Аль хүртэл тэсэхээ мэдэхгүй л байна даа…

f030fc8bbb71

Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Би нөхөр, 3 хүүхэдтэй, 40 нилээн гарч яваа жирийн л эмэгтэй байна. Лизингийн байр, машинтай, боломжийн амьдралтай, нийлээд 20 гаран жил болж байна. Амьдрал сайнтай муутай, сайхантай муухайтай үргэлжилж л байна.

Энэ сайтыг нөхөр бид 2 байнга л уншдаг, зарим нь нөхөр нь даварсан байхын, зарим нь эхнэр нь асуудалтай байхын. Эхнэр, нөхөр 2-лаа хичээж, гэр бүл, үр хүүхдээ бодож амьдарвал уг нь сайхан, даанч тийм биш байх юм даа.

Миний хувьд нөхөртөө бүхий л халамж тавьдаг, хоол унд, хувцас хунар гээд л. Нөхөр бол өглөө ажилдаа яваал орой ирнэ, ирээл ТВ, компюютер, тэгээл унтана. Сүүлийн үед энэ технологийн дэвшил гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд их сөргөөр нөлөөлж байна гэж бодогддог, нэг л их нэт ухсан хүмүүс л байх юм.

Энэ удаад би зүгээр л өөрийнхөө сэтгэгдлийг бичиж жаахан дотроо онгойлгомоор санагдаад захидал бичихээр шийдсэн. Монгол айлын эмэгтэйчүүдийн амьдрал дийлэнх нь ямар байдаг бол гэж их бодогдох боллоо. Манай нөхөр архи бараг уудаггүй, ажлаа сайн хийдэг. Нэг дутагдал нь халамж жаахан муу, гэрийн ажил бол бүр юу ч байхгүй, хэрүүл уруул хийдэггүй.

Сүүлийн үед бидний дунд үүсээд байгаа асуудал нөгөө л араар тавилт. Залуу байхад нэг бус араар тавьж байсан ч эр хүнд тийм зүйл байх гэж тэсээд тэвчээд мартсан. Энэ удаагийнх арай л удаан, хурц хэлбэртэй гэхүүдээ. Гэхдээ ар гэртээ тавих халамж, харилцаа хэвийн. Ханьдаа үр хүүхдэдээ хайртай, дуртай гээл харьцаанд ямар нэг өөрчлөлт байхгүй, тэгсэн хэрнээ цаанаа нэг хүүхэнтэй холбогдоостой. Хэд хэдэн удаа ярилцаж, больсон гэх боловч итгэхэд хэцүү л байгаад байна.

Эсвэл эхнэртэй, нөхөртэй гэр бүлтэй хүмүүс ингээд яваад байдгийн болуу. Өөр хүүхэнтэй сайн харилцаатай, хайртай дуртай гэдэг болохоор нь сүүлийн үед секс хийх нэг их хүсэлгүй болсоон, тэртэй тэргүй өөрийгөө болгож байгаа биз гэж бодоод. Иймэрхүү нөхөртэй эхнэрүүд хир байдаг болоо, бас яаж хүлээж авч, ямар шийдвэр гаргадаг бол?

Энэ сайт дээрх нийтлэлүүдийг харахаар дандаа л нэг нэгнийгээ араар тавьсан, хуурсан, асуудал тулгарсан бичиглэл байх юм, нийгэм маань ийм болсон юм болуу, эсвэл хүмүүс сэтгэлээ хуваалцах гэж, тайвшрах гэж энэ талаар их бичдэгийн болуу…

Ямартай ч, доторхоо уудалсан чинь жаахан ч гэсэн сэтгэл сайхан боллоо, аль хүртэл тэсэхээ мэдэхгүй ч тэвчээрээ дуустал сайн сайхан амьдралын төлөө урагшлаад байна даа.

33 Comments

  1. дэндїї says:

    Энэ дээд талын hun-ий бичсэнтэй 100% санал нэг байна. Єнгє зїсэнд автлаа гэхэд 40,50 хїрчээд хєнгємсєг хэвээрээ бхуу, чалх нь буураад чадахаараа байхаара ирэхээр нь тосоод авах хэрэгїї. Эх хїн їр хїїхдээ бодоод, эхнэр хїн гал голомтоо бодоод эрчїїдийг уучилж хїлээж байдгийг мэдэхгїй єнєєдрийн жаргалдаа оодорч явдаг эрчїїд чадваргїй чалхгїй хєгшрєєд ирэхээрээ хэнд ч хэрэггїй л болдог. Эмэгтэй хїн тэвчиж чадах ч хэзээ ч мартахгїй шїї.

  2. hun says:

    хүмүүс их сонин юм. наадах чинь тэгж байгаад уйдахаараа хүрээд ирнэ гэж ярих юм. за яахав тэр ирлээ гэж бодоход эхнэрүүдийн сэтгэл зүрх гэж сэг болсон гэдгийг ухаардаггүй юмуу. явж байгаад эргээд ирэхээр нь тэгээд баярлаад суудаг хэн байна аа. сэтгэлдээ үүрдийн шархтай, үнсэхээс ч дургүй хүрдэг. ийм аз жаргал хаа байдийн. эрчүүд минь эхнэрийнхээ сэтгэлийн шархаар боовоо ундаалж амьдрахаа болимоор юм. зүрх өвддөг. хамгийн аз жаргалтай өдөр ч хуурсан хууралтын шарх зүрхэнд хөндүүрлэдэг.

  3. bat says:

    ehnerees zalhchihajee

  4. MGL says:

    yanz bvriin asuudaltai humuus yum bichdeg bh esvel bvvr sonirholtoi bolgoh gej bichdeg bh aj jargaldaa umbasan shan hosuud bol yu ch bichihgui sh dee tiim bolohoor mongoliin amidral bvheldee bvrheg gej bitgii bod……………minii bodloor uuruu ih tevcheertei yumaa

  5. emzeg delbeechke says:

    Untaad saldaggvin bol tgd ter hedeesee olooch. Bitgii end donshuuchilaad bai. Eveend tetgene ingene tegne. Bi iim tiim geel tegdiin , tiim l ym bol endees bish bodit ertuntsuus ol malaa. Oird hvseed bna ch geh shig. Ergvv dagz!

  6. mmm says:

    Ммм мэдээж сэтгэлзүйн хувьд маш хүнд зүйлийг туулж ирсэн байхаа., Хайр даагаагүй хүнийг яах билээ дээ? Өөрөө секс хүсдэг л байлгүйдээ? нөхөр чинь сүүлэрдэг бол бэлгийн замын өвчин тээж ирээд өөрт чинь өгчихийг байг гэхгүйл байх., Би 25 залуу өөрийгөө магтаад юугхэв  эрүүл саруул чийрэг элдэв өвчингүй., Мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байгаа болоод ч тэрүү порно үзэж гар хангалаг хийдэг байсан одоо зогсоосон. Заримдаа ууртай сэтгэлзүй хүнд үед бүр 7-8 гар хангалаг хийчэхдэг. Охидтой унтаж болох ч салж өгөхгүй ядаргаатай байдаг. Тэгж хүний сэтгэлээр нь тоглож гомдоох дургүй гар хангалаг нь амар санагддаг байсан. Гадуур дотуур охидтой унтаж байсан ч тоо нь 7 бүгд бэлгэвчтэй. Эгэл жирийн ажил төрөлтэй амьдралаа эхлэж яваа нэгэн.  Сүүлийн үед нэг л биш заримдаа их хүсдэг болсон.,  Гэхдээ тйим ч мэдрэл сексээс өөр зүйл бодохоо байсан хүн бишлдээ., Заримдаа эгчмэд бүсгүйчүүд таалагдах юм ойлголцоход амар хэн хэндээ гай болохгүйгээр зүгээр бие биендээ зөвлөгөө өгдөг.  Бие биенээ таалвал секс хийж байж болох юм. hangaicekc@yahoo.com            заавал сексдээ гол нь биш ганцаардаж уйддаг бол холбоотой байж болно. 

  7. Bi says:

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12956 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та ц***ингаа авах эрх үүснэ. Ц***ин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд ц***ингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Ц***ингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй т***бар байна. тэр т***барлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address т***барт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх т***барыг бөглөсний дараа Register 

  8. Smile says:

    Adilkhan neg ymtai bolchooch, chuluut hosiin amidralaar amidrahgui yu, tsagaa tulakhaar naad neg ym chini bas hardaad haramlaad unana daa

  9. hihi says:

    Bi odo  25tai neg huuhedte.iimerhu zuil bj bolku gj boddog.nuhurtu ch heldeg.herwee iimerhu ym boluul chi bid2 salna.huuhde ch uulzuulahguu eswel chi namg 1 araar tawiul bi teriig chn 10 nugalj ugii shu l gj iim l bhku bol unuugiin niigem ih l hetsu bn da

  10. Galdan says:

    Ugaasaa bid chin niigmeeree negniigee huurch amidarsan shuu wm bolool baij baigaa shu de.Mongolchuud bid neg negniigee huurch mallaj deerelhej doromjilj neg negniige nulimj haraaj zuhej l yavna odoo tegeed yanam be.Ugaasaa bid utgagui niigemd utgagui amidralaar nart horvoog duusgah biz dee.Bid nuhur esvel ehner araar min baghan taviasaa arhi baga uugaasaa tsohiod alchihgui bgasai ediin zasag ni godroitood ene yavaa nasni tsorin gants muruudul bolson bairni lizingee tulj chadahguid hureed gudamand garchihgui wmsan geed deelteigee hataj yavaa huurhiis shuu dee bid chin

  11. Эх says:

    anh-д Тэр хэлж бгаа угийг нь эргуулээд оорт нь хэл.Хийж бутээж бгаа зуйлээ нэг бурчлэн оорт нь сануул.Тэр тусмаа толгой ондор дуу чанга байгаарай

  12. anh says:

    Надад их хэцүү байна. Хань нөхөр маань дээрэлхээд мангар тэнэг арчаагүй чм мангар болохоороо л гэхийн. Би сэхээтэн ажлаа сайн хийж үр хүүхдээ зөөж хоолоо хийж бүх мөнгө төгрөгийн тооцоогоо хийдэг. энэ орон гэрийг би үүрч яваа. харин манай хүн бол их өндөр албан тушаалтай ч гадуур тэнэдэггүй архи уудаггүй цэвэрч нямбай хэдий ч намайг дээрэлхээд мангар болохоороо л гэж харьцахын би одоо тэсэхгүйнээ шаналаад байна

  13. agii says:

    jaahan ergvvtej ywj bgaad irnede…..tiim zawsriin ymnyyd yddaggvi bh….uuruus cnini ilvv ni bhgvi  bs oldohgvi ym cnini

  14. zochin says:

    tiim bolhoor iim olon jil hanilchaad odoo salaad hereggvi bho egchee ugaasaa tsag ni bolhoor ta 2 iig hvssen hvseegvi salgana shv de az jargal hvsie 

  15. Анирлан says:

    Хүн гэдэг амьтан мэдээ орох цагаасаа эхлэн амьдралынхаа турш баг зүүж, хүлээсэнд амьдарсаар байгаад үхэх юм даа.   
    Таны бичвэрээс харахад та нөхөртэйгөө болж бүтээд элэг бүтэн амьдрахыг хүсдэг ч араар тавилт гэдэг зүйл сэтгэлийг чинь зовоосоор байна.
    Та нэгэнтээ тэр хүнийг өөрчилж чадахгүйгээс хойш өөрийгөө өөрчилбөл яах бол?
    Та сэтгэл санаагаа өөр зүйлд хандуулаад, гадаад байдал хувцаслалтандаа анхаараад, үр хүүхдээ сайхан өсгөхөд анхаарлаа төвлөрүүлчих.
    Хайрласаны хариуд хайрлаж, үнэнч байсны хариуд үнэнч байх естой гээд хариу бариу нэхвэл өөрөө л зовохын нэмэр.
    Нөхөр хөөрхий удахгүй чалх нь буураал юу илүү харж билүү долоох.
     Насны эцэст үр хүүхдүүд чинь ээжийгээ гэж эргэж тойр, хүндлээд л мань хүн хүүхдүүддээ ч нэр хүндгүй өвгөн болоол удахгүй таны наана цаана гараал бөндгөнөдөө. 

  16. zochin says:

    minii aaw ih arhi uudag svvlerdeg hvn bsansan.neg udaa nuuts amragtaigaa gert ireed eejiin mini tolgoig haga tsohichood emnelegt ch hvrgej ogoogvi vldeesen bsan.bi dvvgee daguulaad irhed eej mini tsarai ni huwhai tsagaan huwind aimar ih tsus boltson hewtej bj bilee.namaig ch ih zoddog er ni l hetsvv bsan.bid tom bolj eejiigee omoorood l aawiigaa buruutgaj vzehgvi bolson.3 jiliin omno aaw mini nas barsan.eej mini 46 han nasandaa hania aldsan.eej mini aawiig owchtei bhad yaj asarch halamjildag bsan geech aaw owchtei hewtej bhdaa l neg emegteitei yaridag bsan.bie bvr muudaad utsaaraa yarih gd nuugaad l bdag bsan.neg odor eej mini ene hvvhniig ni awchraad aawtai ni uulzuulchie dahij uulzaj chadahgvi bh gd uilj bsan.bi ter ved l hvnii hani gj hvnd ymar vne tsenetei saihan zvil bdgiig oilgoson.eej mini arga ni tasarch aawiig mini orowdsondoo l tegsen bh gj boddog.odoo bi eejiigee hvntei suu geheer yu gj suuhwee eejid ni aaw ni setgel dotor vrgelj bdag suuhgvi gesen.

  17. Ааш муут says:

    Муу дух 50 хvpээд болихгvй гээд яадаг юм. Евее болох гэж байж намбагvй юм бэ.
    Та ч гэсэн найз залуутай болчих. Эсвэл ганц 1 удаагийн учрал vvcгэсэн ч яадаг юм. Харин салаад хэрэггvй ээ. Тэгэж хvний бах хангаж, хэвийх насандаа ганцаар vлдэж яах юм тэ. Тун удахгvй таньд ганцхан чи минь гээд л 75-аар бууж егех биз. 

  18. Зочин says:

    Хүүхнүүд хэцүү ш дээ. Аятайхан эр хүн байвал наалдаад л, жаахан халаачихвал өөрсдөө л эр хүний өвөрт гүйгээд ороод ирнэ. Эцсийн эцэст эр хүн өвөртөө ороод ирсэн хүүхнийг түлхэж чаддаггүй л байхгүй юу. Би бүүр сүүлдээ энэ байдалтай эвлэрээд нөхрөө ийш тийшээ олон хоногоор явхад нь ариун цэврийн цүнхэнд нь сэмхэн шиг кондом хийж өгөөд явуулдгийн. Нэг удаа нөхөр маань мэдчихээд асуухад нь би үнэнээ л хэлсэн. Хүүхнүүд гэдэг чинь аальгүй, хэцүү, чи минь эр хүн, жаахан халсан бол түлхэж чадахгүй ч тохиолдол гарах биз, дараа нь элдэв асуудал гарахгүй амар ядаж наадхаа хэрэглэ гэж хэлсэн. Харин энэ бүхний үр дүнд хань нөхөр минь намайг байнга дэргэдээ авч явдаг болсон. Өөрөө л надаас холдохоо больчихсон.

  19. togii says:

    chi bid 2 amidral tustei yum gem ni tanai hun gertee bj bdag manai hun bol hetsuu ni albanii huleen avalt eldev arga hemjee tasardagui bas uuna. araar tavilt bsan odoo ch bgaa za yahav olon jiliin amidralaa ureed yahav gl teseed bsan odoo gehdee tesver tevcheer duusaj bh shig bna doo. bi fitnest yavah gj bgaa bas basseind neeh shaardlaggui ch uuriiguu heseg sataaruulad uzey gj l bodoj bna. magadgui ene ni uuriiguu huursan hereg bh l daa. manaid heruul zodoon uur asuudal bdagui l dee gehdee l odoo neg l hundii hooson hana hermen dund l amidarch bna

  20. Naran says:

    davarchihsan nuhur bn daa. Uur yum bodoh suhuu uguhgui bainga shineleg bailga. ger buleesee amar taivnyg huseed gaduur galzuu adal yavdal ereed yavdag nuhruudiin neg bololtoi. sexiin hariltsaagaa uurtuu kaiftai bailgahaar zohitsuulbal yasiin be. uuruu gundaj duuslaa shd hunii tsarai harsaar

  21. xxx_zaluu@yahoo.com says:

    minii bodoloor ehner hun hoolondoo sain or hunjilduu ch sain gaduur yvahdaa tsog zolbootoi gyalbaatai erchuudiin anhaarliig tataj bj chadval nuhur chin uur huuhen harah mantai ym boliishdee tsug gaduur garaad yvj bhd busguichuud ta narluu zaluus haraad bval goy bizdee harin nuhuruud chin haramlah setgel turuul ehneree ulam ih hairlah bhdaa gej bodoj bna

  22. Owl says:

    ер нь ихэнх нь эрчүүдийн буруу л гэж яридаг яг цагаа тулахаар энэ араар тавилтыг эмэгтэй хүмүүс л эхэлж гаргадаг шд мөрөөрөө ажилаа хийгээд явж байхад чинь өдөж архинд янз янзын юм холиол нэг мэдэхэд буруу алхам эсвэл нөгөө эмэгтэй нь худлаа өөрөө янз янз болж байгаад л наалдаад авдаг

  23. Нээрээ says:

    Энэ араар тавилт манай нийгмийн гажуудал болсон асуудал болоод байнадаа. Эр хүн гэр бүлээсээ сална гэж араар тавьдаггүй. Ар гэрт асуудал байхгүй, тэгсэн хирнээ нэг л хурц мэдрэмж үгүйлэгдээд байхаар илүү харж билүү долоогоод яваад байдаг гэнэлээ. Манай ажлын өрөөний эгч 56 настай, сэргэлэн, ухаалаг хүн байдаг. Нөхөр нь чадварлаг нэр нөлөө бүхий хүн бий. Үр хүүхдүүд нь ч гэсэн мундаг хүмүүс байдаг. Хааяа зөвөлгөө өгөе гээд их сургамжтай юм яриж өгнөө. Нэг удаа “Яавал эр нөхрөө гадуур дотуур явуулахгүй, халамжтай байлгадаг юм бэ ?” гэж асуусан чинь “Хэзээ ч битгий илүү мөнгөтэй явуул, битгий аашилж загна, гэхдээ бас өмнүүр нь ороод хамаг юмыг нь битгий хийгээд бай, өрх гэрийн тэргүүн гэж хүндэтгэл үзүүлэх боломж цаана нь мөнгө олж ар гэрээ тэжээх үүрэгтэй гэдгийг нь байнга сануулж бай, сайн сайхан юм хийвэл магт, буруу зүйл хийсэн үед нь эвтэйхэн үгээр зэмлээд л өнгөрчих. тэгээд хамгийн чухал нь секс секс. Өөрөө яаж ч дургүй байсан хэзээ ч битгий дургүйц. Секс дутахаар л цаадуул чинь гадуур гүйгээд байдгийн. Эгч нь энгийн зарчимыг 40 гарч л байж ойлгосон. Залуу байхад шантармаар хэцүү үе олон л байсан. Эмэгтэй хүн өөрөө л ухаалаг байж чадвал амьдрал тэр чинээгээр л сайхан байна.” гэж билээ. Ажиглаад байсан яг үнэн юм байналээ.

  24. Kast says:

    tegwel hadmuudaa hvvhdee haruulaad gyls ajild orood neg hesegt shn mongoo huraaj bgd belen blhooroo shud tusdaa gar yadii nohroo svrduulku yu kkk ji eej aawt amidrhimuu nadt hvvhdtei amidrhiin muu gd sanal tawiad uz

  25. qwerty says:

    Baga  zaluu  baihad  ni  darj  avaaguin  chini  buruu daa 

  26. Зочин says:

    Надтай яг адилхан юм байна. Секс хийхээс дургүй хүрээд, 2 жил орчим болсон. Нэг өдөр нөгөө хүүхэн нь жирэмсэн энэ тэр гэж над руу утасдаад, тэгээд л 2 тийш болсон доо. Надад салалт их сайнаар нөлөөлсөн. Зөвхөн нөхрийнхөө дуртай, идэхийг хүссэн хоолыг хийж, зөвхөн нөхөртөө таалагдах тавилга авч, зөвхөн нөхрийн таалсан цамцыг өмсөж явсан юм байна лээ. Ил хэрэлдэж загнаад байхгүй ч гэсэн нөхрийнхөө төлөө, түүнийгээ халамжилж хайрлаж явсан нь эцэстээ хэн хэнд маань дарамттай болсоныг ойлогсон. Одоо бол өөрийн дураар, зөвхөн өөртөө болон хүүхдүүддээ анхаарал тавиад сайхан л байна.

  27. negen.bvsgvi says:

    Xvmvvs busdiin amidral, setgel sanaag oilgohgvi baij hondlongois sal ntr geh ym oorsdod n tulgaraad irwel ger bvlee awarch vldex gjil hicheene bizde,
    Egchee tanii zowlongoor bi zowohgvi
    Minii zowlongoor ta zowohgvi
    Tanii orond ooriigoo tawij bodood bodood ch tanid ymar bgag 100% oilgoj mederch chadaxgvi
    Neg muu zawsariin xvvxen bok yarshig l bn zvgeer, teriig n toohgvi haychih zvgeer l engiin bdagaaraa bai, bas jhn sexy huwtsasla aytaixan xaragdaxaar, nz nohodteigoo uulzaad haya gaduur garj hool und ger ornii ajiliig gants hoyor udaadaa xayad gaduur yvj sur, ooriigoo jargaltaigaar tosoolood oroondoo duu aylaad hooloo hiigeed tsemtsegnej bgad hvntei uulzlaa ged goy bolood gar, gehdee xentei uulzax gj bgaga helehgvigeer emegtei nzudtaigaa uulzchih, naad teneg nohor chin xaa saigui alaa delgedeg belen hvvhnees bolj ymar sxan sxan hania aldax gj bgagai uhaarna,
    Ta ger bvlee awarch vldehiin tuld ooriigoo oorchloh yostoi, sexy, emegteileg degjin oortoo itgeltei, jargaltaigaar duu ayal

  28. er hun says:

    Sainuu tanai nuhur ug hun in tiim muu hun bish bn daa  tolgoi heseg  ergej yvaa nuhur bn ug in lizingiin bairtai baihad iluu ymand mungu ureh baitugaa uvduud chuluu avhad ch hetsuu baidagsan .bolj ugvul ger orniihoo ojild oroltsuulj zavgui bailga  jaahan zav garval huuhdiudteigee l baih saihan baidag shuu dee.

  29. Galaa says:

    Chi ymar bn chamd tiimel hariu barj bgan ter. Suulde ichehee bgad dergedchin huuhen chirch ired sexdende. Ger bulde hairtai ym bol hatuuhan sanuulah heregtei. Ydaj l barigdahgui nutsaar yvna

  30. er chono says:

    duch garchaad amidarlaa nuraah er hun gej bhgui dee tsaad huuhen ni zaluu jaahan handtai bgaa yum balgui dee jaahan erguutej bgaad nuhur chini bolichino doo teneg l bish bol uuruu ch gesen sex-see sergeej idevhtei bhgui yu doo bolohgui bol adilhan yavaad uzehgui yu nua-gui amidral bdag yumuu barigdahguil tseverhen yavahgui yu hahaha

  31. Bitgii buuj ug says:

    ene chigere ywaal bwall ene chigteel duusah baihdaa nuhur chini gent uhaaraal aimar halamjtai bolool sexs ntr asuudal saihan bolool ywahguishdee Tegheer dulii dumbe orgiod bailgui nuhruu neg ailgaad uzwel yaasin hamag huwtssaa baglaad halamj hairaa ter chigt ni zogsoogood hayaad ywhaar setgelee shuluutgaad hatuurhaad neg uzeech tegwel uurt algan deer ni bgaa az jargalig toogoogui toomsorgui bsnaa baga ch gesen uhaarah bolow uu Udii nasand salna gewel arail hetsuu l yum bn buh yumaa bosgochood 3 tom huuhedtei baij salna gedeg hudlaa Er ni emegtei hun jaahan buruu hanitaigaa suuchihwal hadand hawchuulagdsan yum shig uruwdultei bdald oroh yumdaa
    salah uu huuhed yahu amidral yah u ged l getel nuguu mangar har ni uur huuhen haraal ywjiidag

  32. bvsgvi says:

    ohid bvsgvichvvdee hvn bvr dor bvrnee uhaantai bj emn ehnertei hvntei ern nohortei hvntei yavaldahaa bolyo hvn bvr es surthuuntai bj xariutslagtai amdartsgaaya chi yaj amdarliig tuulna vr hvvhed chin chiniil viliin vreer amdardag gedegt itgeerei 

  33. 3 says:

    Sal sal sal u yariad bgan ttim amidral gej u bdiin. Anxaral xalamjgui bol bas cekcgui yum chin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.