Зүүдний дагина

yazyiki-lyubvi

Сайн байна уу? Энэ сайтын байнгын уншигч. Өөрийгөө товч танилцуулах нь зүйтэй байх. 25 настай эрэгтэй. Төрийн байгууллагад ажилладаг. Хөөрхөн бяцхан хүү, хайрт эхнэрийн (эхнэр 24-тэй) хамт амьдардаг. Ууж идэх юм юмыг тааруулаал явчихдаг. Эхнэртэйгээ анх учраад 8 жил, нэг гэрт ороод 5 жил болж байна даа. Бид 2 10 жилээсээ үерхэж эхлээд дунд нь нэг жил гадаадад тусдаа байх, 19-20-тойгоо хүүхэдтэй болсон гэх мэт олон зүйл тохиож давж гарсан гэр бүл байгаа юмаа. Эхнэрээсээ өөр хүн үзээгүй гэвэл худлаа 1, 2 хүн бол байсан байсан гэхдээ анх гэр бүл болохоос өмнө гэх юм уу даа…

За гол сэдэвтээ орьё. Надад нэг инээдтэй ч юм шиг гайхмаар ч юм шиг нэг зүйл байнга тохиолддог юм. Тэр юу вэ гэхлээр би 10 жилд (эхнэртэйгээ 10 жилдээ учрахаас өмнө) ангийн охиноо шохоорхож харж явдаг байж байгаад түүнийг өөр сургууль руу шилжихээс өмнө 6 сар шахуу үерхсэн. Бараг анхны бүхэн нь байсан л даа. Одоо бодох нь ээ анхны хайр нь байсан юм шиг байгаам. Тэгээд ч тэрүү түүнээс хойш одоо болтол 4-5 сар тутам зүүдэнд байнга орж ирнэ. Юу вэ гэхлээр би одоо түүнтэй ямар ч харьцаа байдаггүй ерөнхийдөө бие биенээ мэднэ. Бараг харьцаагүй 5 жил шахуу болж байна.

Би эхнэртэй ч тэр тэр бүсгүйд ч гэсэн энэ инээдтэй байдлын талаар огт хэлээгүй. Эхнэртээ бол хэлэх ч үгүй байх. Би эхнэртээ их хайртай, заяаны хүнээ гэж боддог тэр минь ч гэсэн. Гэхдээ энэ сонин зүйл яагаад байнга тохиогоод байгааг мэдэхгүй юм. Эсвэл надаа энэ нь рефлекс болсон юм болов уу? Та нарт ийм зүйл тохиож байсан уу? Зүгээр л сонин санагдаад асууж байгаа юм, тэгэхээс биш миний амьдралд сүртэй айхтар нөлөө үзүүлээд гэр бүлийн асуудал болоод байгаа юм биш шүү. Зүгээр л сонин санагдаад асууж байгаа юмаа…

Анхаарал тавьсанд баярлалаа.

10 Comments

  1. Zuudnii tailal says:

    Zuudendee ter emegteitee hamt baihad saihan sanagdaj baival saihan songolt hiijee saihan ireedui huleej baina gesen ug. Harin taagui yagaad baigaagaa medehgui bol buruu songolt aiil amidraldaa hiih geed baina gesen ug. Herev neg zuudelsen bol ali hediin songoltoo hiisen baina gesen ug. Dahin dahin zuudelsen bol ireeduid bolohiig zognoson hereg. Ene bol zaaval ter emegteitegee bodsonoos ogt shaltgaalaagui. Ter zugeer l amidraliin dohio bolj haragdaj baigaa bolohoos ter emegteitei holbootoi esvel oor ene ter bolson utgatai zuil bish. IImd sanaa zovoh zuilgui.

  2. Lillian says:

    Badl surguulid bhad hol davsan ah hund sain bolood golni ter ineemseglel xarts uneheer dulaahan nomortei sanagdaj bsan olon jil dogdolson zurhtei yavsan odoo ter ineemseglel zuudlegddeg gehdee neeh oir baigaa yum shig medremj torood baidag yumaa ireeduid yamar uchiral tohioldohiig hen medlee

  3. uugii says:

    Bodson bodloo zvvdeldg bh oo.bi bol hajyyd hvn alj bsn ch medhgvi nam yntdg zvvd ch barag amidraldaa zvvdeldeggvi.zvvd barag martsn bn.uy bdgiig so um.

  4. GegeenCom says:

    Yanaa neg shil shig cenher nudtei altan shar burjgar ustei tsasan tsagaan caraitai egduutei ohin nmg eejee geed ih olon jil zuudlegdej bga shd bi gehdee aidag bodvol urguj avah yum bolovuu? Gadaad ers sonirhdoggui. Huuhduudiin aav bol buh yum n har , utgun har us har nud edr n bur aris n hurtel zundaa bov bor bolchdog.
    Teheer yaj ch bodson gadaad hunii huuhdiig zuudleed bh shig bdyshd. Humuust bas ch gaigui humuus zuudlegddiin bn bi bol tsochoo l sercheel untahiig ch husdgui nudee anihaas ch tsaargalaad shunujin untq-g hicheej uur yumaar uuriiguu sataaruuldiishd. 

  5. zereglee says:

    Bi 10 jild bhad manai angiin bandiin aav ni bagsh bsiin. Ter bagsh namaig beree bolgono geel togloom hiideg bsan. Ter bandi ch bi ch hen hendee taalagdaj uerhej bsan yum bhgui. Tegeed 10 togssonoos hoish surag tasarsan. Tegsen hernee bi jild 3 4 udaa zuudeldeg. 10 togsood 10 jil bolj bna. Gadagshaa yavsan gesen surag l sonsson. Zarimdaa minii zayanii hani bh estoi hun bsiin bol uubgej bodoh ue bdag ch hezee ch tuund durlaj yavaagui bolohoor odoo yagaad tegdiin bol geel ongordog

  6. lancer says:

    10 жилд байхдаа орой болонгуут нэг танихгүй охиныг байнга зүүдэлдэг байсан, зүүдэндээ хамт дандаа гоё зүйлс хийнэ, өглөө инээгээд босч ирнэ, гэхдээ сэрэхдээ тэр охины царай, хамт юу хийж байснаа мартаад зөвхөн нэг охинтой цуг байснаа л санадаг, бараг сар орчим үргэлжилсэн, сүүлдээ шууд л хичээлээсээ тарж ирчихээд унтаж, нөгөө зүүдэндээ уулздаг охинтойгоо уулзах гээд байдаг болсон, уг нь би insomnia тай шөнө 2-3 гэж унтдаг ч тэр үед 8-9 гээд унтдаг болсон байсан. Тэгээд тийм охиныг 10 жилд хайсан, гэхдээ олдоогүй ээ, харин Их сургуульд нэгдүгээр курсэд орох үед бүх царай, дуу хоолой нь ер бусын нэг л танил, дотно санагдах тийм охин гарч ирсэн. Тэр охиныг харах, харц тулах, дуу хоолойг нь сонсох , ялангуяа нэрийг минь дуудахад би тэнгэрт нисдэг байсан даа, гэлээ гээд тэр хүн одоо өөр хүнийх, бас айлын бэр, хүний эх болж байгаа, аз жаргал хүсье чамд, зүүдний дагина минь /А/ !

  7. лол says:

    Дээрх хүний хэлснээр энерги солилцоод байна. Хааяа зүүдэлж байгаад сүүлдээ өдрийн бодол шөнийн зүүд гэдэг нь болох вий дээ.

  8. zochin says:

    nogoo emegtei chini haaya chamag bodood bga yum bishu. ter hunees chamag gesen energy yalgaraad bhaar hunii zuudend orj irj medregddeg gj haanaas ch bile unshij bsn. 

  9. qwerty says:

    Medrel hog uhaan sanaagaa tsegtsel bitgii bainga urguulj bodood bai

  10. zaraa says:

    Setgetsiin uwchtei bolson yaraltai emchluul ih udwal zuudende soliorch bgad ehnerte barigdawda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.