Эхнэрүүдийн гаргадаг нийтлэг 7 алдааны талаар та бүхэнтэйгээ хуваалцмаар байна

1904168_790070457731991_2555223800513660302_n

1. Эр нөхрөө амьдралынхаа чухал гэсэн жагсаалтуудын 2 эсвэл 3 дугаарт битгий оруулж байгаарай. Хэрэв та эр нөхрөө эн тэргүүнд тавьж чадахгүй байгаа бол таны гэр бүлд анзаарагдамгүй асуудал гарч эхэлдэг. Эр нөхөртөө гомдол, бухимдал биш харин цаг үргэлж хамгийн сайнаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай!

2. Эр нөхрөө найз бүсгүйчүүд шигээ битгий байлгаарай. Учир нь нөхөр чинь тэднээс тэс өөрөөр сэтгэж, тэс өөрөөр ойлгож бас тэс өөр харилцан яриатай байдаг. Тийм учраас түүнийг найз бүсгүйчүүд шигээ байлгахыг хүсч, тэднээс хүсдэг зүйлсээ түүнээсээ битгий шаард, тэгээд ч нөхөр чинь тэдний адил байж чадахгүй. Тэр бол эр хүн!

3. Эр нөхрөө үл хүндэтгэсэн байдал битгий гаргаарай. Бусдад эр нөхрийнхөө талаар ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь ярих хэрэггүй. Хэлмээр, яримаар асуудал байгаа бол өөрт нь ухаалгаар гаргаж хэлж бай. Сөрөг яриа эсвэл сэтгэл хөдлөлөөсөө болоод ярьж байгаа үйлдэл чинь түүнийг үл хүндэтгэсэн байдал болдог. Бусадтай нийлж, түүнийгээ битгий шүүмжлээрэй. Учир нь тэр ганцхан чинийх юм!

4. Ямар нэг тохиролцооноос болж нөхөртэйөө сексийн харилцаанд битгий ороорой. Танай гэр бүл дэх сексийн харилцаа нь ямар нэг тоглоом, наргиан биш юм шүү. Энэ нь ямар нэг зүйлийг авахыг хүссэндээ эсвэл зөвшөөрүүлэхийн тулд хийгддэг харилцаа биш. Харин уг харилцаа нь гэр бүлийн чинь хамгийн нандин харилцаа гэдгийг үргэлж санаарай!

5. Эр нөхөртөө хийх ажлыг нь битгий зааж бай. Заахын оронд эелдгээр санал болгох нь чухал. Мөн санал болгосныхоо дараа хийх ажлыг нь дууссан үгүйг нь тандаж, шалгах биш харин урамшуулж, магтах нь түүнийг хийх зүйлсээ сэтгэл хангалуун хийхэд нь тус дэм болдог. Хэрэв та яг л хуяг эсвэл цагдаа аятай араас нь шалгаад байвал түүнд дарамттай бас урамгүй байдаг юм. Урмын үг хайрлаж байхаа битгий мартаарай!

6. Эхнэр нөхөр 2-ын дунд бие биенээ ямар ч болзолгүйгээр хайрлах хайр оршдог. Энэ нь таны гаргаж буй ааш авир, түүний гаргаж буй хэнэггүй байдлыг засч залруулна гэсэн үг биш ээ. Харин засч залруулах зүйлийг өөрөөсөө эхлэх нь чухал. Тэр таны эр нөхөр учраас хайр, хүндэтгэлээ түүнд үзүүлж байх хэрэгтэй!

7. Эр нөхрөөсөө үлгэрт гардаг хан хүүгийн хийж чадах зүйлсийг битгий хүсээрэй. Бүсгүйчүүд бид заримдаа хэтэрхий их зүйлийг бодож, ямар нэг зүйлийг хийж чадахгүй байгаадаа аль эсвэл ямар нэг зүйлийг авч чадахгүй байгаадаа сэтгэл гутарч, тэр бодолдоо хөтлөгдөн бурууг нөхрөөсөө хайж эхэлдэг. Харин үүнийхээ оронд эр нөхрийнхөө чиний төлөө хийж чадсан зүйлүүд дээр анхаарлаа хандуулж, хийж чадсан бүхнийх нь төлөө түүнийг урамшуулж байгаарай!

Дээрх 7 зүйлсээс гадна эхнэрүүд бид өөр юун дээр анхаарч, ямар хандлагаа өөрчлөх хэрэгтэй бол. Та энэ талаар юу гэж бодож байна?

Эрхэм (“Гэр Бүл Нэн Тэргүүнд” байгууллагын захирал Mark Merrill-ийн нийтлэлээс орчуулав)

17 Comments

  1. Салсан залуу says:

    Харамсалтай нь эхнэрээсээ салсан залуугийн өгсөн 20 зөвөлгөө нь эр нөхөр нь илүү анхаарал, халамж гаргахаас гадна эмэгтэйхээ гаргаж байгаа сайн муу занг тэвчих, аргалж өнгөрүүлэх тухай байсан. Олон ч эмэгтэйд тэдгээр зөвөлгөө таалагдсан, дэмжсэн байсан. Гэтэл эргээд эмэгтэй танд нөхрөө урамшуулах, дэмжих утгатай 2хон үгтэй зөвлөмж гармагц хүлээн авахгүй, үгүйсгэсэн байх юм. Эр хүн чамтай амьдрах гээд чиний хэцүү авирыг өршөөн, арга ухаан гаргах ёстой болж байх атал эмэгтэй чи хоёрхон зөвөлгөөг дагахаас цааргалаж байх нь юун учиртай вэ. Адрах, тэмцэлдэх тусам эрэгтэй хүн улам л холдож хатуурахдаг нь хорвоогийн жам шүү. Эмэгтэй хүний уян хатан зөөлөн зан л тэднийг уян зөөлөн болгодог юм даа. Чамд арсалдсан, хэрэлдэж уралцсан амьдрал  л хэрэгтэй бол нохой мэт ярдаглахад л хангалттай

  2. Yer ni yahaaraa?! says:

    “Шүтээн болгох уу тэгээд”-г дэмжиж бна. 2гараа, 2хөлөө, 2хөхөө, бас хамраа өргөн дэмжив

  3. зочин says:

    Odogor alda gargagui l bga ym bna

  4. Lucky guy says:

    Ene buhniig unshaad yaaj yavaad huuchin nz ohintoigoo suuchaaguin. Yag suuchih shahsan namaig shahaad l bsan. Azaar muudaltsaad salsan. Odoo bodhoor buhniig ni zurchdug holduu gar bsan bna.

  5. Kkk says:

    Harin ch mongol busguichuul er nohroo deedeldeg shuu dee bur har bgaas ni ssetgeld ni honogshson zanshil bh shuu hool tsainiihaa deejig eejuud ni aavd ni tavij gerin etsen gej hundlej bhig harj osdog. Ene tal deer bol harin ch mgl busguichuulee omoorno shuu. Ail gerin noyon nuruu gerin etsnii suld hiimori gej er nohroo hundeldeg. Er nohrooroo hog asguuldaggui hog shuurduuldeggui getel gadnii ter usa kinon deer erchuul ni hogoo bariad garj haragddag. Mgl l eregtei tseverlegch bdg uu neg bodood uzeerei getel gadnii ulsad tseverlegeeni ajlig erchuul hiij bgatai ih taarna shuu. Odoo tegeed tsagaan saraar bas aild ochood haraarai buh ehneruud nohriinhoo dor suuj bga. Ehleed eregteid ni tsai aygalj ogno geed l yaraid bvl mgl in yos zanshil ni ter chigeerei eregtei huniig hundlej deedlehtei chiglesen bga 

  6. FaF says:

    Ehner nuhuriig holboj baidag gants zuil bol hair.Hairlaj baigaa emegted iim 7 shinj btugai bga .

  7. Батаа says:

    Монгол хүүхнүүд яг ийм байхгүй юу. Би нэг жишээ хэлье, холивүүдийн кинонд эхнэр нөхрүүд бараг бүгд бие хүндэлж их найрсаг байдаг бол монгол кинонд (90 оноос хойшхи ) хар яр, бие биеээ дорд үзсэн мяагтай зүйлс их тохиолддг. Сүүлийн үеийн хүүхнүүдийн ааш авир дийлдэхгүй болсон нь үнэн шүү

  8. hunuus says:

    zass minii amidral uran zohiol uu ehner tgd yu ym jujigchin uu galzuurtsgaa eniig bichsen huuhen yg nuhurgui muruudliin donton bh doo gertee irehed ehner ain buun jujig oskar avhaar hemjeenii jujigchin bi tegsen ajilchin ugui shuu hu uuruur amidarii

  9. эр нөхөр says:

    ААВИЙГАА НӨХРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ ТАВЬБАЛ САЛДИЙМ ДАА ТЭР НЬ БИ БАЙНА

  10. no says:

    er n  ehner 2 turulinh baih yostoi yum shig bna neg bol nuhurteigee barizaad buh ajilaa huwaaj hiine tegehiin bol muu ehnertee orno eswel ehner hun buh ajilaa uuruu hiine nuhurtuu yu ch helehgui  gomdohgui yu ch huleehgui shunu oroi irsen ch yum helehgui  tegehiin bol sain ehnert orohiiin bainaldaa

  11. Tegeed nohorteigoo huuhed shig haritsaad hariutslaga uuruulehgui hariutslaga tootsohgui magtaad yum nehehgui buh yumaa ooroo hiigeed ger bulee tejeegeed huuhduudee harj handaad amidrah hereg uu? Nohor tegeed yu hiihev tahisan burhan shig bh yumuu yostoi hutslaa shte. Sex hiihdee yum bitgii neh ch gh shig yu soliorood bgaan. Odoo chin nohruud erh choloogoo ene bichsenees chin iluu edelj bga geed helchihye. Huuhnuud 1000% sanal niileh bh. Bid nar shurgaj unatlaa ajillaj ger ornoo avch yavj bgaag erchuud er ni oilgodog ch ugui shde.

  12. zochin says:

    hervee er nuhur chn asuudalgui alt shig hun bol deerhi zaavriig unshaarai gj ehend ni bicheh bj dee kk

  13. нар says:

    энэ зөвлөгөөнүүдээр бол эхнэр нь нөхрөөсөө юу ч нэхэхгүй, юу ч гэж байсан магтаад л, үргэлж хайрлаж халамжилж юу ч гэж байсан зөвшөөрөөд л, шүтэж мөргөөд л байх ёстой юм шиг байна хэхэ

  14. qweeer says:

    Er hunii  gargadag  aldaa  7 d bagtah  bol  uu eej  aav oldohgui ehner  shulam siig  solij  bolno  gee  l ehleheg  7 giin too  ch bagadah  bhaa

  15. mkljil;hlui says:

    Hahaha deed garuud mongol huuhnuud gej ireed l muulj gene. Yr ni huneesee l shaltgaalna shdee. Uneheer teneg teneg huuhnuud bas bainaa baina mongold ch ter haana ch ter. Gehdee mongol huuhen ih tevcheertei bas zuulun setgeltei halamjtai baij chaddag bhaa. Gadaaduud mongol huuhnuudtei ih l suudag shdee. Muu bol ter aihtar humuus mongol emegtei nartai suuhuu? 

    Minii bodloor mongol emegteichuud erchuudiinhee umnuus buh zuiliig hiideg huuhdiinhee umnuur ih ordog uuriinhuuruu bilgah gej zutgedegees bolj Ymar ch hariutslagagui chadvargui erchuudiig niigemd ih gargadag. Ter ni l mongol eejuudiin aaldaa bhdaa.

  16. zochin says:

    Mongol huuhnuud er nuhruusuu iluu aav eejiigee tavidag
     Etseg ehee hundlelgui yaahav. Gehdee ene nasaa chi er nuhurteigee barah uchraas buhnee zoriulj sur. Udurjin shunujin, baaj sheehed chin uvduh zovohod chin ter l hajuud chin bn. Aav eejdee ah egchdee naiz buhudduu zovlon jargalaa ehelj yariad bval nuhur yavaandaa l holdoh bolno. 

  17. Ax says:

    Mongol busguichuud uuniig unshaad GURVAAS deesh udaa booj uheh biz.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.