Манай нөхрийн нутаг эцгийн ёс давамгайлсан газар юм шиг байгаам…

tn

За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Надад нэг том асуудал байна. Та бүхэн минь зөвлөөрэй. Би нөхөртэйгөө суугаад 3 жил болж байна. 2011 онд хүүтэй болсон. Бид маш их хэрүүлтэй байдаг өөрөөр хэлбэл явган хэрүүл. Манай хүн мэргэжилгүй хүн. Гэхдээ амьдралын төлөө зүтгэдэг хүн гэж би дүгнэдэг. Манай хүн оносон ажилгүй болохоор 3-11 сар хүртэл тээвэрт явна. Бид 3-т гэр бүлийн уур амьсгал эхнээсээ бүрдээгүй ч юм шиг 3 жил яг тэр хугацаандаа явна. Шинэ жил хүүхдийн баяр март гээд бүх баяр ёслолоор би яг нөхөргүй хүүхэдтэй хүүхэн шиг байдаг. Амьдралын бүх үүрэг хариуцлагыг би өөрөө л үүрнэ. Хүүхэд өвдөхөд би ганцаараа бүх зүйлд ганцаараа наймаа тээвэр гэж явсан хэрнээ мөнгө нь ерөөсөө харагдахгүй тэгээд миний хэдэн төгрөгтэй тооцоо хийнэ.

За тэгээл 10-3 сар хүртэл хэрүүлтэй байна. Гэртэй ирээд эхний 3 хоног яг айлын ноён нуруу шиг байна. 4 хоногоос нь гадуур машин унаж давхина биллиард тоглоно хүүхдээ цэцэрлэгээсээ авахгүй өвлийн хүйтэн цагт гэр орондоо гал түлэхгүй гээд хэрүүл гарна. Манай хүнийг байхгүй болохоор ээж минь эр нөхөр шиг байна. Ээж л байхгүй бол бид 2 яг хамраараа газар мөргөнө. Ээж намайг өмөөрч ганц нэг үг хэлнэ тэрэнд манай хүн өш санана. Ээж нөхөр 2 яг хонь чонь шиг өштөнүүд болсон.

Эхлээд хүүхэд бага байхад ээжээрээ хүүхдээ харуулдаг байсан манайд байна сүүлдээ нөхрийгөө дургүй байгаад байхаар нь ээжийгээ тусад нь гаргасан. Бид жижиг асуудал архи тоглоом хэрэлдсээр би хэд гуйж хэд очсоор ирж л байдаг явж л байдаг гэсэн хандлага суусан манай нөхөрт. Бидний хэрүүл 1 хоноод эвлэрдэг байсан бол одоо би сар болсон ч гэртэй харихаас дургүй хүрдэг боллоо. Хүүгээ бодоод амьдаръя гэж бодохоор тэр хүний байдал нэг таалагдахаа байлаа салий гэж бодохоор хүүгээ бодох юм би яах ёстой вэ?

Өрөвдөөд нөхөр минь болох байх засрах байх гэж 3 жил ханилж үзлээ. Юу ч өөрчлөгдсөн юм байхгүй. Одоо би та 2-той хайртай хамт амьдаръя би энэ зун мөнгөний төлөө яваад намраас сураад тэгээд тусдаа төв газар амьдаръя гэж хэлсэн гэхдээ тэр нь 3-5 хоногийн хүчинтэй байх болуу их найдлагагүй худлаа ярьдаг хүн. Манай нөхрийн нутаг бодоод байхад эцгийн ёс давамгайлсан газар юм шиг байгаан яг хаан шиг суугаад л эхнэр хүн бүх зүйлийг хийгээд үйлчлээд бөхөлзөөд байх ёстой юм шиг байгаа юм. Би бол түүнээс эсрэгээрээ өөр орчинд өссөн манай аав ах бүгд эмэгтэй хүнийг дээдэлдэг хүндэлдэг хүмүүс байдаг. Манай хүнээс бол хийсэн ч нэр байхгүй тийм муухай зан гараад байна яах ястой юм болоо?

26 Comments

  1. Busgui says:

    Yer ni bol geriin humuujil,jisheelbel aaw ni, owoo ni ger buldee yalanguya hanils as n humuustee herhen handaj bsnaas ih nolooldog bolwuu gj boddog. Bi selengiinh ldee. Uws.gowiin ailmguudaar amidardag jinhene malchin huuhnuud uneheer tewcheertei,harin nohruud ni yosto halamjgui sanagdsan. Nadtai olon hun sanal niileh bhaa.

  2. Zaluu says:

    Uvs baruun aimgiihan uul ni tiim muu humuus ch bisheldee tehdee deeree olon ah egchtei yalanguya eregtei huuhdiig het davraagaad urduur ni orj yum bolgoniig ni hiigeed erhluuleed er hun gej baastai burhan baidiin gesen oilgoltiig ter erhiin tenegtee suulgachihaad baidag yum.  Bas ger bul gedeg ehner huuhed 1 rt bh yostoi gedgiig suulgaj ogoogui 1 rt torson ger aav eej ah duu 2 rt ehner huuhed gej humuujuuldeg shig baigaan. Tiim er hun yaj sain aav sain nohor baij chadahvedee. 

  3. Зараа says:

    Битгий хуц, сайт админ болчоод юу бичих үгүйг заа

  4. Zaraad says:

    Chi naad hicheelee uur gazar ochij unsh garig anduursan yum chin 

  5. Зараа says:

    Чиний наад ярьдаг юм чинь эцгийн эрхэт ёс биш байнаа. Эцгийн эрхэт ёс жинхэнэ утгаараа хэрэгждэг газар бол, зүүн ази. Эрчүүд нь өдөржин газар ухна. Мод чулууг зайлуулж, хөрсөө сийрэгжүүлнэ. Ойролцоох гол нуураас суваг, шуудуу татна. Багаж хэрэгсэл гэж шалихгуй, жоотуу, хүрзээр л хийнэ шүү дээ. Заримдаа хэдэн километр  газар шуудуу ухна. Ядаж тэдний амьдардаг газар бороо ихтэй. Монголд жилд 200-250 мм тунадас ордог бол тэдний нутгаар 1200-2500 мм тунадас орно. Үерээр тарьсан хэдэн юмаа урсгачихгуйн тулд тойруулаад далан босгоно. Багадаа 2 метр өндөр шороог, хэдэн километр газар овоолно. Ингэхдээ хаагуур нь шуудуугаа оруулах вэ гэдгээ газрын хэвгий, ойр орчмын хөрсний ус шингээлт мэтээр олон юм тооцоолох хэрэг гарна. Хэрэгтэй гэвэл шуудуугаар дамжиж орж ирэх усны урсгалыг өөр тийш нь чиглүүлэх запас шуудуу ухна. Нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл,  инженерчлэлийн түвшний ажил. Тэгж байж шавхайрсан будааны талбайгаа бэлэн болгоно. Эмэгтэйчүүд тэр үед нь будаагаа үрслүүлэх гэж жоохон оролцоно . Бусдаар бол эмэгтэй хүн хийе гээд барахгуй, зүтгээд байвал дороо яс нь сийрэгжээд, сав нь гадагшаа эргээд будаа болох ажил.  Будаагаа үрслүүлчихээд бордох, хэрэгтэй бол шинээр хаа холоос шороо зөөж асгах, гахай, баавгай, буга, шувуунаас хамгаалах гээд дахиад л ажил. Дахиад л эрчүүд хийнэ. Ийм болхоор хятад, япон, хуучны солонгост – эр гэдэг ханзыг 男 ингэж дүрсэлдэг юм. Энэ ханз өөрөө 2 ханзаас тогтдог. Дээд  田 нь тариа, ногооны талбай гэсэн үг. Доод талд байгаа 力 нь хүч чадал гэсэн үг. Өөрөөр хэлбэл эр хүйстэн гэдэг бол тариан талбайд хүчтэй гэсэн санаатай. Монголчуудын нүүдлийн мал аж ахуй, европчуудын буудай, арвайн тариалан амар ажил биш. Гэхдээ зүүн азийнхны хийж байсантай харьцуулхад хөнгөн ажил. Монголын хөдөөд одоо ч хуучин цагт ч нөхөргүй ганц бие эмэгтэй саалийн ганц үнээгээ имрээд, хэд гурван хонь ямаагаа маллаад амьдарж чадна. Харин зүүн азид бол хот суурин бараадаж биеэ үнэлдэггүй юм бол турж үхэхтэй адил. Тийм болхоор хүссэн хүсээгүй хоолыг нь олж ирдэг нөхрөөсөө хараат байдаг байсан юм.  Эрчүүдийгээ аялдан дагалдаж, хий гэснийг нь хийж, зарц боол нь байхгуй бол зодуулна. Зодуулаад зөрвөл хөөгдөнө. Хөөгдсөн бол турж үхнэ, өөр сонголтгүй. Хэдэн мянган жил ингэж амьдарсан нийгэмд, эрчүүд нь хамтарч багаар ажиллах чадвар, эмэгтэйчүүд нь эрийн боол байх ёстой гэсэн сэтгэлгээ ухамсарт нь суухаас өөр яахавдээ. Эцгийн эрхт ёсыг будааны хүүхдүүд хөдөлмөрөөрөө олсон болхоос зүгээр таахайж байгаад олсон гэвэл худлаа.

    Би хувьдаа энэ хүмүүст атаархдаг. Будаа усанд ургадаг болхоор тарих нь европчуудын тариалангаас хамаагүй хэцүү ажил. Ганц эр хүн барахгуй. Тосгоноороо ярилцаж, зөвлөлдөж, зохион байгуулалттай баг болж байж бүтээнэ. Энэнийхээ хүчинд энэ хүмүүс хөдөлмөрч болсон. Бас багаар ажиллаж сурсан. Өнөөдөр энэ 2-ынхоо буянаар өнөөдөр сайхан амьдарч байна. Тэрнээс япон, хятад, солонгос гуравт ямар европынхон шиг шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, энд тэнд эзэлсэн орнууд, тэндээ одоо хүртэл бий болгосон холбоо сүлбээ байсан биш. Хэдэн зууны хоцрогдолыг дан ганц хөдөлмөрөөрөө багасгаж чадсан.

  6. zailaa chi says:

    etsgiin erht yosoo ch medehgui bj. chamd mongol uls gerlevel taalagdahgui bol salah erhiig chini ogloo. yu nbolohgui bgaa. ooroo salahgui bj etsgiin erht gene shuu. etsgiin erht gej shal oor yum bdag yum. etsgiin erht bsan ch saihan amidral bj boloh taltai tegeheer naadah chini etsgiin erht yos bish. chi zugeer l oodgui hun ooroo olj hanilchihaad teriigee davraaj davraachihaad daraa n olon yum yarichihaad bas boloogui huuhed ch gejh shig. bolij uz. ooriinhoo bichseniig butsaagaad hed dahin unshaach oilgohgui bgaa bol.

  7. yoga says:

    Ooriinhoo archaagui, amidralaa avaad yavchihna gsn zoriggui huuhnuud l baliar nohoroosoo salj cjadahku. Tgd terniigee neeh HUUHEDEE BODOOD gj tailbarlahiin. Iim haraal idsen orchin, ger buld osson huuhed zov humuujiltei bolohu. Neg bol estegee duuriasan huchirhiilegch, nugu bol eej shigee unhiagui busdad deerelhuulsen hun bolno

  8. oodson says:

    Manai nohor tsereg hun . bi tseregiin baaz deer amidradag yum oir ortsnii ehenh emegteichuud nohoruud ni iraq -ruu 3-6 saraar yavuchihsan zarim ni jildaa 2 udaa yavna. chinii baidal ter huuhnuudiinhees yalgaa alga. Gants yalgaa ni ta hoyor yarilstan holboo tasarchihsan baina.
    hariltsan hend yu heregtei baigaa yariltsah heregtei. Heruul esvel gomdloh bish hariltsan oilgoltsoh. neelttei yarih.
    hun youronhiidoo sariin dotor orchindoo dasdag sariin daraaa gertee ircheed nohor chini bas l gadnii hun shig aashlaad baival hamtdaa ger buliin setgel zuich deer och. Nohor chini uurgee uhamsaralh tsag ni bolson. salalt bol hamgiin etsesiin shugam baih yostoi. Ter shugamiig tathaas omno hiij boloh buhii l zuiliig hiij uz.
    – Marriage conceal
    – Read books
    – Talk to him
    –   Change his work
    – move to different please 

  9. Дахиад л “Хүүхдээ бодох юм” гэдэг захианы нэг…

  10. Зочин says:

    Сал аа үнэхээр наадах чинь ямар ч амьдрал биш ээ. Би ч гэсэн 10 жил болж байхад яаж салах вэ? гэж бодоод л байж байна. Манай хүн танай хүнтэй тун адилхан. Архи ууж, биллиард тоглохгүй, хүүхэн эргүүлэхгүй гэхдээ яг нь хаан шиг эсвэл гаргүй, хөлгүй хүн шиг бусдыг зараастай. Тэгээд болоогүй олон юм хуцна. Нуруугаа өвдтөл юм янзлаад гэр орноо цэвэрлээд, хоол хийгээд, хүүхдийн хичээл, гэрийн даалгавар хийлгээд байж байхад арчаагүй, унхаагүй гээд л хэлэх хэлэхгүй үгээр хэлээд л эхлэнэ. Сүүлдээ бүр гар хүрдэг болж байгаа. Салах гэхээр үнэхээр хүүхэд хэцүүдэх гээд байна. Хүүхэд ухаан суугаад ирэхээр салж ч болохгүй байж ч болохгүй тийм л амьдралаар амьдарсан болж хорвоогийн хоног өдрийг арай ядан өнгөрөөж байна. Миний энэ гунигт амьдрал намайг эсвэл түүнийг үхэхээр л төгсгөл болох байх. Бүсгүй минь хурдан сал, хэзээ ч чи цаадахаа өөрчлөнө гэж байхгүй. Удахгүй зүрх чинь, толгой чинь өвддөг болно. Тэгэж байгаад зүрхний гажиг үүсдэг юм. Ходоод бол ер нь л байнга өвдөх гээд байдаг. Учир нь санаа зовоод сэтгэл тайван биш болохоор тэгдэг юм. Цаашилбал ходоодны хорт хавдар ч үүсч мэднэ. Зүгээр л сал. Хэрэггүй юу ч битгий хүлээ. Ганц хүүхдийг яаж л бол яаж өсгөнө ш дээ. Зовлонт замыг битгий сонго. Хэрвээ би одоогоос ядаж 5 насаар залуу байсан бол хүү минь юмны нарийн учрыг ойлгох болоогүй байсан бол гэж бодоод л сууж байна.

  11. нээрээ яах вэ says:

    Ээ ойлгомжтой л байнашдээ. Цаана нь бас чам шиг тэнэг хүүхэн байгаа юм байна. Тэнэг гэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ л амьдралдаа жаахан бодитой, хянамгай, ухамсартай хандаж сураачээ бүсгүйчүүдээ. Тэгээд албатай юм шиг дараа ингэж амьдраад байхдаа яахавдээ.

  12. Tuga says:

    Naadhaasaa salaa 1 huuedtei deeree baruun aimgiin balai yumnyyd enkher gedegig zugeer l bool gj uzdegin hair gedgig heZee amsahgui dee hunii Eej Aav Hund unenig l heldeg yum duu

  13. ERDEMTEN says:

    Alivaad 2 tal buruutai bdag, herev bichsen chin unen bol zam zamaa huuh ni deer yum bn. 

    Mongol uls, delhii ter chigeeree etsgiin erht yos shuu dee, mongoliin zuvhun neg aimag ni etsgiin erhtei gej bodoj bgaa bol chi yum unshdaggui, boddogui, mergejilgui hun bh

  14. narta says:

    salaach iim amidral gj bgaad yadiin. ter har umtai umgui chi huugee avaad yavax um chn nervni garz. 2n hoorond 1 hun durstei um bgaad bhaar tegchih bolob u ingechih bolob u gd naidtal ter ni bodsonoor bhgui bolohoor ih gomdood itgel aldaad tubugtei bg. uunees ulbaalaad medrel bolon hodood elegni ubchtei b.o. ugiin butexgui l gar bna shde. baaxan yavchaad uy ch bhgui tegcheed hunii um iluu haragdaj tootsoo boddog..shalchignasan iim umnuud hamraara gazraa hatgaad yavaxad vanlii. ur huuhde bodohgui iim etseg bgaad yadiin. 

  15. Маанаг эр says:

    Нөхөр чинь жинхэнэ тэнэг гар байна уу гүй юу?

  16. ooo says:

    jinhen huduunii mongol erchuud harinch ajilsag ehneree hundeldeg ger ornii ajil zasaj selbeh mungu tugrug olj ger bulee tejeedeg huuheddee zaaj surgadag.  zawaan zalhuu deerelhuu uuriinhuu bieiin amriig harsan duraaraa teneg zawaan nuhruu huuj yawuul. gaduur teneed yawj bwal taarsan mangar bna. 

  17. etseg says:

    Naadhiig chin etsgiin erht yos gej nerlehgui ee. Naadhiig archaagui amidralgui teneg er nuhur l gene dee.

  18. Zaluu says:

    Uvsiin hazgai heltenguudtei yah gej suudiin

  19. Emegtei hun tegj bgaad l nuhuruu 1 mur alddag yum chamaas bukh zyil shaltgaalna. hunii ygend orj bhaar uuruu uhaan garga, chi salaad shal dorduulna za

  20. kaya says:

    Нѳхѳр чинь аль нутгийн хүн бэ.

  21. GegeenCom says:

    Ugaasaa l ihenh mgl erchuud tiim l bdg gj boddiishd

  22. Anonymous says:

    anhaanasa hunee sain tanij bj gerlehgui de, boogtluulad suuchihaaguim bgazde?
    odo teged huhed garsan, gerlelte batlulsan, nuhur asuudal gargadag ch gesen buur ch aimar zodoj tsohiod, arhi dars uugad yavdag bish.. yaamaar ch yumde, yostoi l emegtei hunii hatan uhaan l medeh bhda

  23. zaluu says:

    2 ehnertei yum shig sanagdjla. Teevert yavj bga nertei 1 gazar bas geriin bogd bolod suuj bdg biz

  24. Yer ni yahaara?! says:

    Amidral bish, ger buliin amidral bish bna.

  25. bars says:

    chamd yag niitseh gej bhgui l de. yahav her hemjee gej bii terneesee hetreed bval helj yariad butehgui bol 2 tiish l bolno doo.

  26. hervvlch emee says:

    Take it or leave it, your choice!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.