Ирээдүйд ээж болно тэр үед илрэх вий дээ…

sad-teen-girl

Сайн байцгаана уу, та бүхэндээ захидал унших өдрийн мэндийг хүргье! Би 20 настай эмэгтэй, нэг залуутай болздог байж байгаад санаандгүй тохиолдлоор бэлгийн хавьталд орсон юм. Мэдээж энэ явдал хэд хэд давтагдсан. Тэгээд тэр ажлаар гадагшаа явж ирээд бие нь өвдөөд бүх биенийхээ шинжилгээг өгсөн чинь заг хүйтэнтэй гэж гарсан. Тэгээд намайг шинжилгээ өг гэж ятгаад би ч урьд нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж байгаагүй болохоор эмээж эмээж нэг үзлэгт орсон юм.

Тэгсэн чин бэлгийн замын ямар нэгэн өвчин илрээгүй. Тэгээд санаа амар явж байсан чинь саяхан нэг мэдээлэл олж уншлаа энэ өвчнийхөө талаар, тэгтэл ямар ч өвчин эмэгтэй хүнд нуугдмал буюу тээгч гэж явдаг юм байна. Тэгээд одоо маш их санаа зовж байна, ирээдүйд хүүхдийн ээж болно тэр үед илрэх вий гэж. Энэ тал дэр надад зөвлөгөө өгөөч? Би яах ёстой вэ? Дахиад шинжилгээ өгвөл яах бол?

7 Comments

  1. zochin says:

    ene zag hvitend bas tsonh ve gej bdag yum u? ene HDHV bish bizdee?

  2. hulan says:

    mobio emneleg naidvartai.tsusaar og

  3. Дүү минь says:

    Бэлгийн замын халдварт өвчний талаар мэдээлэл монгол хэл дээр зөндөө байгаа унш!!!!

  4. Дүү минь says:

    Сайн уу? Нэгдүгээрт чамд өвчин гараагүй ч хавьтагчид чинь өвчин гарсан бол чи өвчтэй байх магадлал маш өндөр бөгөөд одоо цнох үе дээрээ явж байгаа учраас чамд ямар нэг юм илрээгүй байж болох юм. Цонх үе гэж 6 сар хүртэлх хугацааг хэлнэ. Энэ үед бэлгийн замын халдварт өвчин, дох, тэмбүү байтугай элэгний в,ц вирус ч илрэхгүй ээ. Заг хүйтэн тусаад өнгөрсөн ч их юм гэж бод. Эмчилгээ байхгүй дох, элэгний хатууралд хүргэдэг, өндөр өртөгтэй эм байнга уух шаардлагатай элэгний вирус, цусны шинжилгээгээр байнга илрэх тэмбүү туссан байвал яах вэ? Энэ бүгд эхээс урагт дамжин төрөлхийн өвчтэй хүүхэд төрнө шүү дээ. Заг хүйтэн туссан бол хламид, гонорой өвчний шинжилгээг давхат авч эмчилгээг хийнэ. Сайн эмчилэхгүй бол үрийн сувагт наалдан сүүлд үргүй болгох аюултай. Улаанбаатарынх бол харьяа дүүргийн эмнэлэгт мазокийн шинжилгээ өгье гээд өг. Эмч нар нь ачаалал ихтэй ааштай тул хавьтагчаас өвчин илэрсэн зовиуртай байна гээд өгөөрэй.  Гялс төв чинь шинжилгээ л авахаас шинжилгээний дараах үйлчилгээ байхгүй шдээ. Хөдөөний харьяалалтай бол шууд халдварт өвчин судлалын төвд очоод өг. Хариу гарсны дараа эмчид учраа хэлээд эмчилгээ бичүүлж ав. Улсын эмнэлгээр явбал шинжилгээнд мөнгө үрэхгүй, эмээ өөрөө худалдаж авна. Шинжилгээнд бүх газар халдвартад өг гэж зөвлөдөг юм билээ. Эмчилгээнд бол хувийн эмнэлэг бараадаж нам дарж авсан нь дээр байх. Тэр сайд нарын 2-ын хойно нэг эмнэлэг сайн нилээн хойшоо нь яваад цогнэмэх ч билүү. Топуна гээд дотрын эмнэлэг дотор, жоохон үнэтэй байж магадгүй. Эсвэл өөрөө судлаад өөр хувийн сайн эмнэлэгт оч. Улсын эмнэлгийн эмчилгээ нь худлаа их энгийн юм байна лээ. Улсын эмнэлэг ханиад хүрвэл витамин ц уу гэж бичиж өгөхөд хувийн эмнэлэг бөөн эм тариа болдог юм байна лээ. Тэгээд эмчилгээ хийх явцад бэлгийн хавьталд орж болохгүй, архи дарс ууж болохгүй, даарч болохгүй. Дараа нь өвчин тусч байсан уу гэхэд нэрэлхээд үгүй гэж битгий хэлж байгаарай. Өвчих тусч байсан бол ургуулж үздэг юм шүү. Төрөхөөр явж байхад бас өвчин тусч байсан эсэх шинжилгээ авдаг юм байна лээ. Одоо ч яаж ч толгой чинь эргэсэн худлаа нэг шөнө унтах гэсэн худлаа гаруудаас хол байж, заавал бэлгэвч яагаад хэрэглэх ёстойг ойлгосон уу? Давтан шинжилгээг эмчилгээ дууссаны дараа 7-10 хоногийн дараа өгнө. Тэгэхгүй бол хувийн эмнэлгүүд эмчилгээ дуусангуут авах гээд байдаг. Дуусангуут хариу нь байхгүй л гэж гарна шдээ угаасаа кккк

  5. bi says:

    Gyals emneleg deer shinjilgee ug uu sain

  6. baby says:

    Baingal belgevch hereglej bai dox avchaagui ni yamai urguuldag shinjilgee ene ter bdag gesen asuuj lavlaad uzuul 

  7. Armani says:

    shinjilgee hubiin sain emlegt ug ug nvhend l hog oboordog shvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.