Супер модель гэхэд дэндүү балчир Орос охин Кристина Пименова дэлхий дахинд олон сая шүтэн бишрэгчтэй. Дөнгөж есөн настай боловч тэрээр “Инстаграм”-д хоёр сая дагагчтай, Фейсбүүкт олон сая лайктай нэгэн юм. Аюулгүй байдлын үүднээс түүний цахим хуудсуудыг ээж Гликерия Пименова хөтөлдөг бөгөөд охиноо өөрөө ашиглахыг нь хориглодог аж. Учир нь бяцхан охиныг нь элдэвлэх гаж донтнууд цахим ертөнцөд бишгүй. Зарим эрээ цээргүй залуучууд бяцхан охинд гэрлэх санал хүртэл илгээдэг тухай ээж нь ярьжээ.
Гурван наснаасаа модель хийж эхэлсэн Кристина дэлхийн хамгийн хөөрхөн охин гэгдэж байна. Түүнчлэн охиныг ирээдүйд “Викториас секрет”-ийн загвар өмсөгч болно гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа аж. Тэрээр модель хийхийн хажуугаар гимнастикаар хичээллэдэг байна. Кристина “Roberto Cavalli”, “Armani” зэрэг алдартай брэндүүдийг сурталчилж байжээ.
11 Comments
vneheer huurhun yumaaa amjelt ireedvin delhiin miss boloh bhaaa
Nvd ni khoorkhon gesen khvmvvst khelekhed khoorkhon bolovch khvvkhdin bish ikh yum vzsen zovson khogshin khvvvkhnii kharts l kharagdaad bnada
Khvvkhed nas gej bkhgvi bolchikhson orovdmoor yum olon eriin devsger bolson modeli nert yahkan bolokh ireedvi khoorkhii ….
Khvvkhed khvvkhdeeree l goe bdag yumshtee
Хүүхэд бол томчуудын мөнгө олох хэрэгсэл биш.
Хүүхэд томчуудын өөрсдөө чадаагүйг нь гүйцэтгэж өгдөг тоглоом биш.
Хүүхэд хүүхдээрээ л байг.
18 tai avgai bolokh yum bnoooo
pee nudiig ni yasan ch goyo yum harts ni evdreegui huuhedeeree bnoo
Estoi hoorhon ohin bn
Lol eej n ohiniihoo marketingiig sain hiideg yum bn shdee.
Gehdee zarim zurag n garq bhyn? Uldsen heden zurag deeree bol ter angaimaar edr n haragdq l bn. Googledehees
Эвийдээ ямар хөөрхөн юм бэ. Бүр хайр хүрчихлээ байна. Гэхдээ монгол ийм охин байдаг гэвэл итгэх үү? Манай бага эгчийн охин яг ийм хөөрхөн. Харсан чинь дүүгээ саначихлаа. Канадад гэр бүлээрээ амьдардаг. Өнгөрсөн зун амралтаараа ирсэн чинь 172 см өндөр болчихсон байсан. Дөнгөж 13 тай охиншдээ. Найрамдал явж амарчихаад ирсэн чинь утас нь байнга дуугараад амар заяа үзүүлээгүй шүү. Хэн бэ чи? өө би танилцахгүй ээ гээд л ярьж байгаа сонсогдсон.
Би энэ охиныг викториас секрет шоу дээр гарч ирэхийг хүлээнээ ёстой хөөрхөн охин
Uneheer huurhun ohin yumaa. Nud n yamar goy yum be