Сайн байна уу. Би 28 настай эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хамт амьдраад 5 жил болж байна. Эхнэр маань секс хийх сонирхолгүй байх юм ядраад, нойр хүрээд, цаашаа бай энэ тэр шалтаг хэлээд л… Өмнө бид гайгүй болж байсан л гэж бодож байна. Одоо нэг л биш ээ надтай ярихгүй юм л болвол уурлана загнана, гараа ч надад хүргэхээ байсан. Би гомдоож иймээ тийм зан гаргаж байгаагүй, сард 2 удаа уучихдаг муу талтай. Би амьдарлаа 0-с эхлээд одоо дажгүй сайхан болж байна. Манай эхнэр ямар нэгэн хүн энэ тэр байхгүй байх, 3 жил хүүхэд хараад л гэртээ сууж байгаа. Одоогоор бид гадаадад ирсэн өвөлжиж байна байдал дээрдэх байх гэж бодоод л… Гэтэл бүр дордоод байдаг салах бодол орж ирэх боллоо. Яавал дээр вэ? надад туслаач…
13 Comments
чи эхнэртэйгээ яаж харьцдаг вэ? “би энэ гэр бүлийг тэжээж тэтгэж, би ажиллаж та нарыг гэдэс цатгалан мөр бүтэн явуулж байна, яах гэж нэмж мөнгө үрэх гээд байгаан? шинээр юм авснаас хуучинаа угааж арчаад, оёдолчингоор оёулаад өмсөхгүй юу, та нарыг тэжээх гэж зовж байна, зүдэрч байна?” гэх мэтээр үглэдэг үү? 5 жил 2 хүүхэд гаргасан эмэгтэйд яаж ханддаг вэ? гарын мөнгө өгдөг үү? эсвэл эхнэр чинь сүүлийн 5 жил өөрөө ажил хийх боломжгүй, чи зөвхөн хоол, памперсны мөнгө өгдөг учраас эхнэр чинь өөртөө сүүлийн хэдэн жил шинэ хувцас авч байгаагүй юу? асуудал нь мөнгөнд байгаам биш. зүгээр л чи түүнийг ач холбогдолгүй тэжээвэр гэж ханддаг уу? би бүх шийдвэрийг гаргана, учир нь би мөнгө олж байна гэсэн харьцаа үзүүлдэг үү?
секс хийх үедээ “би ажилтай ядарсан, энэ өдөржин гэрт зүгээр суусан, бушуухан зоогоод хэд хөдлөөд гялс тавьчихаад унтья” гэсэн байдал гаргадаг уу? элдэв баяраар эхнэртээ бэлэг авч өгдөг үү? хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж, гэр лүүгээ санаа зовох юмгүй ажлаа хийх боломжийг өгдөгийнх нь төлөө талархаж үзсэн үү?
үнэхээр салахгүйгээр амьдралаа авч үлдэхийг хүсэж байгаа бол жоохон хичээчих. ажлынхаа талаар аль болох ярилц, санал бодлыг нь асуу, гэрийн ажлыг хөнгөвчлөх цахилгаан хэрэгсэл авахыг хичээ, хүүхдүүдтэйгээ илүү харилцаатай бол, өөрөө нээх хоол хийж хувцас угааж сүйд болдогггүймаа гэхэд тэдгээрийг хийж байгаад нь таларх, магт, сайн бүсгүй, сайхан эмэгтэйтэй гэрлэсэн азтай залуу гэж бодож явдаг гэдгээ бага багаар илэрхийл, зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд зориулах жоохон ч болтугай мөнгө өг. учир нь эрчүүд юмны үнэ яаж өссөнийг анзаардаггүй, өдөр тутмын хоол хүнс, байрны мөнгө, хүүхдүүдийн зардал ямар хурдтай нэмэгдэж байгааг анзаардаггүй болохоор жоохон мөнгө өгөөд ,өнөөхийг нь яаж хүргэнээ гэж шаналсаар байгаад эхнэрүүд мэдрэлийн ядаргаанд орохоо шахдаг. жоохон өгсөн мөнгийг нь аль болох гэртээ, хүүхдүүддээ, нөхөртөө гэсээр байгаад өөрийгөө эхнэрүүд орхичихдог. тиймээс зөвхөн өөртөө зориулах мөнгө өгч бай. их байх албагүй. жишээ нь хааяа буюу сард нэг удаа 100.000 өгчихвөл, эсвэл улиралдаа нэг мөнгө өгөөд байвал эхнэр баярлана. өөрт нь анхаарал халамж тавьж байна гэж бодно. эсвэл дотуур хувцас ч юм уу хэт үнэтэй биш ч эмэгтэй хүний эмэгтэйлэг шинжийг нь тодруулах бэлэг авч өгвөл илүү хэмнэлттэй ч байж магад.
харин “чи гэртээ зүгээр суудаг, би ажилладаг, чи миний тогооч, оёдолчин, хүүхдийг минь тээгч, гэрийн үйлчлэгч, чамтай ярих ч сэдэв байхгүй учраас би ажил тарж ирээд буйдан дээр удирдлага тэврээд хэвтэнэ, тэгээд орой чамайг гал тогоо цэвэрлэж, хүүхдийн даалгавар хийлгэсний дараа миний бэлгийн хэрэгцээг хангах ажил чинь эхлэх ёстой” гэсэн шиг байвал ямар ч эхнэр боож үхмээр санагдана.
энэ жил миний мэддэг маш аятайхан гэр бүл нөхрийнх нь халамжгүй, хайхрамжгүй, харамч, нарийн, хэтэрхий тооцоотойгоос болж салсан. “би амьдралын төлөө явж байна, бүхнийг босгохын төлөө, хожим хэрэгтэй гэж ингэж байна” гэж гоёор тайлбарлаад л мөнгөө хав дарж, бүх юмнаас хэмнэж гамнаж явдаг залуу байсан. эхнэр нь гоо сайханд ч орж үзээгүй, залуу хүмүүс байж аятайхан газар хоол идэж, кино үзэж ч үзээгүй. яг л ажлын мал шиг мөнгөний төлөө л амьдардаг байсан. тийм амьдрал ямар утга байнаа? эхнэртээ ядаж аяга цай ч санаагаараа хийж өгч байгаагүй залуу. чи тийм юм биш биз? ядаж өөрөө цай уухдаа “чи уух уу?” гэж асуучихаж байгаарай даа.
28 нас гэдэг эмэгтэй хүний хувьд сексээс залхах биш, харин ч шунан дурлаж, хийхийг хүсэх нас шүү дээ. ямар нэгэн юм болохгүй л байна даа.
silent treatment… айдаа мөн ч их юм зөвлөмөөр байна даа ккк
Мөнгөөгийн зөвлөгөөг дэмжиж бна, хэрэгжүүлж гэр бүлээ авраарай. Амжилт!
Shiitguulj bgn bn shd. Yagaadaa ch medq lol
5 jiliin dotor 2 huuhed gargad osgod hajugar ni ger ornii ajil gd uneher yadarch bga.chi bas halamj muutai ni haragdaj bn,tiim bolohoor l sex hiih durgui bga.ehnii eeljind ehneree sain halamjil ajild ni tusal huuhduud cin tomrod ireher aandaa bolno.odoo l iim achalaltai uyed ni hani shig ni bai zaluu min
Hezee hamgiin suuld minii hani uzesgelentei haragdaj bn gj helsnee, heze hamgiin suuld bolzoond urisnaa, heze hamgiin suuld tsetseg beleg ugsnuu 1 sanadaa… er hun tsetsegchin emegtei humuus bid chine tsetseg shuu de… archlahgui tordohgui bol hagdarna sh de… chi tiim bj yun SEX husne ve… amidralaa avch uldehiin tuld uuruusuu buruug haij shineer amidar… amidral 3 jild 1 ergedeg ym… zacamjilt
Sogtuudaa ehneree gomdoochihson yum bolov uu? Asuuj uzsen uu? Ugui bol deerh humuusiin helsen shig l baigaa baih daa.
salsalsal
Чамайг буруутгахгүй ээ. Энэ сайтад хандаж зөвлөгөө хүсч байгаа чинь сайн байна. Би эмэгтэй хүн болохоор дээрээс нь ийм асуудалтай ч манай гэрт байгаа болохоор бичмээр санагдлаа. Миний хувьд бол өдөржин гэртээ хүүхдээ хараад гэр орны ажил гээд л амрах ч завгүй, суух ч завгүй байж байгаад орой сайхан унтаж амармаар санагддаг. Тэр үед нөхөр секс хийх гэдэг. Надад маш төвөгтэй, үүртлэгтэй санагддаг. Шал дургүй хүрдэг. Ядраад байна аа гэхээр нөхөр бол юу гэх вэ. Бараг ганц хүүхэд өсгөж, гэрийн ажил хийснээ юманд саналаа, арчаагүй юм гэж хэлэхгүй ч тэгэж боддог. Тэр нь илт байдаг. Намайг ойлгохгүй зүгээр л нэг үйлчлэгч байгаа мэтээр харьцаад байхаад дургүй хүрч, секст сонирхолгүй болоод байгаа. Би нөхрөө ядаж миний хөдөлмөрийг үнэлээд тайлсан оймсоо энд тэнд хаялгүй угаалгын машинд аваачаад хийчихдэг, гаднаас орж ирээд тайлсан гутлаа гутлын шүүгээнд хийчихдэг, хэрэглэсэн аяга тавгаа угаалтуурт хийчихдэг, хувцас хунараа шүүгэндээ хийчихдэг, гараа угаахдаа шалаар ус асгасан ч арчсан болчихдог бол л би баярлана. Нээрээ шал өөр, урамтай сайхан байх болно. Тэгээд секс хийхдээ хувийн ариун цэврээ хангачихсан байхад боллоо. Би бодохдоо нэг их юм биш гэж боддог шүү. Гэхдээ чи ингээч гэж ерөөсөө хэлдэггүй. Хэлбэл үглэсэн, гомдоллосон, өөрийг нь гоочилсон болно, тэр бол ойлгомжтой. Тэгэхээр чи эхнэргээ хувь хүн, өөрийн гэсэн үзэл бодолтой, амьдралтай хүн гэдгийг нь бодолцож хөдөлмөрийг нь үнэлж урам өгөх хэрэгтэй. Эмэгтэй хүн гэдгийг нь санаж нэг орой ч болов цэцэг авч оч (би нөхрөө тэгээсэй гэж боддог), гоё болзоонд урь. Орчиноо өөрчилж зочид буудалд ч юм уу өөр газар урь. Ямар нэг эерэг өөрчлөлт гарна гэж итгэж байна. Гэр бүл болно гэдэг чинь эрэгтэй нь эзэн байж, эмэгтэй нь үйлчлэгч болно гэсэн үг биш шүү дээ. Амжилт залуу минь.
Чи өөрөө л эхнэртээ секс хийх сэдэл төрүүлж чадахгүй л байнадаа. Би нөхрөөсөө салахаасаа өмнө хагас жил өөртөө огт ойртуулаагүй. Сүүлдээ тэр хүнтэй секс хийнэ гэхээс дургүй хүрдэг болсон. Тэгсэн хирнээ өөртөө гар хангалга хйидэг байж билээ. Харахад нүд хөмсөг болсон сайхан залуу тэгсэн хирнээ усанд орно гэж байхгүй. Сексийн өмнө оршил хийнэ гэж ер мэдэхгүй, шууд л зоож орхино. Өөрийнхөө л дуртай байрлалаар хийнэ. Уг нь анх тийм байгаагүй. Хамт амьдраад л бүх араншин нь бага багаар илэрч эхэлсэндээ.
Сална ч гэх шиг. Амьдрал амархан болж дээ. Секс хийхгүй болохоор салаад л хоёр хүүхдийн хувь заяа хаягдаад л . Чамд зөвлөх гэсэн шал дургүй хүрчихлээ. Чи салах тухай бодож эхэлсэн бол чамд юу гэж ч зөвлөөд нэмэр байхгүй, аягүй бол үр хүүхдийг чинь гаргаж амьдралынхаа алтан жилүүд сайхан залуу насыг үрж байгаа эхнэрээ хуураад миний буруу биш ээ гээд өмөөрөөд явах новшийн залуу байна.
Bi bur suiliin 5 jil nohortoigoo sex hiigeegui. Uur durgui hoyr hureed baidag. Ajil ihtei baihad yun sex ve. Bas bi nohortoi durgui bolood baigaa ch yum shig.Tegsen mortoo salah bodolgui baigaa. Nohor mini zavaan bohir sanagdaad baidag. Teglee geed nohor mini salaagui baij baina. Bid 1 huuhedtei. Zarimdaa bur ternees hol baij hed honog amardag. Ehner chin nadtai adilhan yum baina. Ene nasan deer sex neg ih chuhal zuil bish.
Zarimdaa asuultiig busdaas bish uuruusuu asuuj hariultaa ol. Chi busdaas yu gej sonsoh gsiin? Cekcddeggui avgaigaar yah gsn yum, sal gej heluulmeer bn uu? Getel bid chin chinii ehnertee yaj handdag, hiij bgaa cekc chin ymar bdgiig medku shd. Har tamiraa gdg zohiol shig uyartal n cekcdej chadahuu? Geed asuudliig humuus medku. Tm blhoor uuruusuu hariultaa ol