Сайн байна уу? Шууд асуултаа бичиж болох уу. Би 27 настай нөхөртэйгөө хамт амьдраад 6 жил болж байна. Манай нөхөр 32 настай бид 5 настай нэг охинтой. Сүүлийн үед салах тухай их боддог боллоо. Нөхөр маань зан харилцаа хүмүүжлийн доголдол их юмаа. Танилцаад удаагүй хүүхэдтэй болсон анхны хүүхэд тэгээд ч 2 биедээ хайртай гэж бодож байсан болохоор хүүхдээ гаргаад сайхан амьдарна гэж боддог байлаа.
Гэтэл бүх юм л эсрэгээрээ болоод байх юм. Би өөрийгөө сайн эхнэр гэж боддог бүхнээ зориулж хайрладаг байсан. Охиноо төрүүлээд удаагүй байхад нөхөр намайг хуурч өвчөн халдаасан байсан хэдэн сарын дараа надад өвчний зовиур мэдэгдэж шинжилгээ өгч мэдэж байлаа. Тэр үеийн шокноос нэг хэсэгтээ л гараагүй одоо ч бодогдсоор байх юм дэндүү их гомдсон.
Би тэр үед хүүхдээ бодоод өөрөө жаахан байсан болоод ч тэрүү эр хүн нэг алдаа биз гэж бодоод уучилсан боловч зан ааш нь ёстой хэцүү юмаа. Ерөсөө таарахгүй тэмээ гэхээр ямаа гэдэг. Зүгээр ярих юманд дээр хар яр гэж харьцана уурлана бухимдана гадуур машинтай хамт явжийхад хүнтэй заавал ам зөрнө хэрэлдэнэ зодолдох гэнэ. Хүүхэд бид 2-г ерөөсөө хүндлэхгүй юм. Хүүхэдтэйгээ ч гэсэн нэг л муухай харьцана том хүнтэй харьцаж байгаа юм шиг тэгж шаасан гээл хараалыг бол бид 2-н хажууд урсгах шиг болно. Би тийм хараал хэлдэг гэр бүлд өсөөгүй болохоор боож үхэхээ шахахын хичнээн хэлээд нэмэргүй би мэджийнэ дандаа үгэллээ гэж надруу уурлана.
Зүгээр хүүхдээ миний охин цаашаа суучих гэхийн оронд холд холдооч гээл, ажилгүй үедээ нөгөө өрөөндөө ороод хаалгаа хаачаад тоглоод тамхиа татаад суучихдаг, шөнө тоглоод мөд унтахгүй үүрээр шахуу унтана арай гэж унтая гэж хэвтэхээр зурагт асаагаад кино үзээд хэвтичихнэ хүүхэд нь маргааш цэцэрлэгтэй эхнэр нь өглөө эрт ажилтай байх нь ерөөсөө хамаагүй. Урьд шөнө гэхэд кино үзээд охин шүд нь өвдөөд сэрсэн гэрэлд унтахгүй болохоор нь хүүхдээ унтуулал даа гэсэн уурлаад ядаргаатай юм бэ гээд тэр чигээрээ үзээд суугаад байгаа байхгүй юу. Иймэрхүү занг нахалны бүдүүлэг гэдэг байхаа.
Надад хайртай гэдэг мөртлөө ерөөсөө хүндэлж хайрлаж энхрийлж халамжлах сэтгэл байхгүй. Сексийн хувьд ч зөвхөн өөрийгөө боддог. Надад ер нь бэлэг өгч үзээгүй төрсөн өдөр хурмын ой ер нь баярыг нээх сайхан сэтгэл гаргаж тэмдэглэж үзээгүй надад ерөөсөө юм авч өгдөггүй, тэгсэн мөртлөө машин нэг юм нь болохгүй бол яахуу ийхүү мөнгө олох хэрэгтэй байна гээд сэтгээд л тэр дор нт засчихдаг.
Жишээ нь би саяхан жирэмсэн болоод өвөл хөл даараад хавар намрын гуталтай явж байхад гутал авахгүй бол даараад байна гээд хэлээд байхад машинаа яриад грашийн мөнгө өгөхгүй бол болохгүй гутлаа дараа авчих гэсэн тэгээд удалгүй хяналтандаа орох гээд үзүүлсэн өсөлтгүй жирмэсэн байсан дөнгөж хүүхэд олдох үед. /мэдээгүй байсан/ Гэртээ ажлаа тараад орж иртэл хүзүүний ороолт загтнуулаад маажсан байсныг хараад яасын гэж уурлаад би юу яриад байгаан яагаачгүй гэж уурлаад хөөе гээд дуудаад байхаар нь цаашаа хараад сууж байгаад намайг хөөе гэдгүй нэртэй хүнийг нэрээр нь дуудчих гэсэн чинь шууд босч ирээд зодсон бас дээр нь маш их стресс ядаргаа надад байсан.
Жирэмсэн болчлоо энэ хүнтэй цаашдаа яах бол 2 хүүхэдтэй болчоод салбал би өөрийнхөө амьдралыг балалчих юм болвуу энэ хүн засрах болуу намайг зовоохгүй байх болуу гаргах уу авахуулчих уу гээд түмэн бодол эргэлдэж бодлоосоо айж бухимдаж уурлаж яахаа мэдэхгүй байсан тэрнээс л болсон байх. Энгийн зүйл дээрч сэтгэл гаргахгүй болохоор гомддог. Тэр хуурсан явдлаас нь хойш би хардаж их хэрүүл болдог байсан. Тиймэрхүү хэрүүл, намайг хаяадаа ажлынхан найзуудтайгаа уулзах гээд гарах бүрт маш их уурлаж харааж зүхнэ гар хүрдэг болсон гар хүрэхээрээ зүгээр нэг алгадаад цохиод авахгүй муухай хорлон толгой руу цохино тавчик таарсан юмаараа, багалзуурдана, хөл гарлуу цохино хөх няц болтол тэрнээс хойш тархины даралттай болсон тэгээд сална гэхээр үхэх гэж байгаам шиг гуйна уучлал хүснэ хааяа нулимс гаргана тэгээд аргадахаар нь хэсэг уурлаж байгаад л би эргээд эвлэрчихдэг. Салаад хаяад явчий гэхээр намайг өнгөрсөнд дэндүү гомдоосон зовоосон хайран амьдралыг минь үрсэн болохоор шарандаа хариугаа авмаар санагадна, салсан ч энэнээс авах хөрөнгө байхгүй болохоор хүүхдээ чирээд хаачих билээ эцэг эхдээ гай болмооргүй санагдана, эсвэл би өөрөө хайртай болохоор миний охин аавдаа сайн байдаг болохоор сэтгэл шулуудаж чадахгүй хорогдоод байгаа юм болвуу?
Нөхрийн эцэг нь байдгүй хойд эцэгтэй байсан эх нь их хатуу сэтгэлтэй хүн байдаг 3 эгч 3 эмэгтэй дүүтэй айлын ганц хүү. Эгч дүүс нь бүгд тогтсон амьдралтай гэвч бүгд л амь амиа бодсон хүмүүс. Би айлд албан ёсоор гуйлга хийлгээд хурмаа хийгээд очино гэж боддог мөрөөддөг байсан боловч энэ айлд тийм хүндлэлийг авч чадаагүй болохоор бас л гомдож сэтгэлээр унаж явдаг. Яахаа алдсан хүүгийнхээ хурмыг хийх чадалгүй хүмүүс биш бүгд дундаас дээш боломжийн амьдралтай охидоо бол бүгдийх нь хурмыг хийлгэсэн байсан. Ингээд бодохоор хадмууддаа ч гомдсон нөхөртөө ч гомдсон хүн байна би уг нь жаахан охин эднийд ирэхдээ сайн сайхан санаж эцэг эхээсээ, дүү нараасаа илүү хайрлаж, хүндэлж, өмөөрч байсансан надад учир нь бгаа гэж бодохгүй байна.
Угаасаа энэ айлын энэ хүний хүмүүжил эс суртахуун иймэрхүү юм шиг байгаан. За баахан муу талаас нь биччихлээ. Авах сайн тал бас л байдаг л даа. Хааяа их шан зантай гэхдээ бол гэм хийснийхээ дараа ч юмуу. Архи ууж шоудаж явдаггүй хаяадаа ганц нэг гарна. Гэртээ ер нь бол байжийдаг. Цалингаа 80 хувийн надад өгдөг өөр гадуур нь мөнгө олдог байх л даа цалингаа өгсөн ч гэсэн мөнгөтэй л явж байдаг. Хүүхэддээ хааяа маш сайн эцэг болчихдог. Хааяа бас надад ч гэсэн сайн нөхөр болчихдог. Хүнд тусархуу, огцом ууртай ч гарахдаа маш хурдан. Хүнд бодохгүй юмаа ярьдаг цайлган ч гэхиймуу. Би нэг иймэрхүү хүнтэй суусан байгаа юмаа. Яг салаад явах гэхээр гайгүй ч юм шиг салахгүй гэхээр хэцүү ч юм шиг надад хийсэн бүхнийг бодохоор гомдоод.
Саяхан нэг нийтлэл уншсан эрэгтэй хүн хөл алдан дурлаагүй бол эмэгтэй хүнд хэзээ ч сэтгэл гаргадгүй гэж. Үнэхээр л тийм юм шиг байна. Бид 2 хэн хэндээ хөл алдан дурлаагүй гэхдээ үнэхээр тэр сайхан хайраар холбогдсон уу үгүй юу дасаад сайн болчихсон уу гэдгээ би сайн мэдэхгүй байна. Би яг ямар амьдралтай байна бэ танийхаар сүйдтэй асуудал байна уу байхгүй байна уу?
Энэ амьдралыг үргэлжлүүлэх шалтгаан байна уу үгүй юу та надад зөвлөгөө өгөөч. Би үнэхээр яахаа мэдэхгүй байнаа цаг хугацааг ингэж өнгөрөөмөөргүй байна. Хань болохгүй хүнтэй зовж насыг барах гээд байна уу эртхэн амьдралаа бодох уу? Сэтгэлийн зөвлөгөө өгөөч баярлалаа…
41 Comments
Ooroo sn tungaa
Амьдрал чинь аль хэдийн баларцан л юм байнашд
ehnere zovooj tashal avdimu hasha ym
bi er n ehneree zodchood uhen hatan guiged bdag zaluchudig oilgohguima. ene 1 torliin emgeg bh iim humus ene chigere l dusna. iim huntei amidardag huhnud zasrana gj hulej suha bolimor ym, iim zuil ajiglagdaj bga negnes n erthen zaiga barimar ym huhnude
болж өгвөл нөхрөө засаад авахгүй юудаа сайн ярилцаад саллаа гэхэд охин чинь өнчрөнө бас ямар сайн байсан ч аав шиг нь хүн охинд чинь олдохгүйшдээ хамгийн гол нь зоддоггүй л бол болно зодоод байдаг бол хэцүү л байна
miniiheer bol tanai ger bul unen asuudaltai baina iim humuusiin tuhai sonsohoor bur hairiiga hairlah yumaa bid sayahan aav eej boltsgooson 5 jiliin daraa manai hun ohindoo ami namaig zugeer bhad ohin zagnalaa shiruun handlaa gedeg kk huuhdiin bolon geriin buh ajild yag hamt hiiltsdeg salah ugui ni chinii l songolt bi bol tessehgui yagaad gevel bi uurtuu denduu hairtai hen negen ter tusmaa nuhur nadad ingej handahiig herhevch tevchihgui emegtei hun uuriiguu l hairlahgui bol hen ch hairlahgui sh de chi nuhruu denduu davraajee
хэцүү л амьдрал юм гэхдээ хүнээс асуугаад юу шийдэхэв дээ шийдвэрийг чи өөрөө л гаргана ярилцахийг хүсвэл tombat11@yahoo.com
Salahgui ushuuguu avaad hamt amidarna genuu hen n heniigee zovoogood tamlaad bgaan boldoo salaal yavmaar yum
Eregtei hun hol aldaj durlagui bol setgel gargadagui gej hudla shu
Бэлэг, сексийн таашаал, хүндлэл ч нэг их чухал биш болов уу. Болох юм яваандаа болдог л юм. Харин суурь хүмүүжил, өссөн орчин, түүнийх нь нөлөө, үүнээс улбаалсан төлөвшил гэдэг юм ёстой өөрчлөгддөггүй байх. Хэцүү л юм, бүр болохгүй бол 2 тийш болох нь зүйтэй байх. Одоо ханиа сонгоход байтугай энгийн ажилд ороход хүртэл өссөн орчин, суурь хүмүүжил төлөвшлийг л асууж, харж байна шүү дээ. Энэ маш чухал, бусдыг нь бол засаад сургаад авч болно, харин үүнийг бол хэзээ ч үгүй учраас л тэр байх.
yasan hereg durtai SHULAM OROOLON be chi, chinii tanidag hun end yum bichij bolohgui yu, chi uheree, irgenii unemlehnii huulbaraa end avichih teguul chamtai uulzii mal mini
Ene deer bichsen er hun gedeg nereer ordog huniig neg harah yumsan. Minii taidag hun shig sanagdaad bdg yumdaa.
Yaag tiim shunu untuuldaggui geheer ymar bertegchin mal ve salsan n der de gsr hurdeg uvchin ugdug uhamsargui zavan pisdagaar yahiim be haritsaa muutai novsh hend heregtein
Gantsaaraa amidarsan deer SHUU dee. Bi gantsaar baih durtai
yasan balai um be, shunu untuulahgui baina gegiig unshaad buur dugui hurchihle, ugluu ert ajiltai, tsetserleg geed yavna, noiui bol mash ih yadardag shd.
chi nileed zorigtoi, turemii baih heregtei yum bna daa. er ni bol nadtai iimehuu baidlaar deerengui haritsahgui shuu gegiig ayataihanaar, bolohgui bol tus tas oiluul.
er ni tegeed avah yumtai uguidee bish, taivan, saihan amgalan amidraltai baih chin hunii amidaliin utga uchir shuu. bi baisan bol saihan aya taavaaraa, taivan amiraliig l songono.
ger buliin suuri humuujil zasardaggui.
Hairtai bol hairladag, hairgui bol hairladaggui gedeg chin yu l bol. er ni bie biedee itgeh itgel baihgui bol ter hair geech hiisver zuil chin hend ch hereggui. Bie biedee itgeh itgel, tevcheer, hundlel en teguund chuhal. HAIR geech balai yum ter dooooor shalan deer baival taarna shd.
minii x bas ng tiim balai idehees uur yum meddeggui, yaag naad nuhu chin shig, shunujinguu haraagaad unuuldaggui, uuuu udurjin untaad amarchihdag balai yaatuu baij bilee. tesehee baigaad zugataaj salsan. slah bolson hain bi hohirson, bi hohirogch geed hutsaad baij bilee, amihanaa haramsaj bgaa ni ter yum dag uu daa. chinii nuhurtei terniig niiluulchih yumsan.
Sain baina uu za busgui mine salsan ni deer sanagdlaa er em 2iin dund iljig buu jorool gedegdee dehdee l chi salsan ni onono shuu bi er hunii huvid helehed 1huuhedtei baigaa deeree sal nas zaluu baina uchir oldono harin naad hunteigee l lav saihan amidrahgui shuu ene amidral bishee bi ehneree ingej hairladaggui hamgiin gol suuh gej baigaa hunee ehleed sain tani udam sudar mash chuhal shuu busguichuudee
ер нь бол монголчуудын ихэнхийнх нь амьдрал иймэрхүү л байгаа. Чиний хүсээд байдаг амьдрал бол холливүүдийн кинон дээр л байгаа. Эрчүүд нь ч гэсэн ийм л байдаг. Хэрэв би нөхрийн чинь ээж байсан бол хүүгээ өмөөрөх л юм байна. чам шиг амьдралтай хүүхнүүд зөндөө л байгаа. Зөвлөх зүйл гэвэл чи өөрөө тэрнээс бүү хайр нэхээд бай. хэрэв чамд хатуу хандаад байвал өөрийгөө охиныхоо төлөө хайрла л даа. Энэ өөрийгөө арчил, боловсрол мэдлэгээ анхаар , хатуу бай зорилготой бай гэсэн үг шүү дээ.
Манай нөхөртэй төстэй л юм. Хүүхэдтэйгээ муухай харьцдаг, намайг хүндэлдэггүй гээд.л. бас уураа хүрэхээр намайг зодох гэдэг(ер нь зоддог). Яахав зодуулж үзээгүй хүмүүс мэдэхгүй л байхлда. Хичнээн зодуулахгүй гэж хичээсэн ч эмэгтэй хүн эрэгтэй хүнийг дийлэхгүй шд. Юм хэлэхээр хэллээ гэнэ, дуугарахгүй байхаар дуугарсангүй гэнэ. Хүүхэд болон надаас илүү машин тэрэг найз нөхөд нь чухал, бас түргэн ууртай, намайг гомдоосныхоо дараа дахиж тэгэхгүй гэж амлалт өгдөг гэх мэт.Би үнэхээр салахыг хүсдэг байсан. Холын хол тэрний амьдралд.хэзээ ч байгаагүй юм шигээр яваад өгөхийг хүсдэг байсан. Гэхдээ би салаагүй. Энэ хүнийг бага багаар зассаар байгаа. Манай хүн эцсийн эцэст гэр бүл чухал гэдгийг ойлгосон.одоо надад байнга л хайртай шүү гэж хэлээд үнсээд л байдаг. Бас их гэрсэг болсон. Миний бодлоор чи болон хүүхэд чинь тэрний амьдралд хэр чухал болохыг бага багаар ойлгуулах хэрэгтэй. Бас тэрнээс хэрэв чи салвал тэрэнтэй тэрэнгүй сайхан амьдарч,хүүхэдтэйгээ байхад эмэгтэй хүн юуг ч давж туулаад.сэтгэл дүүрэн амьдарч чадахаар амьдраад явчихаж чадна гэдгээ л сайн ойлгуулах хэрэгтэй. Нөхөрт чинь сайн чанар байдаг л юм байна. Засаад л авах хэрэгтэы
mungu chamaaig togtooj bn daa ene hii hooson amidral
Ymar ch haluun dulaan uur amisgal hair haragdahgui bn. ydaj ur huuhteige aytaihan haritsdag bsan bol gej bodson chini chamaig yag araatanas uurtsgui zoddog yum bn shde. bagalzuurdana yana yana gene uu. uuriinh ni dutagdlig heled zasrahgui gewel saliy geed neg heseg tusda bgad uz. bur bolohgui bol naadah chini amidral bish
bi ch gsn 27toi gehdee chinii hajud hamaagui setgel amar taiwan amidarch bgan bn , setgeliin daramttai bn gdg hetsuu ,yag l orgos shig ulam l tsaashaa shigdeh bolno . mongol busguichuud yamar mundag bilee de. yamar ch er hunees deerdnuul gehees doordohgui shu. bid chin iim amidral uzeh gj aaw eejdee erhlej usuugui shu . ohin n zowj bhad yamar ch etseg eh huleej awnaa .chi ch ooroo ajil toroltei aaw eejdee daraa bolohgui ee. naad zaluu chn chamd hani boloh hvn bishee.
Бүх юм нь муу муухай, эсвэл сайн сайхан байдаг хүн гэж хаана ч байхгүй. Сайн тал нь ихүү? муу тал нь илүү юу гэдгээс л ямар хүн бэ гэдэг нь тодорхойлогдоно. Танай хүний хувьд гар хүрдэг гэхээр л ойлгомжтой. Бас нэг дурак л байна. Сал гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ би чиний оронд байсан бол анхнаасаа өөртөө ингэж хандахыг ХЭЗЭЭ Ч бүр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Чи нөхрөө өөрөө буруутай үйлдэл гаргах бүрт нь уучилсаар байгаад давраачихсан байна. Өөрөөр хэлбэл чамтай ингэж харьцаж байж болно гэдэг сэдлийг чи өөрөө төрүүлээд энэ нь сүүлдээ тогтсон зуршил болчихсон байна. Хэрэг явдал нэгэнт ийм болчихсон болохоор би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан болохоосоо болохгүй хүртэл нь яваад үздээ. Цаадахдаа нүдийг нь орой дээр нь гартал цочроо өгөө. Эм хүний янз бүрийн уран арга байдагдаа уг нь.
Chi ih busdaas haraat huuhen bn arAi deer zodoj cohihguigeer uuraa taildag hunii udam sudriig urjuulq uuruu tarhi tolgoi ruugaa cohiulj setgeceer daramtluulsaar bgd uhaalag shiid gargahad suralcah zamaa haaj bga huuhen bnaa. Chi aldsan bol aldaagaa zasah gej hicheeh davtahguig hicheeh geed zunduu ajil bdgiin chi ch dahin dahin davtan aldsaar yavah hun bn 30 garaad joohon chadaltai bolood yum meddeg bolood uhaan suugaad ireheeree neg sereh bha
bichsenees chini harval muu tal n sain talaasaa ih bna. sain tal n mash tsoohon bna.
ooroo l bichsenee erguulj unshaad boddoo. ter chamd hani bolood amidraad bj magad gehdee amidral chini oorchlogdohgui ter hun zasrahgui neg iimerhuu chigeeree l urgeljleed duusah bh. iimerhuu humuus nasnii etsest l hand n haga daragdaad ger bultei ch ger dotroo gantsaardnal amidardag. huuhduud n tom bolchihno haritsahgui . yos todii etseg nertei. huuhed chini baga bolohoor medeej etsgee gej bgaa yum, joohon tomrood ireheer buhniig ooriinhoo tarhind shudarga shuuj harj ehelne gadagshaa gargaj helehgui bj magad tegeed aawdaa durgui bolno. tsaash n urgeljluulne gevel 1-t jiremsen bolohgui 2-t ter hunees iluu siireg uhaan zorigtoi bj atgandaa avch bolzol tavih jurmaar oorchildoggui yum gehed barij ooriinhoo erheer bolgoh heregtei. tiim bolohiin tuld chi ooroo bas oorchlogdoh heregtei boloh n .
duu mine amidralaa bodoo, iim umnuud huniig amidaar ni tamlana shuu, hezee ch uurchlugduhgui gedgiig sanaj yavdaa, chi huuhdee avaad yav, gai l baina.
Nuhur ni 3egch , eej , 3 emegtei duu geed dandaa emegtei humuustei osson yum baina.Eej ni ih hatuu shiruun gej bichsen bna.Torson aav gej baihgui hoid etsegteigee osson yum bna.EnE buh humuus chinii nuhurt hatuu garaar hatuu ugeer handsaar baigaad emegtei huniig magadgui uzej chadahgui bolson ch yum biluu.Ta 2-OOS ohin huuhed torson baina.Tegeheer odoog hurtelhi amidral ni dan emegteichuud dund baigaa bolohoor hair gedeg zuiliin mederj amjaagui hoid etsegiin gar dor hatuu eejiin gar dor baga nas ni ongorch huniig hairlah halamjilah gedeg zuiliig suraagui hun baina.Tegeheer chi l nuhuruu sain halamjilaad ehnees ni surgaad huniig ingej hairladagiin chi bas namaig ingej hairlaarai geed evteihen yariltsaad zoolon yarij haritsval nuhur ni suraltsaj ta 2iin haritsaa deerdej magadggui l yum baina.Ehleed hairiig medruulj oilgohiig hicheegeed uz –daraagaar ni yaj zasarch huniig oilgoj ger bulee gedeg boloh ni haragdana. Za minii duu amjilt husie!emegtei hun chini ug ni ih uhaantai ger bulee joloodoj chaddag shuudee.Salah gej bodohoosoo omno ehleed buteeh geed oroldood uz.Az jargal husie.
физ да нар анхаанаасаа зан аашаа мэдэлцэж байж хүүхэд шуухадтай болход яадаг юм бэ. Тэрнээс чинь хамгаалж бэлгэвч гээч резин байдаг шдээ. Ямар мал биш дээ. Тэгээл сална тэгээд л хүүхэд хохирно. Одоо муу хар гичий минь сална гэж юу байсан юм бэ. Үлдсэн амьдралаа өөрийнхөө мах цусны тасархай болсон үр хүүхдийнхээ амдьдралын төлөө зориул. Нөхөр чинь яахав харанхуй бүдүүлэг чигээрээ л дуусна биз. Хамтдаа хүүхдээ элэг бүтэн амьдруул. Нэг л жаргалаа бодож доодхоо ажилуулахыг хүссэн хүмүүс. Ингэж салж нийлсээр байтал Монголын тал нь өнчин, хагас өнчин, хойд эцэг эхтэй хүүхдүүд боллоо Физ да нараа.
yasan ch xetsvv ym dee iim zaluu saixan bvsgvi bj zoduulj amidarna gj bxgviee. owchin xaldaana ,muuxai xaritsna mini bodloor ydaj tvr xugatsaand xol bsan n deer bx. eswel ooriin bodsonooroo ergej butsaxgvi salsan n deer bx . gexdee urdaas beldex xeregtei setgel sanaa ,mongo togrog geed salaad yax we gedgee sain bod ,xerew salwal bvr xol l ywax xeregtei tegexgvi bol guij guwshaad ergej toirood bitsaad l senxereed niilchixne shvv dee salax gedeg togloom bish bolxoor sain bodox l xeregtei xaana ochix we gedegee l bod xamt amidraad udaj bgv bolxoor chamaig xaana ochixiig xvrtel medej bga tegxeer sain beldex l xeregtei eswel 1 sain xashraa
миний захиа хэзээ гарах вм бэ хариу хэлээчээ хүний бичсэн зүйлийг нийтлэл болгоод буруу зүйлд ашиглаад байгаа юм уу ягаад гаргахгүй байгаагаа майл хаягаар хэлээч!!!!!!!!!
Tam bi bol 1 udur ch tesehgui
haraal helne zodno
kk tegeel duusaa yamar ih mungu
yu ch baigaad Ugui yum baina .
Tanai hun ch dee debil, nahalnii yum uzeegui zantai. 32 gedeg bol taaraldsan bolgontoigoo gar zuruulj hereldeed, haraal ursgaad baihaar nas bish shuu dee. Bas deerees ni mashin geed uhchih geed baidag yamar jooohon pazaan bgaan bishdee, zaluu bhd mashin tergend mungu urdeg l baij gehdee udii 32 hurcheed mashinaa ehnereesee negdugeert tavina geheer naad hun chin yos surtahuunii dogoldoltoi baina. Za ene bugd duurch gehed salah hamgiin tom shaltgaan bol chamaig zoddogt l baina. Bi bol sal l gej helmeer baina. Chi ch zoduulsaar baigaad suuldee bas debil, unaj tatdag uvchtei boluul yah vee? eruul buten baigaa deeree salsan ni ulziitei yum daa. Uurtuu bas huuheddee hairtai l bol naad zerlegeesee salsan deer l gej zuvlii.
Eregtei hun anhnaasaa chamguigeer amidarch chadahgui n uhlee hatlaa gd unen setgeleesee guij bval l setgel gargah bh … Ene unen. Dasaj durlasan bol baragtaa l bol hairlahguidee… Eniig l medej bn uur zuvluguu uguh medleg, turshlaga unendee alga. Amidrald n az jargal husie
Бас л нэг горьдсон, хүлээсэн хүн… Байхгүй амьдралыг мөрөөдөж, байхгүй хүнийг хайрлах юмаа.
Хайр горьдож амьдарч болохгүй ээ. Эвдэрхий машинаас хямдхан байна гэдэг утгагүй ээ. Хэн ч хэний өмнө өргүй, хэн ч хэний ч өмч биш. Наад хүний өсөж хүмүүжсэн гэр бүлийн орчин, аав ээжийн байдал, туулсан үзсэн харсан юм л одоо байгаа хүнийг чинь бүрдүүлсэн. Өнгөрснийг нь өөрчилж чадахгүйгээс, наад хүнийг чинь өөрчлөнө гэж байхгүй. Хэнд ч ямар ч буруу байхгүй. Үнэхээр болохгүй бол хамт байх хэрэггүй. Заавал хүнтэй хамт байж аз жаргалтай амьдардаг ч юм биш. Чи өөрийгөө хайрлаж чадвал хүнтэй ч бай ганцаараа ч бай аз жаргалтай л амьдарч чадах чадвартай болох хэрэгтэй. Тэр хүн өөрөө л үнэн сэтгэлээсээ өөрчлөгдөхийг л хүсэхгүй бол чи өөрчлөнө гэж байхгүй. Өөрөө тэрийгээ хардаггүй мэдэрдэггүй бол тээд л бандан тас гэсэн үг.
Ямар нэг өөрчлөлт хийгээгүй байхад ямар нэг өөрчлөлт болно гэж хүлээх ч хэрэггүй. Чи наад хүндээ үнэхээр үнэ цэнэ алгаа. Ер нь бол заавал үнэлүүлэх гээд ч байх хэрэг байхгүй. Наад хүнээ байгаагаар нь хүлээн аваад хамт бай. Боломгүй бол зүгээр л хамт биш бай. Яагаад хамт байгаагаа бод. Хүүхдээ бодоод л энэ тэр гэж битгий хэлээрэй. Хүүхэд зовлонтой хүйтэн, хайргүй, үзэн ядалт, хорсолтой, сөрөг “бүтэн” гэр бүлд байснаас өөрийхөөрөө байж, хэрүүл уруулгүй, үндсэн хэрэгцээ нь хангагдаж байгаа “хагас” гэр бүлд байх нь хамаагүй дээр гэдэг нь олон ч судалгаагаар батлагдаад байна шүү дээ.
Тэрнээс наад хүнээ өөрчлөх гээд эсвэл өөрчлөгдөхийг нь хүлээх гээд эсвэл өөрийгөө аз жаргалгүй амьтан гэж юу ч хийлгүй өөрийгөө өрөвдөж гутарч суух ямар ч хэрэг байхгүй. Нөхөртэйгээ ярилц гэж зөвлөөд ямар ч нэмэргүй бололтой. Ярилцаад ойлгохгүй байрын нөхөр шиг байна.
Хайр бол хөрөнгө оруулалт. Ирээдүйтэй, суурь сайтай, онгорхой тархитай, хайр амсаж өссөн хүнд бол харамгүй хөрөнгө оруулах хэрэгтэй. Дараа нь үржээд л ороод ирнэ. Харин менежмент муутай компанид хөрөнгө оруулбал тэр чигтээ л алдана. Тээд л эрсдлээ тооцоод л хөрөнгөө оруул.
Миний өгөх зөвөлгөө бол өөрөөс шалтгаалах өөрчлөлт хий. Танай нөхөр чинь хайрын дутагдалтай хүн. Тэр үнэхээр өгч чадахгүйгээ бодох хэрэгтэй. Уучилсан нэртэй дотроо хорсож явах бол яавч уучлал бишээ. Чамд ч гэсэн хайр хэрэгтэй. 1 сар тусдаа байж үзнэ үү. Гэхдээ үнэнээ хэл. Ямар мэдрэгдэж байгаагаа хэл. Юунаас ч айхгүй хэл. Хэрэв хүлээж авахгүй орилж чарлаад, ална хядна эсвэл тэр чигтээ зайлаарай гэвэл ухайн тас зөвшөөрсөн нь дээр. Харин эсрэгээрээ үнэхээр хүлээж аваад, дүгнэлт хийгээд, өөрчлөгдөхийг хүсээд тусдаа байхыг чинь зөвшөөрч байвал туршаад үз. Өөрийгөө ч сэрээ, тэр хүнээ ч сэрээ. Тэр хооронд олон зүйл тодорхой болно. Хэн яг юу хүсээд байгаагаа мэдэх болно. Түүний дараа салах уу, хамт байх уу гэж шийдвэр гаргахад хамаагүй дөхөм болсон байна даа.
sal sal zaluu bgaa deeree iim yumnuud hayaad yvchihaar uilj unjaad uhne hatna gj surduulj ynz bur bno tegeed niilchihvel neg hesegdee sain aav sain nuhriin uureg guitsetgene tegeed l butsaad dordono ter ued chi ali ujnii 2,3n huuhedtei bolj garah gartsgui une tsenegui negen bno odoo salaad amidralaa bod ohin mini hatuu bai er hund itgeheer erhii huruundaa itge gj ug bii sal sal bas dahin sal gai l bna shuu muu sain boovnuud
Iim huntei amidrah hezuu bdagiig bi uuruu sain medne. Yag l setgel medreliin uvchtei hagas galzuu hun shu de. Bagadaa hair halamj uzeegui ussun bas daramt zoduuriig nileen ih uzej ussun huuhduud tomrood iim boldog. Ter ih uzen yadaltaa oir dotniihondoo gargaj neg ugeer helbel hariugaa avch bna gesen ug. Chi zaluu bna iim hunees dahij huuhedtei bolood heregguie. Nuhur chin neg uurandaa chamaig tulhdeg gai n taaraad chi chad hiivel yana. Hunii amidraliin az jargal amar taivan eruul ineej amidrahad l orshdog.
bi chamaig sal esvel niil gej helehgui gehdee chi heje ch hend ch zoduulj bolohgui shvv.
1. Chi yagaad terend zoduulaad hultsengui baigaad terniig davraagaad baigaan. zodoh gar hvreh toolond emlegt ochij magadlagaa av bas ter dor ni tsagdaa duudaad ogood bai bitgii ai. Udahgui naadah chin gar hvrehees aij ehelne. Ehendee bol naadah chin bolon hadmuud chin boon yum boloh baih bitgii too. Aij ichilgui tsagdaad l ogood bai negent chi zodoldood ooriigoo hamgaalj chadahguigees hoish.
2. Hejee ch ooroosoo mongo bitgii haramla. Chamd gutal heregtei baigaa bol shuud avaldaa nuhur chin bas ch gej tsalingaa ogdog l yum bn shdee. Chi nuhruusuu bi gutal avah gesen yum gej zovshoorol avah yamar heregtei yum. hair ni gutal avchihlaa hol daaraad geed l heleldee. Chi ch bas nuhur shigee tsalingaasaa nuutsaar baga bagaar mongo tsaash hiildee. Chamd l hereg bolno shvv.
3. Uul ni bol chi zov bodoj baisan baij ber guilgalgui ooroo guigeed ochsonoos hoish odoo yahavdee. naad sedevee martdaa. Manai zarim ohiduud yu yu ch bololgui hadmiindaa ochij honoj unjij, aavaa eejee gej hol aldaj guiseer baigaad uursdiinhuu une tseniig alddag. Zui ni bol ehleed ber gui tegvel yahav ochij honii geed torson gertee bardam suuj baih heregtei shdee. Hamt honomoor baival hotel l orno biz. Gerluu ni zaaval ochij honoh yamar hereg baina. Za yamartai ch ene sedvee martaj uuriiguu stress-s cholooldoo.
4. Salmaar baigaa bol erthen salaldaa. henees yunii hariu avah geed uuriiguu zovoogood baigaan. Naad ail chin chamaig bogtolj avchraagui chi sain duraaraa irsen bizdee. Tegheer chi oorol zorigtoi avhaaljtai sergeleln baildaa. Salmaargui baival ulig bolson gomdoloo ali boloh martaad saihan amidrah geed vzeldee. Mashinaas dor amidrana gedeg hetsvv l sonsogdoj bn.
5. Ahiad helii ! hejee ch bitgii uuriiguu zoduulahiig zovshoor tsagdaa emnelegt hand. Nuhur chin zodhoos aigaagui yum chin chi ch bas zorigtoi bai.
Sain bnuu ene amidral bish sanagdalaaa shuu yag unendee arail bish yumaa bish yum . Uuurt ni yaaag neg nuhatstai amidralaa iim bnaaaaa tiim bnaaaa odooonooos ehelj zasahgui bol boliyo gedegeee barag helsen deeeer bhaaa hugiiin er hunii huuihaar yaadagii er ni
Засрахад хэтэрхий хэцүү хүн шиг санагдлаа, 27-хон настай юм чинь одоохон салахгүй юу даа.
iimerhuu hun zasrana gej baihgui l bolovuu.ih l es surtahuungui hun bna da.tegeed zoduulaad bgad baihdaa yahav de.salna ged aav eej deeree ochood sain hashiraa.
medehguimdaa bi lav chinii orond bsan bol salna ingej vldsen amidralaaa vrehgui bsan iim nuhurtei ymar udaan tevchjiinaa udahgui alval yaana egzeg ni taarad negent gar hvred ehelsen bol zogsohgui l bolvuudaa