Амьдрал дээр хайр хэр чухал юм бэ?

029

Хүмүүсээс асуух асуулт байна аа. Би хэр их буруутай вэ гэдгээ л мэдмээр байна. Тэгэхээр асуултандаа хариу авахын тулд өөрийгөө, одоо ороод байгаа байдлаа товч таницуулах нь зөв болов уу. Одоо 26 настай, ажилтай, мэргэжилтэй, архи тамхи хэрэглэдэггүй, байртай, машинтай, бас хэний ч охиныг зовлон үзүүлэхгүйгээр аваад явах итгэлтэй тийм л нэгэн. Тэгээд дэндүү их хайрладаг нэг бүсгүйтэй. Тэр минь ч надад хайртай, миний төлөө урьдын амьдралдаа цэг тавиад, намайг гэсэн тийм л хүн. Даанч сүүлийн үед байдал нэг л буруугаар эргэчихлээ. 

Бид хоёрын хайрын түүх эхлээд, жаргалтай, зовлонтой 3 жил өнгөрчээ. Эхний 2 жил үнэхээр хэцүү байсаан. Хүний эхнэр болох гэж байсан хүнийг өөрийн болгоно гэдэг хэцүү юм билээ. Үнэхээр бие биедээ хайртай байсан тулдаа л бид хоёр салж чадалгүй бүгдийг даваад гарсан. Тэр үед надад “дөнгөж нэгээс салаад нөгөөрүү очиж чадахгүй, надад хугацаа өгөөч” гэсэн. Түүнээс хойш дахиад жил өнгөрчихөж. Энэ хугацаанд бас их л юм боллоо. Ан зангаа ч нэлээд авалцлаа. Одоо харин бид хоёр харилцаагаа тасалчихаад байна. Таарч тохирохгүй болохоор миний төлөө намайг орхиж байгаа юм гэнээ. Утгагүй юм. Тэгээд би өөрөөсөө бурууг хайгаад л сууж байна даа гэж. Миний буруу гэвэл: 

1. Магадгүй тэр минь 2 дахь амьдралаа эхлэх гэж тэгж их яараагүй байх. Харин би амьдрал эхлэх гэж яарсан. Хамт амьдаръя гэж их шавдуулсан. Энэ миний буруу юу? Хэдийнэ 3 жил өнгөрчихлөө шүү дээ. Ядаж л гэрийнхэнтэйгээ танилцуулмаар байдаг.

2. Нэгэнт минийх болсон юм чинь гэж сэтгэл амарсан уу, бас дээрээс нь ажлын ачаалал ч нэрмээс болсон уу, сүүлийн хэдэн сар түүнийгээ хангалттай анхаарч чадаагүй. Хэдийгээр утас, мессэж, мессэнжэрээр үргэлж холбоотой байсан ч уулзалгүй уддаг болсон. Амьд харилцаа, анхаарал халамжаар дутаасан нь бас миний буруу байх. Өдөр бүр таардаг хэдий ч уулзалгүй 2-3 долоо хононо гэдэг бүсгүйчүүдэд галзуурмаар зүйл байх тийм үү? 

3. Бие биенээ улам бүр мэддэг болох тусам бид хоёрт таарч тохирохгүй зүйл олон байгааг анзаарч эхэлсэн. Зан ааш, ар гэрийн дарамт, адаглаад л жил ус гээд л. Дан ганц хайр байгаад таарч тохирохгүй бол хол явдаггүй бололтой. 

4. Эсвэл би түүнийгээ хүндэлдэггүй, хайрладаггүй юм шиг сэтгэгдэл төрүүлчихэв үү?

Гол нь яагаад надаас салж байгааг нь ойлгохгүй байна аа. Надад хайртай гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ хайр тийм ч чухал биш болчихов уу? Магадгүй би явуулах хэрэгтэй юм болов уу? Эсвэл явуулж болохгүй юм болов уу? Ямартаа ч гуйж гувшиж ядаргаа болохыг хүсэхгүй байна. Урьд нь хайртай л байвал болно доо гэж боддог байлаа. Одоо тэгсэн эргэлздэг болчихлоо. 

23 Comments

  1. Миша says:

    Эхэндээ еерее жаал гуйж тvvж явсан юм шиг байгаан. Тэгээд амьхандаа бас дараа нь еерийнхее араас гуйлгуулж гvйлгэх санаатай зай бариад янзыг нь vзэх гээд байсан чинь негеедех нь гомдоод анхаарал халамж тавихгvй байна гээд салсан юмшиг байгаан. 2-3 долоо хоног сураггvй болдог хvн амьдарч суугаад евдеж зовбол бараа нь ч харагдахгvй юм байна гэж ямар ч хvн бодно. Чин vнэнчээр эхнээсээ дуусан дуустал хоергvй сэтгэлээр хандсан бол баргийн эмэгтэй итгэл сэтгэлээ егех л байсан байх. Чи дундуур нь еерее новширч байгаад хvний итгэлийг алдсан байна шд. Тэр хvнээсээ салаад чам дээр ирэхийг бодоход чамд тодорхой хэмжээнд сайн байсан байж таараа. Тэгэхэд чи еерее тvлхэж холдуулчихаад одоо олон долоон юм ярьж гонгиноод яахав. Одоо чамд 2 хон боломж vлдсэн. Энэ чигээр нь явуулаад vvрд алдах. Эсвэл араас нь очиж эр хvн шиг уучлалт гуйгаад эвлэрэх гэж vзэх. Гэхдээ бараг хэцvv л болчихсийм байна.

  2. Naraa says:

    Amidral hairaas eheldeg ch amidraad 5 jil bolohod hair martagdana ter ues hundlel itgeltsel ur huuhed deer togtdog bh huuchinsag uzel bj magadgui gehdee erchuud min ankhnsaa er hun geed ene nasnii hani min gej hundlehgui bgaa busguichuuded tsagaa bitgii garzdaarai

  3. OKS says:

    chi oro guimargvi bn gedg chin chi bas ter emegteide hairgvi yum bishv za yavbal yavna biz gesn bodoltoi bdg yum bishv teged verhej bga bol yaj 2-3 dolo honog uulzalgvi bdg bnaa iim yum bj bolhu ter hvnd chinii hair halamj medregdegvi tsashda tsug bh itgelgvi bolod l sali gesn bh ugasa emegtei hvn hair halamj dutagdahar l setgel ni tsasha yavdg bh gej boddog

  4. Oh my says:

    Ali ali ni hicheeh ucirtai baimaar, ternees bish er huud shuugiinuudad zaaval SETGEGDEL TURUULJ baih albagui. Huuramch setgegdeld huurtagsad ch huurhii lol

  5. sgaha says:

    buren duuren ene hun l yum bna geh setgegdel toruuleegui l bna. Hunii shiidveriig hundleed oor hun haigaach

  6. Миша says:

    Чи еерее их гомдоодог байсийн бишvv. Аягvй бол 2-3 долоо хоног еер хvvхэнтэй зугаацаад явж байсандап. Энэ хаачдаг юм гэж бодоод.Тэгээд тэрэндээ хаягдсан уу эргээд негее бvcгvйгээ хайгаад иртэл аль хэдийн сэтгэлд нь юм хийцэн л байхгvй юу даа. Чи хайрлаж хvндлэхгvй сэтгэгдэл терvvлэхээр юм хийсэн л байна даа. Олигтой хайрлаж халамжилж чадахгvй ингэх байсан бол яах гэж суух гэж байсан 2 хvний дундуур орсон юм. Хvн чанаргvй муу л залуу байнадаа. Уучлалт гуйхгvй, араас нь  хеецелдехгvй гэснээс чинь харахад еерее гомдоочихоод бас шаралхаад байгаа ч юм шиг. Эргэж уулзахгvй байсан ч хамаагvй уучлалт гуй. Уучлалт гуйгаад хvний доор орчих юмшиг санагддаг юм шиг байгаан хvмvvc. Тийм бишээ. Хvнийг сэтгэлийг шархлуулсныхаа телее уучлалт гуйх нь хvний ёс. Дараа тэгэх минь яав даа гэж чи насан туршдаа харамсах ялаас еерийгее челеелех болно

  7. GegeenCom says:

    Aihtar temuulq l bn da. 24 cag bolohod l davhiad ochmoor boldguimu

  8. erka says:

    nogoo zaluutaigaa suuh gej baina naad huuhnee hay hay 2 eriin ovor damjsan buzar em baina

  9. togii says:

    huuh barag l sar uulzdagui gheer hair lav bishee. minii medheer uulzalgui 2 honohod l galzuurchih gd ajlaa zohitsuulaad l heseg ch bolov uulzdag bsan. 

  10. Moogii says:

    avah bolomjtoi

  11. хотын залуу says:

    26 тай залуу яаж байр авсанаа хэлээч. энэ аугаа хүн бололтой.эсвэл сайхан шаадаг гаруу

  12. baingiin unshigch says:

    Hoer dohi amidral chi bol ter zow l shiidej hairtai hvnee zowoomoorgvi bna gdg ni vnen shv..hvn chanarsaitai l bvsgvi bna ooriin bolgood awbal zvgeer yum gehdee bas ooriihoo vne tseniig aldahgvi bh heregtei

  13. :) says:

    1 1ihe zan aashig medeltsed salj bvail boloshde susan hoino ur huhde onchrulehgui.  yvulsan n  deer. bi iim ymtai tim ymtai gesen jini talagdsangui. ter huuhen zovoh tsagt orhoid yvchihgui hun chanartai huntei susan n der gj shidej

  14. бүсгүй says:

    амьдралд хамгийн чухал зүйл бол хайр, гэхдээ тэр бүсгүйн чинь хувьд чи тэрний хайр биш байсан ч байж болох, суух гэж байхад нь салгах бол огтхон ч буруу зүйл биш. 

  15. zochin says:

    emegtei huniig 2-3 doloo honog gantsaarduuldag bol chamaas salalgui yahav deeeee

  16. Apple watch says:

    Za hugshuun ene minii l bodol shvv. 4. Эсвэл би түүнийгээ хүндэлдэггүй, хайрладаггүй юм шиг сэтгэгдэл төрүүлчихэв үү? Ene vgee ehleed har daraa ni zahianiihaa ehleliig har!!! Одоо 26 настай, ажилтай, мэргэжилтэй, архи тамхи хэрэглэдэггүй, байртай, машинтай, бас хэний ч охиныг зовлон үзүүлэхгүйгээр аваад явах итгэлтэй тийм л нэгэн. Chi bol zvgeer l bi bi bi bas dahin bi gsn ongiroo negen tegeed l chmaig tanij. Suusan hoinoo chi munch ih zowoono doo chmaig yu. Ch vgvi guilgachintai bhad bi awch suusan nadad bair mashin bn ntr!!! 

  17. lolo says:

    ter chamd hairtai gj bodohgvi bn

  18. Ax says:

    Taarch tohirohgui gedeg ni uurt chin medregdeed bval uuriiguu tataj avah ni deerdee, hair gedeg chin bie beniihee gadna ungund tatagddag uzegdel shig. Harin amidral gedeg chin bie biedee itgeh itgeh itgel & hundlel deer togtdog zuil. Bas bbie benee geh ter stegel heregtei. 

    Taarch tohirohgui zuil olon baival hetsuu l gesen ug, uuruu zigataad bval huchleh depmii, taarah tohirohguigeesee bolod hojim salj sarnij setgeliin sharh avch, huuhed unchruulj baisnaas ertnees salah ni deer. 

  19. lalar says:

    Zail shogiin ym asuudag batsaan be

  20. Яргуй says:

    Хайртай гэдгээ vpгэлж мэдрvvлж байгаарай. Ажил дээрээ оройтсон veд нь гэрт нь хvpгэж Егех гэх мэтээр. Хайрыг цэцэгтэй зvйрлvvлдэг ш дээ. Анхаарч, услаж байхгvй бол амархан хагдардаг шиг. 

  21. Boloroo says:

    Haha salgatsan bhad odoo ene haichdiin gd chi toohgui bsin bishuu guilgah gehdee l chamd hairtai chinii toloo bye gjiihgui yu guimaar bval gui guimaargui bval yavuuldaa 

  22. dd says:

    anhnaasaa suuh gej bsn humuusiig salgachihsan chini buruu st.Yagaad gevel ter busgui ter huneesee iluu ihiig chamaas husej harsan bhldaa.Tegeed setgeld ni hureegui bolohoor yavj bgaa biz.Evteihen sain asuugaad yag uyn deer buruu zuil hiiv gedgee heluulehgui uy.

  23. dantes says:

    угаасаа л тогтворгүй сэтгэлтэй бүсгүй бололтой.нэг ингээд эxэлцэн,сурсан xүн xүнээс амарxан уйддаг юм шиг байгаан.чамаас уйдаад бас нэг залууд дөнгөж нэгээс салаад нөгөөрүү очиж чадахгүй, надад хугацаа өгөөч” гэцэн явж байгаа биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.