Нураах гэж амьдрал босгодоггүй

happy-couple

Сайн байна уу? Хүнд бүхэнд хэлээд байж болдоггүй хувийн нандин нууцаа хуваалцдаг газар минь. Энд хандаж байгаа олон сайхан залуучууд бүсгүйчүүд бүгдээрээ л амьдралаа босгон байгуулж бусадтай адил сайхан амьдрахыг хүсч энд хандаж зөвлөгөө тусламж авдаг биз ээ. Гэхдээ нэг зүйлийг ерөөсөө анзаарахгүй өнгөрч чадсангүй. ХАРИУЦЛАГА. Амьдралд аав болоход бэлтгэгдээгүй залуус, хэний араас гүйж байгаагаа мэдэхээ байтлаа дурласан эсвэл ганцаардсан охид хүүхнүүд.

Миний гэр бүл ч ялгаагүй бүх зүйлийг 00-с эхэлсэн. Нөхөр бид хоёр анх гэрлэх гэж байхдаа нэг зүйлийн талаар их тодорхой ярилцсан юм. Гэрлэх гэж байгаа хэн нэгэнд бас хэрэг болоосой гэсэн бодлоор хуваалцаж байнаа. Хүний амьдрал урт амьдралын маань замд чамайг сонирхох залуус, намайг сонирхох охид олон байх байх. Гэсэн ч гэсэн энэ бүхнийг даван туулж бие биенээ хайрлаж, бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, насан туршдаа хайрлахад суралцъя гэж ярилцсан. Бидэнд байгаа гол асуудал энэ л юм шиг. Болгоё бүтээе гээд нэгэнт хамтын амьдралаа эхлүүлж, харилцаанд орж үр хүүхэдтэй болсон бол ДАРААГИЙН АЛХАМ нь нөгөө хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд суралцах алхам байдаг.

Эмэгтэйчүүд үнэн сэтгэлийн үгээ хэлэхдээ эр нөхрөө үглэж залхаах байдлаар , эрчүүд зугатах холдох байдлаар асуудлаа шийдэх гэж оролдоод байгаа нь бидний анзаардаггүй жижигхэн мөртлөө амьдрал хэмээх байшинг маань бүхэлд нь ганхуулж чадах хүчийг тээсэн эд болж хувираад байна. Миний бодлоор гэр бүлийг байгуулна гэдэг хамгийн адармаатай хамгийн хэцүү ажил юм шиг. Бусад эрчүүдийн л адил миний нөхөр ч муудалцахаараа гарч явдаг, ээж дээрээ очиж хоол иддэг, өөрийн гэсэн ямар ч өмч хөрөнгө, мэдлэг боловсрол байхгүй, эцэг нь гэж улаан архичин мэдээж тийм хүнээс үр хүүхэддээ үлгэр дууриалал болох оюун санааны ямар ч өв хөрөнгө өвлөж аваагүй тийм л залуу байсан. Би мэдээж өндөг шиг өөгүй хүн бас биш. Ээжтэйгээ харилцааны асуудалтай харин надад гайхамшигтай аав бий. Эр хүнийг би ааваараа л төсөөлж ийм л хүнтэй сууна даа гэж боддог байсан юм. Асуудлын гол нь гэр бүл болгонд ижил төстэй зан харилцааны асуудлууд байдаг. Бид 2-т муудалцах өдрүүд олон байсан.

Гэхдээ бидний маргаанд нэгдсэн нэг зорилго байсан нь бид хоёр яаж ч муудсан сална гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаяад асуудлыг шийднэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж байсан гэсэн үг л дээ. Та ч бас гэр бүлдээ үүнийг хэрэгжүүлээд үзээрэй. Нөхөр чинь эсвэл эхнэр чинь сална гэж хэлбэл би салахгүй харин асуудлаа шийднэ гэж хэлээрэй. Байдал үнэхээр өөр болох болно. Гэр бүлээсээ л авах ёстой таашаал, амьдралынхаа хамаг сайхан алтан цагийг яаж энэ хүнийг засах вэ гэж бодож өнгөрөөхийн оронд өөрийгөө засч залруулах, нөхрөө эхнэрээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд чиглүүлбэл гайхалтай үр дүнд хүрнэ. Эцэст нь таныг эхнэрээс чинь нөхрөөс чинь өөр хэн ч чин сэтгэлээсээ хайрлаж харамлахгүй. Замын нөхөд бол замын л нөхөд байдаг.

14 Comments

  1. enhkbat says:

    ern bol salaagui hosuudad uguh zubulguu l bn 
    harin niilehiig hicheeh tusam ulam tsaasaa yabaad bga huniig yah be odoo bol niileheesee ungurch bh shig muu 2 huu gee l bodoh yum getel uuriin muugaa haruulahgui gesendee uulzahiig husehgui bsaiaar neg l medhed 8 sar bolchhoz harin odoo uuriiguu yaz uurchilz sine amidral zohioh be GEZ

  2. unshigch says:

    hedii hojuu chinii bichseng unshij bgaa ch nadad uneheer heregtei minii haigaad bsn zuiliig chi bichjee chamd mash ih bayarlalaa. nuhur bid 2 amidralaa ehluuleed ehniihee tomhon davaan deer ireed muudaltsaj bie bienee oilgoltsoj bie bienee medehee baitlaa muudaltssan. Hedii muudaltssan ch bi salahgui asuudlaa shiide shiidel garga hamtdaa davaad garii gd l guigaad l guigeed l bna. Daanch nuhur maani medehgui ee 2ulaa tohirohgui ym bishuu gseer l bna. Chamaig salahgui gheer bi yaaj ch chadahgui medehgui bolchihloo ghiin. arai hiij buteej bosgoson amidral maani salhind hiischihgeed bgaag hen hen ni oilgoj bgaa ch nuhur maani shiid gargaj chadahgui dulegneed bhiin. Er em 2 niilj neg gert orj amidrahaar shiidsen l bol urh ger tusgaar bj uursdiin amidraliin asuudlaa uursduu shiideed avaad yvah yostoi gj bi boddog. Ene ug ni zuv biz de? Gtel neg dooroo shambaaraldaj amidraad surchihsan hun chini tusdaa garch urh gereeree amidrana gheer aidag ymuu yaadag ym bi chadahgui ee. Chi hureed ir end l amidrana ugui bol salii ghiin. Neg dooroo shambaaraldaj amidrasanaas salsan deer gd salii gheer arai hiij buteej bii bolgosdon amidral maani salhind hiischihgeed bhiin. hunii amidral gdg ereen baraan geetei gegeeleg bdg da. Miniih yaagad iim bgaan boloo gj bodohiin.

  3. Hair says:

    Nuguu zamiin nuhuduu 1rt taviad bvl ene amidral bish gedgiig ys mahnd n shingeter oilguulah ymsan

  4. Монгол says:

    Зодож нүдэх, яв зайл гэж хөөх хэмжээнд хүрсэн бол өөр л дөө. Ер нь эрэгтэй хүн ганцаараа зодож нүдэж, яв зайл гэж хөөдөггүй байх. Ёстой нөгөө гээндээ ч гоондоо ч гэдэг шиг. Тэгэхээр энд яригдаад байгаа хариуцлагаа хүлээхгүй гэчихээр мэдээж нэг талаа л буруутгаад байна. Ер нь гуравдагч оролцоогүй хэрүүл гэж бараг байхгүй байх. Асуудлаа бүтээлч хэлбэрээр хараач ээ л гэж байгаа байх л даа 

  5. zochin says:

    busdiin ( er, em hen ch adil) eldeva ash avir, doromjloliig tevchih gej ger bul boldooggui tal ch bii.

  6. gonmojid says:

    Явж гэж бичих гээд алдаж утаснаас бичсэн болхоор

  7. gonmojid says:

    Цувж уурлаж цугтаа инээнэ гэж сайхан үг байдаг даа.ингээд л яавж байхад болно доо.

  8. kkk says:

    asuudlaa shiidye gej yrih geheer chamtai yrihgui geed bval yahuu. anhandaa ch bas amidral bosgoy l gej niilsen bailtai.  bas zodoj uneed agsan taviad bval yriltsya 2laa salahguiee geed baih uu? hun hunii amidrald oor ooriin gesen zovlon bnaa. zarim neg amidarliin asuudald ene zovolgoo heterhii goydnoo. zovhon 2 biyndee asuudaltai ymar ch 3 dagch etgeed baihgui, huchirhiilelgui ger buluuded l tohirno. 

  9. s says:

    yaw zail geed huuj tuugaad bhad n salahgui aduudlaa shiidne geed zogsood baih hetsuu yum bilee.

  10. dfh says:

    ene bol buruu, ger buliin huchirhiilegchdiig gaaruulah arga.

  11. Sun says:

    Ухаантай хүүхэн байна.Амьдралд чинь аз жаргал хүсье.

  12. Монгол says:

    Бидний хэн нь ч зам зуурын хүмүүстэй уулзаж таарч түр зуурын сэтгэлийн таашаал амсаж болно. Гэхдээ гэр бүлд минь гарах муу үр дүнг бид хоёр л үүрдэг болохоос замын хань үүрэлцэхгүй. Хүний төлөө биш өөрийнхөө төлөө зөв шийдвэр гаргаж амьдарч сурах хэрэгтэй юм  шиг санагддаг. 

  13. Hulan says:

    Chamtai sanal neg bna. Bi ch gesen iim bodol teeseer 20 garui jiliig ardaa udeed saihan l yavj bna, Hanitaigaa tsug uureg hariutslagaa uhamsarlaal ur huuhdee sain saihan hun bolgohiin tuluu zuteg bna aa, Zaluuchuuddaa helhed Amidrald tohioldson saad berhsheel bugdiig tsug davj bj l amidralaa avch ulddeg yum shdee. 

  14. Bi mongol er xun says:

    Ok Ok mash zuv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.