Крейзи Иван

389624

Орос рулет, орос эргүүлэг нэртэй нэг тоглоом байх. Револьвер нэртэй гар бууны эргэлддэг дайз зургаан сум багтаах чадвартай. Эднээс ганц зайнд нь сум хийж эргүүлж байгаад гохоо дардаг. Ганц суман дээр цохигч таарч буудвал хохь нь, таараагүй бол аз.

Ийм үхэл амьдралыг заагалсан энэ өвөрмөц тоглоом Япон Оросын 1905 оны дайны үеэр газар авсан гэдэг. Нуувчинд олон хоногоор сум хэрэгсэлгүй, орхигдож суусаар залхсан офицерүүд өөрийн гар буугаар өндөр мөрий тавьж энэ тоглоомыг тоглодог болсон гэдэг.

Үүнээс хойш Оросуудыг Крэйзи Иван гэж дэлхий даяар нэрлэдэг болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Орчин үед мэдээж сум хийгээд дамар эргүүлж байгаад гох дарж болохгүй. Иймд Оросын Перьм хотын бизнесмен сумны оронд цахилгаан бороохойнд байдаг зарчмыг ашиглажээ. Гох дарсны дараа цахилгаанд цохиулсанд ч тогтож үлдэж чадсан нь ялна.

Солиотой эсвэл Галзуу Иван гэхээс өөр яалтай.

1 Comment

  1. нээрээ says:

    Оросуудаас янз бүрийн муу муухай юм гарна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.