Хурьцлын үед бүсгүй хүн дур ханахгүй хоцорвол сэтгэл дундуур байх төдийгүй бие махбодид нь муугаар нөлөөлнө. Учир нь бэлгийн сэрэл хөдлөх үед эмэгтэй хүний биед, тухайлбал бэлэг эрхтэнд нь ихээхэн өөрчлөлт гарах бөгөөд хэрэв хурьцал туйл, тайлалдаа хүрч чадаагүй бол бие эрхтэн нь хэвийн байдалдаа маш алгуур аажим буцаж ордог. Ийнхүү бэлэг эрхтний хураагуур судсанд хуримтлагдаж дүүрсэн цус удаан хугацаагаар байхад түүний шим тэжээл мууддагаас эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин эмгэг үүсч болох юм.
Эрэгтэйчүүд эхнэрээ дур тавиагүй байхад “цэнэг”-ээ дуусгаж орхивол сэтгэл нь гонсойж, дахин ойртохыг хүсэвч санаагаар болохгүйд шанална, Үүнийг юутай холбож үзэх вэ? Энэ нь биологийн гүнзгий үндэс суурьтай юм. Хурьцлын эцсийн зорилго үр удмаа үлдээх явдал учраас үр тогтоох чадвартай, сайн чанарын үрийн шингэн ялгаруулах нь эрэгтэй хүний үндсэн үүрэг билээ. Иймд тодорхой хугацаа хэрэгтэй юм. Хэрэв эрчүүд хүчээ шавхаж хурьцлыг угсруулан үйлдвэл ялгарах үрийн шингэний чанар муудаж, үр тогтоох чадвар нь тааруу байдаг.
Орчин үеийн сексологийн ухаанд эрэгтэйчүүдийн бэлгийн чадварыг сайн, дунд, сул гэж ялган үздэг. Хурьцах чадвар сайтай, өөрөөр хэлбэл хурьцах дур тачаал хүчтэй илэрдэг эрэгтэйчүүд ахар богино хугацаанд эрч хүчээ нөхөн сэлбэж чаддаг. Хэдий чинээ богино хугацааны дараа дахин ойртох чадалтай байна, төдий чинээ хурьцах чадвар сайн байгааг гэрчилнэ. Ийм эрчүүд ахуй амьдралын нөхцөл муу, архаг хууч өвчтэй байлаа ч гэсэн бэлгийн чадвараа он удаан жил хэвээр хадгалж чаддаг.
Тэгвэл бэлгийн чадвар муутай, хурьцах дур тачаал нь сул илэрдэг эрчүүд нэг удаагийн үйлдлийн дараа бэлгийн чадавх нь хэдэн өдрөөс нааш дахин сэргэж чаддаггүй. Ийм хүмүүс маш удаан хугацаагаар секс хийхгүй тэвчиж чаддаг.Энэ нь тэдний биед муугаар нөлөөлөхгүй боловч бэлгийн чадвараа эрт алдаж, амархан харьж, хөгширч эхэлдэг. Үүнээс үзэхэд эрэгтэй хүмүүс нас чацуу ч бэлгийн чадвар, чалх нь их ялгаатай байдаг. Ийнхүү бэлгийн чадвараас хамааран нэг хүнд хэвийн байгаа зүйл нөгөөд нь илүүдэж, зарим хүмүүст дутагдаж байх жишээтэй. Сексдээ муу, секс хийх хүсэлгүй эрчүүдийг бэлгийн чадвар султай гэж ойлгож болно.
Хурьцах чадвар нь удамшлын болон олдмол олон хүчин зүйлээс шалтгаална. Хэдийгээр хурьцах чадвар биеийн ерөнхий төрх галбирын нэгэн илэрхийлэл боловч өөрийн өвөрмөц онцлогтой байдгийг мартаж болохгүй. Эрэгтэйн бэлгийн чадварыг тогтооход нэг талаас бие бялдрын ерөнхий өсөлт хөгжилтийг, нөгөө талаас бэлгийн өвөрмөц онцлогийг заавал харгалзан үзэх ёстой. Гэхдээ ихэвчлэн туранхай хүмүүс сексдээ сайн байдаг нь тогтоогджээ. Яагаад гэвэл тэд үргэлж секс хийж байдаг учраас таргалах боломж байдаггүай аж. Бас хурдан хөдөлгөөнтэй, сексийг идэвхтэй хийж чаддаг.
Эрэгтэйчүүдийн хурьцах чадвар тэдний бэлэг эрхтний хэлбэр хэмжээнээс зуун хувь хамааралтай биш юм. Эмэгтэй хүний үтрээ сунаж агших чадвартай, бэлгийн сэрэл хөдлөх үед үтрээний судас цусаар дүүрснээр хана нь хөөж эдэлхүүнээрээ бага зэрэг томордог. Үүний улмаас түүний дотоод зай нь нарийсаж, эр бэлэг эрхтний хэмжээнд яг таарч тохирч, зохицож өгдөг. Ихэнх эрчүүдийн бэлэг эрхтэн хэвийн үед 8-10 см, бэлгийн сэрэл үүсэх үед 10-15 см болдог. Түүнчлэн эрчүүдийн биеийн төрх, галбир нь бэлэг эрхтний хэмжээтэй хамааралгүй зүйл юм.
Эрэгтэйчүүдийн нэгэн адил эмэгтэй хүний хурьцах чадвар нь өөр өөр байдаг. Хүүхнүүдийн нэг хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, дур тачаал хүчтэй илэрдэг учраас дур ханах үедээ дуу алдах, мэгшин уйлах, хөхөрч инээх нь ч бий. Тэгвэл нөгөө хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн багатай, бэлгийн дур тачаал сул илэрдэг. Тиймээс тэднийг хангахын тулд бэлгийн сэрлийг нь сайн хөдөлгөж өгөх хэрэгтэй болдог.
5 Comments
Neeree yaanaa hahaha
Эмэгтэй хүн дуршил ихтэй байна гэдэг лайтай юмаа. Нэг хийхдээ шөнөжингөө л загас наадуулахгүй бол ямар нэг юм дутуу үлдээчихсэн юм шиг санагдаад уур хүрээд байх юм. Сүүлдээ секс хийхгүй тэвчээд, ажлаар өөрийгөө дараад явсан чинь огцом ууртай болоод байдаг юм байна.
manai ekhner 7 khonogt 1 xiideg. bi ydaj 3 xiimeer baidag. ekhner 3-4 tavij baina geed bazaj bariad baidag. gexdee erkhten ni tegej beleg erkhteng barij agshidaggui. enkhneree durtai bolgomoor bna
mongold butej baigaa ym ogt baixgyui bolson.Xarin arxidalt, xormoin don 2 bolj butej bga bno.
bi emegtei hii muuhai aashnaas aidag bolsonoosoo hoish sex sonithohoo bolichihloo, odoo yah ve!