Дэлхийн нэгдүгээр дайн ба ёс суртахууны хувирал

preview_13f972f7a14b436d84c4e05d81d5a75c (1)

Дэлхийн нэгдүгээр дайн нь олон сая хүний аминд хүрч, дөрвөн эзэнт гүрнийг сүйрэлд хүргэж, зэвсэг техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн төдийгүй цаг үеийнхээ ёс суртахууныг илүү хурдацтай өөрчлөгдөхөд хүргэсэн юм. Тухайн үеийн Европ, Оросын хаант улс, Америкт ноёлж байсан ёс суртахууны хэм хэмжээ цагийн хувьслыг дагаад аяндаа өөрчлөгдөх байсан нь ойлгомжтой. Гэхдээ дэлхийн нэгдүгээр дайны нөлөөгөөр, энэ дайны ихээхэн хэсэг нь Францын нутаг дээр явагдсантай холбоотойгоор өөрчлөлт нь эрс түргэссэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Уншигч танд Дэлхийн нэгдүгээр дайныг тойрсон ёс суртахууны чиг хандлага, янхны газрууд гэх мэт зүйлсийн талаар товч хүргэе. Энд тухайн үеийн шар сэтгүүл “La Vie Parisienne” /Парисын амьдрал/-д гардаг байсан шог зураг, рекламны зураг зэргээс гадна тэр үед олноор гардаг байсан эротик фото зургуудыг харуулсан болно.

1. Дайн тулааны үеэр цэргүүдэд мөнгөөр биеэ үнэлдэг эмэгтэйчүүд хэзээд байсаар ирсэн. Ялангуяа Европт. Тэртээ Ромын эзэнт гүрний үед Ромын легионы цэргүүдэд гэрлэхийг хориглодог байсан тул тэдний хуарантай ойрхон янхны газар заавал байгуулдаг, түүнд орох тусгай тэмдэглэгээ бүхий зоос өгдөх байсан. Ийм янхны газрын үүдэн дээр хэдэн хүн үйлчлүүлж, хэдэн эмэгтэй чөлөөтэй байгаа тоогоор нь дэн асааж мэдээлдэг байжээ. Хожуу үед ч байдал онц өөрчлөгдсөнгүй. Европт дайн тулаан тасардаггүй, харин хаа нэгтээ байлдахаар яваа армийг ямагт цэргүүдэд эд зүйл, хоол хүнс болон бэлгийн үйлчилгээ үзүүлдэг олон мянган хүнтэй цуваа дагалдаж явдаг болсон.

Дэлхийн нэгдүгээр дайнд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй олон тооны эрчүүдийн цэрэгт дайчилсан тул онцгой үйлчилгээний хэрэгцээ ч асар их байсан нь ойлгомжтой. Статистик мэдээнээс үзвэл 60 гаруй сая эрэгтэйчүүдийг армид дайчилсан байдаг. Иймд эрэлт хэрэгцээ байгаа газар ямагт нийлүүлэлт, хангалт бий болдог зах зээлийн хуулиар тэднийг хэрэгцээг хангах бүхэл бүтэн салбар бий болсон байдаг.

2. Дайчлагдан цэрэгт ирсэн эрчүүдийн дийлэнх нь залуучууд байв. Тэд дайнд яваа, өнөөдөр амьд хэдий ч маргааш тулаанд амиа алдаад, амьдралын сайн сайхны үзэж амжихгүй гэдгийг сайн ойлгож байсан тул мэдээж сексийн харилцааг ихэд хүсч байсан нь ойлгомжтой.

Өрнөдөд фронтод дайн дийлэнхдээ Францын нутаг дээр явагдсан юм. Харин Франц нь ёс суртахуун болон хүйс хоорондын чөлөөтэй, задгай байдлаараа дэлхийд нэгд ордог улс байлаа. Францд 1804 оноос эхлэн бие үнэлэхийг хуульчлан зөвшөөрсөн тул бие үнэлэгчдийн тоогоороо дэлхийд толгой цохидог, Парисыг энэ талаар дэлхийн нийслэл ч гэдэг байв. Улмаар дэлхийн нэгдүгээр дайн эхлэх үед Францад гэр бүлийн гадуурх амрагийн харилцаа, мэхлэлт, биеэ үнэлэлт зэргийг хүний амьдралд байдаг хэвийн зүйл гэж хүлээцтэй, тэвчиж хүлээж авдаг болсон байв. Иймээс ч магадгүй францчуудыг бүгд хөнгөмсөг явдалтай гэсэн ойлголт энэ үеэс үүссэн ч байж болох.

3. Англичууд ёсорхуу, элдэв дэг жаягт хэт автсан хэдий ч эрчүүд нь ялгаагүй л янхны газраар үйлчлүүлдэг, эмэгтэйчүүдийн дунд биеэ үнэлэгчид олон байсан улс байв. Гэхдээ Виктория хатан хааны үеийн ёс суртахууны хэм хэмжээ нь маш хатуу байсан тул янхандалт, янхны газруудыг наандаж байхгүй мэт үл тоодог, цаашилвал хатуу шүүмжилдэг байв.

АНУ-д тухайн үед биеэ үнэлэхийг олон нийтийн ёс суртахуун маш хатуу шүүмжилдэг байв. Тиймээс дайн руу явж байгаа залуучууд ёс суртахуунтай байж, элдэв гаж холбоо тогтоох ёсгүй байх ёстой үздэг. Тиймээс ч, байлдаж байгаа улсуудын дотор чөлөөгөөр гарсан цэргүүдээ бэлгэвч өгдөггүй цорын ганц арми нь Америкийн арми байсан.
Хаант Орост нь биеэ үнэлэх үзэгдлийг мөн л хатуу шүүмжилдэг байв, гэхдээ өөрийн гэсэн онцлогтой. Бие үнэлэгч эмэгтэйчүүдийг нийгмийн доройтлоос болж аргагүйн эрхэнд муу ажил хийж байгаа хохирогчид, золиос гэж үздэг, тодорхой хэмжээгээр өрөвддөг, засахыг оролддог байв. Гэхдээ л Хаант Орост ч янхны газрууд ажилладаг байв.

4. 1914 оны намар Парис хот фронтын ойролцоох хот болон хувирахад цэргүүдийг фронтын нэг хэсгээс нөгөө рүү шилжүүлэхдээ такси дайчилдаг болж, чөлөөгөөр гарсан цэргүүд хэдэн мянгаараа амьдралынхаа сүүлийн байж болзошгүй зугаа цэнгэл хайн хот руу орж ирдэг болсон. Иймд дайнаас болж амьдрал нь хэцүүдсэн хөдөө орон нутгаас ёс суртахууны тухай өөрийн гэсэн бодолтой олон зуун охид бүсгүйчүүд Парист ирдэг байв. Зарим судлаачид 1915 он сүүлээр Парист ажиллаж байсан биеэ үнэлэгчдийн тоо 120 мянгыг давж гарсан гэж үздэг. Харьцуулахад, тухайн үед Лондонд 50 орчим биеэ үнэлэгч ажилладаг, Вена 20 мянга орчим байсан гэсэн статистик тоо байдаг.

5. Үхэхийн өмнө амьдын жаргалаа эдэлнэ гэсэн эрчүүдийг ба тэдэнд тэр жаргалыг нь өгөх гэсэн биеэ үнэлэгчдийг тогтоож дийлэх хэцүү тул эрх баригчид дайны ялалтыг чухалчлан үзээд, ёс суртахуунтай холбоотой бусад зүйлсийг тоохгүй байсан нь дээр гэж үзэж байв. Ингэснээр Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Парист янхнуудад зуучлах нь кафе зоогийн газрын эзэд, зөөгчдийн өдөр болгон хийдэг хэвийн ажлын нэг болж хувирсан байна. Биеэ үнэлэгч хэрэгтэй болоход ойролцоох кафений эзэнд хандахад л тэр даруй байрны хаяг, хаалганы тоог нь очих замын хамт зааж өгөөд, ариун цэврийн ямар арга хэмжээ авбал зохилтой талаар сэрэмжлүүлэг өгдөг байж.

6. Тухайн үеийн Парисын хамгийн алдартай янхны газар нь “Le Chabanais” байв. Энд алдарт зураачч Анри Тулуз-Лотрек амьдарч уран бүтээлээ туурвидаг, өрөөнүүдийнх нь зураг чимэглэлийг хийж өгсөн гэдгээрээ алдартай. Үүнээс гадна “L’Apollonide” гэсэн өөр янхны газар ихэд алдартай байжээ. Янхны газруудыг үзүүлдэг үйлчилгээний чанараар нь офицерүүдийнх ба цэргүүдийнх гэж ангилдаг байж.

7. Дайны эхний саруудад францад эх оронч үзэл нийгмийн бүхэл давхаргад хүчтэй газар авсан байв. Янхны газрууд гэхэд л дайнд өртсөн нутгаа ирсэн орон гэргүй дүрвэгсдийг орогнуулж, хоол унд үнэгүй өгдөг байв. Зарим биеэ үнэлэгч иймэрхүү газраас ирсэн “үеэл”, “загалмайлсан хамаатан”-уудыг халамжлах, үнэгүй үйлчлэх нь хэвийн үзэгдэл байв. Мөн ямар нэг цэргийн албан хаагчийг дааж авах нь хэвийг үзэгдэл байсан бөгөөд даалгуулсан цэрэг чөлөөгөөр гарахдаа дааж авсан биеэ үнэлэгч дээр ирээд үнэгүй үйлчлүүлдэг.

Дээр нар гарсан алдартай “La Vie Parisienne” сэтгүүлд “Үеэл эгчээ хайж байна”, “Загалмайлсан охин дүүгээ хайж байна” гэх мэт зар тогтмол гардаг байсан бөгөөд энэ зарын цаад утгыг бүгд мэдэхийн сайнаар мэддэг байжээ.

8. Байлдагч орнуудын армид цэргүүдийг чөлөөгөөр гарахд л бэлгэвч өгдөг байв. Гэсэн хэдий ч өнгөний өвчний тархалт буурахгүй байсан аж. Тухайлбал, 1915 онд Францад байрлаж байсан канад цэргүүдийн 22 хувь нь өнгөний өвчин тусч байсан бол 1917 онд Францад ирсэн канад цэргүүдийн дөрвөн хүн тутмын нэг нь өнгөний өвчнөөр өвдсөн байх юм.

Гэхдээ дайнаас залхасан зарим цэргийн албан хаагч эмнэлэгт хэвтэн, эмчийн магадлагаагаар халагдан фронтод очилгүй гэртээ харихын тулд санаатайгаар өнгөний өвчин тусах үзэгдэл нэлээд газар авсан байж. Иймд зарим тохиолдолд өнгөний өвчтэй биеэ үнэлэгчид нь эрүүл бусдаасаа илүү эрэлттэй, илүү ашигтай ажиллах явдал байдаг байжээ. Албан ёсоор бүртгэгдсэн ийм тохиолдлуудын заримын дурдвал дайны хамгийн хүнд, хэцүү үед цэргүүдийн дунд заг хүйтэн өвчтэй хүний идээ бээр худалдан авах үзэгдэл олноор ажиглагдаж байв. Цэргүүдийг ийм идээг худалдан авсны дараа бэлэг эрхтэндээ түрхэн өвчин аваад дараа нь эмнэлэгт хэд хоног ч болов хэвтэн эмчлүүлж үхлээс зугатах гэдэг байж. Зарим нь энэ идээг нүдэндээ түрхэн нүдний салст бүрхэвчийн заг хүйтэн тусч эмнэлэгт хэвтдэг байв. Гэхдээ дан ганц өнгөний өвчний идээг бээрийг зардаг байсангүй, сүрьетэй хүмүүсийн цэр бас нэг хэсэг их эрэлттэй байсан аж.

9. Фронтын нөгөө талд ч бараг л адилхан байдалтай. Ялгаатай нь гэвэл Австри Унгарын армид өнгөний өвчин авсан цэргийн албан хаагчид сахилга батын хатуу шийтгэл ногдуулдаг, бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч заавал хэрэглэхийг үүрэгддэг. Дайны явцад дийлэнхдээ харийн нутаг дээр байлдаж байсан германчууд эзэлсэн нутгийнхаа эмэгтэйчүүдтэй нэг их эелдэг харилцах гэж хичээдэггүй байв. Хот суурийн газрыг эзэлмэгцээ л шууд хөнгөмсөг явдалтай эмэгтэйчүүдийг бүртгэн, эмнэлгийн үзлэгт хамруулдаг байсан аж. Жишээлэхэд, 1915 онд германчууд Варшавыг эзэлсний дараагаар хийсэн анхны зүйл нь хотын биеэ үнэлэгчдийг тоолж, бүртгэсэн.

10. Англи, эсвэл франц, канад, америкчуудаас илүү энэрэнгүйдээ бүртгээд, тоолоод, эмнэлгийн үзлэгт хамруулдаг байсан юм. Зүгээр л эзлэгдсэн газрынхаа бүх янхны газруудыг өөрийн цэргүүдэд үйлчлүүлдэг болгож өөрчилдөг байж. Эзлэгдсэн нутагт герман, эсвэл австри цэрэг биеэ үнэлэгчийг 2-3 цагаар хөлслөхөд 20 марк төлдөг, шөнийг өнгөрөөвөл 30 марк. Цэргүүдийн янхны газарт 60 пфеннингээр цай эсвэл 1,5 маркаар пиво ууж болдог. Харин офицерүүдийн янхны газарт жижигхэн гүцтэй кофег 6 маркаар, Унгар дарс 8 маркаар, оргилуунд дарс 18маркаар зардаг байж. ХПйны эхэн үед талхны үнэ 29 пфеннинг байсан гээд харьцуулбал биеэ үнэлэгч авах нь нэлээд үнэтэй байсан бололтой. Гэсэн хэдий ч фронт орчмын янхны газруудаар үйлчлүүлэх гэсэн цэргүүд урт дараалал үүсгэн зогсох нь ердийн үзэгдэл байв. “Өрнөд фронт дээр өөрчлөлтгүй” нэртэй Ремаркийн ромын гол баатар байлдагч Пауль Боймер жирийн цэргийн албан хаагчдын орох хориотой байсан офицерүүдийн янхны газраар орохыг мөрөөдөж байдаг.

11. Францын хөнгөмсөг явдалтай хүүхнүүд заримдаа онц эх оронч гэдгээ харуулан хотыг нь булаан эзэлсэн герман цэргүүдэд ямар ч их мөнгө амалсан үйлчлэхгүй гэж “гүрийдэг” байж. Энэ тухай 1916 оны Францын сонин хэвлэлүүдээр бичиж тэдний зориг, эх оронч үзлийг магтан сайшааж байсан түүхтэй.

12. Герман цэргүүд чөлөөт цагаа яаж өнгөрөөх, хэдэн марк зарцуулахаа өөрсдөө шийддэг байсан бол автсри унгар ба францын цэргийнхэн цэрэг эрсийнхээ байгалийн хэрэгцээг хангахад илүү соргог ханддаг байжээ. Жишээлэхэд, австрийн армид бригадын штабын дэргэд явуулын янхны газар байгуулан дагалдуулдаг байв. Ийм янхны газруудыгы “пуф” гэх. Цэргүүдийг “пуф”-ээр үйлчлүүлэхийн өмнө саван, нүүр гарыг алчуур, гурван ширхэг бэлгэвч өгдөг байжээ.

13. Францын арми бүр ч соргог байдал гаргаж цэргүүдийг бригадын штаб хүртэл хол явж цагийг нь дэмий үрүүлэхгүй гэсэндээ анги, нэгтгэл болгонд өөрийн гэсэн явуулын янхны газар дагалдуулдаг байжээ. Тэднийг “la boîte à bonbons” буюу”хайцрагтай чихэр” гэж нэрлэдэг байж. “Хайрцагтай чихэр” нь арав орчим эмэгтэйг багтаасан тусгай чиргүүл хэлбэртэй. Ийм янхны газраар үйлчлүүлэхийн өмнө эмнэлгийн хэсгийн түрүүч үзлэг хийж бичиг баримтыг нь болон эрүүл мэндэд нь анхан шатны үзлэг хийнэ. Дараа нь анги, рот, салааны дугаарыг бичиж аваад дараа нь эмнэлгийн үзлэгт орохыг анхааруулаад орохын өмнө ба орсны дараа хэрэглэх эм, тосон түрхлэг өгөөд төлбөр авдаг байж. Ийм “чихрийн хайрцаг”-ны эмэгтэйчүүд үдээс хойш 4-9 цагийн хооронд цэргүүдийн хүлээн авч эхлэх бөгөөд нэг нь өдөрт дунджаар 10 цэрэгт үйлчилдэг байжээ. Байдал түгшүүртэй эсвэл ачаалал их үед цэрэг болгонд 10 минутын хугацаа өгөөд, хугацаа болоход арынх нь хүнийг шууд оруулдаг байсан гэдэг.

14. 1839 онд Луи-Жак Давид гэгч зохион бүтээгч нь мөнгөөр бүрхэсэн зэс ялтас дээр фото зураг буулгах арга буюу дагерротипийг зохион бүтээжээ. Үүнээс есөн жилийн дараа хамгийн анхны порно дагерротип хийгдсэн байдаг. Тэр зураг дээр секс хийж байгаа эрэгтэй, эмэгтэй хүнийг харуулсан байжээ. Үүнээс ердөө хоёр жилийн дараа гэхэд Европ, Америкт нь иймэрхүү агуулгатай дагерротипийн үеэрт дайрагдсан байсан гэдэг. Зарим мэдээнээс үзвэл фото студиуд нь жилдээ гурван сая ширхэг хүртэлх порно агуулгатай дагерротип хэвлэдэг байжээ. Гэхдээ дагерротип нь хуулбарлах боломжгүй гэсэн нэг давуу ч гэмээр, сул ч гэмээр талтай. Иймд зурагнууд нь, тэр ялангуяа порно агуулгатай зурагнууд маш үнэтэй, жирийн ажилчны долоо хоногийн цалинтай адил үнэтэй байж.

15. 1851 онд Английн Фрэнсис Скотт, Францын Гюстав Ле Грей нар бараг нэгэн зэрэг негативаас зураг хэвлэх аргыг нээв. Үүнээс хойш порно зураг нь жинхэнэ массыг хамарсан бараа болж хувирчээ. 1852 он гэхэд Европт хэвлэгдэн гарч байгаа нийт фото зургийн бараг тэн хагас нь порно агуулгатай байдаг байж. Гэхдээ тухай үеийн порно агуулгатай гээд байгаа зургийг орчин үед бол эротик зураг гэж үздэг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр үед хурьцал төдийгүй нүцгэн хүн харуулсан фото зураг болгоныг порно гэж ангилдаг байжээ. Ийм фото зураг хийдэг 500 гаруй студи ажилладаг байж.

16. Товчхон хэлэхэд дэлхийн нэгдүгээр дайн эхлэх үед Францад өөрийн гэсэн томоохон ХХХ салбар бий болсон, ашигтай ажилладаг байж. Энэ салбар өөрийн гэсэн одтой байж. Жан Ажелу гэгч зурагчин эр энэ салбартаа хамгийн нэртэй байжээ.

17. 1914 он дайн эхлэхэд Жан Ажелу нь “эх оронч” санаачлага гаргаж эротик агуулгатай зургаар франц цэргүүдийг хангая гэсэн байна. Түний санаачлагыг Францын Засгийн газар дэмжээгүй байдаг. Учир нь, тухайн үед Европын дийлэнх оронд порнографийг хорих арга хэмжээ аваад эхэлчихсэн байжээ.
Францын цагдаа нар ХХХ чиглэлийн зураг авдаг студиуд руу байнга нэгжлэг хийж зураг, негативийг хураадаг болсон байв. 1908 оноос эхлэн нүцгэн зурагт элдэв хориг тавих болсон тул зурагчид шүүх цагдаагийн анхаарлыг татахгүйн тулд моделиудаа цамц, оймстой авах, умдагийн үсийг дарах гэх мэт арга хэмжээ авч нүцгэн зураг авсан гэсэн ялнаас мултардаг болжээ.

18. Зураг зарах бэрхшээлтэй болж эхлэхэд зурагт сэтгүүлүүд гарах болов. “Фото эскиз”, “Урлаг дахь хүний бие”, “Академик этюд” гэх мэт нэрээр халхавч хийсэн эдгээр сэтгүүлүүдэд олон тооны нүцгэн фото зураг гардаг байсан нь одоогийн эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүдийн эхлэл болсон байна.
Эдний дотроос хамгийн алдартай нь Францын “La Vie Parisienne” “Парисын амьдрал” сэтгүүл байв. Энэ сэтгүүл 1863 оноос эхэлж гарсан бөгөөд театр ба спортын мэдээ, үзэсгэлэнгийн зар, өгүүллэг гардаг байж. Харин 1905 оноос эхлэн Парис хотын элдэв цуу яриа, модны үзүүлбэрийн зураг, ёгт зураг хэвлэх болсноор бүр алдартай болжээ.

19. Дэлхийн нэгдүгээр дайны үед “La Vie Parisienne” нь нуувчинд суугаа цэргүүдийн үзэх хамгийн дуртай сэтгүүлж болсон байв. Франц гэлтгүй америк цэргүүд ч олноор захиалж уншдаг, үздэг байсан тул генерал Жон Першиинг сэтгүүлийг захиалж уншихыг хориглож байжээ. Цэргүүд нь ийм сэтгүүл үзэх нь Америкийн цэргийн албан хаагчдын ёс суртахууныг алдагдуулна гэж генерал үзсэн байна.

Генералын тушаал гаргасны дараанаас америк цэргүүдийн казармд “Герман сум янхнаас дээр”, “Өнгөний өвчин авсан цэрэг урвагч”, “Чи заг хүйтэн туссан цэрэг хэрхэн тугийн дор цэргэцэх юм бэ” гэх мэт бичээстэй ухуулах хуудас наах болж, цэргүүд сэтгүүлээ нуудаг болсон байна.

Америк цэрэг хамгийн ёс суртахуунтай цэрэг байх ёстой гэж үздэг байснаас болоод чөлөөнд явахад нь бэлгэвч өгдөггүй байж. Үүнээс болоод тухайн үед америкийн армийн өнгөний өвчнөөс үүдсэн хохирол нь байлдааны хохирлоос ихээхэн давж гарсан гэдэг.

Заримдаа бүр улс хоорондын харилцаанд нөлөөж болзошгүй инээдэмтэй байдал үүсдэг байж. Францын Ерөнхий сайд Клемансо нь америкийн цэргүүдэд зориулаад тусгайлан лиценз авсан, эмнэлгийн үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс бүрдсэн янхны газар байгуулах санал тавьсан байдаг. Ерөнхий сайдын өвөрмөц санал бүхий захидлыг уншсан Америкийн Батлан хамгаалахын сайд Ньютон Бейкер “Бурханыг бодож үүнийг Ерөнхийлөгчид битгий үзүүлээрэй, тэгэхгүй бол цаад чинь манай улсыг дайнд оролцуулахгүй гэж магадгүй” гэж уулга алдаж байжээ.

20. Дэлхийн нэгдүгээр дайны явцад Франц нь 15-30 насны нийт эрчүүдийнхээ бараг тэн хагасыг алдаж, 620 мянган франц эмэгтэй эр нөхрөө дайнд алдсан бэлэвсэн эхнэр болж үлджээ. Тухайн үеийн ёс суртахуун тун өвөрмөц байсан тул бэлэвсэн эхнэр ахин нөхөрт гарах бараг боломжгүй байв. Харин тахир дутуу болсон ч гэлээ амьд эргэж ирсэн цэргүүдийн хувьд сонголт хийх өргөн боломж гарсан аж.

21. 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайн дууссан. Харин армийн зориулалттай явуулын янхны газрууд үлдсэн байна. 1940 онд нацист Герман Францыг эзэлсний дараа “чихрийн хайрцаг”-нууд Вермахты мэдэлд шилжин “пуф” болж хувирчээ. Пуф болгонд 5-20 эмэгтэй ажилладаг, тэднийг цэргийн албан хаагч гэж үзэн цалин хангамж өгдөг байж. Ийм газар биеэ үнэлэгтэй унтахад 3 рейхсмарк төлдөг. Цэргийн албан хаагчдад пуф-ээр үйлчлүүлэх 5 талон өгдөг байж. Ийм газар хуурай замын цэрэгт байдаг бол нэг биеэ үнэлэгч бол сардаа 600, нисэх хүчин эсвэл тэнгисийн цэргийн хүчинд хамаардаг бол сардаа 60 орчим цэрэгт үйлчилдэг байжээ.

22. Хаант Оросын армид энэ талын үйлчилгээ ямаршуу байсан талаар мэдээ хомс. Энэ талын үйлчилгээ үзүүлэх дээр огт анхаардаггүй байсан тул асуудлыг бүгд бололцооны хэрээр шийддэг байсан аж. Дайны эхэн үеэс л Австри Унгарын эзлэгдсэн нутгуудад биеэ үнэлэгчидтэй замбараагүй харилцаанд орох нь олныг хамарсан үзэгдэл болж хувирчээ. Эзлэгдсэн нутагт хүчирхийлэл гарах нь цөөнгүй байсан бөгөөд энэ тал дээр хасаг цэргүүд онцгой байж.

Үүнээс болоод Хаант Оросын армид өнгөний өвчнирй тоо огцом өссөн байна. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Хаант Орост өнгөний өвчин туссан эрэгтэйчүүдийн тоо 3,6 саяд, эмэгтэйчүүдийн тоо 2,1 саяд хүрсэн байна.

4 Comments

  1. man says:

    Шал утгагүй юмыг яасан их цаг гаргаж орчуулаа вээээ

  2. lolipoop says:

    Bie unleh chini hun torlohtonii hsmgii   anhnii mergejil gj sonssiin bn amtindch bdg gesen emegtei hun arga ydaad ireheeree ymarch emegtei baisanch iim zamruu ordog baigaliin arinshantai bdg gsn , ikh sonirholtoi umaa iiimerhvv medeelel bolchihoor zuil zarimdaa oruulj bvl zugeer um hunii zoblon toochdog gzr bish

  3. GegeenCom says:

    Uurhaid yumuu gadaadad ajilladag humuusiin niigmiin asuudald anhaarq bol bas l asuudal bn shw ain

    2017 онд Францад ирсэн канад цэргүүдийн дөрвөн хүн тутмын нэг нь өнгөний өвчнөөр өвдсөн байх юм.
    Za ene ch baharhaad bhaar ed bish bn shw.
    Hed heden aldaag n zasahaar l haragdaj bn

    Photo zurag avahdaa useg bish usiig n dardag bsn blguidee.

  4. S says:

    Yag yamar uchirtai iim yanhandalttai buh niiteeree evlereed demjih talaar bicheed bna. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.