Орост сурсан сурдаг найзуудаа зөвлөөч

shutterstock_116391436

Энэ өдрийн мэнд хөх толбот ах дүү нараа. Энэ жил сайхан өнтэй хавар болох нь ээ. Би 28-тай 2 ч мэргэжилээр монголдоо дээд сургууль төгссөн, тэгээд одоо орост мастераар 1 жилээр сурмаар байхын. Орост сургалтын төлбөр нь хэд байдаг дотуур байр юмны ханш гээд ямар байдын болоо? Эрхүү Улаан Үүд-с цаашаагаа өөр хотод л сурмаар байна. Манайд зуучилдаг газар ховор юм аа. Мөн орост нөгөө мулзангууд нацистууд нь гадаадын иргэдийг зоддог дээрэмддэг хэвээрээ болов уу? Орост амьдрал сургууль юмны үнэ оросуудын зан төрх гээд ямар ч мэдээлэл алгаа. Чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч. Хэлэндээ тийм сайн биш л дээ, яахав сурнаа…

19 Comments

  1. Owl says:

    MN үнэхээр зөв хэлсэн байна та нар МИ ий бичсэнтэй маргахгүй байлгүй дээ Америк солонгос ч гэх шиг

  2. mn says:

    Жинхэнэ шинжлэх ухаанд суралцъя гэвэл Оросыг сонго. Харин дээрх хүмүүсийн санал болгоод байгаа АНУ, барууны орнууд, Авсрал, гэх мэтийн орнуудад суралцах багш нар нь шинжлэх ухааныхаа нарийн ширийн юмыг хэзээ ч хэлж өгөхгүй. Тэд яаж амар хялбар аргаар мөнгө олж тансаг амьдрах вэ гэдгийг л заана. Харин яаж үйлдвэр завод барих, аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй хийх технологио хэзээ ч хэлж өгөхгүй.

    Орос багш нар бол шал өөр шүү. Хэрэв чи юу мэдэхийг хүсч байна чамд мэдэж байгаа бүхнээ зориулах болно. Сүүлийн үед барууны болон АНУ-д төгсч ирээд эх орондоо үйлдвэр завод байгуулаад улс орноо хөгжүүлээд байгаа ШУ-ны өндөр мэдлэгтэй монгол инженерүүдийг л лав олж харагүй байна. Уул уурхайд дандаа гадныхан өөрсдийн мэргэжилтнүүдээр л үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөгийн ШУТИС-ын сурах бичгүүд дандаа Орос номнуудыг орчуулж боловсруулсан материалаар сургалтаа явуулдаг шүү дээ. Орос бол шинжлэх ухааны өлгий гэж болно.

  3. nerner says:

    88671597 zalgaarai

  4. zochin says:

    Neg yum oilgosongui hicheeldee muu ch gesen tulburiig ni ugchihsun bhad bolno gene uu? 

  5. dgb says:

    chi garch uzeegui bolohoor medehgui bna. orosoos l zugtaah heregtei6 busad ornuud oyutnuudad uneheer eeltei shuu.oros chini yamar ch batalgaagui gazar. bagaasaa sonsoh ene ter hamaagui. chi zaaval ooriigoo zovooh yamar durtai yum.

  6. paksa says:

    Энд дандаа салтаа саамны мэргэжилтнүүд буюу доорхын гэгээнтнүүд бий. Чи эрдэм номны дээрхийн гэгээнтний юм эндээс асуух хэрэггүй л байх.

  7. Эзэн нь байнаа says:

    Хамт явах хүн олдох болов уу найзууд аа , Орос гэхээр сэтгэлд ойрхон багаасаа кино дуу зохиолыг нь уншиж өссөн болохоор тэгээд ч манайх шиг их сургуультай гэж сонссон болохоор л явахаар бодоод сууж байна, Иймээ тиймээ хэрэгт орооцолдохгүй мөрөөрөө л явж байвал төгсчих байлгүй гэж бодох юм,

  8. Эзэн нь байнаа says:

    Москва -д баярлалаа, Жижиг хотыг л сонирхож байна даа, Анх удаа хойшоо хилийн дээс алхахыг бодож байна, Томск чинь жижиг хотод тооцогдох уу, Өөр москва биш наашаагаа ойрхон гэхдээ эрхүү улаан үүд -с цаашаа ямар ямар жижиг тайван амаглан хотууд байнаа, Гол нь хичээлдээ муу ч гэсэн төлбөрий нь өгцөн л бол гэрчилгээ диплом л авах гэсэн юм аа, Тэгээд хэлий нь сурчвал болоо , Яаж сургууль ямар хот оо гээд л олж чададгүй ээ яах вэ

  9. po says:

    Gegeen egcheesee asuugaad australia yav !

  10. GegeenCom says:

    Deerh 2g shutev
    Za arhi daadag bolno
    Ajilgui amidarch surna

    Demii bizde america aus yavA

  11. москва says:

    би москвад сурдаг. Яг одоогийн байдлаар юмны үнэ ханш өндөр хэцүү л байна. Оросд гадаад оюутанууд ажил хийх боломжгүй. Яахав ганц 2 халтурны юм хийж мөнгө олдог оюутнууд байдаг л даа. Хэрвээ ирэхээр бол монголчууд бага байдаг газар очиж сурсан нь дээр байх. Москвад лав маш олон монголчууд байна. Рублийн ханш монголд унасан байгаа учраас оросд ирээд сурахад тийм ч их үнэтэй тусахгүй болов уу. Ойрын 1 2 жилдээ рублийн ханш монгол төгрөгөөр 40-өөс дээш гарахгүй байх. За тэгээд Москвад бол юм болгон үнэтэй. Мах хиам нь амтгүй. Дэлгүүрт ороод анх ирээд л бүгд 10 20 рубль гээд хямдхан юм шиг харагдавч яг монгол мөнгөнд шилжүүлэхэд хөөрхөн хэдэн төгрөг тоншчихсон байдаг. Кафед орж суухад дор хаяж 300-400 рубль зарна. Автобусанд 30-40 рубль, метронд 50 рубль төлж байна одоогийн байдлаар. Монголд рубль 32 байна гэж бодоход нэг удаад метронд суухад 1500 гаран төгрөг төлөх жишээний. Ядаж байхад магистрт суралцагчидад метроны хөнгөлөлтын карт өгдөггүй.  Сургууль чинь дотуур байртайгаа ойр байхгүй бол бас автобус унаанд сардаа нилээд их мөнгө зарна. 
    Энд ирсэнээс хойш нацистуудтай ер нь таарч байгаагүй. Мэр сэр хэрэг гарсан гэж сонсогддог л юм. Тэхдээ гайгүй биз дээ. Том хотуудад байгаа оросууд нь бага ястангуудад дургүй байдаг. Киргиз, тажик, узбек гэх мэт. Ядаж байхад монголчууд бас төстэй царайтайг хэлэх үү. За тэгээд энд тэнд ажлын зар харахад дандаа л славян буюу орос төрхтэй хүн ажилд авна гэсэн шаардлага тавьдаг. Оросд ер нь бол сайхан л даа. Цаг агаар нь ч гэсэн баруун тийшээгээ хүйтэн биш харин их чийглэг. Москвад гэхэд л бороо цас холилдож ордог. хавар удаан үргэлжилдэггүй. Өвөл их цас орно ер нь зунаас бусад үед бараг байнга бүрхэг байдаг. Сургалтын төлбөр бол сургууль сургуулиасаа шалтгаалаад ондоо байгаа байх. том хотуудад бол үнэтэй биз. Москвад хувиараа сурна гээд дотуур байранд байвал дор хаяж 6000-7000руб сардаа байрандаа өгөх байх. Харин тэтгэлэгээр ирвэл байрны төлбөр бас хөнгөрдөг. Анх ирсэн үед бүх юм нь л үнэтэй санагддаг байлаа. Яахав хувцас хунар үнэтэй байдаг ч өвөл зундаа нэг нэг удаа сайн хямдардаг болохоор тэр үеэр хэрэгтэй зүйлсээ авчихаж болдог. Хүн хүнийхээ хэрэглээнээс шалтгаалаад хамгийн багадаа хэмнээд хэмнээд сардаа 4000рубль хүнсэндээ хэрэглэх байх. За тэгээд утасны төлбөр сардаа дор хаяж 500руб, интернет 300-400 руб, автобус метроны хөнгөлөлтын карттай бол сардаа 600руб унаандаа зарцуулна гэж бодвол барагцаагаар 5500-6000руб ойр зуурын хэрэглээнд /гэхдээ нэмэлт зардлуудыг оруулахгүйгээр. жишээ нь үзвэр үйлчилгээ, гоо сайхан, зугаа цэнгээнээс тусдаа зардал шүү./ байрны болон сургалтын төлбөрөөсөө гадна зарцуугдана гэсэн үг. 
    Энд тэхдээ зөвхөн Москвад байгаа байдлыг бичлээ. жижиг хотуудаар бол арай хямд байдаг гэсэн. За тэгээд амжилт хүсье

  12. ganbaa says:

    Сурахаас өөр зүйл хийж чаддаггүй залуучууд олон болж дээ. Хийж чаддаг хүн ажилладаг юм. Хийж чаддаггүй нь дарга хийх юм. Дарга хийж чадахгүй нь сурах юм даа. За яах вэ нэг хоёр жил хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд нүдээ нээх гэж оролдоод үз. Интернэт ашиглаад хайчихаж болох зүйлийг ийм сайтнаас асуугаад сууж байна гэхээр их л бэлэнчилж сурсан санагдаад хэдэн үг дайчихлаа.

  13. ariunbold says:

    Oros helgui bol suraad heregguide tsagiin garz 

  14. dfv says:

    orost hereggui. eregtei bol bur ch hereggui, baruunii ornuud ruu yav. orloogoos asuu

  15. Би эрэгтэй says:

    Cekc сайтад бичиж байхаар өөр газар бичээч, тоон дотор үсэг гэгч юм болж байх шив дээ

  16. ax says:

    Europe, usa, australia, japan, solongos der shde, tulburuu uuruu tuluh yum bol usa d cheap surguuli ch bii, essay gee sain bicheed sain surguulid handval tetgeleg uguh surguuli ih bii, 

    Odoo usa zasgiin gazriin tetgeleg zarlagdsan bgaa, usa 

  17. баагий says:

    За яавал гэж би 8 жил амьдарлаа халзан нацисттай таараагүй л бна.  Юун хачин юмнаас айдаг юм. Одоо рублийн ханш суларсан болохоор орост сурахад хамгийн тохиромжтой. Хуцвал бараг монголоос хямд тусна шүү. 

  18. Нээрээ says:

    өнтэй хавар уу? хэ хэ

  19. Төөрөөд байна төөрөөд байна, төрөх тасаг биш энэ чинь says:

    Үгүй яахав ээ, зальжин арга ч юм уу. За ямартай ч амжилт! Эрснээ олж эзэмшээрэй, олдохоор нь сайн нандигнаж, цэцэг шиг арчилдаг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.