Хэдий чинээ их архи ууна тэр хэмжээгээр бэлгийн сулралтай болно

gq_46

Архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа бэлгийн чалх идэвхжиж, сайжирдаг гэсэн ташаа ойлголт эрчүүдийн дунд зонхилдог. Ийм дүгнэлт яриа хөөрөө үүсэх болсон шалтгаан нь дараах хүчин зүйлтэй холбогдох нь бий.

Жишээ нь:

-Өөртөө үл итгэх эрчүүдэд сэтгэлзүйн дарамт байдаг. Тэд эрүүл саруул биетэй хэрнээ эгзэгтэй мөчид “хүлүүлчихдэг”. Ийм эрчүүд архи спиртийн төрлийн ундаа ууж байж л зориг орох жишээтэй.

-Ямар нэгэн шалтгаанаар бэлгийн хавьталд ойр ойрхон орж чадахгүй байх. Энэ нь сексийн өмнө хэт биеэ барьж болзошгүй нэгэн хүчин зүйл болдог. Улмаар “зүрхээ чангалах” зорилгоор архи уух явдал бий.

Дээр дурьдсан сэтгэлзүйн шалтгаан байхгүй ч бэлгийн хавьталд орох бүртээ архи, согтууруулах ундаа хэрэглэдэг эрчүүд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь зуршил болсон байх магадлалтай.

Ер нь архи, спиртийн төрлийн ундаа нь бэлгийн сулралыг эмчлэхгүй. 100 гр вино ч юм уу архи уухад бэлгийн чалх сайжирдаг гэх нь бий. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл. Байнга архи ууж бэлгийн хавьталд орно гэж байхгүй шүү дээ. Архинд дуртай эрчүүдэд харин ч бэлгийн сулрал нүүрлэдэг. Үүнд гурван хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэдэг байна.

1. Угаасаа бэлгийн чалх сул дорой байх. (Өөрөөр хэлбэл, хүний төрөлхийн онцлог)

2. Дээд мэдрэлийн үйл ажиллагааны галбир, хэв шинж, зан төрхийн содон онцлог орно. Дээд мэдрэлийн үйл ажиллагааны галбирын хувьд холерик юм уу меланхолик авиртай эрчүүд, түүнчлэн үргэлж эргэлзэн тээнэгэлздэг зан төрхийн онцлогтой хүмүүс бэлгийн сулралд амархан орно.

3. Архи уусан хугацаа. Хэдий чинээ олон жил архи ууна, төдий чинээ бэлгийн сулралд амархан орох магадлалтай.

8 Comments

  1. b says:

    Seegii gej yu iin sexuu

  2. b-d says:

    bainga seegii hiigeed bai zugeer bolno

  3. b says:

    Sn baitsgaanuuu bi odoo 23n nastai er minii erhten joohon hiigeed udaagui bj buuchaad bhiin zarildas ih hurdan tawiaad bh ym eniig yaaj emchleh be? Helj ogj tuslaach bayarllaa 

  4. S says:

    Boby gej saihan gar bnda. Arhi uudag humuus bugd adilhan muuhai unertei Er emegtei yalgaagui arhi unertuulsen huuhnuud bur muuhai

  5. boby says:

    sonin um da  bi uudag gehdee minii chalh asuudalgui udur bur hiimeer sanagddag  bas manai geriin uur amisgal zugeer saihan haluun dulaan 

  6. zaluu says:

    Arhi uudag ail ger.n uur amisgal hurtel saihaan baihgui shude 

  7. dashka says:

    Shaal hudlaa.

  8. GegeenCom says:

    Arhichidtai albadlagaar amidardag huuhnuud huurhii tegvel gyaltaig ch yumgui hunii derged yaj tesdiin bgn kk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.