Саяхан Getty болон AllOverPress фотобанкууд цахим сүлжээнд 1996 онд хийгдсэн гэх залуухан Анжелина Жолигийн өмнө нь огт хэвлэгдэж байгаагүй гэрэл зургуудыг нийтэлжээ. Зураг авалтыг хийх үед Жоли 21 настай байсан бөгөөд хэт илэн далангуй гэрэл зургууд “Хакерууд” киноны сурталчилгаанд зориулагджээ. Уг кинонд тоглосноор Жоли Холливудын од болох замналаа эхэлсэн гэнэ. Мөн киноны зураг авалтын үеэр Жоли өөрийн анхны нөхөр болох Британийн жүжигчин Жонни Ли Миллертэй танилцаж байжээ.