bol uneheer tend chi l iluu bna. esvel chi har yumtaigaa tusdaa garna gej hel. yer n l tusdaa bsan n deer.huuhed n 3 gazraar orj garaad bna biz. tusdaa tegeed ter huuhnii tsaraig bitgii haruul gee. salahgui gevel. yer n bol huuhedgui bgaa deeree salsan n deer. chinii hamag nerviig chini barah humuus bna. heden jiliin daraa aimaar hogshin tsaraitai chavgants bolchihson bna. stressdeed. yer n l butsah zam ruugaa orj bgaa bish uu?
Tusdaa garaad 2 uulaa yavj bolohgyi baina uu?
Hyyhediig zuuh n zuv shyy dee, eej deeree ochih n buruu yu baigaan tegeed yavj baigaad n harin bayrla.
Uuriiguu zovooh yuun, medeegyi yum shig l bai l daa
chi yundaa hardaad baigaa yum. ur huuhdiinhee tuluu ter emegtei yavahgui yah yum, bas nuhur chini uuregee huleeh heregtei shd. tenegtddeg baina shd. yamar untaj hevtssen bish. tiim oligtoi yum bol chi uuruu huuhdiin gargaad hamtdaa ur huuhdee humuujuuleed amidrahgui yasan yum. chi er ni ehner ni bish hamtran amidragch naiz huuhen ni yum bish uu. alban yosoor gerlej 2 taliin etseg eh ni medsen hosuudiig ehner nuhur gedeg baih shuu.
Zo chi chuu. Baahan ineelee. Neereel tiim bhoo. kkk
Хүмүүс хүүхэд хөөрхөн цагаан цаас гэдэг. Гэхдээ бүх нялх 7 наснаас доош хүүхэд л хөөрхөн. Ээж нь уулздаг том хүүхэд хэцүү. Би маш олон жил нэг ч загнахгүй өсгөсөн. Том болоод тусдаа гарснаасаа хойш зөвхөн төрсөн ээжээ л гэх болсон. Би их гомдоод энэ хугацаань асрахын нэг хүүхэд хайрласан бол надыг ядахнаа энэ эгч их сайн эгч гээд хааяа ирэх байж дээ гэж боддог.
Bi ch gn iim amidarlar amidarch ywa hun bn uneheer hetsuu ym bilee.yg yu bolsnig bichwel unshij baragdahgui biz.ter awgai ni tim surhi ym bol oro awahad yadag bnaa.bardam zan gj ene awgai nart baihaa baijee.bi nohorteigoo barag odor bolgon imerhu asudlas bolj mudaltsdag blsn.odoo bur zalhaj buh ymand durgui hurch bn.hadmud ter awgaigas ni aidag gd bod do.ymar ch asudalgui gj heled nadtai susin anh ug ni.getel yu we estoi tolgoitoi usnes ih asudal.times ter huhdig ni og.eswel huhedtei bologui bga deeree sal.nasan turshda stresstei amidrana shu sulde tsarai chn gundaj nudni chn gal bohoj us chn shingerch etsest ni setgel gutralin owchtei bno.gerese ywad nohorto ongorson amidarla zohitsul ugui bol inged saly gd yw.herwee chadna gj bodoj bga bol zoriglo minii helsen ug neg odor oroi ru chn oroh bh
Zugeerel changa bai chadaltai bai. Ter hunii huuhed irnuu, ochnuu , humuujnuu bna uu ter chamd ymar hamaatai ym be. Tegj bgaad yuunch ooriigoo zovoodog ymb dee. Zugeerel sain ch gui muuchgui , bas jokon zalitai oortoo archaatai bgaach. Yuun ch doroi ymb dee. Ter huuhded sanaa zovdog chin iluu zan. Naadah chin ooroo ehtei, aavtai, emeetei, ovootei hun chu dee. Harin ooriggool goeood, az zargaltain argagui alhaach dee. Amjilt
Ehner n huntei suugaagui yumuu tegwel butsaj niileh sanaatai b.j ch medne gehdee tanai hadmuud chamaig ter gert baisaar baihad ter huuhniig oruulaad hamt yariad suuj bna gedeg sonin l yum nuhurteigee yariltsaad zarim 1 yumsaa yalgaj salgah heregtei yum bna shuu bas bitgiivuurlaj buhimd taiwan yarilts tegehgui bol nuhur in zarim yumaa chamd helehgui nuutslah n argaguishdee nuhurteigee hatuuhan yari ene mayagaaraabaiwal salna gej hel huuchin ehnerteigee uulzahaa boli gej hatuuhan oilguulah heregtei
Дээр 1хүн хэлсэн байсан да. Нөхөр гэх хүн чинь / батлуулаагүй байж нөхөр гээд байгаа чинь сонин л юм / 2талд найдвар төрүүлээд яваад байна гэдэг үнэн юм шиг санагдчихлаа. Энэ 2 хүн эргэж нийлэхгүй ч гэх шиг. Амьдрал гэдэг чинь бодож байснаас өөр болчихдогтоо л асуудал нь байдаг юм ш дэ. Төлөвлөж бодож байснаар яваад амар сайхандаа жаргаж байгаа бол тэр зохиол юм ш дэ. Хүний дотор юу бодож байгааг хэн мэдлээ. 2жил чиний амьдралыг үрчихсэн учраас хүн чанар нь зулгаагаад чамд хэлж чадахгүй 1талдаа гарч чадахгүй яваа ч юм билүү? хэн мэдлээ дэ. Нэгэнт салчихаад өчнөөн хүүхэдтэй болчиход байн байн эргээд байна гэдэг чинь цаад хүнд ямар нэгэн найдвар байна л гэж харагдаж байна. Хатуухан сонсогдож байгаа бол уучлаарай.
Чамайг сайн ойлгож байна. Гэхдээ яг энэ нехцелд Европчууд шиг байвал амар юм биш vv. Зvгээр л найзууд шиг байвал ямар бэ? Уйлж унжиж чи еерийгее л зовоож байна. Дээрээс нь овор нэмэгдэнэ шvv.
Надад бас ийм дvv бий. Ээж аав нь салсан учир манай ээж дээр байдаг байсан. Нээрээ л хvмvvжил, эмх цэгц сураагvй. 2 гурван талд эрхэлж байдаг. Би ч энэ охин хvн биш боллоо гэсээр байгаад еерийнх нь ээжид егч, сурах болон бусад зардалыг нь эцэгт (миний дvv) нь даалгаж байгаа.
uuriin chini songoson amidral, bichsenees chini uzwel chi l naad aildaa iluudeed bh shig bna, hetsuu bwl bolichino l biz, uuruu huuhed shuuhad gargadaggui hunuu
Ingej bgad huchin ehner ni erged nileh sanatai ym bishu tevched amidrana gevel huhedtei bolvol yasin be
Medeej nasan turshdaa nuuna gesen yum bol baixgvi ldee bi songoson amidralaasaa hezeech butsaxgvi, xelex gexeer toxiromjtoi vye taarch ugduggvi ym bolj ugwul utsaar bish uulzaj baigaad xelwel deer bolow uu gej bodood l baix ym ..
Zuwluguu ugsun bvx xvnd bayrlalaa. Ter emegtei ene 2 xvnees ilvvteigeer uuriinhuu zugaa tsengel mungutei tugrugtei xvmvvsiig ilvvd vzeed xusur xayad ywsan. Minii 1battai xelj chadax zvil bol bid 2 salj chadaxgvi, bas ene 2 xvn yagaad ch butsaj niilex bolomgvi ter ali xediin 3 xvvxdiin eej bolson. Nuxur maani xichneen oxinoo bodsonch uuchilj chadaagvi, negent gomdson itgel aldarsan bol yagaad ch boldoggvin baina lee gej yridag. Zarim neg xvmvvst xandaj xelexed uuriiguu xvndleed jaaxan ch soyoltoi bai, araatnaas door awirlax yum, yun ch belen ursdag vgtei ymbe. Ter huuhnii facebook hayag ni https://www.facebook.com/profile.php?id ene bna
Za ened bas dainii xajuugaar dajin gexgcheer yun jvjigchin garaad irew ee Би энэ нийтлэлийн эзэн нь байна. Эхнэр нь болохоор одоо намайг нөхөрөө салгаж суусан гээд байна. Тэгээд удахгүй манайд нүүж ирээд 3лаа хамрарч амьдрая гээд байга. gene vv
Zuwluguu ugsun bvx xvnd bayrlalaa. Ter emegtei ene 2 xvnees ilvvteigeer uuriinhuu zugaa tsengel mungutei tugrugtei xvmvvsiig ilvvd vzeed xusur xayad ywsan. Minii 1battai xelj chadax zvil bol bid 2 salj chadaxgvi, bas ene 2 xvn yagaad ch butsaj niilex bolomgvi ter ali xediin 3 xvvxdiin eej bolson. Nuxur maani xichneen oxinoo bodsonch uuchilj chadaagvi, negent gomdson itgel aldarsan bol yagaad ch boldoggvin baina lee gej yridag. Zarim neg xvmvvst xandaj xelexed uuriiguu xvndleed jaaxan ch soyoltoi bai, araatnaas door awirlax yum, yun ch belen ursdag vgtei ymbe
Энэ бол чиний л сонгосон амьдрал эцсийн эцэст ямарваа нэгэн шийдвэрээс гарсан үр дагаварыг чи л үүрэх учраас сайн бод, дахин дахин сайн бод тэгээд л 1шийдэлд хүр. Чиний бичсэн зүйл бол чиний л харсан өнцөг. Нөхөр гэх хүн чинь бичвэл бас өөр өнцгөөс л бичих байх. Миний бодлоор бол чи үнэхээр хариуцлагагүй л байна. Насны ханиараа сонгож байгаа юм бол эцэг эхдээ сайн муу аливаа асуудлыг хэлэх л хэрэгтэй ш дэ. Тэгээд ч бүхэл бүтэн хүнийг насан туршдаа нууж явна гэж яаж бодож чадаж байнаа.
1талаас нь бодоход гэнэ ч юм шиг нөгөө талаас нь харахад их муу санаатай аминчхан ч юм шиг л санагдаж байна. Сайн л бод.
Би энэ нийтлэлийн эзэн нь байна. Эхнэр нь болохоор одоо намайг нөхөрөө салгаж суусан гээд байна. Тэгээд удахгүй манайд нүүж ирээд 3лаа хамрарч амьдрая гээд байга.
Ter hvvhdiig eejid ni ug!!! Ugch chadahgvi gvl zvgeer sal. Nuhur chin barag ehner rvvgee ergej bna. Odoo ergeegvi ch udku ohin ni ergvvlne. Chi zvgeer l sal
mm, ер нь нөхөрт чинь учир байнаа, 2 дмол амьдарлаар яваад бгн бшбздээ. худлаа дүр эсгээд 2 талд 2 хүнийг горьдоогоод, нөхөртэйгээ ярилцаад үздээ,
Чи тэр хүүхнийх нь зураг юмуу файсбоок хаягийг ньтавьчих хүмүүс харж жигшиг
Nuhurt chin hetsuu bga shdee chamaig geh hetsuu ohinoo geh hetsuu tiim bolohoor odoohondoo jaahan tesdee busgui mini tegeed bas hadmuudaasaa tusdaa amidar ter huuchin ehnertei n naiz boloh geed uz l dee uurlaj buhimdaad chi uuruu l zowno nuhurteige ewtei sanaa negtei neg hun shig bai ohiniig n hairlaad oilgood baiwal chamaig nuhur chini ulam l iluu hairlaj bayarlana anhnaasaa chi nuhruu ohintoi gedgiig n medeed l hairlasan hamtad n l hairal ohin huuhed bas gaiguie yawaandaa chamaig oilgono chamd dasna ok
Sonsohgui irj hamag yum zawaaruulj zawaaruulchaad utas oroldoj tolidoj b.gaad l yawdag bi yum heldegguie buh yumaa uuruu hiigeed aawaas n umuurdug buh zuil deer n tusalj oilgohiig hicheedeg tegeed baihaar odoo gaigui bolj bgaa
Еерийн чинь л сонгосон амьдрад шvvдээ. Тэд нар уулзалдах нь ч зев. Чамд тайлагнах алба байхгvй. Эксийн тухайд 7 хоногт 1 удаа ч юм уу охинтой нь цагийн хувиараар уулзуулдаг бол зvгээр байх. Охины тухайд найз дотны хvн нь болох гэж хичээ. Одоо л охинтой нь ойлголцохгvй бол vvрд хvний хvн чигээрээ vлдэнэ шvv. Мен нехертэйгээ ярилцаж байгаад дvvгаргаж егвел охинтой нь дотно болох байх
Ta 2 buzaad amidar bi iluu bna geed nuhurtee heleed yavsan n deer
Bi chamaig sain oilgoj bna manai nuhur bas nadaas 8ah odoo 16tai ohintoi, ohin n vid nartai hamt amdardaggui emee ubuu deeree b.dag. haaya irdeg yum. Eej n 1 awch yawaad l emee ubuu deeree erhleed l neg manaid b.gaad l neg l mungu nehej ursen hicheel nomoo ch oligtoi hiihgui geriin ajil yu ch hiij suraaui end tend ochij hudlaa yarisan tom tolgoi l b.h yumdaa hunii ug ch
Чи бол зүгээр эрчүүдийн гудас дэвсгэр за
Ogt holboo barihgui bna gj hudlaa shu. Huuhedtei humuus salsan ch uulzaj l taaraa huuhdeer yamagt uulzah shaltag garch irne. Chinii yarij bgaagaar bol salaagui humuus shig l sanagdaj bna. Hetsuu ch yumadaa hunii tom bolson huuhded eejiig ni orlono gj bhguie yalanguya ingej ih uulzalddag yum bol. Bi lav chamaig naana chin nuhruus chin uur tooh hun bhgui yum bna gj oilgoloo hetsuudee iim amidral.
hogichinee belen yum harj suuhar ingedgiin