Зарим нь мэдэхгүй байж болох ч нэгэн үе Зөвлөлт нэртэй хүчирхэг гүрэн байдаг байлаа. Америкт салаавч өгөөд ана мана үздэг, хэнээс ч айж эмээдэггүй улс байв. Социализм байгуулна гэж 70 жил 200 сая хүн дээр туршилт хийгээд бүтэлгүйтсэн тул дампуурч задарсан юм. Хуучны цагт коммунизмыг байгуулж байгаа Зөвлөлтийн залуусаас үлгэр дуурайлал ав, дага, дууриа гэж ирээд л элдэв хурал дээр авч өгдөг байв.
За тэр мундаг үлгэр жишээч Зөвлөлтийн залуус 1967 онд нэг иймэрхүү байжээ. Америкийн “Лайф” сэтгүүл Зөвлөлтийн залуус нэртэй цуврал зураг нийтлүүлж америкчуудын анхаарлыг асар ихээр татаж байлаа.
Тэр үед Америк мэтийн капиталист орнуудад Зөвлөлтийн залуус гэхээр өвөл зунгүй шуба, эсгий гутал, чихтэй малга өмсөж явдаг, нүүр гараа угаадаггүй, бүдүүлгийн туйл болсон хөөрхий өрөвдөлтэй хүмүүс гэсэн ойлголт түгээмэл байсан тул ийм зураг хараад нэгийг бодсон нь ойлгомжтой.
2 Comments
manaid haramsaltai n iim zurguud uldeegui bololtoi
70/80aad ony zaluusyn amidral goy bsan baiha gej boddog shd.