Үнэхээр хүнээр би дутаж байна…

o-WOMAN-REGRET-facebook

Сайн байцгаана уу? Жил гаруйн өмнө миний бүх зүйл сайхан байлаа. Бодож санах зүйлгүй хайртай хүмүүстэйгээ, хайртай найз залуутайгаа хайранд умбаал… Одоо бол бүх зүйл яг эсрэгээрээ, би бятцан үрээ бүүвэйлээд өнтөлчихөөд энд захиа бичиж сууна. Би сингл маам.

Нэг өдөр хүүхдээ олсноо мэдлээ. Баярлаж үхэх шахсан. Тэгсэн найз залуу маань надад хүүхэд хэрэггүй. Хэрвээ энэ хүүхдийг гаргавал чи намайг алдсан гэж бодоорой 2-лаа хүүхэдгүй сайхан л байсан биз дээ гэх мэтээр авахуулахын бөөн хүслэн болсон. Би ээж аав тусдаа гарсан ахтайгаа 4-лээ. Ээж аавдаа уйлан дуулан байж хэлтэл миний охины нас нь ч болсон хүнд хүн илүүддэггүй юм ганц хүүхдийг яаж ийгээд хүн болгоно санаа зоволтгүйээ гэдэг юм байна . Ах ч бас гаргаарай чи гэсэн 2 л үг хэллээ. За ингээд нөгөө хайрт найз залуудаа гаргахаар шийдсээн 2-лаа гаргий хүүхэд хөөрхөн гэж ятгасан ч тусыг олоогүй. Би чамд хайртай гэхдээ надад хүүхэд эртдэнэ /25-тай/. Би ер нь 3-4 жилийн дараа байртай машинтай болж байж хүүхэд бодно гэж бодсон. Одоо яаж тэжээх юм яах юм гээд л намайг авахуулсан зүгээрээ хүүхэд олдоно болно гээд л…

Ингээд ойлголцож чадаагүй салсан. Намайг тэнэг хүүхэн насаараа эцэггүй хүүхэд тээх нь байна шдээ гэх мэтээр янз бүрээр хэлж хайртай байсан сэтгэл минь үзэн ядалт болж хувирсан. За энэ ингээд өнгөрлөө. Хүүхдээ тэгээд /би өөрөө их сэргэлэн, бүхнийг сайн сайхнаар хардаг, найз нөхөд дундаа нэр хүндтэй хүн/ гэдэстэйгээ өдөржингөө яриад л хөөр баясаад явж байлаа. Төрөхөөс 3 сарын өмнө аав маань хавдар туссаныг олж мэдлээ. Бүх биеэр тархсан найдваргүй гэлээ бид бүгд үнэхээр хэцүү байсан ердөө л сарын дараа нь хорбоог орхисон доо. Ээж маань сэтгэлэр унаж бие нь муудаад үзүүлтэл бас эдгэшгүй өвчин туссан байсан. Ингээд эмнэлэгт хэвтлээ би ч төрлөө намайг таньдаг хүн маань эмнэлгээс тосч авсан.

Ээж маань сарын дараа эмнэлгээс гарч гэртээ байхаар болсон би хүүхдээ харна, галаа түлнэ хоолоо хийнэ ээжийгээ асрана, ах маань гадуур мөнгө хайж эмчилгэний зардал олно. Ингэж явсаар бие нь бүр муудаж хөдөлж чадахгүй би 10 минутийн зайтай эргүүлж өргөдөг боллоо. Хүүхэд маань 2 сар гарантай байхад хорвоог орхиод яваад өгсөн. Аав ээжийгээ хэдхэн сарын зайтай алдаж хорвоо нөмөрч ирэхийн цагт тэр хүнийг бол ор тас мартсан байсан. Гэр эзгүй хоосон бүх юм аймшигтай орой болгон хар дарж зүүдлэнэ. Айна. Өдөр хоногууд ийм байдалтай өнгөрч ах маань намайг гэртээ ирэх үү гэсэн боловч би тусдаа гарсан айлд хүүхэдтэйгээ хамт садаа болохыг хүсээгүй учраас зүгээрээ би чадна гээд хашаанда 2-лахнаа үлдсэн.

Хорвоо гэж үнэхээр хатуу. Үр минь одоо 6 сартай. Би ээжийгээ асарч байхдаа нуруундаа юм оруулж ерөөсөө гам бариагүй болохоор өвдөж эхэлсэн нуруу бөөрний өвчтэй болж эмнэлэгт хэвтэхээр болчихоод л байж байна. Бэр эгч маань миний үрийг чи 7 хоног эцэгт нь аваачаад өгчих. Хүүхдээ 7 хоног харж өгөх үүрэг байгаа шдээ. Миний дүү хэд хоног ч гэсэн биеэ бод гэх юм. Найзууд, эгч тэр хүнээс тэтгэмж бодуулж ав гэх юм. Би яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Манай ах намайг хараад их л өрөвддөг бололтой. Хүүхдээ авачиж 7 хоног өглөө гэж бодоход тэр хүмүүс хүүхдээрээ түрий барьж гуйж байна гэж бодно доо? Тийм биш гэж үү? Өгөхгүй гэхээр хүүхэд харах хүнгүй байсаар миний бие улам муудаад хүүхдээ өргөж чадахгүй болоод байгаа. Ийм үед яасан нь дээр вэ гэдгийг та нараса асуумаар байна.

Бас тэтгэмж авах ёстой юу? Хамгийн сүүлд би аргаа бараад надад 200 мянган төгрөг өгөөрэй төрөхдөө хэрэглий гэсэн чинь чамд сохор зоос ч өгөхгүй чи өөрөө өсгөнө гэж онгироо биздээ? Чадахгүй байна уу тэгвэл надад өг гэх мэтээр доромжилсон. Үнэхээр холбоо тогтоож харьцахыг хүсэхгүй байгаа ч ах маань нэг зүтгээд байх шиг тэр хүн нь эргэх байх гэж ярьж байсныг нь сонссон. Бид 2 нийлсэн ч амьдрал болохгүй гэдгийг би сайн мэднэ. Чи гэр хороололд хүүхдээ яаж өсгөх гэж байгаан гэж хэлж байсан. Намайг үндсэндээ голсон. Одоо бол 3, 4 хэл устай, хөөрхөн охинтой үерхдэг. Би царай зүс дутаад байхгүй ч тийм сайн мэдлэгэтэй биш өөрийнхөө хэмжээнд ажлаа хийгээд л явдаг байлаа. Одоо бол их шартай их дайчин болоод байгаа. Амьдрал намайг ийм болгосон. Босох сэхэх хүч чадал надад байгаа.

Гэхдээ би айж байна. Зүгээр л бүх юм өөрчлөгдсөн болохоор юунаас ч юм айгаад байх юм. Надтай адил амьдрал туулсан ах эгч нараасаа зөвлөгөө бас сэтгэлийн дэм сонсмоор байна. Үнэхээр хүнээр би дутаж байна. Бяцхан үр нь яаг тэр хүнийг өвчөөд төрсөн гээд боддоо. Тэрэнд бүх юм байгаа болохоор би атаарахаад байгаа юм болвуу? Өөрийгөө ч ойлгохоо байлаа. Сүүлийн үед бодогдоод байх боллоо.

48 Comments

  1. Balbar says:

    ee hoorhii iim yum bolson yum bii

  2. egchmed says:

    Okhiduudadaa zakhij khelekhed khunee l sain sudalj tanij bj suukh amidrakhaa shiidej bgaachee jiremsen bolokhoosoo omno l chamaas jiremsen bolchloo geed shalgaj uzrekh kheregteishtee chamd unekheer khairtai durtai khamt amidrana gesen bodoltoi khun bol khuukhdee khuleen zuvshuurch bayarlaj khuurnuu tiim bish bol shuud ertkhen salj baikh kheregtei chinii khuvid bol negent ungurch ….
    Chamd gej khelekhed ter khunee bur musun mart tiim khun bgaagui yum shig amidar shuukheer tetgemj togtoolgoloo gekhed gerleltiin batalgaagui bol 2iin khoorond mash baga tetgemj avna ireeduid uusekh erkh zuin ur dagavar ni ter khun khuukhdiin tetgemj tulj baisnaaraa etseg gej kheluulj ireeduid chinii khuukhdeer tejeej tetguulekh erkhtei bolchikhdog yum tiim uchraas tiim tuslamj ogt khereggui shuu
    zaza bie emchluul eruul bval cham shig daichin emegtei amjiltand khurekh baikhoo Amjilt 

  3. nn says:

    hamt tolowloj bgaad huuhedtei boloh estoi , neg talaas ter zaluugiin buruu geh yum bas alga

  4. oogii says:

    Эсвэл odko0111@yahoo.com хаягаар add hiigerei

  5. oogii says:

    Сайн уу. Мундаг охин минь. Ээж минь яг ингэж зүдэрч явахдаа хойд аавтай минь учирсэан юм гэнэ лээ. Миний хойд аав бол ээж бид хоёрт өгсөн бурхны бэлэг. Энэ хорвоо дээр сайн нь муугаасаа хавьгүй олон байдаг юм шүү. Би одоо энэ ааваа овоглож, хайрлаж, хүндэтгэж ааваа гэж хэлж элэг бүтэн амьдарч байна. Нэг дүүтэй. Хүн шиг үхн болж сцургууль төгсөж сайн ханьтай сууж хүний дайтай явна. Одоо ээжийгээ өргөж байна. Энгэ чинь л эргэх холбоо гэж би өөртөө боддог юм. Чи ч бас тун удахгүй жарганаа. Миний охин одоо ой гарантай. Хүүхэд ямар хөөрхөн гээч. Гүйж ирж үнсчихээд, халуун гараараа хацар барьчихаад яваад өгнө. Хүн юу тарина түүнийхээ үр жимсийг л хураадаг гэдэг. Чи ийм сайхан эрүүл саруул хүүхэд төрүүлсэнийхээ ач гавьяаг удахгүй хүртэнээ. 
    Энд нэг эгч 7 хоног хараад өгье гэсэн байна. Тэр эгчээр харуулаад эхний ээлжинд эмчилгээгээ яаралтай хийлгэвэл ЯАж байна. бас утас хаягаа үлдээвэл бага сага мөнгө хүүхдийн хэрэглэлээр тусалъя. Юу байна түүгээрээ бгэдэг шүү дээ. Бид чинь Монгол хүмүүс.

  6. bolor says:

    Nuruuni blok gargadag baria bariulaad sungaltiin dasgal hiigeerei! Dasgal sain hiigeerei nuruugaa butsaaj suulgaj bolohgvi shvv! Chamaig hohirooson ter zaluug burhan chinii nvden deer shiitgene dee. Chi odoo gomdoloo martaad amidardaa. 

  7. Sar says:

    Ene dr muugii ymar aimar ym bocheeve? Toruleh estui hun gej ene horvod baidaggui ym bdag bol chi l toruleh esgui huhed toruleh bhda!!! Chamd odohor yanz bur zovlon tohiogogui bololtoi tohioldod irher end yu gej bichsene erged neg sanah bailgui!!! Chamd ene hunii etsegtei bnu etseggui huhed torulnu ymar ch hamagui, chiniih l bish bol duugai unshad garah bsi. Iim ym bichij suuhaar archatai huuhen / zaluu / guai

  8. Asa says:

    Би цалингаас цалингийн хооронд амьдардаг. Бага ч гэлээ туслахад бэлэн. Нэг одрийн хоолныхоо монгийг огмоор бна. 

  9. Moogii says:

    yasan muuhai zvil tohioldoo ve?? torvvleh yosgui hvniig l torvvlj aaw eej 2inho tolgoig zalgiuljdee… ugui yum bol tanaihan ih archaagui l humuus baij… archaagui humuus mungugui bn, mungugui humuus emnelegt ochij shinjilgee uguhgui.. bvr vhdegiin dawan der ochij vhej bgaga meddeg.Joohon archaatai bai !!! yu bodoj etseggui hvvhed gargadag bnaaa 

  10. February says:

    Dans, neree tavibal ug n baga ch gsen humuus mungu hiigeed baih bolov u gj bodjiin. Adminaa butsaad ene ohintoi emaileer holbogdood dans, neriig n asuugaad, uuruu zuvshuurvul tavij tus bolooch.

  11. Horlo-d says:

    Amidrald suhrulgui temtsej baigaa busgui chamd neg ih dem bolj chadahgui ch gelee buruugaar buu oilgooroi, dem demendee dees erchindee horvoo shu, baga saga tus hurgemeer bna, boldbbbb@yahoo.com hayagaar holbogdooroi. Az jargal husie

  12. sunshine says:

     Hamgiin 1-rt nuruugaa emchid yaraltai uzuulj zuvulguu av!!!!!! Eruul mend hamgiin chuhal.Mongolchuud um urguud nuruu uvdsun geheer toodoggui um.Nuruu mash chuhal uuregtei.Tegeed eruul bolood avsan tsagt chi zorigtoi zutgeltei surhii busgui baina bolood l yavchihna.Hamaagui hund ner usaa helj hereggui.Ter muu zaluu bolon ontsgui humuus ta 2-g ailgachij magadgui.Ah chini l ta 2-g anhaarah heregtei um bn tegeheer ali bolohoor ter humuust bas daramtgui l baival sain baih.Amidral ugaasaa temtsel gedeg bolohoor aij bolohgui.Zaluu huniig zorig dagadag gedeg unen shuu.Huch chadaltai boloh tusam sain saihan buhen cham ruu irdeg um shuu.Good luck.

  13. Gerelmaa says:

    Admin-d minii duu dans, neree tavij bolohgui yu? Bolomjooroo handiv ugch tusalmaar baih yum. Egch ni cham shig iim hetsuug tuulaagui ch ger horoolold amidarch bsan, olon huuhedtei egel ailaas odoo busdad tuslah hemjeenii bolson. Gadaad dotoodod heden deed surguuli tugsluu. Sanhuugiin mergejiltei hun alzdaggui yum, nas ahih tusam uned ordog mergejil shuu. Gol ni uvchnuu emchilvel busad buh yum ok bolnoo. English hel zaaval suraarai. 

  14. gunten says:

    Aurora-g demjij bna holbogdooroi

  15. zochin says:

    yoga-d huuhed gargasan ni yu ni buruu gej.chamd bol hun alah ni iluu chuhal yum bna l da. Zahidliin ezend:Minii duu uudrug bgaarai.Bi ch bas chamd tohioldson zuiliig tuulj irsen.Gehdee huuhdee haraad l buh zovlon martagdaj bsan da.Odoo harin bi hamgiin jargaltai eej.Bas sharandaa ter hunees iluu saihan amidarch bgaa udirdah alban tushaaltan.Gehdee ter huniig bas zugeer orhiogui ee.Tetgemj togtoolgood shuuhiin shiidvert ugsun.Uls uuruu medeed ajlaa hiij bgaa da.Minii umnu bish yumaa gehed huuhdiinhee umnu hariutslaga huleeh heregtei biz de

  16. misheel says:

    yamar mundag busgui be. chinii bichsen zahiag unshaad setgel shimshirch bn. hairtai humuusee aldah uneheer hetsuu.  chi hyalh huuhedtei dunguj turchuud iim ih zowlon amssan bn. aihaas ch uur yahiin be. bi bas tegj bsan shunu bolhoor l aigaad zurh chichreed eldew yum bodogdood hetsuu yum bilee. uhsenii hoinoos uhdeggui bolhoor uldsen bid chin nom sain unshuulj zalbirahl heregtei. naizuudtaigaa yari humuustei orchind bai. huuhdee haraal bgaad bwal setgel chin hetsuudne shu.

  17. ЗААВАЛ УНШААРАЙ says:

    САЙН БАЙНА УУ.
    ЮУНЫ ӨМНӨ ДАЙЧИН ЭМЭГТЭЙ ЧАМААР ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА….
    БИ ӨӨРӨӨ ЭРЭГТЭЙ ГЭХЛЭЭ ЭНЭ ТОХИОЛДОЛД АГУУ ЭМЭГТЭЙ ЧИНИЙ ӨМНӨ БИШИРЧ БАЙНА. ЧИ ХҮН БОЛГОНЫ ТЭВЧИЖ ЧАДААГҮЙ ЗҮЙЛИЙГ ТЭВЧЭЭД АРД НЬ ГАРСАН БАЙНА. ХАРИН ОДОО ЗҮТГЭ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ, ХӨДӨЛМӨРЛӨ.

    ЗҮГЭЭР Л ЧИ ШАРАНДАА ЁСТОЙ БҮР ХҮМҮҮСИЙН ЭРГЭЖ ХАРТАЛ АМЬДРАХ ЁСТОЙ ШҮҮ. УГ НЬ БИ ӨӨРӨӨ БОЛОМЖТОЙ БАЙСАН БОЛ ЧАМАЙГ ДЭМЖМЭЭР БАЙНА. ГЭХДЭЭ БИ ДААНЧ 23 НАСТАЙ, АМЬДРАЛД ДӨНГӨЖ ХАЛЬЖ ЭХЭЛЖ БАЙГАА ЗАЛУУ ГЭХЛЭЭ АМЬДРАЛЫГ ЗОЛОНГ ТУУЛСАН. ГЭХЛЭЭ ЧИНИЙ ХАЖУУД ЮУ БИШ. 

    БИ ҮНЭХЭЭР АЙМААР ШАРТАЙ. ЗҮГЭЭР Л ХЭНИЙ БОДООГҮЙ МУУ ХОГ ШААР ГЭЖ ҮЗЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ЭРГЭЭД ГУЙТАЛ НЬ АМЬДРАХ ХҮЧ ЗОРИГ, ШАЛТГААН НАДАД БАЙНА. ЭНЭ ХҮЧ ЧАДАЛ НАДААС ИЛҮҮ ХЭМЖЭЭГЭЭР ЧАМД БАЙГААГ БИ МЭДЭЖ БАЙНА. ЧИ ХӨӨРХӨН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМДАА ЗААВАЛ САЙХАН АМЬДРАХ ЁСТОЙ ШҮҮ. УЧИР НЬ ЧАМД ИНГЭЖ АМЬДРАХ ЭНЭНЭЭС ТОМ ШАЛТГААН ГЭЖ ҮГҮЙ….

  18. nastya says:

    Ta chadnaaa amjilt harin ter neg ym guigad d irwel beti toogooroi  iim ih zowlon tuulsni hereer zondoo ih jargl irnee

  19. Er hun says:

    Ee evii hoorhon busgui mini.Chi huuhed toruulsen bolohoor hoorhon busgui shuu.Odoo ene uyed hetsuu ch gesen ah deeree och doo.Huuhdee 1nas hurtel baiya gej guigaad ber egchiinhee ger ornii ajil,buh yumiig chin orond n hiiye.Namaig huuhdee tom boltol bailgaach geed ber egcheesee gui daa.Bi huuhdee tsetserlegt ogood ta hoyoriinhoo achiig zaaval hariulj tsalingiinhaa 30 huviig ogch baina gesen ch yahav.Herev bolomjtoi bol ahiigaa ter erees tetgever togtoolgohod tus bol geed taliig n ber egchdee taliig huudee zoriul daa.Amidral bayan chamd ineeh odor zaaval irne.Harin odoo ene aldaagaa herhevch davtaj bolohgui.Erchuudtei haritsaand orvol zaaval belgevch hereglej heregtseegee hangaj baina l gej bod.Muusain erchuudees bolj hichneen olon huuhnuud tuunii nyalh huuhduud nulimsandaa jivj baina daa.Muusain erchuud uheesei.

  20. Xoc xyn says:

    Herev tetgemj togtoolgovol 1-11 nas hurtel sariin 60000 tug buyu 7 920 000 tug, 11-16 nas hurtel sariin 120 000 tug buyu 7 200 000 tug, niit 15 say tug avah ni dee. Za tegeed omgoologchid usreed 1.5 say togrog ogno biz. Belgevch hereglej meddeggui, tsagt ni sugalj chaddagui, hariutslagagui hohoo shuvuu shig hogoos hariugaa avch bolnoo.

  21. дээгий says:

    Одоо нэгэнт хүүхдээ гаргачихсан юм чинь энэ охиныг шүүмжлээд яахав дээ. Харин хүүхдээ яаж ийгээд томруулж байгаад ажил төрөл хийгээд наад залуугаасаа гуйхгүй амьдарсан нь дээр байхаа. Гэхдээ залуу бол нэг өдөр заавал эргэж ирнэ. Хүүхдээ хармаар байна энэ тэр гээд. Тэднийд хүүхэд шуухдаа битгий өгөөрэй дөө.

  22. hi says:

    ahdeeree ochihdoo buu sanaa zovoo, chi ingej baigaad yamar negen um boluul ah chini harin ch chamd gomdoj ooriigoo zuheh bolno

  23. hi says:

    huue nadad chamd tohioldson yavdliin tal ni tohioldson, uneheer hetsuu shuu chi yostoi aimaar tevcheertein bnaa, amidrald iim hund ue dandaa tohioldohgui dandaa hun guihgui tiim bolohoor hunii amidraliin hamgiin hetsuu ue yag odoo chamd tohioldchood bn ichij nerelheh um baihgui ahiigaa baraad jiliin daraa huuhed chini tomrood chinii setgel sanaa deerdeed irne, chi nyalh huuhedtei iim
    baidaltai bval udahgui uhne shuu tegeheer naad muu nyalh anitan chini yah bolj bn chi odoo oiriinhoo toloo bish huuhdiinhee toloo amidarch bgaagaa oilgo, hashaa baishingaa tureesluuleed ahiindaa ochoo guij bn, ene ueiig l davchih um bol dandaa iim hetsuu baihguishdee, huneer dutah aimaar shuu ee burhan mini

  24. GegeenCom says:

    Chi ch maniig bodvol bas ch tolgoi horgodoh ger orontoi l bj huuhdiin mungu ch bagadaad l bga bhda iim uyed chini tusalsan humuustee hojmoo talarhaj yavaarai. Ahdaa hel harin ter huuhdiin ecgiig martsan chigtee l bsn n deer yum bn daa arai hogjingui ornuud bol chantai chamgui huuhdiin erhiin tuluu uursduu ZG n agency n huuculduud huuhdiin tetgevriig hucheer ter hunii orlogoos suutgachihdag.
    Single mom-uudad zoriulsan tusgai hungulult bodloguud n ch bdg.
    Jil shahuu zeel avch hul deeree boschood bugdiig n huutei n bucaaj tulsun.
    Bi bas cham shig shartai hatin haa ochij eruul mendee buhnees deeguur tavij bsyn bn huuhdee uvchin tusgalgui huurhun tomruulj amjsan bodvol az l bhda 

    Chi iim ih zovlong davj chadsan yum chini jargasan shig jargaj jijig yumiig ch unelj surah bha.
    Ajil heregtei bol holbogdooroi.
    Gereeree huuhdee harangaa hiij bolohoor

  25. Xoc xyn says:

    45 dugaar surguuliin hajuud Altan mutar geed emneleg bgaa tend bariul. Irgenii shuuhed huselt gargaad etseg togtoolgood, tetguuleh shiidver garguulj bolno. 1 sariin 60 000 togrog orchim l bolno doo. Husvel unegui huuli zuin zovolgoo ogch bolno oo.

  26. зочин says:

    тэр хүнээс тусламж гуйх ч юмуу тэтгэвэр хөөцөлдөх ер нь тэр хүнтэй ахиж холбоо тогтоогоод дэмий байхаа. би хэрэв чиний оронд байсан бол юу ч гуйхгүй ээ. үхтлээ үзэн ядах болно. тэгээд л болоо. харин чиний тухайд гэвэл хүүхдээ гаргасан чинь маш зөв. Ах чинь байгаа юм чинь чи яаж ийгээд болно доо. Тэр балчирхан амьтан хичнээн их идэж үнэтэй хувцас өмсөв л гэж дээ. Бас чи хувиараа тайлан баланс гаргаад үзээч. Эхэндээ нээх хүн утасддаггүй юм байна лээ. Уйгагүй хайгаад байхаар ажил олдох юм байна лээ шүү. нэтээс нурууны дасгал сурч аваад хйигээрэй . Сайн сайхныг хүсье .

  27. hervvlch emee says:

    Evii dee ohin min, setgeliin hattai bgaarai. Uilah 1udur bhad ineeh 1000n udur bdg ym shvv. joohon tevchchih, udahgvi maamaa ni tom bolood tsetserlegt orood ta 2iin min amidral tsetseglenee. 

  28. Aurora: says:

    cekc.mn site iinhaan heduulee buunuuruu niilj bgaad ene hund tuslaval ymar ve

  29. enkuush says:

    Nuruugaa bariulj vzsen vv.b4_horchin@yahoo.com bari ntr gewel.hvvhde 2 Nas hvrtel tes chin tsetserleht orhoorn ajil hii tegeed bvh zvil martagdan emegtei hvn ajil hiiheer sergerl irdeg yum tegeed chamaig oilgoh negentei taniltsaj shn ger bvl boloh talaar bodoj boloh bh gj bodoj bn 

  30. zochin says:

    bi harin ch chamaar baharhmaar bn.chi bol mash sain eej bn ternees bish za yadiin gd ochood alaad haychuul haychih l bsan bh.chinii eej aaw ah nar chini chamaig zow zamruu hotolsoon hvn alsan hvn buruuddag bolhoos hvn tvrvvlsen hvn buruuddaggvi yum.amidrald ni az jargal hamgiin sain saihan bvhniig hvsie erooe.chamd mash ih vvreg hariutslaga bga gedgee sanaad setgelee oodrog blgaarai.eejiigee gd vr ni irj bhad neg muu zaluu awhuul gesnii zorgoor awhuulj bga emegteichvvded handaj helhed ta nar dendvv archaagvi doroi hvmvvs yumdaa iim amidral dund hvn hvvhdee osgood bolj l bn shv dee 

  31. No problem says:

    Уучлаарай. Дээгvvp байгаа зарим хvмvvc xvvxэд хэрэггvй гээд байхад зерж байж терvvлээд хаягдаж гэсэн байна л даа. Енгец харахад vнэн vг л дээ. Гэхдээ хvvxэд олдох дураа хvpxээр бараг хормой шvpгэх тедийд олддогоо гэж хvмvvc ярих юм билээ. Тэгээд ч нэгэнт бvpэлдэж, эрдэнэт хvний биеийг олсон амьтанг чинь буцаах нь буруу шvv дээ. Ямарч хувь заяатай дээдэс нь бууж ирж байгаа ч юм хэн мэдлээ. Хvvгээ хэт их эрхлvvлэхгvй хал нь гаднаа, хайр аа дотроо нуусхийж есгеед ЗЕВ хvн болгож хvмvvжvvлээрэй бvcгvй минь. 

  32. No problem says:

    Vнэн р…а, нохойн бааснаас дор, арчаагvй эрийн сvг юм даа. Нэгэн цагт хайрлаж дурлаж явсан хvн нь ийм ойрхон зовлон vзээд байхад яасан евддеггvй ертэй хvн гээч бэ тэр залуу. Пээ нээрээ ийм хvн нэртэй адгуус байх ч гэж дээ. 
    Биеэ хурдан эмчилж авахгvй бол беерний дутагдал гэж айхтар юм байдаг гэсэн шvv. Эмэгтэй хvн зовлонг давахдаа эрчvvдээс илvv шvv. Эмчидээ учираа хэлээд гэрээрээ ядаж тариа хий. Еертее тариа хийж болно. Чи чадна. Тэр сvгийг vxсэнд тооц. Угаасаа туслах ч vгvй юм байна. Тэнгэр vpгэлж бvрхэг байдаггvй шиг Чамд жаргах едер ирнэ. Ээж аав чинь бурханы орноос ивээж байгаа тэдэндээ цайныхаа дээжийг ергеед, бvcээ чанга бvcлээд (сэтгэлээ хатамжил) явахад бvx зvйл сайхан болно. Аз жаргал хvcье. 

  33. Huuhed bitgii garga geed bhad ni gargaj l baidag manai huuhnuudiig yaanaa. Ireeduin amidral ni buruugaar l ergej bga yum. Negent huuhedtei boltson bolohoor busee changalaad shudee zuugaad zutgeh heregtei de. Torsnii daraa gam aldaad nuruu boor chin ovdson bn shde. Yaaj iij  bgaad gereer em taria hiilgevel gaigui boloh baih. Tomchuudiin bodlogogui alhamaas bolj huuhed l hohiroh yum.

  34. Zahidlin ezend says:

    Hamgin ehleed huuhde tewreed ber egchteige umyumu ahtaiga shuuhed ochood urgudul bichih yum bn.tetgemj togtoolgohod maash ih zuil shaardnoo ydaj ta 2 batalga ntr baigaagu bs chi medeej huuhde uuruuru owgolson bh ther DNK ntr 100% taarsan etseg huu togtooh ntr gd buun shinjilge geed ajil ihtei…iim ued hamaatan sadan nz nuhdiihuu demjlegiig zaawal awaarai. Bugd chamaig oilgono shuu de…za tgd bytshan ur n 1 oi garaad irheer chi min jhon amisgaa awah bh…ter hurtel hichegerei gol n haniad tomuu uwchin tusgaw.ta 2 eruul l bhad buh zuil saihan bolnoo…jhon ur chin l chinii tushig chini demjigch chamaig hudulguh huch blno. Dahiad eregtei hund buu itgeerei…horoonihoo niigmin ajiltan ntrt bs handaad uzeerei emchilgeeni zardal ntr oldoj magad esuul huuhd ta 2g emlegt hewtuuled ugj magad.ireh namraas ajild oroh n bn. Horooniho humuustei oir bgad huuhde ysli tsetserleg ntr gd bolomj haigaarai

  35. zochin says:

    яг 7 долоо хоног харуулна гэвэл эгч нь унэгуй хараад егье. 7-8с  илуу хоног харж егех боломжгуй ажилтай болохоор амжихгуй.

    би бас хуульч болохоор зевлегее авч болно. гэхдээ хеецелдеж егч амжихгуй зевхен зевлегее егне. 

    болно гэвэл имэйл хаягаа улдээгээрэй. 

    манай нехер бас дургуйцэхгуй байх гэж бодож байна

  36. yoga says:

    Huuhed husehku bhad ni chi ooroo gargana geseer bgd gargasan blhr odoo eldev yum neheh ni her zov yum boldoo, medku. Ah bereesee guisan ni deer bhdaa. Heseg emchluulj bgd gaigui bolbol huugee tsetserlegt ogood ajild oroo. Baga huuhediig asardag yasli bdg gj sonsson. Ugui yadaj huugee tsetserlegt ogoh nas boltol ah chini tuslaad bval. Ter zaluutai holbogdoh heregguil sanagdajiindaa

  37. B says:

    Amidrald n sain saikhan, eruul enhiig husie setgeliin tevcheertei bgaarai. Uneheer hund hun iluuddeggui yum.  Bi tursun etsgee meddeggui ch namaig hun bolgoj turuulsen eejdee mash ikh bayarladag huugee sain hun bolgoj humuujuuleerei… Huugiin chin etseg l yum chin uurgee bieluuleh yostoi tetgemj togtoolgo. Deer setgegdel bichsen #zul tai holbogdmoor bn. mgl_010@yahoo.com unshval add

  38. bat says:

    Ter huniig bodoh ch hereggui.Shuuhdej etseg togtoolgood huuhdiin tetgemj av zaavalshuu.hunii unergui adgiin novsh bna naad zaluu chini.saihan bolnoo tevcheerei tetgemj togtoolgooroi

  39. qwerty says:

    Amjilt husie ene buhnii etsest chi yalah bolnoo neg l udur uuruuruu baharah bolno yunaas ch bitgii ai chi chadnaa amidral bol bayan yum shuu huchtei baigaarai amjilt husie 

  40. ys says:

    za duu min teseed zutge buh yum sainaar ergeh tsag bdag yum shuu ah 3 huuhedtei yahaa medehgui ywj bsan uy bna odoo saihan l zutge tewch udahgui saihan tsag irne 

  41. Zaluu says:

    Naad zaluugaasaa tetgemj togtoolgoj avah ni zuv tiim hunii unergui archaagui novshtoi bol dahin suuh talaar bodsonii ch hereggui huuhdiin mungu tsalingaas ni dansand shuud orj baihaar hiilgeed tegeed l boloo iim hun chamd hani bolohgui tegeh tusam sharandaa zutgej bgd saihan amidar buh yum bolnoo amidral saihan bolno bitgii buuj ugurei huuhedteigee hevteh emleg oldoh bailgui deee

  42. egch says:

    negen udur chi ineej ter uilax bolno. amidral chamd yag shalgalt tavijee. ene ued l tevcheertei uxaantai baigaagarai. ax chini ix sain xun bololtoi xed xonog axiin chini exner xaraad uguxgui uim bolov uu. ter xund ugch xed xonog xaruulna gedeg bol butexgui baixaa. nuguu xuuxendee xuuxedtei gej xeleegui l baigaa. xorlochixoj ch magadgui l zaluu bololtoi. setgel sanaagaa sain udirdaarai xezee ch xunii dor oroxgui gej shud zuuj xatuu baigaarai. xuuxed chini chinii bayar bayasal shuu. amjilt duu mini.

  43. Deremee says:

    Negent iim wm bolson blhoor setgeliin hattai bai ahin duu.Nen terguund uvchinuusuu sal ter eriin sugt naidaad hereggui shuuhed handaad huuhdiin tetgemj av huuhded etseg,eh 2-laa adilhan uureg huleeh estoi.Sanaa zovoh,muugaa uzuuleh gesen nerlehuu zangaa boli ter novsh adilhan uureg uureed yavah estoi hunii shaar shuu.Tetgemj zaaval togtoolgooroo chamaig ih uruvduj bna medeej nylah huuhdtei ajil turulgui ih hetsuu bgaa tanij meddeg bol gants litr suu avaad ugmuur l sanagdaj bna minii muu heden emegtei duu naraas yalgaa yu bhav.Etsest helhed mini duu setgeliin hattai bgaarai tuund sharlahaad hereggui uuriinhuu amidralin tuluu temceeree odoo bidnii niigemd muu humuus mash ih bgaa shuu za duu min setgel uudrug tolgoi deeguur yadarsan ch yadraagui wm shig sunagar alhdag wm shuu minii ohin

  44. sagu.zaluu@yahoo.com says:

    Shuuhdeed munguu awsan n deer bhda bi ih teneg hvnl de ghde naad zaluu chin nadas teneg yumuu eswel aimar muu sanaatai huwia hicheesen hvn bna.Amidral hicneen hvnd hetsv bsn ch hvvhed vrgelj bayr huur az jargal ineediig hvnd beleglej bdag uuru ch medelgvi hvnd ineed huur beleglej bdag tiim saihan amitan shvde

  45. zul says:

    Huuhdiin tetgemj togtoolgo . Uneheer hunii musgui zalyy baina. Nyryy uwchtei bol 2 kl deesh yum urguj boldoggui yum yana daa. Truniknees bainga zuugdej baih nyryynd ih sain baidag. Msg bicheed uz erguuleed haraaj zuhsen zagnisan msg baiwal hadgalaad setgel sanaanii gun tsochirold oruulsan gej dahin shuuhdej mungu neh yadag yum. Gadaadad bdag nz maani ex.eesee muuhai msg huleej awaad shuuhdeed ih mungu awsan gesen mongold yadag yum medehgui bodwol boloh baihaa. Bi bayajaad irwel hohirood uldsen emegtei eregtei humuust tysladag emchilgee hiilgeed yawhad ni huuhduudiig ni asardag shuuh tsagdaagaar yawj tetgemj setgel sanaanii hohirol baragduuldag ur huuhdiinhuu umnu uhen uhtelee hariutslaga huleelgedeg tiim neg SAN neenee. 

  46. Horlo says:

    Der bichsen 2 hund bayrlala. Bi ooro sanhuugiin mergejiltei ajliin talbar dr odoo l garah gej bga. Tmes gerere mash ih ym huij meriij bga. Ter zalugiin huvid bol tiim ch myu hun bishee gehde heze ch niilehguin todorhoi. Ta buhnige unetei zovlogog hulej bnaa. Odoo baby maani serj baina . Hurdan niitelj ogson adminda bayrlala

  47. S says:

    Tetgemjiin shuuheer togtoolgood avch bai. Huuhdee avaachij uguud heregguiee tiim teneg hun huuhded chin yamar neg muu yum hiivel yana. Tetgemjiin mungunuus aigaad alchval yana ain. Huuhdiig chin uuruu ornoos unachihsan geed toohgui zogsoj chadah l hun bna. Ahiigaa ber egchiigee guigaad haruulsan n deer. Huuhdee jaahan tomrohoor halamjiin yaslid uguud uuruu ajil hii. Manicure uschin goo saihan ch geed mungu sain oldog zunduu l mergejil bna. 

  48. Tseegii says:

    Setgeliin ih hattai sain ohin bn , tsag tsagaaraa baidgui.. Sain saihan bolnoo, burhan chamaig iveeg!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.