Түүнийг яаж өөрийн болгох вэ?

022

Сайн байна уу? Би 24 настай жирийн л нэг эмэгтэй. Гэхдээ өдий болтол нэг ч удаа үерхэж байгаагүй л дээ. Энэ миний ааш зан, царай зүснээс болоогүй ээ. Намайг эргүүдэг залуус байсан ч нэг хүнээс болоод тэдэнд нүүр өгдөггүй байсан юм. Тэр хүнийг бараг 10-аад жил бодож явна. Яг л тэнэг хүн шиг. Тэр залуу их сайхан залуу л даа. Миний мэдэхээр 3, 4 охинтой үерхэж байсан ч тэд нартайгаа болж бүтэлгүй салчихдаг. Олон охид араас нь гүйдэг бололтой байсан. Би гэдэг хүн тэрний хувьд саяхныг хүртэл 10 жилийн ангийнх нь хөөрхөн ааштай даруухан хөөрхөн охин байлаа. Сэтгэлээ хэзээ ч ил гаргаж байгаагүй л дээ. Сурагч байхдаа миний өөдөөс ширтвэл нь харцаа шууд буруулж, хажууд суухаар нь амьсгалж чадахгүй босоод явж, гарнаас хөтлөхөд нь гараа огцом татаж авч, хацар дээр үнсэхэд нь түлхээд гүйж байсан. Би ийм л тэнэг хүн дээ.

Сайн хирнээ их зан гаргаж өөрөөсөө түлхэж байсан даа харамсаж байна. Тэр үедээ хүүхдийн гэнэн зангаасаа болж тийм үйлдлүүд гаргадаг байсан байх. Тэр надад тэр үед сайн байсан ч намайг өөртөө дургүй гэж боддог байсан гэсэн. Тэрнээс хойш одоо олон жил өнгөрсөн байна. Уулзалгүй удаж байгаад энэ өнгөрсөн зун санаандгүй уулзалдлаа. Би ямар их догдолж байсан гээч. Тэр ч бас надтай уулзсандаа их баяртай байх шиг байсан.

Тэрнээс хойш бид 2 фэйсээр хааяа хааяа харьцаж ангийнхныхаа уулзалтанд очдог болсон. Тэгээд нэг л өдөр бид 2 унтсан. Би анхны гэсэн бүх зүйлээ түүнд өгсөн. Тэрэнд юу ч хэлээгүй байсан ч их цус гарч их өвдөж тэр мэдсэн л дээ. Гэхдээ тэр надаас юу ч асуугаагүй. Харин одоо бид 2 нөгөө хүмүүсийн ярьдгаар сексийн хамтрагчид болсон. Уулзана секс хийнэ, тэврэлдэж хононо, ойр зуурын юмнаас өөр юу ч ярьдаггүй. Би юунаас эхэлж юу ярихаа мэдэхгүй байна. Хааяа ярилцъя гэхээр тэр дараа болъё гэдэг. Тэр надтай ийм л харьцаатай хэвээрээ байхыг хүсдэг. Гэхдээ би хүсэхгүй байна. Би түүний хувьд улам л үнэ цэнэгүй болсоор байх шиг байна. Түүнийг өөрийн болгохыг хүсч байна гэхдээ юу хийхээ мэдэхгүй байна…

17 Comments

  1. Далила says:

    ингээд асуучихвал буруугаар ойлгочих вий дээ, тэрийг асуучихвал эвгүй санагдах бол уу, ингээд хэлчихвэл салчих бол уу гэх мэт бодох хэрэггүй. бас уулзах болгондаа битгий унт. уулзаад хийх  өөр зүйлтэй бол. гадуур зугаалах, ууланд авирах, спорт зааланд очих гэх мэт.  наад хүн чинь чамайг хувь хүний чинь хувьд сонирхохгүй, зөвхөн бэлгийн хэрэгцээгээ хангаж байна.  харин үнэхээр хайртай хүн бол чамайг юунд дуртай, ямар зорилготой, багадаа ямар хүүхэд байсан, юу мөрөөддөг гээд л зөндөө юм яриад, сексгүй байсан ч уулзах хүсэлтэй л байх болно. цагаа битгий дэмий үр. аягүй бол энэ янзаараа жирэмсэн болчихно шүү. эр хүн чамд хэр их цаг зарцуулж байна, хэдэн найзтайгаа танилцуулсан бэ,  олсон орлогоосоо хэр зарцуулж байна вэ гэдгээр шинжиж бай. хэнтэй ч танилцуулахгүй, ямар цаг зориулахгүй, гялс нэг буудалд ороод хурдхан тавиад өнгөрч байгаа залуугаас шууд зугтаж бай.  одоо залгахаар нь завгүй байна, ажилтай байна, юм ирээд нуруугаар өвдөөд гармааргүй байна гэх мэтээр аль болох уулзахгүйг хичээ. хэрвээ чамд хайртай бол алдахаасаа айгаад арай өөр болно. хэрвээ өөдгүй залуу бол тэр чигээрээ зайлна. аль нь ч чамд ашигтай. харин алдахгүйн тулд араас нь гүйгээд байвал арай гэж гэрлэсэн ч, үр хүүхдийг нь төрүүлсэн ч халамжлахгүй, энэ намайг гуйж суусан гээд чамайг тоохгүй, тэгээд чи энэ сайтад нэг хүүхний бичсэн “одоо болтол хуруунд минь төмөр бөгж ч алга” гээд захиа бичээд сууж байх болно шүү

  2. och says:

    chi yagaad shuniin tsagaar bish udriin tsagaar yum tuluwluj bolohgui gej. eswel udsheer bj bolno shde. tegeed yagaad sexgui duusgaad honohgui harij bolohgui gej…

  3. Ааш муут says:

    Чиний цаг ve ирээгvй байна. Би ч гэсэн нvдэнд дулаахан, дажгvй бие хаатай охин гэгддэг байсан хэрнээ бvтэлтэй сайхан хайртай учирахгvй явж байгаад 30 нилээн дехеж байж ханьтайгаа танилцаж ганц 2 жилийн дараа гэр бvл болсон. Надад бурхан дэндvv cайн Хань заяах гэж хадгалж байсан юм билээ. Одоо бодоход “цаг нь болоогvй учирлын телее” гэдэг шиг хайрын хvлээж дэмий санааширч явж дээ гэж бодогддог. 
    Чамайг чин сэтгэлээсээ хайрлах сайхан залуу хаа нэгтээ явж л байгаа. Чамайг ашиглаад байгаа наад залуугаасаа явсан нь дээр юм биш vv. Хань болох хvн шал еер л байдаг юм даа. 

  4. uuriiguu uurchil says:

    ih hairtai bhaar tenegteed tugjigdchihdeg yumaa, zaza eej aaviig ni asuugaad yaahiin zaza teneg sanagdchih bh geed dotroo buman yum bodood l uugui undug shig bh ged l uuriiguu golood l aimaar teneg bdgiimoo. zugeer l uuriinhuuruu l bai. bi anhnihaa hairaas tegej salsan. hun yu gee ch ugui yaagaa ch ugui bhad salii malii geed l tenegtej guigeed l. jilin daraa gert irehed ni hool hiij uguud l aimaar sanasan bj aimaar hundii hural deer suuj bgaa hun shig suuj bgaad garahdaa unseye gehed ni barag hoshuugaaraa tulheed haalgaa haatsan. daraa ni bodohod muruuruu uuriinhuuruu bj bgaad l hairtaigaa suudag bj gej boddiin. olon yum bodohgui uuriinhuuruu l baihad er hun durlaad l bna doo

  5. uuriiguu uurchil says:

    ih hairtai bhaar tenegteed tugjigdchihdeg yumaa, zaza eej aaviig ni asuugaad yaahiin zaza teneg sanagdchih bh geed dotroo buman yum bodood l uugui undug shig bh ged l uuriiguu golood l aimaar teneg bdgiimoo. zugeer l uuriinhuuruu l bai. bi anhnihaa hairaas tegej salsan. hun yu gee ch ugui yaagaa ch ugui bhad salii malii geed l tenegtej guigeed l. jilin daraa gert irehed ni hool hiij uguud l aimaar sanasan bj aimaar hundii hural deer suuj bgaa hun shig suuj bgaad garahdaa unseye gehed ni barag hoshuugaaraa tulheed haalgaa haatsan. daraa ni bodohod muruuruu uuriinhuuruu bj bgaad l bairtaigaa suudag bj gej boddiin. olon yum bodohgui uuriinhuuruu l baihad er hun durlaad l bna doo

  6. Xoc xyn says:

    Hoolond orohod zoogchtei herhen haritsaj bna, delguurees huns tsugluulahad yaj bna geh met jijeg sajig zuil l er huniig shiidver gargahad nolooldog gej boddog. 

  7. Gerelmaa says:

    Gaduur hamt hool id, kino uz, 1 fitnesst yav, uur ulsad hamtdaa zugaalah ch yum uu. Yer ni tsagiig ali boloh hamt unguruuvul tsaad hinee iluu tanij medne. Amarhan jiremsen bolchiv doo minii duu!! Tsagiig hamt unguruuguud ireheer ugaasaa chinii hairiig medreed irnee

  8. Moogii says:

    Demiidee demii ! yagad ch yum demii demii demii demii demii . Xairladag hvntei hvn bololtoi

  9. лола says:

    Хайрлаж бодож явдаг хүнтэйгээ эргэж уулзсанд чинь баяртай байна.

  10. баагий says:

    Хэцүүдээ хэцүү. Сайн бясалга

  11. нар says:

    байдал нэгэнт ийм болсон хойно өөртөө татна гэдэг амар биш дээ. байнга хөөрхөн, цэвэр цэмцгэр бас ухаалаг бай. гол нь өөрийхөөрөө байх хэрэгтэй. тэгээд болохгүй бол орхихгүй юу даа. нэг хүнээс болж залуу насны аз жаргал адал явдлыг дайрч үзэхгүй өнгөрнө гэдэг харамсалтай. дотроо бодож явдаг хүн чинь дотно таниж мэдээд ирэхээр төсөөлснөөс чинь огт өөр хүн байж болно шүү дээ

  12. Batka says:

    teneg ohin

  13. kaka says:

    Chi anhnaasaa unegui l baisan bna sh de. Yun ch ih ym boddog teneg huuhen be. Erchuud jinhen hairtai huuhenteigee ingej haritsadgui ymdaa.

  14. mdghvi says:

    Vne tsenee  bod ldoo chamd hairt bol tegehgviee zvgeer l  sex hiihiin tuld chamt uulzaj bgaa yum bn ldaa bolohgbi bol bolio hu chamaig hairlah hvn zunduu bii hvneer hairluulj amidrah heregt bzdee neg hvnii zugaa dewsger bn gej yu bdag yum 

  15. It says:

    Chi une tsenee aldaj unegui ynhan boljee

  16. ZALUU says:

    Zugeer l uulzah bolgondoo untaal bval unegui l bolnoshdee. Anhnaasaa araasaa guilguuldeg bsan shigee bsan bol arai uur bh bsan. Odoo uuriig n toohgui dur esgeel uzehgui yu. Uulzii gehed n ajiltai, untay gehed n husehgui bna gdg ch yumuu. Tegvel ter tarhindaa neg tsochrol avah blgyidee.

  17. baby says:

    Naadah chin zugeerl chamaar zugaagaa gargachaadl yavaad bgaan bishuu tsaashdaa yahuu 2 uulaa geed tus tas yrilts minii huvid chi zugeerl ashigluulaad bgaam shig snagdlaa hairtai hun chin tsaanaa 1 ondoo bdg daa sainl bodooroi 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.