Үр минь миний хувьд асар их төлөөсөөр олж авсан эрдэнэ минь юм шүү…

bond_with_baby_during_pregnancy

Сайн байцгаана уу би одоо 26 настай. Хэвлийдээ бяцхан үрээ тээгээд 8 сар болж байна. Миний хувьд бүх зүйлийг сайн сайхан гэрэл гэгээтэйгээр бодож хайр халамжаар дутахгүй өссөн. Ээж аав минь намайг 2 их сургуульд сургаж хүний дайтай хүн болгосон. Би өөрөө хэт омголон бас хэтэрхий гэнэн цайлган зантай хүн. Хүнд амархан итгэдэг, их өрөвч сэтгэлтэй. Харин би энэ зангаасаа болж маш том алдаа гаргасан. Хүүхдийн маань эцэг намайг 4 сартай жирэмсэн байхад хаяад явсан. Анх уулзаад удаагүй байхдаа бид дотно харилцаанд орсон сарын дараа хүүхэдтэй болсон. Тэр хүнтэй уулзсанаас хойш өөрийн мөрддөг зарчим, чиг шугамаасаа огт өөр зүйл хийж тэр хүний үг яриа хайр халамжинд ховсдуулсан юм шиг л бүх зүйл минь өөрчлөгдсөн. Миний хувьд 30 нас хүрж өөрийн гэсэн байр суурь өмч хөрөнгөтэй болсон хойноо гэр бүлтэй болно гэж боддог байв.

Одоо харин бүх үйл орвонгоороо эргэсэн яагаад тэр хүн тэгтлээ их надад дурлаж, хайрлаж, амлаж байсан байж нэг л өдөр намайг орхиод явсан юм бол үнэхээр ойлгомжгүй. Би чамтай хамт байхыг хүсэхгүй байна гэдэг үгийг сонсоод салъя гэдэг шийдвэрийг гаргана гэдэг салж сарнисан ганц бие ээжийн амьдралаар амьдрана гэдгийг төсөөлөхөд л аймшигтай хар дарсан зүүд шиг санагдаж, амьдрал минь ийм муу муухай байдлаар эхэлж байгааг бодохоор үхчихмээр ч юм шиг санагдаж байсан. Ингэж ичгэвтэр амьдарснаас үхчих юмсан гэж маш их бодсон. Гэхдээ ээж минь намайг түшээд л босгосон. Би одоо ганцаараа биш миний үр хэвлийд минь байхад би яаж үхэх юм бэ ижий аав минь бүхнээ надад зориулсан байхад би хайртай хүмүүсээ орхиод үхнэ гэж үнэхээр байж боломгүй зүйл юм байна гэдгийг ойлгосон. Үр хүүхэд бий болж хүний орчлонд мэндлэнэ гэдэг чинь хэн нэгний алдаа, болчимгүй үйлдлийн үр дүн биш биз дээ. Хүн гэдэг энэ хорвоо дээр мэндлэнэ гэдэг асар их хувь заяа гэж боддог.

Гэтэл төрөөчгүй байгаа үрээ анх олохдоо ямар их баярлаж догдолж байснаа мартаад орхиж хаях санааг тэр хүнд ямар гээчийн чөтгөр шулам нь шивнэчихсэн юм бол. Энэ бүхний хариултыг би хэзээ олж мэдэх бол. Би чинь аавын эрх охин ахан дүүсийнхээ сэргэлэн ганц дүү нь шүү дээ. Гэтэл амьдрал намайг нэг удаа ингэж нэг сайн нугалдаг юм байна. Бодох тусам амьдрал намайг шийтгэж байгаа юм шиг санагддаг. Ингээд чи омголон бай харъя чамайг гэсэн шиг уйлж гуниглаж хэвтдэг байсан цаг хормууд нэг нэгээр надаас алсран холдож, хэвлийд байгаа үрийнхээ төлөө зоригтой байхыг хичээж амьдарч эхлээд байна. Намайг хэн ч харсан гуниггүй, зовлонгүй, баяр жаргалтай бие давхар бүсгүй, гэхдээ л зүрх сэтгэлийг минь бүрэн өөрийн болгосон тэр хүнийг дотроо битүүхэн үгүйлж ганцаардах, салъя гэдэг ганцхан үгийг тэсэн дан хүлээж байсан мэт бушуухан яваад өгсөнд нь үзэн ядах хоёрын завсар хавчуулагдаастай сэтгэл минь…

Би юуг буруу хийсэн юм бол. За яахав дэ залуу хүн нэг алдаа л биз 2 алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд ч ээж болно гэдэг аз жаргалыг бага зэрэг том төлөөсөөр л аваа биз. Итгэл гэдэг цагаан цаасан дээр минь хэдэн хар толбо дусаа л биз үлдсэн амьдралаараа баллуурдахад л болно. Би чинь залуу хүн бас ээж хүн шүү дээ. Залуу насанд алдах онох зүйл зөндөө л байдаг. Амьдрал гэдэг багадаа сонсож байсан үлгэр домгууд шиг бүгд тэгш сайхан байдаггүй юм байна. Тэр хүний өөрчлөгдсөн шалтгаан бол урьд нь амьдарч байсан эмэгтэй. Анх уулзахдаа л надад бүх үнэнээ хэлсэн 7 жил үерхэж хамт амьдарч байсан одоо бидний хооронд юу ч байхгүй гэж хэлсэн. Харин намайг жирэмсэн болсноос 2 сарын дараа санаатай ч юмуу санаандгүй ч юмуу тэр эмэгтэйтэй уулзсан гэж сонссон.

Хамгийн инээдтэй ч юмуу эмэгнэлтэй ч гэхээр юмуу нэг зүйл нь тэр эмэгтэй жирэмсэн одоо магадгүй төрсөн байх. Тэгээд өөрийнхөө хүүхдийг хэнийнх гэдгийг нь мэдэхгүй 2 эрийн өвөр дамжсан завхай хүүхэн. Тийм нэг хүний амьдралд гай болсон арчаагүй хүүхнүүд байхад чиний хүүхэд мөн ч байж магад үгүй ч байж магад гэсэн үгэнд толгой нь эргээд явж байдаг арчаагүй хүн бас байх юм. Харин миний хувьд хамаагүй ёс суртахуун боловсролтой бас өөрийгөө хүндэлдэг хүн тийм болохоор л би тэр хүнийг гуйж царайчилж амьдрая гэж бодоогүй. Зүгээр л яв гээд явуулчихсан. Энэ хоорвоод ер нь ичгүүргүй, ёс суртахуунгүй хүмүүс л хүссэнээ авч амьдардаг юм шигээ. Хамгийн инээдтэй нь өөрөө надад ирж наалдаж хайртай гэж гүйгээд байсан тэр хүн нэг л мэдэхэд шал өөр танихгүй хүн болоод хувирчихсан. Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэж нээрээ үнэхээр үнэн үг юм. Хүн таньж чадаагүйгээсээ болоод би их том алдсан. Гэхдээ энэ алдаа гэдэг зүйлд миний хэвлий дэх бяцхан үр огт хамаагүй шүү үр минь миний хувьд асар их төлөөсөөр олж авсан эрдэнэ минь юм шүү…

32 Comments

  1. Anar says:

    manai bvsgvichvvd yu yugvi jiremselchix ym yasan ch xetsvv ym dee. bi ix bolowsoroltoi 2-3 deed sur togsson geed l xutsax ym tiim l ym bol naad be
    lgiin amidralaa deeshlvvlxed yadag bnaa.

  2. zereglee says:

    Hair halamjind osson huuhed hetsvv yumtai uchrahaaraa iim yum zaaval nadad tohioldov gej bodoh geed bdag. Neg bol nadtai iim zuil uchraj esgui geh meteer. 

  3. M says:

    Deerh hund helhed huneer hairluulj hairlaj uzeegui nasand hursen hun hovorhon bh.  Bugd l terhen uedee durlaldaa shataad buhniig umartah ue baidag ch uhaantai hun bol hunee ehleed tanihaa turuund tavidag.  Yu yugui tuluvluguugui huuhed gargadaggui.  Huuhediig bi 2 tal yarilrsaj tohiroltsood gerlej suuchaad gargah n uurt ch ur huuhed n ch ireedui n iluu batalgaatai gej boddog.  Etseggui yumuu hoid etsegtei huuhed mgld nemegdehgui l bh.  Bas zorilgiin tuhaid gevel bartaa berhsheelgui yum gej ugui. Tuuniig davj baij hussen amjilltandaa hurch bas hussen ger bulee tsogtslooj chadna.  Dashramd helhed bi 29tei mgld baklavraa, gadaadad masteraa hiisen bas husej baisan halamjtai sain hunteigee taarch 2 jil amidraad ungursun jil hurimaa hiisen.  Daraa jilees huuhedtei bolhoor tuluvluj bga.  Ergeed urid n uerhej yavsan 2 cg zaluudaa tolgoigoo aldaj amidralaa urcheeguidee bayrladag. Tegsen bol bi udii zeregtei amidrahgui bas iim saihan hanitai baihgui l bsan bolvuu.

  4. bas l iim yum baih l da says:

    Ene deer setgegdek bichsen M metiin garuud oort ni iim amidral irvel yaj tuulhagii harah yumsa hudlaa tom tom yum yariaal. Chi ehleed huneer hairluulaad uz tegeed hund surgamj ogooroi

  5. bas l iim yum baih l da says:

    Er hund bish erhii huruundaa l itgej amidar.

  6. bas l iim yum baih l da says:

    Emegtei hun ugaasaa hair halamjind umbaad yun ter zorilgo ene teree martaad neeree ene minii hani suuh hun mun yum boluu geel bas tegj ih hairlaj hamajlaad guigeed baihaar ayandaa dasdag yum bnle de. Huuhed ch bas sonin olon jil hamt bsan hunees oloogui huuhdee 1 yumu 2 sar yerhsen hunees doroo oldog l yum bilee. Daanch ter hairtai durtai hurdan huuhedtei bolii ene ter geed guigeed bdag erchuud ni yag tsagaa tulahaar arai ch dee gemeer l alga boldog yum bilee de. Ene deer ene huniig buruugaad baigaa humuus ta nar hunii halamjind uyarch huneer hairluulj uzeegui bololtoi tiim zuil ymar ch bolovsroltoi ymar ch hatuu huniig hailuulj uyaraaj chaddag yum da. Harin ohiduuddaa helehed tiim hair halamjind l tolgoigoo meduulj mansuurch bitgii yavaasaai l gej helmeer bna ene site d 20 oos doosh nasniihan ih ordog bololtoi. Jiremsen bolohiig uneheer taashgui bolohoo hurvel belgevch hereglesen ch boldog hamgiin gol ni yarch l haritsaand oroh hereggui yum shig sanagdsan ayaa ter abort ch yostoi huseh zuil bish bn ledee adag suuld ni oorigoo l zuheed buruushaagaad duusdag yum setgellin hattai hun l ergej sergedeg baih. Er hund buu

  7. GegeenCom says:

    7 jil jiremsleegui busgui iluu sergelen bn shd huuhdee ecegtei bolgochdog

  8. hunuus says:

    2 их сургуульд бэлгэвч гэдэг үг орж бгагүй юм бх даа хө 

  9. jj says:

    1 sariin dotor jiremselsen. Yamar aimar hurdan yum be? Ene chin yamar togloom yum uu

  10. Mongol says:

     тэр эмэгтэй жирэмсэн одоо магадгүй төрсөн байх. Тэгээд өөрийнхөө хүүхдийг хэнийнх гэдгийг нь мэдэхгүй 2 эрийн өвөр дамжсан завхай хүүхэн ene chini l ter hun chamaig bish ter emegteig hairlah shaltgaan shuudee. Chamd uurteigee adilhan eh huniig ingej doromjloh erh baihgui. Uulzanguutaa jiremsleed teej l baidag erguuttsen huuhen yumaa, 26 nas iim aldaa gargadag nas bishsen uul ni.  

  11. unen says:

    ooroo ail geriin khoorond orj zavaaarch bj jiremselchkheed khunii ekhner muulaad yakhavdee 
    tegeed ch ter zaluu chamaig chinii khuukhdiig bish jinkhene ekhneree  khuukhdee songoson bna
    chi bol zugaa l bsan esvel chini zan aash bie khaa tsarai zus ekhneriinkh ni khhaa ch khurekheergui bsan gej bod busdaas bish ooroosoo buruug khai
     chi tiim ch ukhaalag emegtei bish bna magadgui ene bdal chini nuluulsun bkh

  12. Owl says:

    өө нээрээ шөнө мамагынхаа памперсыг солиж байхдаа тодорхой цагын дагуу солиж байгаарай шээгээл баангуут нь солиод байвал мама нь дулаанаа хурдан алдаад байдаг юм шүү

  13. Owl says:

    чиний бичэж байгаа байдал чинь харваас маш ухаалаг нэгэн байна, надад чамд өгөх зөвөлгөө нтр алга дөө ямар ч байсан тэр хаяаад явсан залууг чинь сайхан амьдрахыг харнаа, удахгүй маматай болно амьдралд маматай болох ямар аз жаргалтай мөч гээч, угаасаа маматай болохоор эрэгтэй хүн бараг хэрэггүй дээ, сайндаа л 2-3сар хажууд чинь байсан царайлж байгаад дараачаас нь шөнө хажууд чинь хурхираад тоохоо байдаг тийм шд, за энэ ч яахав, яг төрж байхдаа элдэв зүйл бодоод яахавдээ хажууд чинь бурхан шиг аав ээж байхад, төрөх дөхөөд ирэхээрээ хөхний памперс, сүүлний тос, нойтон салфетик, том хүний памперс, хөхүүл лефчик, sudo crem гээд тос байгаа энэ хэдийг цуглуулаад тэгээд л төрөх өдрөө хүлээгээд л байждээ хө би эрэгтэй болохоор яг нарийн зүйлсийг сайн мэдэхгүй бас мартцан байна юу юу хэрэг болж байсаныг

  14. egch says:

    mundag uxaantai oxin bnaa. chi alzaxgui ee. bugdiig bodoj tulubluj xuleetstei baixad bux uim chini sain saixan bolno. neg udur ch urvuu doroi baij boloxgui shuu. dandaa sain saixan uim bodoj baival xuuxed chini eruul chiireg usguluiun garna. ter chigeeree eruul usuj tornidog uim. ter zavxai zaluu ur xuuxed ch uguui gon bie gozon tolgoi bolox ued chi ur xuuxdeeree gaixuulaad yavj bna.

  15. tushigt says:

    Humuus mini huniig shuumjleh yah ve uram hairla humuusee, tiim shuu hund yu ch tohioldoj bolno ta ternii amidralaar zovj bas jargahgui amjilt busgui mini buh yum ard chini uldene. Ter bol azgui zaluu sain hadam saihan hani huurhun huugees nuur buruulsan huniig uur yu geh be. Harin chi bosood zogsson baina uhaarsan baina uragshaa l gej helii de ulam huchtei bolooroi

  16. boogii says:

    yooy suuliin heseg chin erduu taalagdsangui.

  17. kk says:

    Chi ooroo ail ger uimu7lj 2 iinkhoorond yavj jiremselsen yum bishvv kk

  18. busgui says:

    их сайн бичих юмаа, зохиол бичих авъяастайн биш үү, ер нь эр хүн гэрлэлт юу ч гэмээр юм дээ, хүүхэд л гэхээс хүнтэй суух хүсээд байх зүйл бишээ одоо үед бол, эрчүүд гэж энд тэнд заваараал явж байх юм, ямар ч хариуцлага алга, хууль ч алга, энэ бүгдийг цэгцэлж хуультай болох хэрэгтэй, нэгэнт эцэг нүүр зүүж байгаа бол хатуу чанга хуулиар нөхөр байдаггүймаа гэхэд эцгийн үүргээ биелүүлэх хэрэгтэй. хүүхдээ сонгосонд чинь баяр хүргэе, гэхдээ тэр малыг эцгийх нь хариуцлагыг үүрүүлж тэтгэмж ав, эцгийх нь үүргийг биелүүлүүл

  19. bi says:

    Eoooooooooooo

  20. hi says:

    ter huuhen ehnerni baij chi bol dunduur ni halit yavaldsan huuhen, teheer hen ni zavhai huuhen bn? sar boloo l jiremseldeg uhaantai bolovsroltoi mundag huuhen bn xaxaxa ter zaluu ehnerteigee jargajaagaa bhoo ail gee uimuulegch guai

  21. hm says:

    ene huudsiig unshdag humuus bol hashirmaar l yum. untanguutaa jiremseldeg ontsgui yum bolj. gehdee bichsen chini bas oilgomjgui bna. chamaas 2 sariin daraa uulzsan hun odoo torson ch bj magad geh. getel chi 8 sartai bdag. yug yaj holiod hutgaad hayachihav. yah ve ter emegteig uzen yadah ch uneheer 7 jil uyerhsen hunii oron zaig tiim ch amar ustgahgui shuu. anhnaasaa l tiim udaan hugatsaanii hariltsaatai huntei bsan yum bol sain bolgoomjtoi bh bj dee. suuliin heseg chini sonin bolood yavchihlaa.

  22. hadaas says:

    omgolon gar kkk. Chi ger buldee eej aav ur huuhedde nuhurtuu omgolon deerelhuu zuruudleed yaah veede. Zailuul yadmag l nuhur bn. Bolovsrol bish meregshil gj yari. Unshij gegeersen oyunlag oyunii huvid bolovsorson bsan bol inged biched bj bhgui bsan bh. 30 garaad ireheer chin amidral chamaig ayanda bairand chin taviad nuglaad ugnuu sanaa zovoltgui

  23. 30 garsan busgui says:

    Chi uuruu denduu zorgooroo buhniig uuriinhuuruu bolgoh gesen zan chini zaluug chini chamaas zugtaalgasan yum bishuu? Tsaad busguin tuhaid chi naiz zaluugiinhaa amnaas sonssonoor l dugnej baigaa yum shig bainaa daa, yamar ch holboogui baisan bol yuu gej l chamtai tiim oirhon turuhuur jiremsen boloh ve dee, 2 eriin hoorond yavsan ch baisan chinii naiz zaluud uuriinh ni huuhed gej sanagdsan uchraas l yavj baigaa, tuunees erchuud hezee ch uuriinh ni huuhed turuh gej baihad hunii huuhed turuuleh huuhen ruu yavdaggui yumaa. Yaagaad gedeg asuultiig uurtuu dahij buu tavi, ter zaluu anhnaasaa l chiniih bish baisan. Huuhdee bodood erch huchtei zorigtoi l amidar. Hervee daraachiin udaad hosoo olbol hamtdaa l shiidver gargaj bai, bitgii duraaraa zagnaj baigaarai. Bi erh tanhi geed l dairaad baij bolohgui shuu dee, aav eej ah duu nar bol uur. Getel tsaad hun chini uur orchind usch humuujsen bolovsorson gadnii l hun shuu dee. 

  24. хайр says:

    Амьдрал баян. Би анхныхаа хүүхдийг аборт хийлгэсэн.Яг чам шиг юм яриад л уйлаад л орилоод л байж билээ. тэр аймшигтай юм одоогоос 6 жилийн өмнө болсон. Одоо ч сэтгэлдээ багтарч унаталаа орилдог. Харин чи бол үрээ тээж байгаа юм байна баяр хүргэе. Зовох цагт сэтгэлийн их хатуужил хэрэгтэй шүү. Тэвчээртэй бай. Нэг л өдөр дурсамж болон үлдэнэ дээ.Бүсгүй минь сайн байсны чинл төлөө сайхан сэтгэлийн чинь хариуд бурхан чамд томоохон бэлэг барина удахгүй

  25. zochin says:

    нэгхэн сарын дотор жирэмслэсэн гэр бул угаасаа л салж таарна. дараагийн амьдралдаа бодолтой байж 2-3жилийн дараа гуйлгаж жирэмслээрэй

  26. mkljil;hlui says:

    М тэй санал нэг байна. 2 их сургууль бол монголд боломжтой айлын хүүхдүүдэд хийж болхол зүйл. Чи бүх буруугаа тэр залуу хүүхэн 2 луу чихэж байна.  Чамд Хариуцлага гэж нэг юм байх естой биздээ. Хэрэв чи 30 хүрээд гэр бүлтэй болно гэж зорьсон бол яагаад жирэмснээс хамгаалах арга авч чадаагүй юм? 2 их сургууль төгссөн хүн ядаж ном уншиж харилцааны талаар эр хүний талаар мэдээлэлтэй л болмоор юм. Чи маш эрх жаахан тэгээд өөрийгөө их мундаг гээд бодчихсон охин байна. Одоо аав ээжээсээ хараат бусаар өөрөө амьдрахгээд үздээ. Амжилт

  27. enkuush says:

    M iin helj bgaa zuw gj bodoj bn yg vnendee bol 30 hvreed ger bvltei bolon gd ene bvhen chinii bvgdiig hvseneerei blagdag tulwuldug chin buruu ter hvn eneesl zugtsan boluudaa.odoo zowj shanlaad bh hereg bnuu turuh hvvhdiinha tuluu gd uudrug yw amjilt

  28. M says:

    Chi uuruu l tsniltsaad udaagui untaad sariin daraa gehed jiremselchihsen gej bna shd.  Burhniig uuriinhuu hussenneer hiij husleeree bailgah geed buteeguid odooo busdiig buruutgaad baina  ter zaluu bol odoonii ihenh oliggui erchuudiin neg. Teglee geed tiim humuusiig huuhdeer togtooj chadahgui gej medej l baimaariin. Umnuh emegtein huvid bol chi terniig buruutgah erhgui.  Tur saltsan bhad n uchirch uuruu jiremselcheed busdaas buruuga haigaad erhleed surtsan l hunii shinj. 

  29. minjee says:

    Adilhan emegtei hun eh hun boloh gj bj ter zaluugiinhaa huuhniig zavhai archaagui gj helsen chn taalagdsangui.ter ni yamar ch hun bga yum bilee chi ooroo ch sain medehgui bzdee.za yanar ch bsan amjilt husie.hoorhon urtei bolood oodrog amidraarai

  30. ..... says:

    Shantrah ve zondoo garna ter bolgoniig davaarai

  31. uunku says:

    muu haniatai baij nasan turshdaa zovj baisnaas gantsaaraa baisan n deer  medeej hereg gantsaardana ene bvhniig davj tuulaarai daraagiin amidraldaaaldahgvin tuld suuh hvnee sain sudlaarai hvrshgvi uuliin orgil met baigaarai chamaig ashiglah gesen n uuliin belees butsana chamd vneheer hairtai n chinii tuluu temtseh bolno

  32. lhagvaa says:

    Амьдрал баян тийм арчаагүй эрчүүд надаас авхуулаад зөндөө л байна чи их зөв бодол, хүмүүжилтэй хүн байна чи сайхан амьдарна гэдэгт би итгэж байна чиний цаашдын амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.