Амьдрал баян шүү дээ хүмүүсээ…

happy-family

Өдрийн мэнд. Энэ сайтыг үргэлж уншдаг сэтгэгдэл бичдэг. Гэтэл сүүлийн үед үргэлж л салсан суусан явалдсан хүүхэд өнчирсөн гэх боллоо. Би нэг нийтлэл бичсэн админ нийтлээгүй байсан. Би нөхөртэйгөө 17 насандаа танилцаж 18 насандаа хүүгээ гаргаж байсан. Хүн болгонд ад үзэгдэж хар нялхаараа сургууль соёл ч үгүй гээд л. Ингээд хүүхдээ гаргаад тусдаа гарахаар болж хашаа байшин түрээслээд амьдарсан. Хоолны мөнгөгүй болж махгүй цуйван хүртэл хийж иддэг байсан. Нөхөр минь миний хань яаж ийгээд сургууль төгсөх хэрэгтэй надаас болж би чамайгаа боловсролгүи болгомооргүй байна гээд 2-уулаа хичээж байгаад МУИС-д орлоо.

Хүүгээ хөдөө аав ээждээ өгөөд сурлаадаа. Төлбөрөө хоосон шахуу хонож байж хийнэ. Хичээлээ гялс тараад захуудаар гүйж банштай цай бууз цуйван хийж зарна. Зун нь хөдөө очиж нөгөө таринаа бас. Хичээлдээ солих хувцасгүй нэг л хувцастайгаа явна. Хүмүүс муу хэлнэ ад үзнэ нөхрийг минь хөгшин царай муутай гээд л чи ийм хүнтэй суух ч гэж дээ ядаж унах унаатай солих хувцас авч өгөх чадвартай хүнтэй суу гээд хүмүүс элдэв янзаар хэлнээ. Тэглээ гээд би сэтгэлээр унаагүй ээ.

Миний нөхөр надаас 4 насаар л ах эрэгтэй хүн чинь сармагчингаас жоохон царайлаг байхад л болдог биз дээ. Тэгээд удалгүй хоосон хашаа авч гэр барьлаа. Өөрийн орох орон гэдэг үнэхээр сайхан. Гэрийнхээ хойморт ханхайх нөхөр минь бүхнээс сайхан байж билээ. Сургуулиа ч төгслөө. 2-уулаа ажлаа хийж хашаандаа сайхан байшин барьлаа нэг хадаас ч гэсэн цуглуулсан. Дараа нь машин авлаа ээж хүү 2 аавынхаа хажууд ланд унасан юм шиг л явна шүү дээ. Ингээд хэдэн жил ажиллаж байшингаа зарж байрны урьдчилгаа өгч байранд орж нөгөө хөл дүүжилж байсан унаагаа 20 приус гэдэг машин болголоо. Одоо амьдралд бүх л зүйл сайхан байна. Бидний хамт амьдрах хугацаанд хэрүүл хийх үе бишгүй байдаг байсан. Тэглээ гээд хэн хэнийх нь амнаас сална гэдэг үг гарч багйаагүй. Нэг нэгэндээ буулт хийж байх нь амьдралыг авардаг юм шиг санагддаг.

Хар залуугаараа суусан ч гэлээ бид амьдралын шалгуур бүхнийг даваад хамтдаа л байна. Цаашид ч хамтдаа л байх болно. Нөхөр минь миний төлөө бүх зүйлээ зориулж ирсэн гэхдээ үргэлж л би чамайгаа гэрт амьдруулж зах дээр цай бууз заруулж байсан би чамдаа амалсан сайхан амьдралаа заавал цогцлуулна гэж үргэлж хэлдэг. Тэр амлалтандаа өдрөөс өдөрт хүрсээр л байгаа. Нөхөр минь алдах үе байсаан. Тэр бүрт нь араас нь түлхэлгүй түшээд авах нь илүү урам зориг өгдөг юм шиг санагддаг. Хүү минь аль хэдийн 10 нас хүрчээ саяхан л төрж бсансан. Одоо бидэнд нэг охин заяачихвал л бүх зүйл төгс боллоо доо. Ингээд эцэст нь хэлэхэд сална гээд хүнээс өө хайхаасаа өмнө өөрийгөө яаснаа нэг бодоод яаж босгосон амьдрал билээ гээд хараад нэг үзээрэй. Амьдрал баян шүү дээ хүмүүсээ…

28 Comments

  1. zochin says:

    amidral vneheer saihaan …. hvnii amidrald hania zov songono gedeg bol hamgiin chuhal songolt baidag ym shvv.   er n amidral teg tsegees ehleh tusamaa amttai baidag ym shigee…… hamgiin gol n bie bienedee itgej, hairlaj, oilgoj baih heregtee dee ….. tanai ger bvld az jargal hvsie! udahgui huurhun ohintoi bolnoo……. 

  2. Undral says:

    Түрүү булчирхайн үрэвсэл, томролт,шохойжилт болон бэлгийн сулралд сайн Prostate эм зарна. Чалх сайжруулна Утас:99356222 89496222 

  3. bolor says:

    Amidral uneheer shan shu uilah ve bhad ineeh ve ochnoon bna jijighen ymand shantralgui tewchetei uhaalag amidartsgaaya humuus min bid tsoohuulee shu de ewtei bhda huchtei gej hichneen unen be

  4. Passenger says:

    Ehner nohor 2 iin 2uulaa iim amidraliin toloo gesen setgeltei amidraliig haraad bi uneheer bishirj hundeldeg.

  5. Zochin says:

    Sain bn. End bas iim yum oruuldag hun baidag yum bjee

  6. zochin says:

    tyuio chinii azgvi chini tende l bdgiin bga biz urd nasandaa ih nvgel hiigeed teriigee vvrch yawaa azgvi amitan chini tendee l yum bga biz xaxa harin ch odoo ved nas zaluu turult ih bolchihson ved eniig sain unshih hergtei

  7. Зочин says:

    Аз жаргал хүсье…Та хоёрт амжилт хүсье энэ хэвээрэй үргэжлүүлээд байгаарай…:P

  8. tyuio says:

    ТА ХОЁРЫН ЖИШЭЭ ТЭНДЭЭ Л ЮМ БАЙГАА БИЗ. АЗТАЙ Л ТААРСАН ХОС ЮМ БАЙГАА БИЗ. ЭНЭ ЧИНЬ БҮХ ХҮНИЙ ХУВЬД ТИЙМ БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ. 20 ХҮРЭВ ҮҮ ҮГҮЙ ЮУ ХҮҮХЭД ГАРГААД БАЙХ НЬ ОДООГИЙН ЭНЭ НИЙГЭМД ТИЙМ Ч САЙН ЭД БИШ

  9. Aagii says:

    Ямар сайхан гэгээлэг ухаантай бүсгүй вэ. Танай гэр бүлд аз жаргал хүсье

  10. baldan says:

    ene chigeeree amidraliin tuluu zutgeed baijdee …

  11. ert says:

    28 ch dugnelt hiihed ert bna daa. oshoo amjiltand hurvel ih mongo harvalehneree solidog ch yum biluugiin toond oroh ch yum bil uu?

  12. Zochin says:

    Emegteichuudees gadna erchuud maani mungutei amjilttai bolood ireheeree hentei hamt yaj end irsnee martaad ungu mungund het shunaad eheldeg taltai shuu. Gehdee bugd tiim bish gej naidaj baina

  13. Kast says:

    sain hani muu haniig yj ylgaj mdh ym be kkk

  14. GegeenCom says:

    Zorij zutgej yavsan cag muchuud uneheer sxn bdg. Het ih amjiltand hureh yumu mungu oloh n jinhene caraig n haruulna

  15. edmon says:

    Amidral bayalag ….

  16. CyBd says:

    Tiim shuu shan ger buluud olon bgaa.er n uursdiin hucheer amidralaa bosgoson ger buliin amidral iluu bat buh, une tsenetei bdgiin bolov uu gj boddog.

  17. Mono says:

    Emegteichuud bid uhaalag bj er nuhur ur huuhedteigee saihan amidarna shu de.. busguichuudee uur aashaa jaahan darj amidarmaar shu

  18. zax says:

    Миний ах эгч нарын хүүхдүүд бас 20-иод насандаа авгай нөхөр яриад эхэлсэн.Би нь бас яаж дуугүй байхав сургууль соёлоо ч төгсөөгүй байж гэдсээ чирээд өрх толгойлсон ээжүүд болох чинь дутаа юу? гэх маягын үг шиднэ.Одоо эргээд харахад би буруу бодож байсан байна лээ.Миний хүргэн дүү нар үнэхээр мундаг аавууд одоо бүгд 2-3 хүүхэдтэй амьдралыг ёстой буцалгаж байна. Бусдын адил лизингийн байр машин аваад зарим нь байр машинаа томруулаад албан тушаал нь ахиж дэвжээд хурал зөвөлгөөн гэрээ хэлэлцээ гээд 5 тивээр ниссэн хүмүүс л байна.Бас эр нөхрийнхөө найдвартай ар тал болж тэднийг байнга урам зоригоор цэнэглэж байдаг бэр дүү нарыгаа магтахгүй байж болохгүй ээ ккк.Дүү нарынхаа Фэсбүүк рүү нь ороод тэр тавьсан зураг бичсэн постыг нь уншаад үнэхээр бахархах сэтгэл төрдөг.Хамгийн гол нь дүү нар минь ханиа зөв сонгосон бас хүний сайн хань болж чадсан.Ингэж амьдралыг буцалгаж байгаа залуу гэр бүлүүд Монголд хэдэн зуун мянгаараа байгаа.Энд нийтэлсэн хэдэн постоор Монголын амьдралыг төсөөлж болохгүй ээ.Зарим хүмүүсийн коммент арай л байдаг шүү.Захидлын эзэнд аз жаргал хүсье гэгээлэг сайхан нийтлэл унших таатай байлаа.Цаг нь болохоор дахиад өөлхөн мамутай болно оо 🙂

  19. АРХИ УУДАГ ЗАЛУУ says:

    bayrlaa

  20. Bi mongol er xun says:

    Eniig amidral gedgiim l dee ug ni tanai ger buld az jargal xusie….  alt xiisen ch segserne us xiisen ch segserne xog xiisen ch segserne gedeg shig uxamsartai tevcheergui zorilgogui xumuus iim yum oilgox uxaan ni xurexgui baixaa daa unshix ch ugui biz

  21. zochin says:

    bi anh 22 toidoo nuhurteiguu taniltsaad 26 taidaa huugee gargasan, muu helj, uruvduj hurhiiluh humuus zahaas avaad zunduu bsan, uul ni bid 2 chini uursdiin gesen 2 uruu bairtai bsan yum, gol ni goyo saihan tavilga l bhgui bsan. chi baishingiin podvold amidardag yum uu gej heleh tursun egch baidag l yum bna lee, odoo bol huu maani tom zaluu bolson, 2 uruu bairaa neeh tom bish ch gesen tom saihan garden tai 2 davhar baishind amidarch bna daa, amidral uneheer bayan shuu

  22. deli says:

    ene chini l amidaral daa tegehed zarim humuus aimaar jargaltai bj iluu harj biluu doloogood yavchih yum bie bienee huurna emegtei ni yalgaagui estoi aimaar

  23. haliun says:

    Dahiad saihan olon ur huuhed zayah baihoo odoo tsag nj arail bolooguin bailgui de sain saihniig husye

  24. zahidliin ezen says:

    bayrlalaa ta bvhend gehdee amidrald zaawal neg dutagdal bdag yum bn le bid 2 hvvgee olsnoos vgee olsnoos hoish neg ch hamgaalalt  hereglej vzeegvi tegsen mortloo dahij jiremsen boloogvi.svvliin ved emnelgeer yawj ih vzvvlj bn.namaig ondgon es mash baga bolowsruuldag hvvhedtei boloh magadlal mash baga gesen.hvvgee hvmvvsiin vgend orood awhuulaagvidee l bayrlaj bn.

  25. tseku says:

    Зарим нэг хүмүүс үүнийг уншимаар юм.
    Толгойндоо юм суулгамаар юм.Завхайрч , бие биенээ хуурч байхаар 

  26. baagiih says:

    ta 2t az jargal husey. Uneheer taalagdlaa. Bid ch gesen yag l adilhan amiralinha tulu zutgej bga. Uuriin gesen oroh orontoi, unah unaatai, setgel amar, ger buleeree haluun dulaan baihaas uur jargal haana baihu. Amjiltvhusey

  27. 39тэй аав says:

    Та 2 оор үнэхээр бахархаж байна. Танай гэр бүлд аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энийг чинь мөрөөдөлтэй бас зорилоготой амьдрал гэдэг юм ш дэ.

  28. arthur says:

    Saihan sangadlaa. Az jargal xvsie.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.