ЭХНЭР ҮҮ, НУУЦ АМРАГ УУ?

after-the-affair-640x426

Та нууц амрагтай юу? Амьдралын асар их аз жаргалын нууц нь их хэмжээний секс ба бат бөх гэр бүл хэмээн британийн социологич үзэж байна. Интернет-технологийн хөгжилтэй уялдан бүсгүйчүүд нууц амрагтай болох талаар эрчүүдтэй бараг адил, зарим тохиолдолд бүр илүү гарахаар болсон аж.

Хаалттай бүхэн…

Та хүүхэдтэйгээ сексийн харилцааны тухай ярьдаг уу? Ийм асуултаар энэ сэдвийг ярьж эхлэх нь зөв байх. Энэ асуултад олон эцэг, эх ярьдаггүйгээр барахгүй тас нуухыг хичээдэг гэж хариулах байх. Тэр байтугай хүүхэд хаанаас гардаг, яаж бүтэж бүрэлддэг тухай ч ярихыг зүгээр л хүсдэггүй. Ингэж явсаар хүүхэд насанд хүрэх цагт физилогийн шаардлага, орчлонгийн жамаар хэн нэгнийг сонгож сексийн харилцаанд ордог. Ихэнх залуус өнөөдөр сэтгэлийнхээ хөөрлөөр ханиа сонгож, аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам байхдаа хүүхэдтэй болцгоож эцэст нь үүрэх ёстой хариуцлага гэсэн сэтгэхүйгээр гэрлэлтээ батлуулах нь түгээмэл болж.

Тухайн үедээ сайхан бүсгүй­тэй, боломжийн залуутай суучихлаа хэмээн бодож байсан ч хугацаа өнгөрөх тусам оюун санаа, үзэл бодол нь таарах­гүй улмаас бие биенээсээ хөндийрцгөөж, амьдралаас өөр ямар нэгэн зүйлийг хайж эхэлдэг ажээ. Ингээд бодохоор бидний хүнтэй харилцах харьцаа, хань нөхрөө сонгох сонголт, олж авсан санамсаргүй “муу” мэдээлэл нь гэр бүлийн харилцааны дэвсгэр суурь болж зарим талаар “нууц амраг” гэж хорьж болдоггүй, хаалгаа нээгээд оруулж болдоггүй амьдралын суурь болчихдог юм шиг.

Ямар ч араатан амьтан үр удмаа үлдээх зорилгоор эсрэг хүйстнээ сонирхдог бол хүн гээч амьтан сексийн харилцаанаас сэтгэлийн таашаал авдагаараа дээд төвшинд хүрсэн ч гэж ойлгож болох юм. Харамсалтай нь өнөөдөр манайд нөхөн үржихүйн болоод бэлгийн боловсролын талаар хүүхдүүд нь бүү хэл эцэг эх нь ч ямар ч мэдлэггүй. Мэдсэн ч мэдэхгүй царайлаад л явцгаана. Ээжийнхээ нуусан амттанг хүү ямар нэгэн аргаар олоод идчихдэг. Эцэг, эх, сургуулиасаа авч чадахгүй байгаа бэлгийн амьдралын талаарх мэдээллийг хүүхдүүд найз нөхдийнхөө хүрээлэл, кино жүжигээс л бараг авдаг. Ээж, аав энэ талаар ярьдаг бол үнэн бодитой мэдээлэл авч чадна.

Харамсалтай нь тийм биш байгаагаас сонирхож хүсч буй зүйлээ аль болж бүтэхгүй эх сурвалжаас авдаг. Секс бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны том багана. Энэ зүйлийн талаар бага мэдэх тусмаа эсрэг хүйстнээ таньж чадахгүй зүгээр зөвхөн байгалийн “амьтныхаа” шаардлагаар дур хүслээ хангадаг.

9 Comments

  1. na says:

    Bolmoor l bn daansh aytaihan hvn bdgiinmuu mongold

  2. xxx_zaluu@yahoo.com says:

    Nuuts amrag bhgui shd huutstai boloyoo 

  3. baingiin unshigch says:

    Amaa zow hellee

  4. Амаа says:

    Хуухдэдээ бэлгийн харьцаа цаашлаад  айл гэр , авгай нехер , амрагийн тухай боломж бололцооныхоо хэрээр ойлгуулж ярилцаж хумуужуул тэгвэл том болоод хань ижлээ сонгох бие биеэ таних ойлгоход дехем бас нууц амрагийн асуудалд орохгуй ээ л гэж байна шд. Зев шуу.

  5. bebenee says:

    yun debil garchig ugtsiin 

  6. unen says:

    Unen

  7. GegeenCom says:

    Eceg eh nar n uursduu medq bga kk

  8. nujib says:

    ehner uu nuuts amrag uu gesnee huuhdin humiijil bolood yavchih shiv.

  9. ganaa says:

    manai mongol huuhnuud er ni tun xetshvv bolson shvv.  yalanguya facebookeer angalzax ni exssen bn lee. ger bultei huuhnuud unen ch bai l da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.