Яасан дээр вэ хүүхнүүдээ?

024

Сайн байцгаана уу. Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Захидал бүрийг шимтэн уншиж зарим нэгэнд нь өөрийн бодлоор зөвлөгөө өгдөг байсан боловч өөрөө ингээд захидал бичнэ гэж бодож байсангүй ээ. Саяхныг хүртэл. Бүсгүйчүүдээсээ асуух, зөвлөгөө авах зүйл байнаа. Би одоо 27 настай, нөхөртэй өнөө маргаашгүй мэндлэх үрээ хүлээж сууна. Нөхөртэйгөө хамт амьдраад 2 жил болж байна. Миний нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй халамжтай сайн залуу гэж боддог байлаа. Бид 2 хоёулаа боломжийн ажилтай хүнээс дутах зүйлгүй сайхан л амьдарч байна. Би хөдөө орон нутагт байдаг юм бие муутай болохоор аймагт төрүүлэх боломжгүй гээд хотод очиж төрөхөөр дикритээ авснаас хойш байнга л хотод эмнэлэгээр явах болсон. Энэ хугацаанд нөхрийнхөө ажлыг бодоод дагуулж явдаггүй дандаа л ганцаараа хотоор явж үзүүлж эмнэлэгт хэвтэж эгчээрээ хоол цайгаа зөөлгөсөөр одоо ч бараг төрөх гэж байна даа. Би нөхөртөө маш их итгэдэг бас хэзээ ч намайг хуурахгүй байх гэж итгэж найдаж явдаг байсан.

Гэтэл саяхан эмнэлэгээс хэд хоног гараад 10 хоног ч гэсэн гэртээ байж байгаад ирье гэж бодоод гэртээ ирдэг юм байна. Тэгээд нөхрийнхөө утсыг үзээд байж байгаад нэг хүүхэнтэй маш олон мсжлэсэн байсныг оллоо. Асуухаар эхлээд юу ч хэлэхгүй гүрийгээд л байсан. 2 хоног өнгөрлөө тэгсэн харин миний дэргэд нөгөө хүүхнээс нь мсж ирдэг байгаа. Би ч нөхрөөсөө утсыг нь булааж аваад нөхрийгөө бичиж байгаа болоод өмнөөс нь нөгөө хүүхэн рүү нь мсж бичиж гарлаа. Тэгсэн манай нөхрийн удирдлаган дор ажилладаг хамт ажилладаг зүгээр нэг муу хар ажилчин нь байгаам даа. Тэр нь болоогүй ээ бас нөхөртэй нэг охинтэй юм байна нөхрөө унтуулчаад мсж бичлээ ч гэх шиг. Чамайг эхнэрийгээ төрүүлэх гээд явчихаар чинь их санах байхдаа ч гэх шиг янз бүрийн юм бичиж байнаа. Би ч нөхөртөө тэр мсжүүдийг нь уншуулаад орилж өглөө чамаас сална чи өөрийнх нь хүүхэд гарах гэж байхад яаж өөр хүүхэдтэй гэр бүлтэй хүн рүү явж чадаж байнаа гээл бөөн л юм боллоо.

Тэгсэн харин нөхөр тэр хүүхэн их халамжтай болохоор би татагдсан би өөрөө түрүүлж мсж бичсэн гээд л ярьж өгдөг байгаа. Би айлын бага охин болохоор нөхөртөө их эрх бас хайр халамжаар маруухан л даа өөрөө л эрхлэхээ боддог. Би бүр цааш нь сонсож ч чаддаггүй уйлаад ингээд хэтэрхий их ууралсандаа ахиад бие өвдөөд хот руугаа явж эмнэлэгт хэвтлээ тэр хугацаанд нөхөр хот руу хүргэж өгөөд замдаа жаахан тайвшраад сайн ярилцлаа. Би ч хүүгээ гарахаар шууд гэрлүүгээ явна чамд хүүхдээ харах эрх байхгүй би чамаас сална гээд л гүрийлээ тэгсэн одоо тэр хүүхнээс бүр мөсөн холбоогоо тасалсан, бид 2 мсж бичсэнээс илүү гараагүй дотно харьцаа нтр байхгүй гээл. Ахиж тийм юм байхгүй та 2-гүйгээр би амьдарч чадахгүй, салахгүй гээд л баахан амлалт өглөө, салах юм бол үхнэ ч гэж байх шиг.

Тэгээд л би хэвлий дэх үрээ бодоод л эвлэрлээ. Одоо ч нэг л халамжтай хүн л байна асуухаар ямарч холбоо бариагүй одоо ахиж тэгэхгүй л гэх юм. Би ч гэхдээ нэг л сайн итгэж өгөхгүй байнга тэр нь бодогдоод дээрээс нь жирэмсэн болохоор бүр эмзэг байх юмаа. Том гэдэстэй дээр нь бие өвдөж ядаж байхад энэ хүнийг  ингэсэн гэж бодохоор бүр л нэг гомдоод хэцүү байх юмаа. Энэ хүнд ингээд итгээд үзвэл яах бол ахиад намайг хуурах болвуу эсвэл салдаг ч юм билүү гэж бодох юм. Яасан дээр вэ хүүхнүүдээ.

23 Comments

  1. Bi bn says:

    salaad yahav dee Sain hun bol tsaashdaa buhniig uuruur bailgah bolnoo

  2. new reader says:

    Erhiin t1, deer ni uhamsryn doroitoltoi. Ene tsag ueiin engiin l neg dur zurag. Gutarchihlaa. Uhaantai bai da, ohin mini. 

  3. haha says:

    Dugara holbulchihachde itgehgu bwal. Huurhii nuhur chn unen ch helj bgm biluu dugara holbulchihar nuhurt chn ireh dudlaga ntr ehled tanii utsan dr irdeg 

  4. naraa says:

    anhandaa salna barina geel teneg yum shig orilool vr hvvhdee unchirvvlne gedeg vgiig hair nairgvi helj l bdag yum. Emegteichvvd bid ih teneg genen hvmvvs bas ih zuulun setgeltei. gomdson vedee orilj charlaal eldweer heleel uuchilhaaraa bvgdiig martdag. Tegtel bidnii helsen vg tsaad hvnd yamar hatuu tusaj ter vgiig martaj chadahgvi shanalj yawsaar etsest ni tewchihee boliod jinheneesee salaad yawdag yum daa ter ved chi heden hvvhedtei bsan ch ter hvnd hamaagvi bdag . amidraliin bodit vnen ene shvv dee 

  5. Monroe says:

    Za manai nuhur yag ingej ehleed l suuldee diildeshgui zawhai novsh bolood tegeed salsan daa. Baga deer n sain darahgui bol. Odoo udahgui martagdaad ireheer zawhairaad eheldiin shuu. Suuldee nuuj haah arga n nariisna. Aimaar aimaar

  6. Zoloo says:

    Nohort n helchih tegeel bolooo

  7. chinguun says:

    30тай маш дажгүй залуу байна хамтрагч болох бүсгүй бна уу? нууц маш сайн хадгаладаг байх. chinguu_2015@yahoo.com холбогдоорой маш дажгүй шүү

  8. zochin says:

    hmmm halamjil ,halamjil…..

  9. zochin says:

    sallaa geed ternees deerdeh yum oldoh ni yu l bol. hetsuu dee hetsuu.

  10. a woman says:

    Чи ч дээ. Хүнийг зэрэглэж ялгасан ямар ч онцгүй хүүхэн бэ дээ? Нэг муу хар ажилчин гэж хүнийг илт басамжилсан өнгөөр хэлж байдаг! Чи бодвол сайн эцэг эхийн буянд гайгүй сагаж яваа хүүхэн бололтой. Ухаан муутай л байна даа. Хүний амьдрал нэг янзаараа байдаггүй юм шүү. Юманд бодолтой хандаж бай. Ийм л зүйл хэлье.

  11. Surtei uim says:

    Yostoi chamaas l bolj nuxur chini uur xuuxen ruu yavsan bna daa. nuxruu aldaxgui gej baigaa bol xalamj anxaaraltai, geriin ezegtei shig bai daa. ter xuniig chi xudaldaj avaagui l bol exner xun shig baix xeregtei uim bna daa.

  12. zochin says:

    хэрвээ энэ сайтыг байнгын уншигч бол чи иймэрхүү асуудалтай учирсан цорын ганц хүн биш гэдгийг мэдэх байлгүй дээ. Ажиглаад байхад эр эм гэлтгүй бүгд л саваагүйтдэг, бие биенээ хуурдаг, эвлэрдэг, хэн хэнээсээ уйддаг, залхдаг, хамтдаа байхын үнэ цэнийг хожимдож мэдэрдэг, гэмшсэн гээл янз янзын л байдаг. Тийм болохоор ийм асуудал бүрт ингээд хатуурхаад байвал энэ хорвоод элэг бүтэн гэр бүл их цөөхөн байна байх. Нэг удаад чадлынхаа хэрээр ойлгуул. Тэгээд юу ч бодохгүй, асуудлыг сөхөхгүй орхи. Хүнд нэг сайхан уужуу ухаан, эрүүл саруулаар бодож сэтгэх зан чанар байдаг даа. Тийм зангаар л ханд. Бас хүнийг хар ажилтчин, ийм тийм гэж хамаагүй хлэж бодож болохгүй шүү. Бурхан хүн бүрт гарааны ижил боломжийг олгодоггүй. Тийм учраас ямар амьдралаас яаж хөдөлмөрлөж амьдарч, өдий зэрэгтэй яваа хүн ч юм билээ. Хэдий нөхөртэй чинь сүүлэрсэн ч гэсэн хүнийг хүн гэж утгаар нь хүлээж авахаас биш НЭГ МУУ ХАР АЖИЛЧИН гэж байр суурийн ялгаагаар бүү ханд. 

  13. DARK ANGEL says:

    chinii asuudal zugeer l
    shulsee hayh asuudal b a
    Ineedtei yum asuuh yumaa huuhdiin togloom
    Gej naadhiig chin helne@

  14. цаагий says:

    хэтэрхий эрхлээд нехрее анзааралгvй орхисноос болж дээ эр нехерт ч гэсэн халамж анхаарал хэрэгтэй байдаг юм

  15. a says:

    Hotruu irehdee nuhurteiguu dandaa irj bsan ni deer shd. Gantsaaraa zohitsuulaad bhaar eregrei humuus emegtei huniig oilgoh tal deer maruuhan bolchihdgiin. Odoo salah tuhai bodoh ch hereggui bizdee. Tursnii daraa nuhriin tuslamj mash ih heregtei bdagiin. Chi bolomj bval yag turj bhdaa nuhriiguu zaaval tsug bailgaarai. Emcheesee guij bgaad. Ehneree huuhed turuulj bgaag harsan hun ulam ih hairladag gedgiishd. 

  16. оо says:

    тэр хүүхний нөхөрт нь хэл. ямар завхарсан зэвүүн хүүхэн бэ.

  17. аха says:

    би л эрх танхи  өссөн гэж эрхэлсэн тунисан, аргадуулах гэсэн зангаа болих хэрэгтэй.би л жирэмсэн зовоод ядраад чиний хүүхдийг гаргах гэж байна гэж уцаарлаж эрхэлдэгээ ч болих хэрэгтэй. ямар хүчиндээд жирэмслүүлчихсэн биш дээ.

  18. гэр бүл судлаач. says:

    Одоо өнгөрсөөн. Юун салах. Хүүхэд нь төрөх гэж байхад. Тэгээд удахгүй хөдөөнөөс ирсэн хүүхдээ яаж тэжээх вэ гээд энүүгээр нийтлэл бичих гэж байгаа даа. Тэр хар ажилчин хүүхэн чинь чамаас илүү болоод л нөхөр чинь татагдсан байгаа. Чи өөрөө нөхрөө халамжилж мэддэггүй гэж бичсэн байна шдээ. Сайн халамжилахгүй бол нөхрөө алдана шүү чам шиг хүүхэн бол.

  19. Хакуна says:

    1 udaa uuchilj bolnoo 2 dahiad ni itgeed uz 3 dahiad ni uuchilsan bol teneglel gedeg ug baidag bhaaaaa

  20. happy says:

    za hoorhon baby-tei bolj bigaad bayar hvrgey.
    1.Chi hvniig heterhii yalgaj deer door gej haritsdag hvvhnvvdiin 1 bololtoi. Ter hvvhenii buruu baigaa ch chamd hvniig har ajilchin gej heleh erh baihgui shvv. Ter hvn hulgai hiij, hudlaa yarij mungu oldoggui yamar ch baisan oyunii ch bai beyiin ch bai hvcheer ajil hiij bn gedgiig chi 27 hvrsen undur bolovsroltoi baij oilgoh heregtei shvv.
    2. Chi erh osson ch bai odoo bol ailiin ehner hvnii gergii bolj ur hvvhedtei bolj baij naad bi l erh osson chi l namaig halamjil gedeg zangaa bolidoo. bi ch bas ailiin gants ohin geed aav eej, emee ovoo geed bvh l hvnd erhelj osson teglee geed bi busdad teriigee nyalzadaggui. Nuhurtuu erhleh uydee erhelj, halamjlah halamjluulah uedee ch halamjilj, hvvhedvvdee erhluuleed bujignaad saihan l baina. Chinii zahiag unshhad chi 1 l beyee omoorch yalarhsan, bi l chinii hvvhediig teegeed zovj baina, chi l namaig halamjil gedeg bololtoi. Er hvnd ch bas ehnertee erhelmeer, halamjluulmaar, tunimaar uy baidag l bj taaraa shdee.
    3. Chinii ger bvliin une tsene gej yu ve gedgig bodood vzdee. 1 hvvhen msg bichsenii toloo vnen hudal yug ch medehgui baij shuud l salna hvvhdee onchruulne geed suuj baina gedeg utgagui bishvv. iimerhuu zarim yuman deer oortoo itgeltei nuhurtuu togloom bolgood hairiigaa deerdvvleed yavj chadahgui ni uu geed ineeged l suuj baih heregtei shdee.
    4. vneheer nuhurtuu itgej chadahgui baival toroh hvrtlee nuhriiguu hajuudaa bailgaad setgel taivan torohoo bodooroi. ingej ih stress teed baivan baby chini uilanhai, dav duv hiisen, ovchin oroogood salahgui shvv. Odoo chinii erhleh uy duusaj hoorhon baby-ee erhluuleh uy irsen gedgiig sanaarai.

  21. S says:

    Odoonoos hatuuhan garaar barij bai da. Haij yavaad bgaa halamj hairaar n dutaahgui evleghen baigaad uz.

  22. baingiin unshigch says:

    neg udaa itgeed vzehgvi yuda salah ni bas tiim ch zuw shiidwer bish bh hvvhdee bodood neg udaa uuchlaad vzeerei…uuchillaa geed ungursun asuudliig dahin dahin zuhuj yariad daramtlaad yahawde nohort chini bvr daramttai sanagdiishv… zvgeer l ter hvn yaj oorchlogdoj bgag ni ajigla..gehdee ail geriin ezegtei l bolson bol ailiin tom bnau baga ni bna u hamaagvi shde ehner hvn l bolson eej bolj bga yum chini chi ch gsn ooroo  ooriigoo oorchlogdoh heregtei halamjtai hani bj ger bvliin haluun dulaan uur amisgaliig bvrdvvleh herehgtei shv..hvvhed garaad ireheer ulam l achaalal ihsene ter bvgdiig zohitsuulj sergelen bh heregtei… hair halamjiig awch bga shigee ugch bas surah heregtei shv…amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.