Нэг айл нэг хүүхэд хөтөлбөрийн үр дагавар

00

Манай урд хөрш 1979 оноос эхлэн хүн амынхаа тоог хязгаарлах “Нэг айл нэг хүүхэд” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхгүй бол 2000 он гэхэд хүн амынх нь тоо талийгаад тэжээж, тогтоож дийлэхгүй, зогсоо зайгүй иргэний дайн мөргөлдөөн, үймээн гарч эрсдэл их болсон юм байх.

Ингээд хөтөлбөрийг хэрэгжүүлж 2000 он гэхэд хүн амынхаа тоог 1,2 тэрбум дээр тогтоохоор болсон. Хэрэгжилтийн явцад зорилгодоо үндсэндээ хүрсэн гэж болно. Учир нь 1,2 тэрбум гэсэн зорилгыг ердөө 42,5 саяар л хэтрүүлсэн.

Үүний хүчинд айл өрхүүд олон хүүхэд тэжээх гэж сөхрөөд байлгүй хуримтлал бий болгох гэх мэт олон давуу тал үүссэн. Гэхдээ нөгөө талаас хүйсийн тэнцвэр алдагдсан, хүн амын дунд залуусын эзлэх хувь тууштай буурсан гээд олон сөрөг үр дагавар гарчээ. Юм болгон хоёр талтай байдаг тул аргагүй.

Дээр нь айлын ганц хүүхэд нь жинхэнэ эрхийн тэнэг гээч болж өссөн таагүй үзэгдэл гарсан байна. Ямар анхаарлын төвд, юу хүссэнээ заавал авахуулдаг хувиа хичээсэн, өөрөөсөө бусдыг үл тоосон олон сая хүн гэнэт гарч ирсэн хэрэг. Ийм хүүхдүүд том болоод ирэхээрээ нас дээр гарсан эцэг эхээ хаяж явах, гудамжинд хөөж гаргах, асрах газар хүчээр өгөх зэрэг таагүй авир гаргадаг болсон тухай яриа тасрахгүй байгаа.

Одоо энэ бодлогыг өөрчлөөд хүсвэл нэг өрх хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Гэвч хөрөнгө мөнгөндөө баригдаад хоёр дахь хүүхэдтэй болохыг хүссэн гэр бүлийн тоо тооцож байснаас хавьгүй цөөн байгааг хүн ам зүйчид анхааруулсаар байна.

7 Comments

  1. Зорра says:

    Энэ бидэнд ямар хамаатай юм админ аа. Хаяа өөрөө сэдвээсээ хазайчих гээд байх юм аа

  2. mn says:

    Энэ бол манайд хамаатай л асуудал. Илүүдээд байгаа тэр олон сая хүний давалгаа манайх руу түрээд ороод ирэх эхлэл нь аль хэдийн тавигдчихаад байна. Цөөхөн монголчууд бидний орон байр идэх хоол, тайван амгалан оршин тогтнох нөхцлийг үгүй хийх аюул нүүрлэчихээд байхад бид тайван сууж болно гэж үү. Ойрын жишээ гэхэд Өвөр Монголчууд ямархуу байдалтай байна гэдгийг харахад хангалттай

  3. jiriin l hvn says:

    Hyatad ulsiin toriin bodligo maniust ymar hamaa bnaa harin minii tanii hvvhdiin ureedvig ymar niigem hvleej bn gdg talaar yriltsaj duu hooloigoo negtgej tordoo hvrgehiig zorih hrgt shdee….bid nar chin odoo oorsdiinhoo ulsiin bodlogod ch noloolj chadahgvi bgaa hvmvvs hyadiin toriin bodlogod sanaa zowood yu gehwe 

  4. GegeenCom says:

    Ihtuudiig yaj zohicuuldag bsn bol

  5. dsdg says:

    havi oiriinh n uls gantshan oorsdoo bodlogoor uhaanaar ulamjlalaar l hamgaalna. yer n deehen uyeiinhen shig ur huuhdedee bagaas n helj bh n zuitei. suuliin ueiin etseg ehchuud amidraldaa tuurteed yu ch helehgui yavah bas buruu. hun yaduu bj bolno. gevchj bi geriinhee humuustei yaj haritsaj yaj nolooloh ve gedgee ger buliin buh gishuud n medej bh yostoi. daa yalanguya etseg ehchuud n.

  6. dsdg says:

    hyazgaarlah n zov. 1 bish 2-oog l zovshoorohod too n deed tal n 2 dahin osno. ih too 2 dahion osoh aimaar. ternii hajuud 24 saya yu ch bish

  7. a woman says:

    Асуудал нь гэвэл нэг л хүүхэд гаргахыг зөвшөөрдөг байсны улмаас голомт залгах хүүгээ үлдээнэ  гээд охин үр олдвол эхийн хэвлийд устгадаг болсноос болж эрчүүдийн маш их илүүдэл үүссэн. Аль хэдэн жилийн өмнө л 24 сая эрчүүдийн илүүдэлтэй эхнэр олдохгүй аймаар царай муутай хүүхэн ч од болж байна гэсэн. Энэ нь тэгээд манай үндэсний аюулгүй байдалд ч хамаатай асуудал гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.