Бүтэн 5 жил ийм байдалтай байна…

party-safe

Миний бие нэгэн уул уурхайн компанид хөдөө ажилладаг юм (30/15-н харьцаатай). Юунаас нь эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Манай эхнэр төрийн албан хаагч. Бид охин хүү хоёртой. Өөрийн гэсэн орон сууц, унах унаатай. Манай хүний хүргэн дүү бөө гэж өөрийгөө өргөмжилсөн нэг нөхөр намайг үзээд 2-3 хүүхэнтэй холбоотой, танай бага хүү төмөр торны цаана суух юм байна, 2 хүүхэдтэй хүүхэнтэй холбогдсон байна тэр нь нөхрөөсөө салж чадахгүй байгаа юм байна г.м зүйл хэлсэнд манай хүн итгэж намайг харааж ерөөж, мессежээр, email-р дарамтлаад, амраад очихоор эрүүл согтуу агсам тавиад бурханы оронд байгаа эцэг эхийн минь нэрийг дуудаад хөөж туугаад үнэхээр хүнд байна.

Тэр бөөтэй нь уулзах гэхээр зугатаагаад утсаар ярихаар миний тэнгэр худал хэлэхгүй чиний заяа тэр гээд байх. Дургүй хүрээд цалингаа ч өгөхөө больсон. Ажилд явахдаа идэж уух юмыг нь бэлдээд л явна ирэхэд хоосон хөргөгч. Давс ч байхгүй, жорлонд нь 00-н цаас ч байхгүй. Аавыгаа санасан 2 хүүхэд, худлаа сайхан инээмсэглэсэн эхнэр угтана. Үсрээд л 7 хоноод өнөөх сайхан инээмсэглэл хэрүүл согтуурал хардалтаар солигдоно. 2 хүүхэддээ унааны зардал, хоолны мөнгө ч өгөхгүй. Би л хүүхдүүд рүүгээ мобайлаар мөнгө шилжүүлнэ, сургалтын төлбөрийг нь хийнэ, дэлгүүрээр дагуулж хувцас хунарыг авч өгнө. Бүтэн 5 жил ийм байдалтай байна. 2 хүүхэдээ л бодож тэсэж байна.

Манай ажил харуул хамгаалалт сайтай хүүхэн шууханы асуудал байдаггүй, тэнгэрт байгаа аав ээжийнхээ нэрээр тангараглъя гэд ч нэмэр алга даа. Сүүлийн үед их ууж идэж наргидаг болсон. Чиний халтар төгрөг надад хэрэггүй, манайхаас зайл, тэр янхан руугаа яв г.м орос англиар хараана. Хүмүүс танай хүн тэнд энд тэрэнтэй ууж идээд ингэж тэгээд явж байна гэж л байдаг. Би итгэдэггүй л байсан сүүлийн үед ийм ааш араншин гаргаад байхаар нь эргэлздэг болсон. Надад үнэхээр хүнд байна. 2 хүүхдээ л бодож байна даа…

31 Comments

  1. Bayar says:

    Ene boo ner zuusen hunii setgel zuigeer togolson hulgaich nar baih yumaa. Mongoloor duuren iim hulgaich nar baina

  2. bolor says:

    Shaltag l bna da ter boo yu ch gej zalna sh de teneg ymni idesh ni ihdej de duugai haya

  3. Анир says:

    Ядаж байхад тэр бее ч бас юу билээ дээ, 

  4. zaluu says:

    Yg iim baidalaar hohirch bgaa zaluus zunduu gevch huuli gedeg ym ni emegtein tald orood buh yman deer erchuud hohirood hotsroh ymdaa etseg eh 2 tegsh erhtei bval huuli unenii tald orj bval zugeer bhiin bi gedeg hun bas hetsuu bdald orj bsan nuguu huuli deer ni ene hun ingeed yvj bsan nuguu uulzdag zaluugaas ni iim messej irsen geed uzuuleed ch nemergui huulindaa iim bdagiin geed hugiin huuhnii tald shiidsen harin bi uurandaa nuguu Mongol ulsiin ger buliin huuliig ni shuugchtei ni hamt doromjilson heregeer shuuh tanhimaas gavtai garch uzsen tolgoi tgd l buh ym duussan daa suuliin uyd erguu huuhnuudees bolj erchuud ih hohirch bgaa shuu

  5. Sun says:

    Салаач. Яаж ингэж амьдрах юм бэ? Хөөгөөд явуулаач ээ.

  6. baagii says:

    тэр бөөг шүүхэд өгөөч өөрийгөө өргөмжилсөн лалрын бөөсийг

  7. эрүүл says:

    30 хоног ажил 15 хоног гэрт дажгүй л хуваарь байнашдээ. сайхан нэг л арга байна, бөө дүүг нь олж уулзаад хэдэн төгрөг өгчих, тэгээд эхнэртэй юу хэлүүлмээр байна тэр бөөгөөр нь хэлүүл. Бөө дүүнь та ингэж ууж явж байгаад машинд дайруулах юм байна, тэмбүү тусаад хамаргүй болоод балрах нь байна шүү, нөхрийхөө боовыг 7 хоног хөхөөд үрийн шингэнг нь зүүх хойшоо нулим тэгвэл нөхрийн бузар болон чиний бузар арилан та нар аз жаргалтай амьдрах юм байна гэх мэтээр хэлүүл. Бөө нар мөнгөнд дуртай. 

  8. zail teneg boo psdanuud says:

    bood itgeed l uuruu durtai pisda yu guu yu avgai chin! ene erguu buunuudiig zailuulval taarna, ongod mongod ch gehshig, oyunii homsdoliin doroitluud pisda!

  9. scoopy says:

    Гэгээн .сом д ганц үг зориулая хол очиж хуц яасан их хүний амьдрал заадаг п вэ

  10. GegeenCom says:

    Huuh olon heltei 2 ch huuhdiig nuhriin orolcoogui chireed yavchihaar uurtuu itgeltei bolson bn geheer chinii oroi zai ih dutagddag bsn boltoi hamt bhaar ajlaa zohicuulah arga bhgui yu hagas sarjin jild 12 udaa alga boldog nuhriig yu gj oilgohyn be. Uul uurhai ch olon ger buliin amidral ballaj bn da.

    Ehner t1 bla geed chinii l songolt. Iim baidliig uurchluh alham hiigeegyi 5 jil yavna gdg uhaalag hereg bish l bn. Huuhduudee ecgiig bhguid hen neg n ulsguj nooroilgood ch bolov chirdeg l bj taaraa. Uuruu huuhduudteigee bainga baihaar amidral songoo utga alga

  11. ax says:

    surguur bodood, terendee itgeed baival bodol chin bieldeg gesen shuu. 
    Uuriin uhaan bnuu? Hunii ugeer ug hiigeed l…..

  12. mdghvi says:

    My ahiin hvvhed n bas buu ene ter gd l bsan manai egchiig udahgvi vhne ene ter gd soliorood bsan odoo amid amidraad l gvij l ywna shaal hudlaa neg ih yum meddeg hvmvvs hvnii setgeld sew hiiheer yum vg hel heleed l bsan muuhai yum bnlee adilhan ah dvvs bj 

  13. Teneg avgai says:

    Medreliin uvchtei HII yum hardag BUU nart itgedeg teneg avgai nar olon baina. Bolovsrol muutai Hulduu huuhnuud tegdeg yum. Tegeed bas Nuguu buu nartaa baahan shaalgana. Tanai avgaigiin duu ni bolohoor arai Bugs buurnii holboo baihgui baih. Manai neg naiz hund gar Buu, tegeed olon teneg avgai nariig Tolgoig ni erguulj shaasan gesen. Bur zarim naaldaad salahgui yanztai. Tegeheer minii tenger Chamaig taalahgui baina geed heleed ailgaad yavuulchihdag gesen KKK. Tegeheer IIM teneg avgaigaar yah ch bilee dee. 2 huuhed chin hairan baina daa.

  14. ter bog ongod ni orj bhad ni zod ongod bish albintiiren oruulsan mal bn

  15. Avatar says:

    Энэ бөө нэрээр хүний амьдралаар тоглодог хэдэн луйварячдыг шүүхэд өгвөл таарна. Хүний сэтгэл санааг элдвээр үймүүлнэ хэдэн халтар цаасны төлөө тэр ах дүү хамааьан садан хамаагүй хатлтар цаасны төлөө шааж байгаан. Надад ч бас ийм зүйл тохиолдоод удаж байна утга учиргүй худлаа шааснаас болж миний сүүлийн хэдэн жилийн амьдрал там болж хувирсан.

  16. jek says:

    Итгэл хамгийн сүүлд бөхдөг юм үнэн нүдэн дээр чинь ил болох тэр цагт бүх юм утгагүй болдог. Авгайд чинь тэвчээр алдархад нь шалтаг хэрэгтэй байсан тэгээд л тэр,  5 жил ингэж амьдран гэж юу байхав дээ тэгээд ч эрүүл солиотой нь мэдэгдэхгүй бөө нэртэй хүмүүсээр амьдралаа заалгаж байдаг хүмүүсийг ойлгодоггүй. 

  17. Хангай says:

    Их хэцүү асуудал юм байна. Гэхдээ 5 жил гэдэг урт хугацаа эртхэн сайн ойлгуулах байждээ. Түүнийг хуураагүй гэдгээ баталж болох л байсан байх. Өөрөө сайн боддоо хөгшөө. Гадуур дотуур хүн амьтантай ууж идээд байгаа бол тэгээд аль хэдийн чамайг доромжилсон л байж таарна. Чамаас хариугаа авах гэж. 

    Надад нэг санаа байна. Бүтэх эсэхийг нь мэдэхгүй юм захиа бичээд үз болсон бүх явдалыг түүнийг хайрладаг байсанаа бич, үнэндээ бөө.д биш чамд л итгэх ёстой хүн шүүдээ. Тэр алдартай бөөнүүд нь ч гэсэн ичих ч үгүй ТВ гээр худал бурж л байдаг юм байна лээ. Эр хүний ухаан мэдэж дээ хөө битгий шантар ядаж өөрийг чинь ингэж доромжилж явахыг нь зогсоо гэж хэл өөр мэдэх зүйл алгадаа амжилт

  18. sondor says:

    uxaan muutai xvvxen bna. tegeed l arxi uuj er erguulj 
    zabaaraad yabj bna.
    2-xvvxedee abaad tusdaa garaach.
    udaxgui exner chin uur ertei blood xayad yabna daa.
    vr  xvvxedee bodoxgui ger oronoo bodoxgui bgaa xvvxen 
    odoo chamd xani blxgui  ee.
    chi bas vr xvvxed chin ni zobno.

  19. За тэр бөө моо бол ер нь худалаа гарууд зөндөө байдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө Зөн билгийн тулаанд түрүүлсэн бөө Алтаншагай билүү дээ /нэрийг нь мартсан байна/ нэг нөхөр өөрөө эхнэр хүүхэдтэй байж манай эхнэрийн найз хүүхэнтэй нь явалдаад дээр нь манай хүнд танай нөхөр чинь өөр хүүхнүүдтэй явдаг бүр нэг биш нилээн хэд байгаа, ер нь л танай нөхөр их хүүхэмсэг хүн байна гэж шаасан байгаа юмдаа муу ац. Дараа би нэг таарсан нөгөө ац чинь өөрийгөө мундаг мэддэг барьдаг гээд мултраад бараг асуух юм байна уу энэ тэр гэхээр нь надад бол чамаас асуух юм бол алга харин чи надаас асуух юм байвал асууж болий шүү гээд баахан доош нь хийгээд явуулсан ……….

  20. Нээрээ says:

    Ханилсан ханьдаа итгэдэггүй бол юу ч гэхэвдээ. Гэр бүлийн харилцаа чинь гол нь итгэлцэл дээр л тогтдог. Ухвар мөчид бодолтой хүний үгэнд итгэж ухамсаргүй үйлдэл гаргадаг хүмүүс ямар их болоо вэ? Эхнэр чинь дүү нь хэлсэн болохоор л итгээд шаналаад хорсоод яваа байх. Ер нь бол ямархуу хүмүүс бөө, удган болсныг мэддэг болохоор итгэх сэтгэл огтоос төрдөггүй. Худалч, хулгайч, архичин, залилагч хүмүүс бөө, удган болчихсон байхаар л ойлгомжтой биздээ? Эмэгтэй нэг архинд дурлачихвал тэгээд л уруудах замруугаа орж байгаа нь тэрдээ. Эхнэртэйгээ тулж сайтар ярилцаад болохгүй бол 2-ын хооронд ингэж амьдарснаас 2 тийшээ болохгүй юудаа.

  21. Зочин says:

    Энэ хүүхнүүд үнэн тэнэг шүү. Тэнэг гэхэд ч багадна. Өчнөөн жил ханилж үр хүүхдий нь төрүүлсэн эр нөхрийнхөө үгэнд итгэхгүй байж, хаа хамаагүй хов жив ярьсан хөндлөнгийн хүний үгэнд итгээд гэр орондоо бөөн хэрүүл хийгээд явдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм.

  22. Analiz says:

    Ter buugiin ongodtoi ni nohoi shig zodooch

  23. zochin says:

    Tegtle bood itgeed bga bol oor hund uzuul gej helech 

  24. Zaluu says:

    Neg dagaad yawaad uzeech. yu hiih boldoo. suulin ued nuuts camer c hbdg bolson. utas ch gps tei bolson tsag. uul ni shn bariul shn daa. alj ogohgui yu

  25. s says:

    yamar teneg buu we. tiim muuhai yum yarij bdag. tiim mundag buu yum bol muu muuhai yawdlaas n hamgaalah estoi yum bishuu. 

  26. dantes says:

    тэр бөө нь xудлаа гар байна л даа. удмын балчируудаа xарж xандаx гэсэн сайxан шүтээнүүд байнаа байна.үнэн төрxнөөсөө удмыxанаа гээд морилсон шүтээн бол тэр оготор балчирыг нь ч болоxноо бодоод xэлэx xэлэxгүй үгээ мэддэг,бүүр боломгүй зүйлийг нь засаж янзалж өгдөг номтой.танай эxнэрийн xүргэн дүү гэxээр танай эxнэрийн удмын тэнгэр биш л юм байна шдэ.тэxээр тэрүүнд итгэx,бүүр тэр шүтээнд очиx ч xэрэг уг нь байxгүй л дэ.танай эxнэр л жааxан мулгуу тэгээд чамайг эзгүйд дураараа жиргэдэг тэр нь сайxан санагдаад чамаас xөндийрэx шалтаг гаргаад байгаам байxаа даа.

  27. haha says:

    Тэр бөөг нь онгодтой нь очиж зодооч

  28. хммм says:

    худал үнэн юм ярьж айл гэрийн амьдралд ан цав суулгадаг муухай хүмүүс их бна.эхнэр тань ухаантай хүн бсан бол нүдээр хараагүй зүйлд итгэж ингэж тэнэг авирлахгүй бсан даа.2хүүхэддээ л мөнгө төгрөг зарцуул.болохгүй бол хүүхдүүдээ аваад салаач.5жил ингэж бгаа юм чинь ирээдүй бол бүрхэг л харагдаж бнашдээ.

  29. Zaluu says:

    Salaach shorond orno geed ad uzegdeed bgaa huugee oor deeree avaad sal.

  30. Monhuu says:

    Сэтгэлийн хаттай байгаарай. Тэнэг хүүхнүүдээс болж сэтгэл санаагаа хямруулж, хүүхдүүдээ зовоох хүн бол эр хүн, эцэг хүн биш шүү. Дахиад хэдэн жил тэсээд хүүхдүүдээ томронгуут нэг тийш шийднэ биз. Михиалд нэг бодол бий гэдэг дээ.

  31. Bold says:

    Naad gichiigee zailuulaach… Salaach pizdaa gei… Nudend haragdchihlaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.