Эрэгтэй хүн хэр удаан уурладаг вэ?

Sad-Love-Couple-widescreen-wallpapers-with-hd-quality

Сайн байцгаана уу? Би найз залуутайгаа муудаад 5 хонолоо. Өмнө нь холбоо барилгүй 1 ч хонож байгаагүй болохоор надад их хэцүү байна. Ажлаа ч хийж чадахгүй, өдөржин утсаа ширтээстэй.

Манай хүн маш их ажилтай. 9 цагийн үед тарна. Тараад надтай уулзах нь ховор, арга ч үгүй биз, дулаан хөнжил, халуун хоол нь нүдэнд нь харагдаад харихыг хүснэ. Би ч ойлгоно, заримдаа гомдоллоно. Амралтын өдрөөр л уулздаг. Гэтэл өнгөрсөн 5 дахид болзоогоо ажлынхантайгаа гарахаар болсноо хэлэхэд нь би уурласан юм. 7 хоног уулзаагүй, өдөр бүр маргааш гэж хойшлуулсааар 5 дахь хүргэсэн байж гэж бодоод хорон үгтэй мсж бичээд орхив. Тэгсэн маргааш уулзья гэж байна.

Маргааш нь ч болов. Гэтэл маргааш нь огт холбоогүй, өдөржин утсаа авсангүй. Найз руу нь залгатал бүгдээрээ салхинд гарч байна гэж байна. Тэгээд орой нь утсаа авч, ярьтал чи юм болгонд сүр бадруулаад байна. Чи бид 2 тохирохгүй байна гээд их л уурлав. Дээрээс нь миний фб статус дээрээ эрэгтэй найзтайгаа санаж байна найзыгаа гэж маазарсныг уншаад уурласнаа хэлээд утсаа тасалсан. 5 хоног холбоо барьсангүй. Би бүр яахаа мэдэхээ байлаа. Больж байна гэж ойлгох уу? Уур нь гараагүй байна гэж ойлгох уу? Найзууд нь болохоор тэвчээрэй хүлээ, цаадах чинь эр хүн гэх юм. Шаналаад бүр үс цайлаа…

26 Comments

  1. адилхан тохиолдол says:

    Сайн уу. 
    Минийхээр бол ийм тохиолдол байж болноо. Чи тэрэн лүү битий залга, хамгийн удаандаа 14 хоногоод л тэр чам руу залгах болно. Харин ч ийм байх тусмаа сонирхолтой. Ингэж эхэлсэн залуучууд эцэст нь хайлсан тугалга шиг л алганд урсаад ирдэг юм даа

  2. Anonymous says:

    humusiin deer bichsen zuvulguu unen shu.. naad zalu chini chamaig geh setgelgui, chamd neg ih ach holbogdol ugduggui yum bna. ingej helj bgad uuchlarai, gehde ene uneheer unen shu! hun hichnen ajiltai, zavgui bailaa ged zav gargahig hussen hunde yaj iij bgad gargadag l bhgu yu.
    teged chi deeres ni heterhi aras ni charguutsaldad, buur 1 une tsenegui bolchihson bn shte (naiz ohin ni zalgaj bhad utsa avahgui eregtei bna geheer nadad yeruusu tusuulugduhgui bn) chamd l gej zuvluhud emegtei hun uurigu hairlaj bj busad humusin hair bas hundetgeliig avdag yum shu. uurigu hairla, une tsenetei bailga, naad zaluuga odo ene chigt ni orhiod dahij bitgii zalgaarai! uneheer boloh yostoi bol boljil taara, boloh yosgui bol hichneen hicheged ch butehguie, uur sain huntei uchirj l taara. ter ued harin uurinhu une tseniig martaj bolohgui shu

  3. Eegii says:

    Надад өмнө нь ийм зүйл тохиолдож байлаа. Тэр надаас уйдсан байж л дэ. Тэгээд удалгүй бид салсандаа…

  4. ichko says:

    Hairtai bol yadarsan ch bna uu mungugui ch bna uu alhaad shuniin heden ch tsagt uulzah gd harah gd irdegshde. Chamd hairtai hun lav bish l bna. Geriin utasnaas uur holboo barih zuilgui bhad l yaj iij bgad l olood l irdeg bsan daa. Bi uuruu hairtai bish uurtuu hairtai  huntei suusan odoo 20 jil ungursun ch hair halamjii ni mederch amidarch bna.

  5. prayer says:

    Orchlon ertonts hvnii teneglel hoyor hyazgaargvi. Albert Einstein.
    Ene hvmvvs iim haralgan bainuu esvl bi gantsaaraa hair gedeg yumiig buruu oilgood yawaad bainuu.

  6. hervvlch emee says:

    Yag jinhene nz zaluu bol bish bna. Manai nuhur nadad anh zavgvi bsn ch amia tavidag blaa, hamt bhiin tuld hudlaa uvduj akt avdag blaa. Ajiltai vedee tsainii tsagaaraa nadaa hool barij irchiheed uuruu hooson ergeed ajilruugaa gvideg l bsn shde. Ajil ihtei ch , uuchilaarai hair ni ajil ihtei bna, chamdaa hairtai shvv vnsii , sanaj bna nter gd bvr lai boldog bsiishde. Tanai nz zaluu chin ch dee medkvmda

  7. Anar says:

    ter chigt n ywuul

  8. ailiin ehner says:

    Ee duu mine chamd hairgui um shig bnaa manai hun anh namaig erguulj bhdaa ajlaa hayadl gertee untaj bgaad l usand orood idej idej bgaad umertei us turheedl tolind harj harj bgaadl garaad yavdag bsan gesen ter ued uvliin huitend nadad saihan haragdah geedl bur havar namriin nimgeheen dotortoi tsuv umschihsun barag huldchihsun ajliin uudend zogsoj bdag bj bilee

  9. ..... says:

    Chamd hairgui yum bishuu. Holboo barilgui heseg chimeegui bai. Utsaa untraa. Chi jaahan tevcheertei bai l daa

  10. kkk says:

    sonin yma manai nz zaluu bid 2 2ula ajiltai tgsn chn dunduur 5 10n minut zaaval ulzdg bsn shde esul tsainii tsagaraa bur bolhgui bol ogloo ert garaal ulzna oroi geriin uudend irne. harin odoo hamt amidarchinooo. Hairtai hunde ymarch zavgui bsn ch zav gargadag shdee 

  11. says:

    еер хvvхэнтэй зууралдаад ухаан алга байна. Фб найзаасаа хас блок хий. Шууд хая. Тэгээд цаад танилцсан хvvxнийх нь тар нь танигдаад ирэхээр чамайг санаад байж ядаад буцаад ирнэ. Ирэхгvй бол тэр чигтээ холбоогоо тасал. Ийм хvн хvнд хань болдоггvй юм. Ийм байхад худлаа яриад хаяж байгаа хvн чамайг хvvхэд гаргаад эсвэл евдеж зовох vед чинь харна гэж бодож байна уу. Жинхэнэ нvvр царайгаа эртхэн харуулсанд нь баярлаад бушуухан холд гэж зевлегее егмеер байна

  12. zul says:

    Zugeeree tsag hygatsaa chamaig emchleed ugnu naad zalyy chini chamd hairgui yum b.a. hairtai l bol hichneen yadarsan ch gants harchaad yawii gesen setgel 2 honood garch ireh bailgui de. Tegeed ch 5 dahid shoudaad 6 d salhind garhaad an mand l yawaaguin bol umnu udur shoudchaad margaash ni salhilaad yawdag er hun neeh bhgui harin an guruu yumuu emegtei hun luu bol haraigaal bosdog yls. Mart naadahaa ajilaa hii dasgal hii hel sain syr naadhaas chini iluu songolt chamd har minga garch irne 

  13. Agaa says:

    Chi l naad zaluugaa geed bga bolokhoos naad zaluu chini chamaig gedeggui yum bna 
    Unekheer chamd khairtai bol iim zaluu baikhad ajil oroi tarakh ene ter bol asuudal bish chamruu l geed guij bga
    Akh ni ekhneree erguulj baikhdaa  shono oroi kheded ch khamaagui bolomj garval ter khunruugee guideg bukh bolomjooroo uulzakh gedeg bailaa
     uurlad 5 khonog suraggui gedeg chini khudlaa oor okhiduudtai taniltsan bna ldaa 
    Er ni remegtei khun ooroo durlasan khunteigee bish oortoo sain khund dasaj durlaad amidral zokhiovol iluu saikhan amidardag yumdaa
    Er khunii khoinoos guij suusan khuukhnuud ene saitaar neg khayagdlaa gologdloo tookhgui bna geed gomdollood bnadoo……………..

  14. 1 says:

    Чамд хайргүй, зүгээр л чамаас шалтаг хайж байна шд. Чи бас хэтэрхий их залхаадын бишүү. Чамруу тэмүүлдэг хайртай бол ямар ажилтай ямарч хол байсан ямар нэгэн аргаар уулзах гээл зүтгээд байх ёстой до. Манай нөхөр бид 2 гадаадад байхдаа танилцаж байлаа. 2 өөр хотод амьдардаг хурдны автобусаар 3 цаг гаран явар газарт байдаг бсан ч манай нөхөр ажлаа орой 9, 10 гэж тарчаад надтай уулзах гэж өдөр бүр миний байгаа газарлуу ирээд 30аад минут болоод л буцаад шөнөжин яваад өглөө ажилдаа очдог байсан шд.чамд үнэхээр хайртай бол ажил нтр хичнээн орой тарж, завгүй байсан ч чамруу гүйгээл ирнэ. Наадахыгаа хаясан нь дээрээ. Өөр сайн хүн олдоно зүгээр.

  15. dondog says:

    Naad zaluu chine hudlaa bno… duguid mynga myngan shaltgaan sh de…

  16. Ноомой says:

    Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл надтай тулгарч байсан алдаа гэхиймуу юу гэхийн… Аймаар залхаадагт оршноо гэж… Ядаргаатай утасдаад л байцаагаад л.. Яах гээд байгаан… Өмчлөх гээд байгаамуу хайшаа юм… Уг нь маш их таалагддаг хүүхэн.. Гэтэл аль хэдийн өөрийгөө нэг өмч юм шиг сэтгэгдэл төрөнгүүт аль болох холдохоо л бодно шүү дээ

  17. Zoloo says:

    Huue naadah chin ugaasaa 5dahi odor naizuudtaigaa shoudahdaa oor ohintoi taniltssan yum shig bna ingeed chinter hund hench bish bolj bgamdaa. Uneheer chamd hairtai yadjil sain bol yu gej ingej udaan alga boldiin odoo tegej bgad holboo barisanch buh buruug chamruu tulheel hudlaa yum yarij ogno biz chamd iim zaluu zaawal heregtei gejuu neg hesegtee bodoj shanalj bgaad martdag yumdaa 

  18. zochin says:

    фэйсбуук дээрээ эрэгтэй хунийг санаж байна гэж маазардаг тэнэг хуухнээр яах юм. найз залууд чинь ямар эвгуй байсныг ойлгож байна уу.

    ер нь чи эрэгтэй найзтай байгаад фэйс утсаараа бичдэг чатладаг бол хэзээ ч сайн нехертэй болохгуй.

    би еерее эмэгтэй хун нээх эрэгтэй сайн найзтайгаа уулзана чаатлана гэсэн юм нарыг ойлгодоггй дургуй.

    миний 10д эмэгтэй найзууд дунд эрэгтэй найзтай гэсэн тэнэг хун байхгуй. тэгээд ч бугд сайн нехер зарим нь хуухэдтэй сайхан амьдарч байна

  19. dashka says:

    Даруухнаас болдоггүй дарвагараас болдог гэдэг байх аа

  20. Amidral says:

    Zugeer orhi. Chamaig sanahaaraa helee unjuulaad guigeed irnee.Zuuraldah tusam er hun zalhaj oodordog yum shuu.Odoo l une tsenetei bhgui bol suusan hoinoo araas ni guisen ner zuune dee.

  21. jiriin l hvn says:

    Iimerhvv baidlaar 1 gert orloo gehed ih l ajilt hvn hamt amidarch baigaach shondoo l baraag ni hardag baidal vvshendee za tgd ji bolhiin bol emegt hvn hair halamjiig mash ih hvsne tgd l hereldeed ndad tsag zaw gargahgvim bn gdgiig ni oilgool orh tolgoilson eej bolool salandaa…ajilt ajilt margaash margaash gj hoishluuldag zaluut bish oroi bolgon yaj iigeed chamd zaw gargaad bj chaddag zaluut nzalsani drdee l gj heleydee 

  22. busgui says:

    suugaagui bj ingej uulzah ni hovor suuchihval bur l hetsuudeh yum bna daa, anhandaa chamd l hairtai bol zavgui baisan ch ajil taraad l cham ruu guih baisan

  23. Далила says:

    ер нь дэмий юм байна наад залуу чинь. 1-5 хүртэл уулзах завгүй, хагас бүтэн сайнд л уулзана гэдэг бол маш үнэмшил муутай, худлаа санагдаж байна. 
    чам руу тэмүүлдэггүй, яаж ийж цаг зав гаргаад чамтай уулзахыг хичээдэггүй залуугаас больсон нь дээр байдаг юм. би яагаад ийм итгэлтэй хэлээд байна вэ гэвэл надад яг ийм залуу байсан юм. тэр үед  би яахаараа намайг гэж тэмүүлж хүсэж наашаа гэхгүй байгаам бол гэж уурлаж гомдож шаналж, утсаа чагнаж байсаар миний эрч хүч буурч, байнга гомдож, амархан уурладаг болчихсон. үнэхээр хайртай, цаашдаа хамтдаа байхсан гэсэн хүсэлтэй хүн бол яаж ийж байгаад цаг зав гаргана, уурласан ч 5 хоног таг болохгүй. 
    харилцаа дээшилж дэвшиж, илүү дотносож, шинэ шинэ шатуудад шилждэг байхад тэр залуутай  харилцааг хадгалахын тулд би илүү их хичээл зүтгэл гаргаж, хамаг нервээ зарцуулаад байгаа санагдаад байсан болохоор хичнээн хэцүү байсан ч харилцааг тасласан. хэсэгтээ шаналаад, буцаад эвлэрч нийлэхийг хүсэж байсан ч тэвчсэн. тэр үед тийм шийдвэр гаргасандаа одоо болтол баярладаг. 

  24. tan says:

    5 дахид шоудсан хүмүүстэйгээ хүүхнүүдтэйгээ хамт хоноод маргааш нь ч хамт тэр чигээрээ өдөржин шоудаж сексдчихээд орой нь чамайг ярихаар худлаа өөдөөс чинь уурласан дүр үзүүлж шалтаг хэлсэн юм биш үү. ноотой болоод л ийм олон хоног таг байгаа шдээ. 

  25. hehe says:

    нээх л их эрэгтэй найзтай хүүхэн тэ, тэр эрэгтэй найз чинь гомо л биш бол найз залуу чинь хардан шүү дээ, мэдрэл муутайдаа хүүхнүүд зүгээр л эрэгтэй найз гэж ярих байлгах дуртай байдаг юмуу эсвэл найз залуу, нөхөртөө хардуулах гэж тэгдэг юмуу ойлгодоггүй юм, эсвэл хэзээ нэг цагт хэнчгүй болвол нөхөөс хийх гэж байлгадаг байх лол

  26. Ийм нэхэл хатуутай тооцоотой, харамч хүн хэцүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.