Захидал очих тэр өдрийн мэндийг та бүхэндээ хүргэев. Дотор давчидаж бухимдахдаа өөрийн амьдралын зах зухаас ийн бичихээр шийдлээ. Би нөхөртөйгөө хамтын амьдрал зохиогоод хэдийн 13 жилийг ардаа орхиж хоёр хөөрхөн үртэй болсон эгэл жирийн л нэг эмэгтэй. Өдийг хүртэл амьрахдаа нөхрөөрөө бахархаж сайн ханьтай учирсан азтай эмэгтэйд өөрийгөө тооцдог байлаа. Гэтэл нэг жил өөрөөсөө би үнэхээр сайн ханьтай азтай эмэгтэй мөн үү гэж асуухад хүрээд байна. Хүний сайныг ханилан байж, морины сайныг унан байж мэднэ гэж үг байдагдаа. Ханилаад ч тараа таниулахгүй хүн гэж байдаг бололтой. Нэг жилийн өмнө ээж минь бурхан болж, би гэж нэг мунгинасан амьтан үлгэн салган явахад минь эр нөхөр минь хадам ээж нь өөд болоод 49 хоног нь өнгөрөөгүй байхад охидтой зугаалж наргиж заваарч явж байж. Тэрийг нь хэдэн сарын дараа мэдлээ.
Би ч яахав сална, хэвлийдээ тээж байгаа хүүхдээ ч авахуулна гээд бөөн л юм боллоо. Хүүхдээ авахуулахаар шийдээд нэг хувийн эмнэлэгт очиж үзүүлтэл миний хүсээд байсан охин хүүхэд байна гэхээр нь зориглож устгуулж чадсангүй ээ. Нөхөр ч гэмээ ухаарлаа гээд уучлалт гуйн салж чадахгүй энээ тэрээ гээд гэрийн гадаа хэд хонов. Би нөхрийгөө одоогоор уучилж чадахгүй ч яахав цаашид амьдраад үзэхээр боллоо. Ийм зүйлийг уучилж чадахгүй юм байна лээ, зүрх ч марддаггүй бололтой. Үргэлж бодогдож гомдоллодог. Гэм хийсэн хүн яахав учиргүй их халамжтай хүн болох гээд хирэндээ л хичээж, амьдралаа өөд татах гээд л хичээж байгааг нь харахаар заримдаа өрөвдөх л юм.
Гэтэл сүүлийн хэд хоног нэг л их бодлогоширсон, санаа алдсан л хүн боллоо нөхөр маань. Асуухаар өөдөөс мэдэхгүй л гэх юм. Угийн дуугүй хаалттай хүн яагаад байгаагаа хэлэхгүй болохоор дараа байх юмаа. Орой бүр л ажилаа тараад ирэхдээ пиво авчраад л уугаад суух юм. Оройдоо зоолттой 1-2 пиво ууна. Ер эрчүүд тийм байдаг юмуу? Уул нь уургүй тайван инээд алдсан л хүн байдаг юм. Гэтэл сүүлийн үед дүрс дүрс гээд л уурлаж бухимдаад байдаг болчихлоо. Би ч түргэн зантай болохоороо уржигдар санаа алдаад суугаад байгаа нөхрөө хараад тэссэнгүй тэсэрчихлээ яагаад ингээд байгаа юм юу нь болохгүй байна гээд тэгтэл бас л дуугарахгүй мэдэхгүй гэх юм. Нас биенд хүрсэн эр хүн байж яагаад байгаагаа мэдэхгүй байхдаа яадгийн өрөнд баригдсан хүн шиг, яагаад байгаагаа мэдэхгүй байхдаа яадгийн гээд хашгирч гарлаа.
Гэтэл гэнэт л уурлаад юу юугүй түлхээд бид 2 зодолдох дөхлөө. Гэртээ нэг л тогтож өгөхгүй, их л бухимдалтай хүн байх юмаа. Хувийн байгууллагад ажилладаг болохоор ажил ихтэй л амралт бараг байхгүй л байх юм. Гэтэл өнөөдөр амарна гэртээ сайхан өнжинө гэж байсан чинь нэг эрэгтэй найз нь яриад жоохон пиво ууж сууж байгаад ирэе гэхээр нь уурлатал тоосон ч шинжгүй пиводох гээд гараад явчих юм. Энэ хүнийг ердөө ойлгохоо болилоо, хэн хэнийхээ амьдралыг хий дэмий үрээд байгаа юм болов уу гэж бодох юм. Хүүхдээ өнчрүүлэхгүй нэрээр ийм утгагүй амьралаар амьдармааргүй байх юм. Ах дүүгүй, найз нөхөд гэхээр юмгүй хүн чинь яах учираа олохгүй юмаа.
25 Comments
Uur huniig bodood bgaa bhoo. Gants biye bgaadaa bayarlah yumaa.
Nuhur deer bish turuh gej bui huuhed deeree tuvluruud uur hurgeed bga uhaan muutai yumnuudaas tur holdoo. 2 huugee nuhurteiguu uldeegeed suvilal amraltand yavchih. Gadaadad garchuul yadiin yadaj gaigui eruul agaar hool tejeel taivan irchin shine medremj geel.
Uhaalag happy eruul huuhedtei bolj chadval muu hanias iluu hani bolno shde.
Uurlaal buhimdaal uuchlal muuchlal bodool urvaigaal bvl uulanhai cochimhoi yadraadag huuhedtei bolj chi l zovno uhaanaa ajilluul uur hurgeh buh yumnaas tur hold
nuguu huuhen shuuxan ni jiremsen ntr um bolson um bolob u.esvel ajil dr ni asuudal bj bolohiin. uuruu helexgui bga um chn chi yaltai bilee uuriiguu bolon hevlii dex uree bodoj taivan bn ni dr bhaa. uchir oldox bailgui de
тэвч дээ. өөр юу гэхэв, салаад ч яахав дээ. хэсэг гэгэлзэж явж байгаад болих байлгүй. өөрийгөө бодоод, хүүхдүүдээ бодоод, хэвлий дэх бяцхан охиноо бодоод, өөрийгөө энхрийлээд хайрлаад байж бай. танай нөхөр пиво уувал ууж л байн биз, гарч явбал явна биз, гэртээ ирэхгүй байвал тэр л биз. нөхөр чинь ярих дургүй байвал битгий юм асуу. /бухимдалтай стресстэй байхад хажуунаас байцаагаад байвал хэний ч уур хүрнэ/. нөхөрлүүгээ анхаарал хандуулхаа боль. чи харин байдгаараа л бай, сайхан хоол цайтай, гэрээ цэмцийлгээд, хүүхдүүдтэйгээ тоглоод, хөөрхөн цүндгэр гэдэстэйгээ яриад, инээгээд л хөөрхөнөөрөө л байгаад бай. хэсэг зуурын зугааны, салтаа нь загатнасан, бусдын амьдралд шунасан өлөн хүүхнүүдтэй барьцаж өөрийгөө доош нь хийгээд яахав дээ. та 2-ийн 13-н жилийн амьдрал, 3-ийн 3 хүүхдийн ирээдүй, туулж өнгөрүүлсэн амьдралыг завсрын хүүхнүүд сүйтгэж чадахгүй ээ .чиний бичсэнээс харахад нөхөр чинь сайн хүн юм байна. нөхөр чинь салахгүй гэсэн бол салахгүй, чи тайван байгаад хугацаа өг.
yur ni bol bvhl erchvvd araar tawidag shdee yuun svrte ym
миний бодлоор танай нөхөр яагаад ч юм өөр нэг хүүхэнд татагдаад байна, тэр хүүхэн ерөөсөө л салтайгаараа дуудаад байгаа нь илт байна. нэгэнт ийм бол тоохгүй хаясан дээр хэсэг хугацаа өнгрөх л байх аяндаа ойлгоод буцаад ирнэ итгэлтэй байж болно Гарын 5 хуруу гэдэг киног сана
Odort 2 piwo uulan bol engiin l bn shde manai hvn ah ntr basl neg iimerhvvl bdg shd.oroi bolgon piwo uuhan zowhon buhimdlal ajiliin ydargaagaa gargaj shunu elvv dutuu yum bodoj noiroo huljaahgvi gj uudag yum gesen
Yamar aimaaar hereg ve!!!
Kkk mashin avsan shine jolooch mashinaa chagnaad l suuldee chihend hii demuu duu sonsogdog shig chi bitgii nuhroo chagnaad hii hardaad bai gej zovlie. Nuhor chin zov zugeer, duu oroogui mashin gesen ug:)
Nokhroo halamjil oor yuch hereggui ee
Hair halamj n dutahaaraa er hun zurhendee uilj ter n delberheeree bar huuhen arhi bildog yum shuu
Чамайг ийм ааш гаргаад байхаар тэр хунд гэртээ яаж тогтдог юм бэ мэдээж ш дээ Юм уух эсхул иймэрхуу ядаргаанаас хол байх нь тэр хуний зов ш дээ Чиний л буруу Эр хунийг чи том хуухэд гээд л бодчих Хуухэдтэй яаж харьцдаг вэ тэгж л харьц Ингэвэл бух зуйл голдрилдоо орно
Chamaig dawraachij
Нөхөр чинь өөр хүүхэнд хайртай болчиж. Тэр явалдаад байгаа юмнуудынх нь нэг байгаа даа. Чамаас уйдсан байна. Чи хэрүүл уруул хийлгүй дуугай л бай. Харин өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлээд өөрийгөө л тордоод бай.
duralchixach
chi uuriinhu uur buhimdliig nuhurtuu bitgi gargaj bai ter chin ch bas hun hetsuu bga bolood l pivo uuj chamtai dugarahgui bga sh de
chi ch gsn uurtuu dugnelt hii amiralda uur shine uur amisgal oruul amidrald uurchlult shinechlelt heregtei miniiheer ta 2 amidral uitgartai hev myagt orchi salaad daraa n haramsaj bsnaas amidralaa uurchij gj zubluyu du
Нөхөр чинь их л стресстэй байгаа юм байна. Удахгүй гайгүй болох байх аа. Эрчүүд бид нир чинь хааяа ингэдэг юм шүү зөвөөр ойлгоод тэвчээртэй тайван байгаарай. Бүх зүйл чинь сайхан болно. Амжилт
Uneheer hetsuu sanagdaad b.val. uutiiguu zavgui bailga tungaa tungalag gesen facebook hayagaar sms bicheerei bolomjooroi tusalna adilhaan emegtei humuus b.na bi huubedee haraad gertee suudag
Bitgii uurla za.Bi jiremsen bhdaa nuhurtuu uurlaadl hereldeed huuhdee awahuulna gd l
buun yum boldog blaa.Harin ternii gaigaar 5sartai jiremsen bhdaa zulbachihsan.Heruul hiih ni huuhded muugaar nuluuldug yum bnle,minii 3dahi huuhed bsan daa.Ene bol jinhene guniglal!
Ха ха миний бол байж байгаа нь танай нөхөр шиг хүн шдээ. Гэртээ ч гадуур ч, ууж наргиж байсан ч дүнсийгээд суучдаг. Хүмүүст тэгж харагддаг юм шиг байна лээ. Өөрт бол сайхан л байдаг
Хүн болгонд л хааяа тийм зүйл тохиолддог биздээ, ганцаараа суугаад юм бодож бясалгах хэрэгтэй болдог.
Svvlreed l yavaad bga yum bishv tgd garch yavah gd garch yavj chadahgvi bagtarch vheh gj bga yum bnda manai nuhur ch bas tgd l bdg yum yyrlaad urvaigaad l tenegtej ugnu
ter buleese az jargaliig medreed bj chadku yundaa guniglad uitgalaad bdg hig wr uur gazar uur hun bodool tegj bhku yu setgel n uur gazar l bgad bndaa hold n hii orchihoj l dee gertee bhar uitgarlaad bmaargui sanagdad bgn blgui ehner n ch gertee sanaashral uugad suugad bwal eregtri hun duugai yuch bloogui yum shg bj chadhuu yag l adilhan chamaig oilgoj bn
Эр хүн гэхээрээ л алиалагч шиг байх албагүй биз дэ. Танай нөхөрт гуниглах ч эрх байхгүй юм бна. Миний хувьд бол ядаргаатай л санагдаж байна. Миний хувьд шүү……..
Бусад хүмүүст ямар байдаг юм бол мэдэхгүй дэ.
Nas bied hursen hun geed uuriihuu buh yumiig meddeg baina gej baihguiee. Hund nasnii ontslog gej baidag er em humuus zurj irdeg yum shig sanagdsan .
Udurt 2 beer engiin l yum sh dee
naizaa. Bi emegtei hun setgel sanaa ajil turulduu daragdah uedee gertee uudag
tegeed yu n bolohgui gej tiim bizdee
. Uurtuu hemjee taviad uuj suuh n Tom hund baih asuudal
Chi jaahan zund n orhiod uuruu ch taivan baih n zuvuu
ayndaa buh yum zugeer bolno .
Tur zuuriin yumnii neg geed l durtai kinogoo uzeed duu sonsood
Saihan yum bodood baigaarai .
Jiremsen bol heruul uruul hiilgui uuriiguu hucheer udurdaad hamagiin saihan aash deeree tavich de. Chi hashgirch muuhai orilj hereldeh tusam nuhur chin bur l gertee bh durgui chamaas hol l bval amar taivan jargaltai bolno. Tiim bolohoor uurchlultiig uuruusuu ehel..