Хүний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Өхөөрдөм дуу хоолой, хөөрхөн жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бид аз жаргалтай байна гэж үү. Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг. Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлж асар том орон зайг эзэлж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхны бэлэг гэж тодорхойлдог. Гэтэл бурхнаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй хүмүүс бас байдаг. Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас үргүйдэл бий болж байна. Хүсээд ч хүүхэд заяадаггүй, эсвэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь үр тогтоох боломжгүй, эхнэр нь ужиг өвчтэй гэх мэтчилэн олон асуудлаас болж үрийн зулай үнэрлэхгүй байгаа гэр бүл олон байна. Тэд гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ямар нэгэн арга замыг эрж хайдаг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа зарим зүйлийг дор сийрүүлье.
Саяхан интернэтээс нэгэн зар олж уншлаа. “Тээгч эх болно. Үнийг ярилцаж тохирно” хэмээн утасны дугаар байршуулжээ. Энэ дугаарт утас цохилоо.
9928.. Сайн байна уу, зарын дагуу ярьж байна?
-Аан за.
-Би хүүхэд гаргах боломжгүй юм л даа. Таны зарыг уншаад ярьж байна. Өмнө нь ингэж байсан уу?
-Үгүй ээ, анх удаа. Шууд ярьчих уу. Би хоёр хүүтэй. Эрүүл саруул. Нехөр бид хоёр мөнгөний асуудал их байгаа болоод л энэ ажлыг хийхээр болоод байгаа юм. Гаднын улс оронд ийм аргаар хүүхэдтэй болдог хүн олон байдаг юм билээ. Нэлээд судалсан. Таныг хүсвэл бүх шинжилгээнд хамрагдана.
-Хэдэн төгрөг шаардлагатай вэ?
Үүнийг уулзаж байгаад ярилцмаар байна.
-Би хэд хэдэн хүнтэй яриад үнийг нь судалж байна л даа. Мэдээж арай бага үнэтэй, эрсдэлгүй хүнийг л сонгох санаатай. Би таныг хоёр хүүхэдтэй гэхээр найдвартай болов уу гэж бодоод байна. Та үнээ хэлчих. Тэгээд тохиролцвол уулзъя.
-Ер нь мөнгийг заавал бэлнээр гэхгүй ээ. Эхний удаад гурван өрөө байр аваад өгчихөд л болно. Харин төрсний дараа бие тэнхэртэл хэрэглэх ойр зуурын мөнгө хэрэгтэй болно. Тэрийг та нар боломжоороо өгчихгүй юу.
-За би ойлголоо, эргээд холбогдоно?
-Тэгээрэй, нөхөртэйгөө сайн ярилцаад шийдэхээрээ холбогдоорой. Ер нь хамгийн хямд нь гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Бусад хүний үнийг би хангалттай судласан. 170 саяас дээш л хэлдэг юм билээ.
Бас нэг утас руу залгалаа.
880220…
-Зарын дагуу ярьж байна. Тээгч эх хөлслөх гэсэн юм?
-Уулзаж байгаад ярилцах уу. Утсаар ярих боломжгүй байна.
-Та ханшаа утсаар хэлэх боломж байна уу. Эхлээд төлбөрийг нь сонсч байгаад уулзах эсэхээ шийдмээр байна л даа?
-Би хоёр дахь удаагаа энэ ажлыг хийх гэж байна. 120 сая төгрөг бэлнээр өгчихвөл болно.
-Зарим хүн тохирчихоод төрүүлснийхээ дараа үнэ нэмдэг гэх яриа байна. Ийм асуудал гарахгүй биз дээ?
-Яалаа гэж дээ би өөрийгөө туршлагатай гэж бодож байна. Тэгээд ч өөрөө нэг охинтой болохоор бусад хүн шиг төрүүлснийхээ дараа надаас гарсан, өгөхгүй гэж хэл ам татлахгүй.
-Хүүхдээ төрүүлсэнийхээ дараа өгөхгүй гэдэг хүн байдаг байх нь ээ?
-Миний холбоотой байдаг эмч ярьж байсан юм. Тээгч эх болно гэсэн 29-тэй бүсгүй хүүхэд гаргачихаад дараа нь өгч чадахгүй гээд бөөн юм болсон гэсэн.
-Хүүхдээ тээж байх хугацаандаа ямар шаардлага тавих вэ?
-Эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд ямар ч байсан эхний ээлжинд тайван газар байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цэвэр агаарт хотоос зайдуу газар байна гэсэн үг.
-Би энэ талаар мэдээлэл муутай байна. Өмнө нь таныг хаана байлгаж, яаж асарч байсан бэ?
-Тэр хүмүүсийн хувьд 30 нэлээд гарсан гэр бүл байсан. Боломжийн амьдралтай. Жирэмсэн болсон цагаас эхлээд зусланд байрлуулсан. Дулааны улирал байсан учраас харьцангуй хүндрэл бага байсан гэх үү дээ. Байнга эргэж тойроод анхаарал сайн хандуулдаг. Хүүхэд тээж байх хугацаандаа төлбөрийнхөө 50 хувийг авсан. Төрүүлснийхээ дараа үлдсэнээ авдаг. Энэ удаад ч гэсэн иймэрхүү маягаар л явна даа.
-Үнээ бууруулж болох уу?
-Миний хувьд хямдхан гэж бодож байна. Өөр хүмүүс мөнгө, дээрээс нь байр, машин гээд л нэхдэг шүү дээ.
Тээгч эх хэмээх хэллэг Монголд зөвхөн яриа төдий биш болжээ. Цөөнгүй хүн энэ аргыг сонгож хүүхэдтэй болсон бололтой. Манай улсад энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөөгүй тул хүмүүс амандаа орсон үнэ, ханшаа хэлдэг байна. Харин Европын зарим оронд тээгч эхийн асуудлыг хориглодог гэнэ. Үүнд шашны үзэл суртал хүртэл нөлөөлдөг аж. Хэний эсийг биедээ суулгасан нь хамаагүй, төрүүлсэн л бол ээж нь гэж үздэг орон бас байдаг. Тээгч эхийн асуудлаар хамгийн “мэргэшсэн” орон бол Америк. Гэтэл манай улсад тээгч эхийн асуудал тэднээс дутахгүй ан-хааралд оржээ. Үүнийг дагаад үр шилжүүлэн суулгах төвүүдэд энэ төрлийн зар нэлээд тархах болсон талаар мэргэжлийн эмч нар ярьж байна. Түүнчлэн үр шилжүүлэн суулгах болоод өндгөн эсийн донорыг ч хийлгэх болжээ. Энэ талаар зарим зүйлийг тодруулахаар “Ануухай” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Баярмаатай уулзсан юм. Тэрээр ийнхүү ярилаа.
ЭМЧ НАР ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЗУУЧИЛЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг “хуруу шилний” 41 хүүхэдтэй байгаа ажээ. Тэрээр “Өнөөдөр үр шилжүүлэн суулгах хүсэлтэй.шаардлагатай олон хүн Монголд байгаа. Гаднын улс оронд ч нэлээд хийлгэх боллоо. Сүүлийн үед манай улсын эмэгтэйчүүдийн эмч нар гаднын эмнэлэгт үр шилжүүлэн суулгах хүмүүст зуучилдаг болсон. Яг үнэндээ хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүсийн зовлонгоор мөнгө хийж байна. Гаднын аль нэг эмнэлгээс манай эмэгтэйчүүдийн эмнэлэгт санал тавьдаг. Манай эмнэлэгт ч ийм санал их ирдэг. Өөрөөр хэлбэл, гаднын эмч нар өөрийн биеэр ирж, хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс танайд хандвал манай эмнэлгийг санал болгоорой. Ингэвэл танд эмчилгээ хийсэн төлбөрийнхөө тэдэн хувийг өгнө гэх мэт. Үүнд төрөөс хяналт тавих хэрэгтэй байна. Тэнд очоод үр шилжүүлэн суулгахад (хуруу шилний хүүхэд) хүүхэдтэй болох юм шиг санаад явдаг ч бүтэлгүйтэх явдал гарна. Санаснаар болдог зүйл биш шүү дээ. Ганц удаагийн оролдлогоор хүүхэдтэй болох нь ердөө зууны гучхан хувь шүү дээ. Энэ нь дэлхийн стандарт тоо. Хамгийн ихдээ 40 хувь байдаг. 40 хувь гэдэг нь маш өндөр тоо. Солонгос руу манайхан их явж үр шилжүүлэн суулгуулж байна.
Учир нь тэд 40 хувьд хүрэхийн тулд маш олон өндгөн эсийг хүний биед суулгадаг. Гэтэл тэр нь эргээд тухайн эмэгтэйн биед ямар их хор хөнөөлтэйг эмэгтэйчүүд мэддэггүй. Ийнхүү олон эсийг хүний биед суулгаж өгснөөр ихэр хүүхэд төрж байгаа. Гэтэл төрсөн хүүхдүүд нь элдэв өвчтэй эсвэл ээжүүд нь төрөхийн хүндрэлд орох гэх мэт янз бүрийн зүйл тохиолдож байна. Үүнээс болоод тухайн орнуудад маш их асуудал тулгарах болсон. Манай улсад ганц удаагийн оролдлогоор хүүхэдтэй болох тохиолдол байгаа. Гэхдээ амжилтгүй нь ч байна. Хамгийн гол нь.өөрийнхөө сэтгэл санаа болон биеэ эрүүл саруул байлгах л хэрэгтэй. Та ямар ч асуудалгүй байх юм бол ээж болно шүү дээ. Бас сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Өнөөдөр хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс үр шилжүүлэн суулгуулчихаад би хүүхэдтэй болно гээд урьдчилж ярьдаг. Бүр хүүхэддээ хувцас хунар, хэрэгтэй бүхнийг бэлдчихсэн байдаг. Гэтэл үр тогтоогүй байвал маш эмзгээр хүлээж авдаг. Дахиж хийлгэх мөнгө байхгүй яана гэж санаа алддаг. Үүнийг харах маш хэцүү. Хамгийн гол нь үүнийг хийлгэх гэж байгаа хүн дэлхийн стандартад нэг удаагийн оролдлого 30 хувь байдаг гэдгийг сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өдөрт арван хүнд энэ төрлийн эмчилгээг хийлээ гэхэд гурван хүнд л үр тогтох жишээтэй. Үрийн зулай үнэрлэнэ гэдэг тийм ч амархан зүйл биш. Арга ядсандаа л эмнэлэгт хандаж үр шилжүүлэн суулгуулж байхав дээ.
Хүүхэдтэй болох боломжгүй гэр бүлийн бас нэгэн боломж нь өндгөн эсийн донор юм. Зарим тохиолдолд өндгөвчийн үйл ажиллагаа цагаасаа эрт зогссоноос болж эмэгтэй хүн өндгөн эс ялгаруулахаа больдог. Ийм тохиолдолд жирэмслэх арга нь донор өндгөн эс хэрэглэх арга байдаг. Тээгч эхийн адил өндгөн эсээ бусдад өгөхдөө үнэд хүргэдэг. Франц, Герман, Израйль гэх мэт оронд боломжийн үнээр л өгдөг. Манайх шиг хэн нэгэндээ хэтэрхий их ханш тогтоодоггүй. Хүмүүс толгойдоо орсон тоогоор мөнгө нэхэмжилдэг. Израиль улс үр шилжүүлэн суулгах, өндөг эсийн донор хийлгэж байгаа хүмүүсийг хоёр хүүхэдтэй болтол хэдэн ч удаа хийлгэсэн бай төлбөрийг нь улсаас даадаг. Энэ нь хүн амаа өсгөх нэг хэлбэрийн арга юм. Санаснаар болдог бол хүн амаа өсгөх гэж буй манай улсад энэ төрлийн эмчилгээг даатгалаар шийдэж баймаар байгаа юм гэв.
ТЭЭГЧ ЭХ БОЛНО ГЭЖ ЗОРИГЛОСОН ХЭРНЭЭ ХҮҮХДИЙГ НЬ АВАХУУЛАХ ТОХИОЛОЛ Ч БИЙ
Мөн Б.Баярмаа эмч хэлэхдээ “Манайд тээгч эх болж байгаа хүн олон байна. Эмнэлгүүдэд саналаа хүргэх нь бий. Тухайлбал, нэг эмэгтэй тээгч эх болсон байдаг. Гэтэл үнэ мөнгөө тохирчихоод хүүхдийг нь тээснийхээ дараа авахуулчихсан байсан. Гэтэл хүүхэдтэй болох гэж бүхий л зүйлээ зориулаад сэтгэл дүүрэн явсан гэр бүл ямар байдалд орох вэ. Хууль байхгүй учир тэд яаж ч чадахгүй шүү дээ. Мөн зарим тохиолдолд тээгч эх маань хүүхдээ төрүүлсний дараа надаас гарсан учраас яагаад ч өгч чадахгүй нь гэдэг. Иймэрхүү маягаар нөгөө гэр бүл маань өмнөхөөсөө илүү сэтгэлийн дарамтад ордог тохиолдол ч байдаг гэлээ.
Эмчээс зарим зүйлийг асууж тодруулсны дараагаар тээгч эх хайж буй нэгэн гэр бүлтэй холбогдлоо.
9910..
-Тээгч эх хайж байна гэсэн үү?
-Тиймээ, яаж мэдэв
-Тантай өөр хүн энэ тухай ярьж холбогдсон уу?
-Хэд хэдэн хүн ярьж уулзсан байгаа. Гэхдээ үнэ дээрээ тохиролцож чадахгүй л байна.
-Хэдэн төгрөг нэхэж байна вэ?
-150-200 мянган доллар гэсэн. Хэтэрхий үнэтэй байна л даа. Бид Америк, Хятад дахь ханшийг судалж үзсэн. Манайд бараг л адилхан үнэтэй байх юм. Эгч нь ганцхан л хүүхэдтэй болчихмоор байх юм. Даанч хэтэрхий өндөр үнэ хэлээд байна. Үүнийг нь барахгүй бололтой өөр ямар арга байж болох талаар бодож сууна гэв.
Хүүхэдтэй болохын хүслэн болсон нэг бүсгүйтэй өнгөцхөн ярилцахад ийм байлаа. Үр хүүхэдгүй байх гэдэг юу юунаас илүү зовлон. Үүнээс үүдэлтэй гэр бүл салах нь ч бий. Гэтэл үрийн зулай үнэрлэх гэж байж болох бүхий л боломжийг ашиглаж яваа гэр бүл цөөнгүй байдаг. Тиймдээ ч өндгөн эсийн донор, тээгч эх хөлслөх зэргээр асуудлаа шийдэх гэж хичээдэг. Гэтэл дээр дурдсан шиг азгүйтэл тэднийг нөмөрдөг байна. Бүх хүнд биш л дээ. Ямартай ч нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа хойно энэ төрлийн “наймаа” цаашид ч явагдана. Харин үүнийг зохицуулах эрх зүйн оновчтой шийдэл хэрэгтэй байгааг хууль тогтоогчид анхаарах биз ээ.
Ж.ЧУЛУУН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
19 Comments
Ta nar teguul teegeed ugchuuch buhel buten hun gargaj ugch bhad mungu yu ymbe tiim bizdee
Тээгч эх болно. 4настай охинтой залуу гэр бүл байна. Итгэл даах найдвартай, энэ үйлсийг хийх чин хүсэлтэй байгаа тул дараах утсанд холбогдоно уу. 88149285. Нас: 25
Teegch ex bolno mongoleej@yahoo.com xolbogdooroi
bayarlalaa
Тандалт юм байна.
Зө зө. 1охины толгой эргүүлээд хүүхдээ төрүүлүүлчихэд хажуудаа авахгүй ч гэсэн алсаас нь харж хандаад явчихана дээр юм байна дө. Миний бодлоор хүмүүсийг яахнуу гэж тандаж байгаа юм байна л да. Эхнэрийнхээ сэтгэлийг л бодож байгаа болохоос нээх хүүхэн олдохгүй дэ ч тээгч эх энэ тэр гээд ч байгаа юм биш ш дэ. Гол нь ханиа л бодоод ингэж байгаа юм.
Zochind teegch ehiin geni nuluuluhgui yum blee. etseg eh ni uursdiin eseer uree bii bolguulna. bi bas teegch eh sonirhoj bsiin. minii chadal hurehgui yum bnoo
enethegt buur alban yosoor baiguulsan emneleg bdag geed zurag n huudsuudaar yavaad bsan. enethegiin hoid hesgiinh n nutgiin humuus manai lam nar bdag gazriinh n humuus mongoloid tsaraitai. tendees negiig n olood ter emnelegt n hevtuuleed alban yosoor bval ayulgui bh.
europe-d horiotoi ch humuus n, horiogui ornoos zuun europe-t ochood huuhdee teelguulj garguulj avahad l 10 000 gej tv-eer harj bsan yum daa. neg setguulch ter sedveer nileed heden hosiig oroltsuulaad olon saraar hamt iish tiish yavahad n dagaj yavj doku mayagiin yum hiij bsan. ene bol unendee arai heterhii unetei bna. galzuurch l gej bodohoos oor arga alga.
Mongold humuusiin shunal ni dendeed, neg yum sonsonguutaa utga uchriig ni sain oilgoo ch ugui bj tenegtchih yum aa. Yostoi soliorchihson. ur bolovsruulah chadvartai ch eruul mendiin huvid huuhed teeh chadvargui bol teegch eh ashiglaj boloh ch enw ni buyanii taldaa bh yostoi, mungu tugrug avsan ch arai ch iim galzuursan unetei bhgui biz.
unetei Hoorog sonirhoj bga hvnii hajuud bahan yu ch mdku bj tom naimaa yrisan hvmvvs shg setgegdelvvd unshchla ene deer bichsen hvmvvs gehed hetsv bicheg useg meddeg adguusnuud bhaa teegch eh gdg chin minii oilgoj baigagaar ynhanaas ch dor hereg uildej bga bha
оо одоо xаншаа мэдцэн манай сайтийн xампаанууд арай xямдруулаад тээгч эx болно гээд ойрд шуугиж өгөx байxдаа гэж.
монгол хумуус ямар хун чанаргуй вэ гэдэг харагдаж байна. очиж очиж ур хуухэдгуй ядарсан хумуусээс 3 ерее байр дараа нь бас нэмж хэрэглэх бэлэн менге авна гэнээ.
арай ч дээ буян хийж байна л гэж битгий яриарай даа
China,Kyrgyz,Uzbekistan gex met ornuudaad 10,000-15,000 xoorond bdg gesen. xarin Bangledsh, myanmar,cambodge gex nen yaduu ornuudad 5000-10000 $ xoorond.
manai ulsad ih sonin buh yum unetei. buur haritsangui ih unetei. gadaadad 10 000 l gedeg. bolohgui bol gadaadiin huneer teelguulee.
Biyee evdej mah cusaa urj bj ter ih jargalaas arai chuu amschaad tegeel munguur orluulah oroldlogo hiine geheer arai l yumaa.
тээгч эхийн зан араншин удам угсааг дууриах байхаа, тэгэхээр асрамжаас юмуу хамаатнуудаасаа авчихвал зүгээр юм биш үү. Манай аав лав өргөмөл төрсөн талаа мэддэг мөртлөө өргөмөл ээж ааваа л асраад хайрлаад хүндэлдэг. Бас төрсөн талынхан нь онцгүй л хүмүүс байдаг юм билээ. Аавыг төрсөн талынхнаасаа их өөр сайн хүн гэж ээж хэлдэг ш дээ. Асрамжийн хүүхдүүд бол танайд очиж сайхан амьдрах хувь тавилан нь ч хүлээж байгаа юм билүү хэн мэдлээ. Ер нь бол 20 сая төгрөг л хангалттай ш дээ тээгч эхэд .
teegch geh estoi shulamnuud bdagiin bna daa .hunii zovlongoor jargal hiisen novshnuud bdag yum bn shde .estoi malnuud gej helehees uur yu gehev.mungunii hoinoos uhej dald orlool doo malnuud chin .enethegt 2000-10000$ bdag gej bichsen bsan .ter humuus enetheg ruu yvbal yasiin.end heden novshin tsarai baihaar.tiishee yvsan ni deere. ene malnuudaas l deer.
Hoishdoo oorsdiinhoo bienees unagaj torj chadahguiges hoish teegch eh gej baihaar onchin orooson asramjnaas huuhed orgoj avsan ni buyn bolno shude. Teegch eh chin ali alinda nugel shude Buyn gej bodoj enduurhee bolitsgoo humuusee. Huuhdiig sain humuujuuleed zov tolovshuuleh l heregtei. Torson ur ni hurtel ehiigee buruu humuujuulsenese bolood horooj baihad. Onoodoriig bish ireeduige harj amidar 20n jiliin daraah niigem ymar baihgiig hench taaj medehgui.
davartsan unetei novshnuud ve yostoi gai l bn.