Сайн байцгаана уу би одоо 23 настай эмэгтэй. Юуны өмнө та бүхэнд гэж хэлэхэд залуу хүн байж ийм дорой юм бичиж байгаадаа жаахан ичиж л байна, ингэж бичиж байгаа нь миний хувьд их том зориг юм. Намайг 2 дугаар ангид байхад ээж минь гадаад явсан юм. Би 10 жилээ төгстлөө эгчийндээ амьдардаг байсан юм. 4-р ангиасаа нэг шилжсэн. Тэгээд шинэ ангид ороод ангидаа дасахгүй их хэцүү байсан юм. Манай эгч охинтойгоо 2-уулхнаа амьдардаг байлаа. Надаа ч эцэг гэж байдаггүй байлаа. Бас би айлын ганц.
Ингээд олон жил айлд амьдрахдаа айлын гэрийг цэвэрлэж хоол ундыг нь хийж эгчийгээ гадуур явсан хойно нь ээжийг нь асарч хажуугаар нь хичээлдээ явж байтал 10-р ангиа төгсөх болсон юм. Яагаад ч юм тэр үед надад ингэж айлд амьдрах их хэцүү санагддаг байлаа. Одоо ингээд тэр үед мэдэрч байсан зүйлсээ нэгд нэгэнгүй бичих гэхээр заримыг нь сайн санахгүй байна уучлаарай.
10 жилээ төгсөөд би ээжтэйгээ амьдрах болсон юм. Ээжийг гадаадаас ирнэ гэхэд сэтгэл их догдолж билээ. Ингээд ээжтэйгээ амьдарч эхлэхээд бид 2-н дунд үргэлж хэрүүл гарах болсон юм. Ээж маань их догшин хүн гэдгийг би тэр үед л мэдэрсэн. Ер нь би их эмзэг хүн болохоор юм юманд их амархан эмзэглэчихдэг юм. Намайг их муухай ааштай бас биеэ зөв авч явж чаддаггүй зожиг гэж ээж маань байнга загнадаг байсан юм бас их хараадаг байсан найз нараа гэртээ дуудаж ирээд найзууддаа миний сул талыг хэлж их муулдаг байсан.
Сүүлдээ архи ууж би чамаас болж архи ууж байгаа гээд агсам тавьдаг болсон. Ээжийг намайг элдвээр хэлэхэд би өөрөө өөртөө их дүгнэлт хийдэг байсан. Өнгөрсөн болгоныг эргэн санадаг байлаа. Ээжийг байхгүй байхад айлд яаж амьдардаг байснаа, 10 жилд ямар хүүхэд байсан гээд л тэгээд бодохоор ангийн хүүхдүүд надаар их доог тохуу хийдэг байсныг санадаг байлаа. Эрэгтэй багш нар надад их сайн ханддаг байсан болохоор ангийн хүүхдүүд намайг бүх эргтэй багш нарт шаалгуулж байгаад дүнгээ тавиулдаг гэж ярьцгаадаг байсан.
Ер нь миний үгийг сонсдог хүүхэд ч гэж байгаагүй юм. Ангийн охидууд над руу хялалзаж хөвгүүд их дээрэлхдэг байлаа. Энэ бүхнийг бодоод би их өөртөө гутардаг байсан юм. Ингээд удалгүй ээж маань дахиад гадаад явахаар болж би гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэр үед би 1-р курсээ төгсөөд амралт эхэлсэн байлаа. Ганцаараа амдардаг болсноос хойш миний үеэл дүү над дээр их ирдэг болсон. Дүү маань жоохон наргиж цэнгэх дуртай охин байсан болохоор манайд ирэхээрээ л хамт гадуур гаръя шовдий гэдэг байсан. Би эхэндээ тоодоггүй байснаа сүүлдээ дүүтэйгээ хамт нэг өдөр шоудсан юм. Яагаад ч юм надад их эвгүй бас жоохон аймшигтай санагдаж байсан. Дүү маань надад байнга хэлдэг байсан чи хүнтэй харьцахгүй ингээд л гэртээ ганцаараа байгаад байж болохгүй. Найз нөхөд ч байхгүй дандаа л ганцаараа байх юм гэдэг байсан. Би өөрийгөө ганцаардлаа гэж нээх зовдоггүй байсан л даа. Гэхдээ хүмүүстэй харилцаа тогтоож чаддаггүйдээ их эмзэглэдэг байсан. Тиймээс хэн нэгэнтэй харьцаж үзэх хэрэгтэй гэж бодох болсон юм.
Нэгэн өдөр дүү маань манайд ирээд миний нэг таньдаг банди найзтайгаа ирсэн байна 2-лаа уулзий гэсэн, би ч гэсэн гарсан бага зэрэг биеэ бариад л байсан, тэгээд нэг уулзаж хамт хоол унданд ороод л цуг жаахан пиво ууцгаагаад л. Тэр үед би маш их уусан мөртлөө согтоогүй. Угаасаа миний анхны уулт ч байгаагүй юм би дөнгөж оюутан болоод л ууж эхэлсэн юм. Тэгээл салцгаасан даа. Ингэж би анх удаагаа гэрээс гадуур хүнтэй уулзаж үзсэн юм. Дараа нь манай дүү дахиад л тийм ч хүн ийм ч хүн гээд л намайг дагуулаад гараад л явна ингэж яваад би нэг залуутай танилцсан юм. Тэр залуу надад их л сээтэн хаяад байсан. Анх удаагаа эргтэй хүнээс тиймэрхүү үг сонсож нэг тийм сонин харцаар хараад байгааг нь мэдрэх их л эвгүй байлаа.
Тэгээд тэр бандитай би хэд хэдэн удаа уулзаад охин биеэ өгсөн юм. Удалгүй тэр бандийг ээж нь гадаадаас дуудаад татаад авсан юм. Ингжэд бид 2-н харилцаа дууссан. Түүнээс хойш би тэр бандийг их үгүйлэх болсон тэглээ гээд яахав дээ. Тэгээд л ганцаараа гэртээ байж байхад дүү маань есөн бусын банди гэрт дагуулж ирээд л заваараад суучихдаг байсан юм. Найзууд ч гэсэн эгч нь их сонин охин юм гээд л ярьцгаадаг байсан гэсэн. Тэгээд нэг л өдөр дүү маань найзуудтайгаа нийлж намайг гэрт минь доромжлоод гараад явчихсан. Түүнээс хойш би дүүтэйгээ урьдын адил дотно байхаа больсон юм. Харин одоо гол асуудалдаа орий.
Миний хувьд дээр өгүүлсэн амьдрал маань надад их стресс авчирдаг байсан юм. Гэхдээ ерөнхийдөө би их товчхон бичлээ л дээ. Үүнээс болоод миний зан араншин их өөрчлөгдсөн бас оюун санаа минь ч гэсэн. Энэ бүхнээс болж би бие сэтгэлийн хямралд их орсон. Нэг л мэдэхэд би их аймхай болчихсон байсан. Энгийн зүйлсээс их айдаг болсон юм. Хичээлд явах гадуур гарах зам гарах дэлгүүр орох гэрт хүн ирэхэд бас хүнтэй уулзахад г.м үүнээс яаж гарахаа би мэдэхгүй байсан тул архи уудаг болчихсон юм.
Эхэндээ жоохон л уудаг байсан харин сүүлдээ хэмжээ ихэссээр одоо би өдөрт 3 удаа уудаг. Нэг өдөрт 9 юмуу 10 шил пиво уудаг юм. Үүнээс болоод эдийн засгийн хямралд ороод бүр их шаналах болсон. Сүүлдээ гэрийнхэн маань мэдээд намайг архины эмчилгээнд явуулсан. Би 2 ч удаа эмчилгээнд яваад зүгээр болоогүй. Сүүлдээ ээж маань намайг гадаад руу татаж авсан. Одоо би ээж бас хойд эцэгтэйгээ амьдардаг. Ээж маань намайг хойд эцэгт минь архи уудгийг хэлээгүй их удсан. Тэгээнд энд архины эмчилгээ бас ховсын эмчилгээ нтр ааваас нууцаар хийлгээд явдаг байсан. Тэглээ гээд нэг хэсэг зүгээр болоод л буцаад сэдэрчихээд байгаам.
Харин одоо би сэтгэцийн эмнэлгээр явж байгаа. Хаана ч үзүүлсэн эмч нар намайг ганцаардал стресс гутралаас үүдсэн архины эмгэг гэж оношлоод байгаа л даа. Тэгээд гол нь би өөрөө уухгүй байя гэхээр ямарч шалтгаангүй сэтгэл санаа минь түгшээд бие салгалаад зүрх дэлсээд, хүний толгойд бодогдохооргүй хачин бодлууд толгойд эргэлдээд, янз бүрийн муухай үнэр нтр үнэртээд байхын, ээж маань болхоор юу ч үнэртэхгүй байна зүгээр л байна шдээ гээд байдаг тэгсэн хэрнээ намайг хаа ч явсан нэг л үнэр үнэртээд байдгийм даа. Ер нь бол нэг тийм хүн харахад их л хэцүүхэн амьтан болчихоод байгаа юм. Үүнийгээ бусдаас нуух гэж байгаа нь гээд дахиад л уучихаад байхын.
Ингээд би эцэгтээ баригдчихсан. Одоо эцэг маань намайг үзэхээ ч больсон. Монгол руугаа зайл гэсэн. Би одоо яайдгийм билээ гээд л байжийна. Ажил төрөл хийгээд амьдрах гэхээр чадахгүй нэг удаа ажилд ороод би их сайн ажилсан дарга маань надаа их сайн байсан гэтэл би ажлынхаа хажуугаар нууцаар архи ууж байгаад баригдчихсан юм тэгээд л ажлаасаа халагдчихсан. Үүнийг аав мэдээд бөөн юм болсон. Одоо би архи уухгүйгээр амьдарч чадахаа болчихоод байна. Нэгэнт л ийм юм болсонд би өөрөөсөө их ичих юм. Өөрөөсөө болж бусдыг ч зовоож байгаагаа мэдэж байна. Үүнийг мэдрэх ямар хэцүү гэж бодно. Ядаж хүнд гай болохгүй юмсан гэж бодоод ч мөрөөрөө амьдарч чадалгүй асуудалд орооцолдчихоод байна.
Янзан бүрийн эм тан ууж үзлээ болж байгаа юм алга. Сүүлдээ бөөд үзүүлж тариндууллаа. Тэр өдрөө сайхан болоод л маргааш нь буцаад хэвэндээ орчихсон. Ээж маань бүр аргаа бараад их шаналж байгаа. Нөгөө догшин араншин нь бүр зөөлөрчихсөн. Хамаатан садан маань бас мэдчихээд хүмүүстэй сайн харьц сэтгэлээ хуваалц, найз залуутай бол нтр гэхийн. Ийм байдалд орчихоод байхад юун хүнтэй уулзах болчихоод байна. Ёстой өөрийгөө яаж өөрчлөхөө мэдэхгүй байна. Тэгэхээр та бүхэн юу бодож байгаагаа надад хэлэхгүй юу?
29 Comments
Би танд заавал тусалмаар байна.Та манай Домч төвөөр ирэж үйчлүүлээрэй Манай танд тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байна
Adil zviliig dawsan hvnii huwid tuslay bi tiimch neelttei hvn bish bolhoor setgegdel bicheed vldeej chdaxgvi.hvswel nymka_darkrr geed opood ir
Би уудаггүй гэхдээ маш их ганцаардаж ёр нь ганцаараа байхыг хүсдэг. Цуг ярилцах хүн байвал уу байвал энэ рүү ороод ир bol_boldo@yahoo.com
Тийм шүү би танд заавал тусалмаар бнаа. Надад бас нэг ийм өвчтэй эгч байсан юм Би өөрийнхөө энэ аргаар яг ийм асуудалд орсон 1 эгчийгээ архинаас гаргаж байсан юм. Та хэвээ хүсхийн бол ts.sulderdene@gmail.com хаягруу утасныхаа дугаарыг явуулчаарай утсаар ганц нэг юм хэлж өгөх гэсэн юм. Их тус болох зөвөлгөө шүү ямар ч үнэ төлбөр мөнгө төгрөгний янз бүрийн асуудал байгүй. Тэгээд нэмж хэлхэд иймэрхүү асуудалыг цаг алдалгүй л арилгахгүй бол эд хөрөнгө эрүүл мэнд цаашлаад амь насаараа ч хохирч магадгүй байдаг учраас өөрийгөө л дайчилж идэвхитэй амьдрах хэрэгтэй дээ!!!
arhi uumaargvi baiwal arhi uuj bgaa shaltgaanruugaa ongiij vzeh heregtei. Oyun sanaa setgelgee chin owdson baigaa bolohoor teriigee yanz bvreer darah gj oroldsoor baigaad ter arganuudiihaa esreg darhlaatai boltson baigaa bizdee. Setgelgeendee zoriulj uuj vzeh neg iim em baina. Japanii shounen torliin anime sudalj baigaad hamgiin sain gesen olon angitaigaas n vz. one piece, naruto, fullmetal alchemist brotherhood geh met. arhi uuhiihaa hajuugaar. tegeed ter animedaa tatagdaad ireheeree arhi uumaar esvl gutarsan en ter hetsvv vedee ter animegaa vrgeljlvvleed vzeed bai. iim emchilgee turshij vzeegvi l bizdee.
arhiig uzen ydah buyu yeroosoo uuhiig husehgui bh argiig em emchilgee shaardahguigeer zaaj ogch boloh yum, bi ooroo setgel zuich hun, hund tusalj ywah ni minii amidraliin gol zorilgo yum, ene chineegeeree nadad ergeed ter ni buyan bolj irdeg yum. Chi tegeed 8818274.?. luu suuliinh ni neg medegdehgui bgaa toog ni olood zalgaarai ok, chinii medremjiig shalgay, amjilt husie.
битгий худлаа өөрийгөө өрөвдөөд суугаад бай. би ч гэсэн чамаас л хүнд хэцүү бага нас, өсвөр үеийг туулсан. хэзээ ч архи тамхиар сэтгэлээ засаж байгаагүй. өөрийгөө хохирогчийн байранд тавьж, худлаа хүмүүсээр өрөвдүүлж амьдрах хэрэггүй. харин ч гялалзаад, чадах бүхнээ хийгэээд, лаг яваад, хүмүүс чамд долигноод дагаж гүйтэл нь амьдраач.
худлаа ажил хийж, биеэ зовоож амьдрахгүй гэсэндээ, ямар зорилгогүй амьдарч байгаа учраас чамд архи уух зав гараад байна шд.
залуу эмэгтэй хүн байж амьдралаа өөрчлөөч. чиний өнгөрсөн амьдрал өнгөрчихсөн, өчигдөр чинь өнөөдрийн амьдралд чинь нөлөөлөх ёсгүй. чиний өнгөрсөн амьдрал муу байсан гээд өнөөдрийн амьдрал чинь муу байх албагүй. хэрвээ өнөөдрийн амьдралаа өнгөрсөндөө баглуулаад байвал маргааш чинь ч яг хэвээрээ байх бол. өнөөдрөө өчигдөрөөс чөлөөлөөд, сайн сайхан руу тэмүүлж чадвал маргааш чинь сайн сайхан байх болно.
чи нэг бол амьдралаа эрч тэс өөрчлөөд, сайхан ажилтай, байр суурьтай, гэр бүлтэй,эрүүл саруул үр хүүхдүүдтэй болоод, өөр шигээ сэтгэлийн хямралтай өсвөр насны охидод туслах буяны үйл хэрэг хийгээд явах боломж байна.
хэрвээ энэ хэвээрээ өөрөө юу ч хийхгүй мөртлөө худлаа өөрийгөө хохирогч гээд өрөвдөөд суугаад байвал архичин ганц бие авгай л болно шүү.
Buruu osojdee. Eheesee tiimch mongo iimch mongo gej yaj shanalgaj avchihaad terengeer ni shoudaj baisan bol gej boloo. Osvor nasand huuhded tavih anhaarliig deeshluulehgui bol iim l hun bolohndee
Naad chine zovlon bish chi ooroo ooriigoo l huuraad bna. Hun naadahaas chine hed dahin hetsuu zovlong tuulaad davaad gardag yum ter yed l hun jinhene zovlon gej yu yum be gedgiig oilgodog. Hairtai hunee tsel zaluugaar ni aldah ur huuhed ovdoh esvel ooroo hundeer ovdoh yed l hun jinhene zovlontoi nuur tuldag davaad garsan hoinoo chinii naad asuudal shig chine zuiliig zovlon gej harahaa bolidog yumdaa.
Byasalgal hiigeed uz. Uneheer setgel sanaagaa tsegtselj surahad hereg bolj magadgui yum. Umnuu tom zorilgo taviad zorilgiinhoo tuluu yav. Bid bugd adil hun sh dee. chi gantsaaraa zovj, hairaar dutsan yum baihgui. Busdiin chadaj baigaag chi ch chadna. Tegeed bas tur zuurdaa huuramch hayg neegeed end setgegdleer tavichihgui yu. shine hariltsaa amidaar togtoohod hetsuu bol online’r amar baina baih. humuustei haritsah buh argaar l harits.
Dvv mini egch ni bas ih uudag bn.svvldee vh zvilee aldaad ervvl mendeeree hohirch baij l bolison doo.tegeed busdad bvh buruug ogood neg l ih zobson hvn baidag bailaa.uuj baih ved bvh zviliig buruugaar setgeed ih gutrangui bolchdog yum.hvn bie iig olj torchood ingej amidarch bolohgvi gej bod.1 sar l ooriigoo zavgvi bailgaad tevchee.tegheer shaal oroor setgeed oodrog bolood oor bolno. HUUChin dursamjindaa buruu ogch bitgii shaltag haij uugaad bai. Chinii tuulsan busdiin zovlongiin hajuud yuch bish shvv .
Emmagiin bichseniig heregjuul ee, uhaalag zuvluguu blaa.. Za amjilt! Uuriigu zuv dugnej bgaa chini, bas hicheej bga chini sn hereg. Chi chadna aa, busgui mini
chamd hair dutsanaas boljee, chi bitgii gantsaard, arhi uusaar baigaad bied chini muuhai uner shingechihsen baij magadgui. chamaig gert chini baihad ter evdersen showchin uyel duu chini naiz naraaraa huchinduulsen umuu? tsagdaad medegdeed ternii eej aavd ni bas, egchdee helehgui yasiin, aih um baihgui shd, er ni chi odoo ungursnuu mart, depression gedeg setgel gutraliin uvchin uchraas huniig dotroos ni aajmaar alj doroituulj baidag, arhind dontuuldag gants zuil bol setgeleer unah yavdal. chi byasalgal hiij yoga, meditation eer hicheelleed uzeech setgel sanaa chini taivshirna togtvortoi bolno, amidrah itgelee olj avna, bas amidraliin utga uchriig ch oilgono. neg chuhal zuil bol sportoor togtmol hicheelle, hevtert orson hund uvchtun bish chi eruul zaluu hun baina, zaawal chadna. yariltsah hun heregtei bol tur huuramch email hayag neegeed end bicheed uldeechih, humuustei hariltsaj chin setgeleesee yariltsaj baival zugeer, gehdee chamaig doosh ni hiij chamaig archaagui gej baigaa humuusiin ugiig hundeer tusgaj avch bolohgui, chamd hor shar baikh yostoy, zuvhun chamaig uud ni tataj chadah sain saihan humuustei l hariltsah heregtei, tegvel chamd ahij shineer ehlehed chini ted ih tus bolno. gadaadad humuus bie bienee hundelj haritsdag, mongol huntei haritsahad hetsuu baigaa bol gadaad huntei naizlaad uz, alivaa umiig uur untsguus haraad uz, chamaig hun gej uzeh tiim l humuuseer uuriiguu hureeluul. urd chini mash urt zam baina, 80, 90 hurne yun odoo gutarch suuh. japand undur nastnuud ni mash ih, tegeed ev eruul uvchin tusaagui baij emnelegt uzuuleh geed irchdeg emneleg duuren hugshchuul, ted yah gej irdeg ve gevel zugeer l hoorondoo yarij suuh gej irdeg gesen, niigmees iluudsen gantsaardmal hugshin hun hurtel ingeed argaa olj baihad chi ingej uuruu uuriiguu zovooj suuh hereg yu baina.
Uuriin archaaguigeesee bolood uugaad bgaagaa meddeg yum bn,
Bi bas chinii nasan deer aimaar ganzaardaj amia horlomoor ue b.dag b.san.Bagaasaa hoid eejiin gar harj buhel buten ailiin hool hiih ger zeverleh geed buh zuilee ganzaarai hiideg b.san.Hoid eej nertei hun hajuugaar narhi uuna uuh burtee namaig gerzgii zoddog b.san.Heg udaa bainan haluun usand namaig durj uzsen mini amidraliin hamgiin aimshigtai ue b.san.Odoo uuruinguu huuhduugiig hezeej hayj yavahgui gej boddog.Mini duu sum yavaad uzeesh hun uneheer uurchlugddug yum shuu.Ter boo lam nar shal hudlaa .Ehleed uuriiguu hen gedgee medeed hairlah heregtei shamai yamarsh hun gomgooh eosgui.Tegeed sum yavbal hunii suns setgel zuu shal uur bolno. Mgl d :burhanii sum ;nertei sum bii. Zaaval ochooroi
100% Setgelzuigees hamaaratai. Ooroo yg end bichsen shige bur delgerengui setgelzuichteige sain yrilts. Setgelzuich hun chin ovchtoniho nuutsiig hezeech busdad yrih erh baihgui. Oort tani neg udaagiin zovlogo tus bolohgui sard 4.5 udaa uulzaj bh heregtei. Genetiin setgelzuin tsohiltond orson hun mon on udaan jil setgelzuin daramttai baisan 2 ylgatai.
Eceg n eejid n emegtei hun bh bolomj uguuguigees ene busgui ohin uree iim boltol n zovooson bn shde. Gehdee uuriiguu tuluvshuulj hogjuulj bga chini bas ur dun muutai l bh shig.
Uurtuu itgeh itgeliig chini erguulj avchrah yum tohioh bha huuhdee sain magtaj bh heregtein bn daa gej bodogdloo. Ih emzeg ulsuud hetsuu ch yumdaa huntei ch uulzq bn gdg
Ухаан муутай эхээс болсон байна. Хvvxдийг ийм олон жил орхиод явж яаж чадаж байна. Хичнээн амьдралын эрхээр байлаа ч гэсэн.
За авгай нар минь ийм жишээ vvнээс эхлээд Маш олон бий шvv! Нарт орчлонд терvvлсэн л юм чинь vp xvvxдээ гvйцэд телевшиж, нас биед хvpтэл нь нvднийхээ харцнаас салгалгvй, энхрийлэн хайрлаж есгеерэй дээ.
Bi cham shig eej aav geriihenteigee sain taardaggui bj bilee eej egch nar maani muu l um bolvol nadruu chihdeg baisan zoduulj zanchuulj bsn udaa ikh bgaa angiihantaigaach oilgoltsdgui bsn odoo bol ooorchlogdson oroitsonch gsn surguuldi orj bolovsroltoi boloh gj zutgej yvna gereesee huugduud uilj suuhdaa amia xorlii gj ikh boddog baisanch arhi marhi uuuj bgaagui ee tegs ingesgeej bgaadl odii hurtel yvj irsendee odoo neg saihan hanitai bolj xairluulj xairlaj amdirah umsan setgeliin tenheetei bgaarai
setgetsiin owchin tussan bna?bagasa deerelhvvlj gantsaardaj ailf amidardag bsan setgel zvrhee hend ch neej ooriigoo ilerhiilelgvi yawsaar setgel gutraltai boljee,terneese garah gj arhi uuj taiwshirsaar arhini hamaaraltai bolson bna taiwshir bvsgvi min chi gantsaaraa iim bolsiim bish ene bol owchin bieiin owchin shig setgel sanaa chin owchilj mergejliin segtsetsiin emch emnelegt och,teand setgel zasal hiilgej setgel sergeeh,gutarangi bodloos gargah emiig oortoo tohirson tungaar chamd ogoh bolno zawal hewtej bish hinaltand emchlvvlj bolno,chini huwid talbain aidas,niignees aih aidas,gantsaardal,stress,bas vnerlehvin hii vzegdel geed neleen todorhou shinj temdegvvd bna bi emch hvn setgetsuin emch bish ch ene talar medleg medeelel nadad hangaltai medlegtei hvni huwid zowloj bna ene ichij zowoh asuudal igt bish sain emchilgee hiilgej niigemchij chadwal edgerch hewiin bdaldaa orj bolno bas zowhin emiin emhilgeenii hajuugaar ooriigii yadraalgvi durtai zvilee oroldoj mergejil ezemchij olon niitiun sain vilsiin ajild oroltsoj hamt olontoi bol,eswel sain duraraa hvvhdiin tsetserlegt tuslah bagsh ch hiij bolno hvvhdvvd yamar huurhun gegeeleg bilee iim bdalaar niigemtgee baga bagaar dasaj ooriinhoi asuudliig neg negeer vgvi bolgo,hamas oor hen ch chamaug hewiin bolgoj chadahgvi chi zaluu bna yaj amidrahaa chi ooro shuudne,chi ene bdalaasa garch chadahgvi hen negen tataj awhiig hvleej bolohgvu chi ooroo l sain hicheeh heregei amjilt bvsgvi min
За ингээд гол асуудалдаа ороход одоо наад өнгөрсөн баларсан элдэв гомдол , гутрал гээд сэтгэлдээ тээглэж буй тэр хог новшноосоо салах цаг иржээ. Ер нь бол хүн өөрөө сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс бид сэтгэл зүйн боловсрол дутмаг байдгаас болж бид амьдралд ихэвчлэн хөл алддаг. Одоо цагт нийгэм нь иргэддээ ШУ-ны мэдлэг л олгохоос биш сэтгэл зүйн боловсрол олгоддоггүйгээс болж бидний өчүүхэн жижиг гэж боддог тэр асуудалд шууд л унаад өгдөг. Иймээс найз минь манай ШРИ ШРИ АМЬДРАХ УРЛАГ-ын Үндсэн Курст суу гэж зөвлөе дөө. Нет-ээс шри шри амьдрах урлаг гээд хайхад зөндөө багш нарын холбогдох утас болоод бусад мэдээлэл шууд олдоно. За тэгээд Good Luck!
Спорт хүнийг их өөрчилдөг юмдаа уг нь фитнесээр ч юм уу хичээллээд өөртөйгөө тэмцээд архинаасаа гар өөрийгөө завгүй байлга. Амьдралын хэв маягаа өөрчил, зорилго тавь. Залуу хүн байж
Niigemsh
Sainuu bi ch bas ingej aimaar uudag bsn ymaa gehdee odoo boliod 2 jil bolj bna bi chamd tusalj magadgui eee bazara2020@yahoo.com. geed orood ireerei husvel ok
chamd tuslamaar bn. neeree l huntei uulzaj yriltsaj gaduur yvaad ooriigoo zavgui bailga. bs hezee ch belen mongo kart geheer ym biydee avj yvj bai. bolomj bval holboo barih utas, mail hayg zergee uldeegerei
Ter aild vldsenees vvdeltei.olon etseg ehjvvd amidarhiin tuluu hvvhde aild vldeegeed hvnii nutgiig zoridog bi ch bas baga bhda vldej blaa etse eh main so g zorison.harin sadgiinda muugaar helhed geriin vvljlegcheer ajild orj vldsen bi ih suriin 1 kursd arhijin bolj blaa.harin amidaraliig min bvren oorjilson hvn 2 hvvhdiin mine etseg yumda odoo hanigaa harhaar uuriin erehgvi bayrlaj baharhdag yum. Dvv min chamdch bas zowlogchin hulaaltsah hani ijel heregtei arhi bol zvgeer setgel zvi uhamsariin asuudal amjilt hvsii.
Pivo iheer uuval tului ovchin tusna shuu
chi ireeduin eej boloh hun shoo dee. ur huuhedtee bld tiim ariuhan gegeehen amitaar hairluulj hairlaj amidrah hichneen shn. Buh zuil eejiin chin buruu huuhdedee anhaarahgui setgel zurh humuujild n anhaarahgui bhr iim ym bolj bgn. Eej shigee iim muuhai eej bolj dahiad azgui amitadiig niigemd beltgej ymarch buruugui amitadiig zowoomoorgui bgaa bol zugeer l yg odoo boli. setgeliin l asuudal, bi chadahgui bolihgui ene buhen busdiin buruu geed gutrangi uzleer uuriiguu ulgiiduud uugaad bgd bwl yu ch uurchlugduhgui. ingej amid ywj bhr zugeer l uh
Humuustei sain harilz gegeeleg sain saihan humuustei naizalj nuhurlu. Ajil hiij mungu tsugluulj Tom zorilgotoi bol. Gol n chi uuriiguu nileen sain joloodoh heregtei. Bi uuhguie geed bur tangarag urguud temdeglel hutlu. Chi uuruu bitgii dotroo eldeviin yum bodoj guniglaad sanaa ald. Setgel sanaagaa tuv changa bailgaj sur. chi l uuriiguu avrahgui bol uur hen ch chamd tuslahgui. Egch n uuruu bas nileen olon jil arhinii asuudaltai baisan. Buhel buten 10 jiliig arhind zarzuulsan. Odoo Ter zavaan horiig hereglehee boliod 3 jil bolj bna. Ogt bodogdohoo bolison amt bolood unriin ch avch chadahgui boltloo jigshsen. Garna bolino geed buh setgel sanaagaa udirdaad bas nemelt bio amin dem hereglesen. Ehnii neg sar l hezuu tevcheer shaardana. Tegeed l aandaa hun eruul saihan bhaar uurtuu uram Zorig ugch baharhdag bolno. Bi Clear start heregleed garsan.