Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны анхны өдрийн мэнд хүргэе! Би өөрийнхөө талаар та бүхэнтэй сэтгэлээ хуваалцмаар байна. Би одоо 38 настай 3 хүүхдийн аав Монголын жирийн нэг залуу байна. Сайхан ханьтай ажил төрөл бүх л зүйлээр дутагдаагүй сайхан амьдарч байна.
Урьд би өөрийгөө бүгдийг чаддаг гэж итгэж АРХИ гэгчид донтож /гэхдээ зөвхөн архи биш бүх л алхокол хамаарна/ буруу явж ирсэнээ сая л ухаарлаа. Сая гэдэг маань оны өмнөхөн шүү дээ. Ер нь хүн гэдэг баясаж цэнгэх дуртай тэр дураа архиар тайлдаг маш буруу зуршил ч гэхүү бусдаас өвлөж авсан гэх үү утгагүй бидний залуучууд маш буруу явж иржээ. Архийг ууж явлаа гэж бодтол архи намайг ууж байнсаныг дээрээс миний амьдралын бүх үнэт зүйлсээс салгахаар эхэлж байсаныг мэдсэндээ би маш их ухаарч гэмшиж өөр өөртэйгөө хэд хоног ярилцаж архинаас болж надаас илүү хүнд байгаа бусаддаа зөвлөе сэтгэл санаагаа хуваалцая гэж бодлоо. Энэ Архидалт биднийг үгүй болгох ганц чөтгөр шулам энэ байна шүү! Залуучууд минь ахнар минь дүү нар минь энэ бузрын идээг бүү хэрэглэ. Зарим хүмүүс намайг алкаш гэж бодож магадгүйээ. Би хэд хоног уудаггүй байнга архи уудаггүй энд тэнд гадаадад явахдаа өөрийнхөө хэмжээнд тааруулаад уудаг гэж бодож явтал жинхэнэ архичин шинжинд орж байсаныг олж мэдсэн.
Би өчигдөр шинэ оноо эрүүлээр угтаж энэ орчлонг эрүүлээр харж хайрлаж явна гэхээр маш сайхан мэдрэмж төрж байна.
Миний Монголын Залуучуудаа надтай адилхан байж хань ижил үр хүүхдүүд аав ээждээ эрдэнэ болж улс эх орноо хөгжүүлцгээе! Бидэнд маш сайхан ирээдүй байна шүү! Амжилт!
15 Comments
Манай нөхөр бас их архи уудаг байсан. Долоо хоногтоо 2-3 удаа ухаан мэдрэлгүй согтуу орж ирдэг байсан. Элэг нь муудаад эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсноор л архиа зогсоосон. Архины найзууд их байсан. Архи уухаа болихоор найз нөхдүүд нь ч дуудахаа больж, өөрөө ч гадуур гарах хүсэлгүй болдог. Найз нөхдүүдэд бас их учир байна шүү!!! Эхний 3-6 сар л тэвчиж өөрийгөө ялан дийлж чадвал бүх зүйл ард хоцордог гэсэн. Огдоо энэ идээг амсахаа болиод 5 жил болж байна. Би нөхрийнхөө энэ шийдвэрт, бас гаргасан тэвчээрийг нь маш их үнэлдэг шүү. Зориг, тэвчээр байхад болохгүй, бүтэжгүй, чадахгүй зүйл гэж байхгүй. Залуусаа эрүүл амьдарцгаая!
Uhaarch oilgoson chini mash sain bainaa.amjilt zaluu mini
Bi bas 3 sar alcoholnii turliin yum amandaa hurgesengui, uneheer saihan bna, bi bas uuriiguu gaigui, tohiruulj heregledeg gej boddog bsan, tegsen chini bas l bolohgui tiisheegee bolson bsan. Eruul uhaanaar setgeh saihan bna, arhi hamgiin sain chanariinh bsan ch ugluu shartuulna, tiim zovlon bhgui, ugluu ni utasnii teneg messagee unshilguigeer ustgahgui, setgel zovoh yumgui, ih uudrug, uurtuu itgeltei bna. 3 jiliin umnu tamhiig shuud hayasan, chadsan, hajuud ni alcohol bol yu ch bish. Bid chadna.
Үнэнүү л гэдэг нь чухал хэхэ. Бас алкаш гэж юу гэсэн үг юм бол монгол үгийн санд ийм үг байдаггүй л санагдах юм?
Hed honog haa saigui l uulaa
Arhinda gol ni bish er ni ymar ch muu zurshild gun avtaj bolohgui. Ooriigoo ylj chaddag hun horvoog ylahda adil gej yridag ymbnle.
Mash sain bna.Uhaarch oilgoson chini gol shuu dee.Amjilt zaluu mini
манайх ч гэсэн 2015 оноо архигүй угтсан залуу хүмүүсд архи шиг хэрэггүй зүйл байхгүй архи хэрэглэхгүй байна гэдэг бас нэг амжилтын үүд нээгдэж байна гэж бодож байна
yg ene chigere bgarai zalu min amjilt xvvxdvvd yax wee exner chin n ix zowson bxdaa
Sain uu gegeencom oo. Hed honog haaguur yavav
Uuh shaltag mundah bishde
Ухаарал чинь удаан үргэлжлээсэй гэж хүсье даа одоо 😛
Mash sain bn. Buh ercguud min uhamsartai haruitslagatai boloh boltugai. Az jargal eruul enhiig buh ger buluuddee husie
38tai uhaarna gedeg bol mash suuld uhaarj bna gesen ug. 3huuhed, ehner chin yaj zovdog bsan boldoo. Id hiij buteej, amjilt olj boloh nasaa zugaa tsengeld, arhind zartsuuljdee.
Архичид архиа гаргахаар архичид ингэж хуцаж байгаад л буцаад ууна даа. Хичээгээрэй дээ