Би нөхөртэйгөө 10 жилээсээ найзлаж үерхэж байгаад гэр бүл болоод нэг жил гаран болж байна. Хүүхэдгүй. Та бүхэнтэй би сэтгэлийг минь байнга зовоож байгаа нэг зүйлийг хуваалцах гэсэн юм. Би хөдөө ажилладаг харин манай нөхөр гэртээ аймгийн төвд ажилладаг. Уг нь нөхөр бид хоёр ярилцаж тохиролцож 2-уулаа намайг хөдөө ажиллах шийдвэрийг гаргасан. Би нөхөртөө хайртай л даа уг нь. Өөр хүнийг огт харж байгаагүй. Нөхрөө хэзээч хуурч байгаагүй. Гэтэл намайг байнга харддаг. Ажилтай байж байгаад утсаа авахгүй байвал хардана, утасны цэнэг дуусвал хардана.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл манай байгууллага тэмцээн зохион байгуулсан юм. Тэгээд би тэмцээнд оролцож байсан болохоор утас дуугарсныг үнэхээр мэдээгүй юм. Тэгээд дуусгаад тэглээ ингэлээ гээд хэлтэл би чамаас салж чадахгүй гэж бодож байна уу надад яагаад ингэж худлаа яриад байдаг юм гээд миний үгийг огт сонсоогүй. Тэгээд л байнга өөр залуутай явалддаг, өөр залуутай уулздаг гээл байнга доромжилдог.
Бас нэг жишээ бол би нэг шөнө залгахад нь унтаж байсан юм. Эрт бишээ 12 цаг өнгөрч байхад. Тэгээд утсаа аваад унтаж байна аа маргааш ярья гээд салгасан юм. Тэгээл маргааш нь өөр хүнтэй унтах ямар байна гээл элдийн л юм ярьсан. Би тэгдэгт нь үнэхээр гомдож уйлдаг. Харин намайг тэгж зовж байна гэж огт боддоггүй байх. Өөрөө болохоор найзуудтайгаа байнга теннис биллиард тоглоно. Заримдаа архидана. Тэр үедээ утсаа авахгүй. Тэгээд надад тоглож байсан, ууж байсан гээд л. Харин би итгэдэг. Үнэхээр тоглож байна, найзуудтайгаа байхад нь янз бүрийн юм яриад яахав л гэж боддог. Тэгсэн мөртлөө тэр надад заримдаа үнэхээр сайхан ханддаг хайртай л юм шиг. Харин заримдаа….
Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад салах хүсэл огт байхгүй. Яаж өөртөө итгэдэг болгох вэ л гэдэг байна.
20 Comments
Яаггад хамт төвд юм уу хөдөө ажиллаж болохгүй байгаа юм? Хоёр тусдаа байвал амьдрал бараг л салдаг ш дээ. Тусдаа байхад хардалт бол байнга болно доо. Хамт ажиллаж болохгүй бол салсан дээр ч юм шиг.
Hardah bol ovchin .ter hun ooroo hicheehgui bgaa bolohoor ulam dordono
Ярих асуудал бна гэж бгаад, хэн ч саад болохооргүй үеэр цаг гарган нухацтай ярилц. Ер нь бүр амралиын өдрүүдээрээ зорьж очиж уулзаад ярьвал дээр бх. Итгэж чадахгүй бгаа бол би хөдөө ажиллахаа больё, бүрмөсөн ирье гээ. Яг ийм нөхцөлд гэр бүл чинь хэрэгтэй юу, ажил-career чинь хэрэгтэй юу дэнслээд үз.
bvx xvn xartai arai l ilvv xartai yum ba xar xetervel zovlon boldog xecvv de sain xvn taarval xvvxed oloogui deeree sal
Clooney3684 matar zail daa
Ooriig ni adilhan tegej hardaad zalhaagaach
Nuutsaar naizaldag naizuud bolii busguichuudee.30 tai tseverhen zaluu bn. Send msg only ladies.
Hartai hvntei hariltsaaand bna gedeg vnen tam shvv. Anhnii nz zaluudaa mash ih hairtai bailaa. Gehdee bas zovlontoi harduuldag bailaa. Alham tutmaa toochood bhad l hardaad heruul uduud bna. Hamaatniidaa ochihoor yavahad hvrtel tend chin hamaatnii chin eregtei hvn bgaa bizdee gj hardaad bgaamuu yagaad bgaan utgagvi ym hlj utsaarlna. Yur n l mash hetsvv. Mash ih hairtai bsn bolohoor salj chaddaggvi bsn. Ashgvi neg nuguuh maani gadaad yavj argagvin rhend salsan. Gehdee tuhain ved martaj chadahgvi sar garan elii balai ym shig l yavsan ch odoo ter zaluugaas salsandaa mash ih bayarladag. Nasaaraa tegj harduulj yavsan bol yamar geechiin tamiin amidral bh bsn boloo gj. Odoo gadaadad surdag ym bi. 2 hvvhedteigee baihad l nuhur maani haayaa hardah geed baidag gehdee hemjee tun n taarsan har ger bvlee hamgaalahad heregtei ym shig sanagddag. Hetersen hartai hvnees bol erthen holdson n deer.
Эхний хэдэн өгүүлбэрээ нөхөртөө хэлээч. Чамайг хуурч байгаагүй бас битгий хардаж бай гээл. Гол нь бас нөхрө хэт давраахгүй 50:50 тай л амьдар
Setgetsiin ymtai ym bishvv? Bi shali shali hiisen zaluuchuudad vnen durgvi. Shuud l helchihdeg shde. Chinii shalichiganuur zan nadaa taalagddaggvi bye gee l yvuulchihdag. Gonginoson eriin orontsogoor yu hiinee ain?
Uurtuu itgelgui yumu uuruu notoi humuus l tegdiin. Chi neeh ch buh yumaaraa tuund tatagdsan met sanagdaaguin boluudaa haa bsn huduu hentei hardaad bdyn lol bugd l cus oirtson shahuu neg negnee medej bdg bizdee hamaagui sambaganah choloo ch garah bish.
Nuhur chini aimagtaa yu hiigeed bdyn zavtail gar bn da udahgui sulraad buuraad ireheeree hardahaa bolih bh shinehen deeree ugaasaa yadargaatai bdgiin.
Chi ch teed hol bdgiin bol hangaj barq l bga uur yum ru tulhtsen l yum shig bhyn
ooroo asuudaltai humuus hartai bdag ym doo
Uuruu yawdaltai bowsh l biz uur yadin, laitai teneg yumnasa salaach
chi nuhurtuu neg l sebtei yarisan yum uu hiisen ch yum uu tiim l yum baina.eregtei hun tegeheer l ingeed baidag yum aa hu
Анхандаа тэгж л байдын. Сүүлдээ гайгүй болчихноо. Болихгүй бол харин сал2
Hardaltaa gej. Bi aimshigiin hartai baisaan. Burhan hatuu shiitegsendee. Huurhii hairtai bvsguigee. Y
uurgui utsaargui bha ued ni naddad chamtai yarih zuil bna geed anhaaraliig ni oor deeree tataj bgaad bi chamd hairtai chamaas oor heniig ch hardagui ……………. geh met zuilee heleed hervee chinii ene utas shormosoor hardaad heleed bga ene hestuu baidal urgeljileed baival bval minii setgel huruj chamaig setgeleesee aldah gee d bna bi chamaigaa aldmaargui bna chamaig ch gesen nadtai adilhan bodoltoi bga gedeg itgeltei bna geh utgataiyum yarisan deer bha er ni bol hardana gedeg chin ter oortoo itgeh itgelee aldaj bnagesen ug tegeheer oor t itgeh itgeliig nemegduuleh heregtei bas chi ooroiinhoohiij bga yamar uildel tuuniig iim bdal oruulaad bga ve gedgee bod bas yarilts tegeed bur suuld ni argaa baraad end iim niitlel bichsen gedgee helj boloh bha yagadgevel ooriinhoo helsen yarisanaa batlahiin tuld za azjargal husey hardalt ch ih olon huchin zuilees boldog ldooo …. onoshiin zov olood emchileree nuhuruu
Hvvhed gargah gej bitgii yaraarai.sain harj.bgaad bhgvi bol salahgvi yu.nasaaraa harduulna gej yu bdag yumbe
hartai hun uuruu yg tiim bdagshige uurteige adilhnaar boddog
Таны нөхөр хардах өвчтэй л юм байна…хүүхэд гарахлаар байдал бүр хүндрэх байх даа..