Хүчтэй бай!!!

wolf_couple_by_arweenh-d6dgnb4

Би бол долоо буудуулсан ч үхээгүй доголон чоно. Шархаа долоосоор байгаад эдгээсэн сорвит чоно. Би өөрийгөө чонотой зүйрлэн боддог.

Анхны гэрлэлт анхны хүүхэд гайхалтай мөчүүд маань удалгүй нус нулимс, хууран мэхлэлт, эр хүний хувиа хичээсэн зан, хадмын нүд үзүүрлэлтээр солигдон амьдрал маань харанхуй ойд үргэлжлэх “амьд үлдэхийн төлөө тэмцэл” мэт өрнөсөн.

Гэр бүлээ авч үлдэх тэмцэл,  үрээ хоолтой хонуулах тэмцэл, айлаас хөөгдөөд гудамжинд гарахгүйн төлөөх тэмцэл. Эцэст нь эр хүний эрхэм хүн болж үлдэх гэсэн мөрөөдлөөр жигүүрлэн хэтэрхий хоосон зүйлийн төлөө ямар ч их яваав дээ…

Өдий 10 жилийн дараах өндөрлөгөөс харахад би эр нөхрийнхөө төлөө төрөөгүй, нөхөр ч эхнэрийн төлөө төрөөгүй. Бид хэн хэнийхээ ч төлөө төрөөгүй бид зөвхөн өөрөө өөрсдийнхөө төлөө төрсөн гашуун үнэнийг ойлгосон юм.

Бид хоёр гэрлэснээс хойш түүний, миний зүрх сэтгэл дээр гаргасан жим дээгүүр бусад хүүхнүүдтэйгээ зугаалж хөрсийг нь хуулсаар арилшгүй сорви үлдсэн юм.

Би бол чоно шүү дээ. Талын хөх чоно ч юмуу. Тайгын саарал чоно ч юумуу. Шархаа долоож эдгээсээр л. Нөхөр маань шархыг долоож эдгээж өгөөгүй ээ… Уучлаарай ч гээгүй.

Гэхдээ би гомдоогүй ээ. Тэмцсэн, амьдарсан, чадсан…

Бид эхнэр нөхөр гэдэг уулзвар дээр дайралдан хүүхэдтэй болж хоёуулаа нийлж талаасаа хүүхдээ өсгөх л үүрэгтэй юм байна. Бид хоёр бие биенийхээ өмч биш. Бид бие биенийхээ төлөө төрөөгүй. Угаасаа хэн ч хэний ч төлөө төрдөггүй.

Хэрэв бүсгүй минь залуу минь хэн нэгэн бие бинийхээ төлөө төрдөг гэж бодож байвал энэ бол эндүүрэл шүү. Тийм зүйл байдаггүй юм.

Энэ сайт дахь хүмүүсийн бичсэнийг уншихаар үүнийг хэлмээр санагдах юм. Тэмц, Урагшил, Ажилла, Мөнгө ол. ХҮЧТЭЙ БАЙ. БҮГДИЙГ ХАЙРЛА.

32 Comments

  1. нээрээ яах вэ says:

    Чоно гэхээр харгис гээд байх юм. Харгисыг нь харчихсан юмуу? Явж явж амьтнаас илүү хүн бид нар чинь л харгис шүү дээ. Дайн дажин, хүчирхийлэл, аллага гээд хүний хүчин зүйлээс болж үүсдэг аймшгийн зүйлсийг та нар энгийн ухаанаар бодоод үздээ.

  2. нээрээ яах вэ says:

    Би бол санал нэг л байна. Угаасаа зарим нэг хүнд л хандаж хэлсэн байгаашд. Гичий чоно ямар байдгийг ойлгохыг хүсвэл Донровын Намдагийн “Уулын хөх чоно”-ыг уншаад үзээрэй. Бас Чингиз Айтматовын “Цаазын тавцан”-г. Ойлгож чадахгүй нэг нь яахавдээ.

  3. tsend says:

    amidraliin nugachaa hatuu bol uyan naalinhai zan geeddiimshuudee. Geehguigeer chono bj ch boloh l bhda

  4. tsengel says:

    chono shg bn geheer heterhii hargis uym bishuu. Emegtei hunii uyan zuulun zan haachih uym be

  5. Mont says:

     ер нь бол Баяраа өөрөө л унасан юм билээ….гэж. Сонголт үргэлж бүсгүйн гарт байдаг болхоор зөв л сонголт хийх нь чухал биз дээ . Ухаантай сэрэглэн бай л даа манайхаан

  6. Za ulugchin cuuvur chonon gichiinuud mini udq gua maraljin er buga yumuu arslan bars bur bolq bol uzmeriin bulga minjee olj goycgoo

    Ter nuhruudiig hamgaalj umguulj hairlaj temcej chadah bh gesen uchuuhen bodloo geecgeej uuruu uursudduu l naidq bol baricgui bolson tsag geed bgamuda l gej oilgogdloo.

    Ter erchuud ch gsn huntei suulgui naadaj nargij yavaad daraa n joohon sanhuugiin huvid setgel sanaa uzel bodliin huvid behjeed hund daraa bolq zovoohoorgui bolson hoinoo ehnert gartsgaaj baildaa.

    Heden gua maraluud n ulugchin chino bolood duuslaa bolj chadaagui n hariin ulun anchdad bulaalgah n. Haa bn halhiin hanhar erchuud? Hatsar goo ohidoo hairlaj hamgaalj bgache.
    Nuhurshuu yumnuudaas n hurtel umguulj zad jurmand n oruulah heregteishd aav ah naraa

  7. hishge says:

    Gichii chono bol ereesee iluu huchtei chadaltai bdag

  8. gyalbaa says:

    Цэнгэл гэнэ үү. Яасан тэнэг юм бичдын. Хэн намайг тэжээх юм гэнэ үү. Чи яасан бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуу юм. Өөрөө ажиллаж хөдөлмөрлөж өөрийгөө тэжээгээч. 

  9. Маш энгийн мөртлөө олон хүн ойлгож чаддаггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй зүйлийг ойлгосонд Таны өмнөөс баяртай байнаа.

    Хэн ч хэний ч төлөө төрдөгггүй, хэн ч хэн нэгний өмч биш, таныг хамгийн сайн хайрлаж, хамгийн сайн ойлгох хүн бол зөвхөн Та өөрөө. Энэ бүхэн гэхдээ амиа бодсон бэртэгчин бай, хувиа хичээ, өөрийгөө л бод гэсэн үг огт биш. Харин эсрэгээрээ. 

    Хэн нэгнийг Хардах, өмчлөх, өөрийн болгох, өөрийхөөрөө байлгах, контролдох, алдахгүйн тулд толгой эргүүлэх, жүжиглэх гэх мэт хамаг зовлонгийн эхлэл болсон “улигт бодлуудаас” өөрийгөө чөлөөлж чаджээ. 

    Хоёр талаас нийлнэ эсвэл хамтын амьдрал гэдэг цэвэр итгэлцэл, хүндлэл, холбоо харилцаа, ойлголцол, хариуцлага, эргэцүүлэл, эрүүл харьцаан дээр тогтох ёстой зүйл. Ер нь бол “бизнесс” шүү дээ. Харин хайр гэдэг бол цэвэр мэдрэмж, сэтгэл хөдлөл. Хүнийг хайрлана гэдэг өмчлөх, харамлах, өөрийн болгохын нэр биш. Энэ бүхнийг ойлгоно гэдэг ирээдүйд өөртөө тарьж болох олон зовлонгийн хаалгыг хааж буй хэрэг. 

    Гэхдээ энэ бүхнийг заавал нулимстай нүд, гунигтай амьдрал туулж байж ойлгох ч ёстой биш. Энэ бүхнийг Монгол ухаан, нүүдэлчин соёл аль эрт үеээс л мэддэг, хүүхдүүддээ уламжилж ойлгуулдаг ярьдаг байсан байна билээ. Харамсалтай нь бидний “соёлт” гэж нэрлээд байгаа гэхүү эсвэл орчин үеийн материалжиж шуналтсан нийгмийн үр дагавраар бид үүнийгээ их гээжээ. 

    Эмэгтэй хүн уул нь чоно биш буга гөрөөс, эр нөхөр нь хөх чоно баймаар байх юмаа. Харамсалтай нь олон ч эмэгтэй гуа марал биш чоно, харин эмэгтэйчүүдээ өөртөө багтааж, хамгаалж байх ёстой цөөн биш чононууд маань өөр амьтан болчоод байна л даа. 

    Таньд юутай ч баяр хүргэмээр байна. ЧОНОНУУДАА ГУА МАРАЛУУДАА ХАЙРЛАЯ, БАС ДҮРС ХУВИРЧ ЧОНО БОЛОХООС ХАМГААЛЦГААЯ. 

  10. 546 says:

    Тэмц, Урагшил, Ажилла, Мөнгө ол. ХҮЧТЭЙ БАЙ. БҮГДИЙГ ХАЙРЛА.

  11. hen medeh says:

    Sain huntei dairaldaj setgelee zuulluj hairluulahiig husei

  12. hen medeh says:

    Mongoliin huuhnuud chin ugaasaa chono sh dee. ger bulee tejeenee arhicin nuhuruu tejeene. Buh amidraliig nuruundaa uurchiine. Erchuud ta nar haana bn. Sltaandahaa zahirch chadahgui yavaa bizdee. Heden huuhnuudee hairlaachdee

  13. khair says:

    Khair uzeegui huuhnuud etsest ni tsuuvur chono bolj bgaamdaa. Urid nasnii uiliin ur bas bdg l bhda. Hen henii ch tuluu turduggui gej unen ug uymaa. Unen shuu. Hun uuriiguu l hairlahgui hen bidniig hairlahiin Buh zuil tur zuuriinh. Setgel chin eddgenee

  14. tsengel says:

    Bi hadmiinhaasaa huugduul nuhurtuu ch huugduud l bj bn. Tegeed chono shg bna geed garaad haichih uym be. hen namaig tejeehiin. uvdul tsuvduluur hoollohuu

  15. basaa says:

    Zuv uymaa. Bi nz zaluugaa namaig hairlana gej bodson daanch hudlaa bsn. araar tavisan hursan uuchlal guisan uuchilsan gesen ch hudlaa baisan. Huchtei baiyaa. Chono geheer arail hatuu sonsogdoj bn. Gehdee bi huchtei bnaa

  16. basaa says:

    zoraa chi bur ene huchtei huuhnii uzen yadchijee. Ene site d bnga yahuu yahuu gesen humuus bdg ni unenshd. Zovlon bgaa ni unene bizdee. Ted narat l huchtei bai gej uuriiguu ilerhiilsen bn. duugai unshihgui hutsaad bhin

  17. Зорра says:

    Энэ сайтруу монголын гурван сая иргэн зовсон тухайгаа бичдэг гэж бодоо юу? Өөрөө жоохон баримжаатай! амьдрал ярина шүү. Чамаас бусад нь чоно биш за!!! 

  18. chono says:

    Bi biitlel bichsen hun bainaa, Nuhurtuu gichii gej duuduulj uzeeguin bnaa. Gichii chono bsn ch yahavdee. Yamar ch l bsn chono. Ene site iin niitleluudiig unshihad golduu nuhur ingeed tgeed bn tejeen tetgeh hun bhgui yaanaa geed salj chadahgui nuhurtuu zoduulaad doromjluulaad baidag humuus yamar ch ih bdg uym bedee huchtei baigaasai gej bodoj bichsen uym shuu. Medeej jargaj bgaa humuus uurtuu naalduulj oilgood heregguil bhda. Zovlon uzsen hunii huviar bichiv. Magadgui azgui ch bn bh. Gehdee azgui geed huvi zayandaa enelen shanalj huruugaa unjuulj suusangui. Huuhnuudee huchtei baigaarai. Bitgii uruu doroi yavaarai. Medeej tegj namaig zovoosniihoo shang nuhur maani hangalttai amssan bolno. Bi ch hariu avch adilhan tenegteegui tuuniig zugeer l huvi zaya ni gesgeesen uym

  19. Hi says:

    HI? ”Хэрэв бүсгүй минь залуу минь хэн нэгэн бие бинийхээ төлөө төрдөг гэж бодож байвал энэ бол эндүүрэл шүү” gene uu arai l ugui bolov uu daa. Huh hunii bodol uur baih daa. Chinii bolon heseg buleg humuusiin huvid l tiim baij boloh yum. Harin ”Тэмц, Урагшил, Ажилла /hudulmurul/ , Мөнгө ол/ hudulmur hiij baihad mungu oldonoo/. ХҮЧТЭЙ БАЙ. БҮГДИЙГ ХАЙРЛА…” gedeg ug chini taalagdallaa.

  20. Зорра says:

    Өрөө муу ханьтай таарсан бололтой хэрэв сайн хань таарсан бол тагтаа байх байсан биз тэ. Өөрөө зовлон үзсэн байж болно гэвч хүн болгон чоно болох албагүй шүү дээ. Өөрийн чинь яриагаар бол эмээ чинь, ээж чинь бас чонын амьдралаар амьдарсан болж байна уу. Үгүй юмаа! сайн ханьтай сайхан гэр бүл хорвоод олон байгаа. Чамд ийм амьдрал тохиолдсонд чинь харамсаж байна. Харин энд бичсэн нийтлэл бол чиний амьдрал гэдгийг битгий мартаарай. Юм болгон хар бараан байх албагүй зарим нэгээрээ цагаан ч бий алаг ч бий шү шүү!!! Сайн явах санааных…

  21. bi ch chono says:

    Huuhdiig yriltsaad turuulj bga ch hun bn togtooh gj turuulj bga ch hun bga tegehdeel huuhed hariutslaga bish gejuu boovon tolgoitnuudaa sereech 

  22. bi ch chono says:

    Anh udaa setgedel bichij bn bi ch bas chono.taigiin chonombaij bgad taliin ulugchin chono boltloo uurchlugdsun bidend yu ch hamaaguiee bid nar bol ulugchin  uruvdmuur ch us sanasan ulugchin 20 jiliihee amidraliig haraarai er novshnuudaa uiliin ur zaaval irnee uhehdee edelnee ta nar 

  23. zochin says:

    bie bieneesee buhniig shaarddag humuusiig bi ch gesen oilgodoggui,
    chi ih zuv boldoltoi hun bna daa, er em 2 hezee ch bie bieniihee tuluu turuugui gej,
    er ni bid chin adilhan hariutslaga huleej, adilhan uureg huleedeg.

    Daanch buh hun ingej boddoggui, neg ni tejeelgej, neg ni tejeeh yostoi meteer
    bodoj gerleed, ter ni sanaand ni hurehgui bolohoor bie bienee eldveer hemleed baih yumdaa. Daichin busguid amjilt husie.

  24. жо says:

    Хүнд хэцүү амьдрал үзэж,эр хүнд хайрлуулж чадаагүйд чинь харамсал илэрхийлэе.

  25. заааз says:

    Эр хүнд итгэж найдаад явах нь өөрөө эргээд сул тал болдог юм шиг санагдсан. Ямарч гэнэн итгэмтгий байсан юм бэ дээ тэр үед. Ер нь л манай улсад эрчүүд нь арай л даварцан амьдардаг. Гэр бүлийн хууль нтр гэж ер нь байдаг ч юмуу, үгүй ч юмуу. Хаа очиж хүүхнүүд нь чадалтайдаа хүүхдүүдээ өсгөөд аваад явчих юм даа.

  26. [n0:ty] says:

    Өөрийн тань амьдралд тохиолдсон бүхэн бусад гэр бүлд тохиох албагүй. амьдралын эх булаг болсон бүсгүйчүүдээ арай л буруу хандлагад уриалан сургамжлаад байна уу даа гэж бодогдлоо. Дахиад 10 жилийн дараа энэ үзэл чинь хэвээр байх болов уу гээд өөдрөгөөр нэг бодоод үзээрэй.

  27. Anonymus says:

    Нөхөр нь өөрийг нь их г**** гэж дууддаг бололтой. Бас нэг аргаа барсан бүсгүй. Чи хэн нэгний төлөө биш үр удмынхаа төлөө төрсөн юм шүү. Юу хийж юу бүтээж ямар ч зовлон амссан бай энэ бүгдийн үр дүн үр удамд чинь үлдэнэ. Өөрийгөө зоригжуулан урагш тэмүүлж байгааг чинь зовлон үзээгүй нялзрай булбарай бүсгүйчүүд эсвэл амьдралд алхан орж буй залууст их сургамж болоосой. Амжилт бүсгүй хүн минь

  28. ... says:

    Dahin helhed erchyydiig hairlaj uruvdsunuur urlyygee aimshigtai ushigluulne shyy….Emegtei hyn amia baih n neg ih muudaad baihgyi shyy

  29. ... says:

    Choniin em “Gichii” shyy dee… sonsohod muuhai haraaliin yg met bolovch gichii bol hamgaas hychtei ter yr tuliinhuu tuluu gald orj buutai anchinii umnuus dairahaas ch buchahgyi. Ih goe setgel sergeesen muruud bichsend bayrlalaa, neeree l bi er hynii tuluu turuugyi, uurtuu hairtai baij surya, medye, mungu olii, uuriinhuu durtai zyilee hiiye. Hyn ingehed ganch l amidrana shyy dee ter hoid nas masiig mart, chi hezee yhehee medehgyi, iimd unuudur jargaltai bai, tom zyiliig muruud, yumand byy beld shuud hiij ehel bysgyichyydee

  30. zaluka says:

    ulugchin chono uuu kkk. chi l nosh nuhurtuu taarch

  31. k says:

    MUNGUU-d chi ymar muuhai buduuleg zaluu ve? Cham chig ymnuud zugeer nudend haragdchihlaa, odoogiin baliar zalhuu zaluuchuudiin toloolol chi monoos mon. Oilgoj unshaach erguu min. Harin busguid gej helhed unen shuu bugdeeree erch huchtei bj amjiltiin toloo temtsii. Vhi chadnaa bi bs mash daishin bolhoor amjilttai amdarch bna. 

  32. MUNGUU says:

    CHAMAIG DUURAIGAAD TEGEED EHNERDEE CHONO SHIG ZAN GARGAHIINMUUU …..CHI AZGVIL ULUGCHIN GICHII CHONO L BN…..NEG NEGNEE TVSHIJ AMIDARDAG HORWOOSHVVDEEE….DVRDEE ORSON GICHII CHONO MINI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.