Зүрхний хайр нь болж чадаагүй ч зүрхний сайн найз нь болж амьдарнаа…

321049

Сайн байцгаана уу та бүхэнд захидал хүрэх өдрийн мэнд хүргье. Би нэгэн залууд бүх сэтгэл зүрхнээсээ хайртай болсон ч тэр хүнтэйгээ амьдарч хайрлаж чадахгүй байгаадаа жаахан гунигтай л байна. Гэхдээ уулзах хүмүүс уулзаж, учрах хүмүүс учраад өнгөрдөг, амьдрах хувьтай хүмүүс нь амьдардаг хорвоо болохоор би түүнтэйгээ учирч хайрыг мэдэрсэндээ аз жаргалтай байна. Би түүнтэйгээ анх танилцаад ингэж зүрх 5 сэтгэлийг минь догдлуулж, намайг өөртөө дурлуулна гэж мэдээгүй. Эрэгтэй,эмэгтэй хүнийг аль нь ч хэн нэгэнд сэтгэл зүрхнээсээ дурлаж хайртай болохоороо нүдэнд нь гэрэл цацарч, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, зүрхэнд нь зөвхөн түүнийгээ гэх хайр цохилдогийг дурлаж хайрлаж үзсэн бүх хүн мэдэрсэн байх.

Тиймээ би түүнтэйгээ учирснаас хойш их өөрчлөгдсөн. Илүү их амьдралын эрч хүчтэй болж, илүү их хүсэл зорилготой болж, өмнөхөөсөө илүү ухаантай, тэвчээртэй болж байна. Тэр маань надаас насаар дүү, хүн харахад энгийн даруу залуу. Ээждээ маш их хайртай, ээждээ зориулж дуу зохиосон гэд анх дуулахад нь би нээх тоолгүй түүнийгээ шоолж инээж байсан. Тэр маань анх танилцаад 2-лаа сайхан найз нөхөд явъя, үерхэж нөхөрлөөд хэн хэнийгээ таньж мэдээд явж байхад цаашдаа юу болохыг харъя, тэрнээс би чамтай сууна, амьдарна гэж амлахгүй гэж шударга хэлж байсан.

Тэр нэг өдөр уулзахдаа найз нь өөрөө ч мэдэлгүй гэнэт аав болох нь гэнэт тийм мэдээ сонслоо гэж хэлсэн, би тэгэхэд нь чи чаднаа хүний сайн хань, хүүхдийнхээ сайн аав нь болоорой гэж хэлэхэд намайг тэр маань чамаас өөр хүн бол намайг тавьж явуулахгүй гэх байсан даа гэж хэлээд намайг тэнэг хүүхэн шүү гээд тоглоом хийгээд инээж байсан ч дотроо намайг өрөвдөж байсан байх.

Би 30 гаран настай, гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, 1 бие эмэгтэй, миний амьдралд түүнээс минь өмнө эр хүн байсан ч түүн шиг ухаантай, эр хүн шиг хүн байгаагүй ээ тэд! Тэр маань одоо хүний хань болж, хөөрхөн хүүхдийнхээ сайн аав нь болсон. Би удахгүй гадагшаа яваад хэсэгтээ Монголдоо ирэхгүй, намайг царай муутай ч хамаагүй монгол эр хүнтэй суугаарай, тэгвэл би чамайг найзаа гэж хүлээж авна, гадаад хүнтэй суувал би харин чамайг танихгүй, харьцахгүй шүү гэдэг. Надад зорьсон зорилго байгаа болохоор зорилгоо биелүүлээд, түүн шигээ эр хүн шиг эр хүнтэй учирч чадвал амьдрал зохиож, өөрийн гэр бүлтэй болно доо.

Харин түүнтэйгээ үлдсэн насандаа зүрхний хайр нь болж чадаагүй ч зүрхний сайн найз нь болж амьдарнаа…

17 Comments

  1. Дэргэд минь байж хайр минь Дэндүү ойрхон байж чи минь Хажууд минь байж хайр минь Чи минь, хайр минь чи минь намайг уучил Дэргэд минь байж хай says:

    Дэргэд минь байж хайр минь
    Дэндүү ойрхон байж чи минь
    Хажууд минь байж хайр минь
    Чи минь, хайр минь чи минь намайг уучил
    Дэргэд минь байж хайр минь
    Дэндүү ойрхон байж чи минь
    Хажууд минь байж хайр минь
    Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй, мэдсэнгүй

    Уучил намайг, чиний сэтгэл
    Урсгал биш, ундарга нь байж дээ чи минь
    Өнгийн цэцгийн хүрээлэн дундаас
    Өчнөөн жил чамайгаа би таньсангүй

  2. Дэргэд минь байж хайр минь Дэндүү ойрхон байж чи минь Хажууд минь байж хайр минь Чи минь, хайр минь чи минь намайг уучил Дэргэд минь байж хай says:

    Одоо цагт чам шиг нинжин сэтгэлтэй, уужим бодолтой, бүсгүй маш цөөхөн дөө. Би эрэгтэй, надад бас ийм зүйл тохиолдсон. 
    Та 2 шиг бид үерхдэг, бие биедээ хайртай байлаа. Санаандгүй байдлаас өөр бүсгүйг жирэмсэн болгосноор бид салсан даа. Хатуухан хэлэхэд чам шиг сайхан бүсгүй хаягдаал үлдсэн. 
    Нэг сайхан үг байдаг даа «Сайхан хайр байдаг юм шүү. Олбол алдаж болохгүй» 
    би сайхан хайраа олчоод, өөрийн тэвчээргүй үйлдлээсээ болж алдсандаа одоо маш харамсдаг. 
    чи 30 нас хүрчээд хүүхэдгүй, гадаадад сурахаар шийдсэнийг чинь бодоход түүнд чи маш их хайртай байжээ. Хайртай хүнээ явуулж байгаа агуу чанар ч гэсэн .., 
    БИД ЗҮРХНЭЭС ГЭРЭЛТЭХ ХАЙРЫГ ХҮНДЭЛЖ ХАЙРЛАЖ ЧАДВАЛ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРНА. ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ

  3. jagaa says:

    uutuu itgel gui urubdultui hun bn daa chi

  4. цуцу says:

    хөөрхийдөө чамайг ашиглаал хаяж хахаа

  5. unen says:

    Chamaar toglood khudal jujiglej ukhaantai sain khun tsarailj khed shaasan zaluug bodoj tenegtej baikhaar amidralaa bod chamd khezee ch sain bgaagui  zugeer l er khun zaluu baikhad egchmed khuukhentei untaj uzekh sonirkholtoi bdag saikhan yarij ashiglaj bsan bna Nas yavaad irekheer chamaig bitgii khel chatsuu gants 2 duu khuukhnuud khurtel avgai sanagdaad zaluu ruu nio l gedeg yum
     Yun khairsag yum be nukhurt garsan khoinoo iim yum bodoj bichij yavsanndaa ichikh baikh ter zaluugaar tegeed yamar khuntei suukhaa zaalgaad ain ,chamaig mongold bailgaj khaya unegui shaakh gesen sanaa l baikhgui yu 
    Yu ve gadaad khuntei suukh ni khavigui iluu gadagshaa gar Mongold irekh ch khereggui Mongol zaluutai suukh ch khereggui gadaadtai suugaad saikhan amidar tenegduu l khuukhen bnada jaakhan batsaanii panaaland orchikhson khairtai durtai geed soliorch yavdag kkk tsaadakh 

  6. Boom says:

    Hun zaaval sain hund durlah albagui sh de. Sonin sonin yum bichih humuus bn aa bn. Hervee hunii muu taliig harj chadaj bga bol ene hair bish. Hund hairtai bolno gedeg ih goy medremj shuu. Hoorool, setgel dogdlool, zugeer l bayar torood bdag. Iim goy medremj toruulsen huniig sn shnaar dursaj bh heregtei. Yr ni minii bodloor anhnii hair butdeggui gej unen bh a. Ter ni ch zov gej bodoj bn. Chamd shn dursamj uldeej bga yum. Negent salsan bol oir bgaad hereggui. Zugeer l durs.

  7. tuulai says:

    Deer neg huuhen zsssss  gej bgaad  uneng ni  heljdee

  8. emma says:

    gadaad huntei suusan ch yahav dee chinii l dur shd, terend taalagdah geed bas neg uher mongol zaluutai suuh geed yavaad baiv aa, gadaad yavah gej baigaa bol gadaad huntei suuchihoo yadgiin, odoo ergej butsah um yu baina? ter zaluud chi l hairtai baisnaas chamd hairtai baigaagui l um shig baina, salsan hoinoo chi bas ternii ugeer yavah alba uu? er ni anhnaasaa chamd tohirohgui l hun baisan um shig sanagdlaa, chi l uchirgui neg taliig bariad sohroor hairlaad yavj baij dee. getel ter chamaig songoogui baidag, harin ch chamaig huurhun mallaad l yavaad baij, odoo uhen uhtlee tuund unench naiz ni uldeh gej oroldoh hereg yu baina, chinii ireeduin amidral ternii altan surgaaliar yavah hereg uu? hair hair l gene, ter ih hairiig chini ter zaluu toogoochgui gedegt itgej uz, zugeer l sex baisan baina. shuluuhan tegj helsen ni tuuniig hen gedgiig haruulsan bainoo. chi l hairan baina daa busgui mini. gehdee chamd amjilt huseye 🙂

  9. жак says:

    Юун даварцан дарваан залуу вэ. Өөрийгөө юу гээд бодцийн. Сууна амлана гэж чадахгүй ээ гэж байгаад чамайг баахан өвөртөө оруулж ашигласан байна шдээ. Тэгээд бас монгол хүнтэй суувал л дуугарна ч гэх шиг. Чи тэгэхээр нь хэлснээр нь амьдрах ёстой юу. Бас зүрхнийх нь найз болно гэнэ үү. Битгий мэдрэлт. Чамд хайргүй өөр эмэгтэйг сонгоод бантсандаа чамд худлаа нялуун үгээр нялж хаячаад явсан хүн байна шдээ. Тэгээд ч чи хөгшөдсөн байна.

  10. xsfsyg says:

    balarsan yum, shal teneg , ooroo ter hun n bj chadaagui bj bas busad ruu tulheed zaagaad bna

  11. uugii says:

    Munhuu guya mal amitad l etseg hyz yhnyyd l em maliinhaa tuluu temtsej daitdag.getel ene emegteichvvd eriin tuluu odoo tsagt gj yarisan bsan.chamd amjilt hvsie.irehed chn tal neg tarsan mglchyyd maani ireed hvisiin tentswertei bolood nuhur oldon shvv.

  12. Bi mongol er xun says:

    Chi sain busgui bna aa

  13. GegeenCom says:

    Za teed muu ch gsn eleg negtnuudiinhee negiig ehnert gargachih sanaatai eh oronch l hun bn dag. Maniasaa l deer yum bn kk

  14. ... says:

    Psss. bi lav iim erchyyded durgui, chamtai suuna gej amlahgyi ch geh shig, yu bolohiig harznaya ch geh shig, iimerhyy novshnuud zunduu l baidag. Chi haishaan hyleegdeed, yanziig n haruulaad baisan yumuu, chamd emegtei hynii uuriiguu hyndleh setgel alga, gehdee uuriin chin ynen setgeliinhee ugiig bicheegyi boltoi hudal uhaantai emegtein dyr esgesen bainaa. Minii araas ehner hyyhedtei zaluu ingej helj gyigeed baidag l yum, sain naizuud yldii aldahgyi ene ter, iimerhyy aimhai shidej chaddaggyi amitadiig sarvaital n hayaad bodol sanaanaasaa avch hayah heregtei baidag yum daa. Tegeed hamgiin sain ushuu avalt bol sain yavah hysel muruudulduu hyrch ochih baidag yum, chamd saihan nuhur hyyhed zayaana ter chagt iim yumnii araas yaah gej ch ingej hairlaj baivaa geed uurtuu gaihah baih daa

  15. preyer says:

    Omnoh hairiig chin martuulj baiwal jinhene hair gedeg bilvv yu bilee neg tiim yum baidagdaa end bichsen yumaa hadgalaad awchihgvi yu tegeed saihan hvntei uchirsan hoinoo ingej bodoj suusnaa dursaad ooriigoo harj neg ineene biz.

  16. Бурхан says:

    Одоо цагт чам шиг ийм ухаан гаргах бүсгүй хүн ховор болсон цаг даа 😀

  17. kkk says:

    Huslee bieluuleed sain yvaad ireerei. har ymnii hoinoos gonginoj bsanaas harin chi zov shiidej gadagshaa yvj bgaan bna. zaluu nsandaa ym uzej nud tailah hergtei. amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.