Өөрийгөө олоход минь хэн нэгэн тусалдаг ч болоосой

019

Зиа би 28 настай хонгорхон шар бүсгүй байна даа. Төдийгөөс өдий наслахдаа түмэн зовлон үзэж үйл тамаа үзсэнгүй ээ. Гэвч яг л энэ 2014 онд өөрөө өөрөөсөө хичнээн холдчихоод үргээд одсон унаган зангаа хаана гээж орхисноо хайж бодоод л явж байна. Хийсэн бүхэн бүтэлгүйтээд хэлсэн бүхэн буруудаад урваж буцсан унхиагүй нэгэн болоод хувирчихлаа. Золбоотой шүү цоглог шүү сэргэлэн шүү л гээд байх юмаа ойр тойрныхон. Юу ч бүтэхгүй байгаа юм шиг энэ үед энэ үгс улам л намайг уцаарлуулж, өөртөө дургүй хүргэхэд нэрмээс болоод байна. Сургуулиа төгсөөд ажил хайлаа. Анкет бөглөж хэсэг хөөрч хүлээлээ. Тагаа таг ганц 1 хүнээр яриулаад яваад очиж үзлээ. Өвөр түрий рүү өнгөлзөх санаатай. Төрийн алба төрсөн биений үнэтэй байх нь ээ. Би гэдэг хүн угийн нэрэлхүү хоосон бардам зантай. Бас урмаа хугалуулчихаад ууц бүтэн үлдсэн юм чинь мэргэжлийн ажил ч яамай архи дарс зугаа цэнгэлийн орон баар ресторанд ажиллаа. Үгүй ээ яахав дороос нь дээшээ менежер ч боллоо. Өмсөж зүүх унтах нойроо хугаслан ажиллаа. Аавыгаа дэргэдээ авлаа би гэдэг хөдөөний хүн орон байргүй ч гэсэн хотод хоёр идэхгүй хоосон хонохгүй овоо дасаад бодох санах юм нэг их байсангүй ээ.

Ээж эгч ах дүүтэйгээ утас шөрмөсөөр яриад эвтэй тавтай л байлаа. Гударч бол мэддэггүй байж ээ. Аав минь хавдартай байсан болохоор нутаг буцлаа. 4, 5-н жил цуглуулсан ганц хоёр сая төгрөгөө аваад бага сага мал авахаар боллоо. Ганц нэг эргээд хөгийн хүнд хулхидуулаад зэрэгцээд аав ч бүр муудаад. Наймаа хуймаа ч яамай байна. Үлдсэн хэдэн төгрөгөөрөө аавыгаа аятай тухтай гэж бодоод байр энэ тэр түрээслээд ээж бид 2 хэрэндээ л эргэж тойрч асарлаа. Аав минь намайг 5-тай байхад ээж биднийг аваад салсан юм. Тэгсэн ч холбоотой явсаар сүүлийн 2 жил өвдсөнөөс хойш үр хүүхдүүд нь дэргэдээ авлаа. Сүүлд суусан эхнэр нь өвдсөнөөс нь хойш бидэнд даатгаад бараг хаясан даа. Хөөрхий аав минь сүүлийн хэдэн сар дордсоор байгаад яваад өглөө. Мэдэж байсан болохоор тэгж их цочирдсонгүй ээ. Хамт байсан үеэ дурсаад хоолой зангирч нулимас дуслуулахгээд аядах юм. Эргээд ирэх бишдээ надад ганцхан аав минь. За би яахав одоо нэгэнт хийгээд хоргодоод байх юмгүй болчихоод хотруу буцъя гэж шийдлээ. Ээж минь хэлж байнаа эндээ үлд ажил төрөлд ороод нөхөр сүүдэртэй бол хань гэдэг чухал. хотод юу гийгүүлэх вэ гэж ухууллаа.

Эхлээд ч тас зөрлөө тайвширлаа нээрээ ч ээжийн зөв өдийг хүртэл өөрөө бүгдийг шийдээд юу гийгүүлэв гэж бодлоо. Бас л анкет шалгалт энэ тэр гээд царай алдаад явлаа. Тууштай хүн болох гээд нэлээн шургуу асуулаа. Худлаа юм байнаа намайг ч өлхөн аргалаад өрөөнөөсөө гаргаж байгаа нь урмыг минь дахин хугаллаа. Өрөөл бусдаас буруу хайгаад ч яахав. Гэрт орлогогүй байх гутамшиг юмаа. Би чинь залуу хүн шүү дээ за тэгээд өөрийнхөө хэрэнд дампуурчихаад хэндээ юугаа тоочих оо ч мэдэхгүй өөрийгөө буруутгаад дуу шуугүй урам зориггүй амьтан болоод байна даа. Бодлоо бодлоо бодын шийр 4 гарчихлаа. Хот очиж юу ч хамаагүй хийе дээ. Хэдий болтол ээжээрээ аргадуулж өөртөө гутаж явхав. Гэхдээ заримдаа юунд ч юм гомдож хашгирмаар. Миний тэнгэр намайг мартаагүй байх оо. Ажлын санал санаа оноо зөвлөгөөг надад харамгүй хайрлаарай та нар минь. Дашрамд намайг өөр өнцгөөс харж өөд нь татах гэсэн хүн бол надад үнэхээр хэрэггүй шүү…

24 Comments

  1. Aka says:

    Bi ch bas iim zamiig tuulaad garsoon anh surguulia togsood ajil oldohgu tusalj demjih ch hun bhgu buh zuil uneheer har darsan zuud shig bailaa ter ued oopoo guriij baij surguulia togsoj baisiin ger bul maani ymarch oplogogu  namaig baitugai oopsdiigoo arai gj awj ywj bsan bi ch surguulia l togschuul bolo gj bodoj bsan getel ugui buh yum sanasnaar bologu ee ajil oldohgu gertee stresstej  uilj  hetsuu bsan  hamgiin gol ni hun tuushta baij hicheeh heregteig ajil gologhu hihig oilgosn hund hol garta hunees dutahgu amidarch boldg gedgiig oilgosoon chi uneheer husch l bga bol ajil oirhn bga gedgiig bitgii martara amjilt husii hicheegeere

  2. [n0:ty] says:

    Хөдөөнөө суугаад ном шүлэг бичээд хааяа хотод ирж хэвлүүлээд зарсан шигээ амьдарвал яадаг юм бол. Жоохон уншуур багатай уцаар ихтэй юм бичээд хүн амьтны уурыг бардаг юм болов уу хэхэ. Уг нь бас огт тэнэг биш бололтой, зөв зүг рүүгээ залаад өөдрөгхөн бодолтой амьдарвал аятайхан амьдарчих байлгүй дээ. Юутай ч амжилт хүсье.

  3. Sak says:

    Ajil golohgui bol tur nastai hun haruulj boloh yum gert bairlaad. Tgd uur togtvor suurishaltai ajil oloh hurtlee. Utsaa uldeegeerei

  4. Amar says:

    Amidral bol tanii uhaan setgeliin huchiig sorih togloomiin talbar,odoo baigaa amidarlaa har ene bol tanii uhaan,setgeliin hejuur, tanii amidral yaduu zuduu baigaa bol ta uuriiguu dutuu unelej,zovold huvi zayand heterhii itgesnii ur dun,ta uuriiguu unelehgui baigaa hereg,setgel tani sul doroi baigaagiin shinj,ta uuriinhuu amidarliin gol tulguur tuuniig yamar bailgahiig shiidegch chuhal hun gedgee oilgoogui baigaa hereg.Setgel hudlul uur hilen horsol,gomdol bol bidniig tuuruulegch har huch,uhaan setgeliin huch buhniig chadagch buhiig buteegch,hair bayar baysgalan tuuniig tsenglegch narnii gerel yum shu

  5. Amar says:

    Uurtuu itgeltei bai chamd heregtei buh zuiliig gantshan chi l uuriinhuu garaar olj avna gedgiig hatuu oilgo anket bugluud ajil guij orood urgelj butelguiteed baigaa bol tuunii buruug uuruusuu hai uuriiguu golhiin orond yu ni bolohgui baigaag olj haraad zasaj uurchil,uzej tuulsan hagtsal zovlongoos setgeld tani uldsen sharhiig emchlen edgee urgelj zalbirch bai,setgeliinhee galiig asaa, hamgiin gol zuil bol setgeliin zorig huch hatuujliig urgelj changalj bai burhan bidend bugdiig yag adil hairlsan harin bid tuuniigee uur uuriinhuuruu dutuu unelej baigaa zuilee uguisgedegt l gol berhsheel baidag

  6. dolgoo says:

    bi ch bas oni suuleer dargataiga muudaltsaad ajilaasa xalagdsan unexeer xetsuu bsan shu xumuus bayarlaj bhad bi l gertee bna geed oortoo neg xeseg unexeer gytarsan gebch bux yumaa ergetsuuleed bodood bsan chin nadad tom bolj ogson yum bna gedgiig oilgoson xel amtai ylzarsan gazraas garsan da bi bayrlaj bga odoo bi ooriinxoo moroodoj bsan ajildaa orsoon byrxan byryy yum xiij bgaagui xuniig xezeed martdaggui yuma xicheegeerei bux yum bolnoo amjilt

  7. Бүх юм сайхан болно says:

    Би ч бас унаж бүдэрч л явна. Гэхдээ унаж бүдрэх тоолондоо “Зүгээрдээ би чадна. Энэ бол миний туулах л ёстой даваа. Би дандаа ингэж унахгүй. Би хэзээ сөхрөхгүй. Би хэзээ ч бууж өгөхгүй. ” л гэж боддог. Босоод алхаад гүйх өдөр ирнээ хө. Ийм болохоор л би амьдрах дуртай, энэ амьдралдаа хайртай.

  8. successor says:

    2013-2014 onii tun hund bas hajugaar gaihaltai amjilttai jiluud bailaa,
    setgel sanaagaar unah, salj sarnih, gadaadad tetgelegeer surah
    erhtei boloh geed buh zuil zeregtslee. ene hugatsaand barag ineej uzsengui ee,
    ajil turul uragshtai baisan ch gesen. gehdee l hussen buh zuil minii husseneer shiidegdsen
    dee. ter ni saihan. hesegheen hugatsaanii daraanaas l saihan ineej amidrah bolomjtoi boloh
    geed setgel huuruud suuj bna.

    Chi chadnaa. iim ue hun buhend l baidag.

  9. lolipoop says:

    Huurhunl emegtei um bi baga baihdaa ikh tarchig  osson harin odoo bol ovoij otsoihgui baigaach bolomjiin shuu senhuu tal deeree yahav ger buliinhnii maani ach odoo saihan hanitai bolj hen negnii toloo amdirmaar bna 

  10. Kkk says:

    Nadad 2013-2014 onuud uneheer aimar bailaa butsrn bolson zuil alga 2015 onoos aij bn bas amidral bas yu uzuuleh gej beldsen bol gehees aij bn omno odoo ireh on saihan bolno geed l naiddag itgedeg bj gevch ulam l dordood bn gants minii amidral bish uls min uruudaj bga bolhoor ter ch yum uu daa 2015 onoos ihiig hulseegui ee huseh ch zorig hursengui harin aidastai l shine onoo ugtlaa ulam dotduulahgui ene hemjeendee l bvl deedin zaya bolj dee gants minii huvi tavilan bish olon huniih iim bga bh daa uls oron min hurtel aidastai bsn bh daa

  11. Kkk says:

    Za daa odoo haa saigui halaad husaad bn iim uyeer argatai chargatai l bish bol ajild oroh hetsuu bi ch bas biyeeree medrej bn oo zarim neg ni barag tsalingui ajillaj boloh uu uhaani yum heleh yum kkk 

  12. Зорра says:

    Хөдөөний хэл ам хурц хүүхэн юмаа

  13. jagaa says:

    bi chamd 1 ajiliin sanal tabii itgej baibal holbogdooroi 90197766

  14. Zochin says:

    Gegeenii bulgamaa end tend bultreed l

  15. uunku says:

    zvgeerdee amidral ymar ingeed duusagv shv de uurtuu utgelee l bvv ald chamd zaluu nas ervvl bie haa bolovsrol geed bvh zvil bn  uurt bgaa bolomjoo olj haraarai amjilt

  16. agi says:

    Bi ch bas ajil haij bn.gegeencom.d sanal bolgoh ymr ajil bgay

  17. GegeenCom says:

    Ajil bnoo bn
    Zorigtoi zorilgotoi humuusiig suga deesh n tatna shw

  18. жак says:

    Өө хөө нөгөө хаяг утасаа үлдээдэг нөхдүүд шуураад л ороод ирнэ дээ ажил олох гэж байгаа бол ажлын зарын сониноос хайвал дээр бишүү

  19. Man says:

    hi ladies someonehost@yahoo.com add me 

  20. мо says:

    Эндээс ажил олно гэж юу байхав дээ шар хүүхэн гуай.

  21. Muugii says:

    Hey nzaa setgeleer unahgui shuu ho. Sain sxan zuil bodoj bolj butej baigaagaar tusuuluurei. Tun udahgui buh zuil chin buteh bolno. Tenger chamaig hayagui ee.

  22. hehe says:

    Ehnii hunii helsneer huviin business hiisen ch bolno. ooriinhoo durti amjilt olno gesen zuil zaaval heregtei bdag, bas erch huchee bitgii aldaarai, hund tusarhuu bgaarai ter tsagt burhan zaaval tusaldag ym chuu.

  23. hehe says:

    Zugeer dee, bitgii buuz og. Chi ih tsoglog bololtoi. Bi har bagaasaa avahuulaad estoi mandaj blaa, ajil, amjilt, buteel geel harin odoo tur ajilgui bj bna. Ene hugtsaand humuusiin chanar tanina, mongonii une tseniig mederne. Hun oloh tusmaa mongond uremtgii, ih zartsuuldag ym bilee. Odoo harin ih oilgoj bgaa, odoo ajildaa orj bgaad mongoo hadgalnaa. Chi bas ooriin gesen hadgalamjtai bai bas 8% zeelend orood ch hamaagui gants oroo ym hotiin zahad ch hamaagui av za. tegj btal hani, ijiltei bolno. ireedui chin gerektne gedegt itge.

  24. nana says:

    ойр тойрныхныхоо хэлдгээр цоглог, золбоотой бол хувийн юм хийгээд үзвэл яадаг юм бол доо найзушка… Өөрийн хийхийг хүсдэг, чаддаг зүйлээрээ шүү дээ. Ер нь бол чи ямар ч мэргэжилтэй байсан үнэндээ цойлж чадах чадвартай л биш бол хотод ирээд ажил хийгээд хүссэн цалингаа аваад гайхамшигтай сайхан амьдарна гэдэг бол худлаа шүү. Цалин чинь хэрэглээндээ л таарна, хэзээ байртай болж хэзээ хуримтлал үүсгэх вэ, үнэхээр хэцүү. ТЭрний оронд өөрийн давуу талаа ашиглаад, сайн бодож боловсруулж байгаад хувийн л нэг юм хийсэн нь дээр, би ч тэгж байгаа 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.