Украйны хэт үндсэрхэг үзэлт, оросыг үзэн ядагч “Радикал нам”-ын дарга Ляшког парламентын хуралдааны үеэр нүцгэн эрчүүдийн зураг үзэж байгаад зурагчдад баригджээ.
Украйн улс төр, эдийн засгийн гүн хямралд байгаа бөгөөд парламентын гарах шийдвэр энэ хямралаас гарахад маш ихээр нөлөөлөх нь мэдээж. Тийм ч болохоор парламентын хуралдаан болгоныг зурагчид, сэтгүүлчид маш анхааралтай ажиглаж байгаа. Ляшко нь хуралдаан болгон дээр “Картаген сөнөх ёстой” гэж хэлдэг байсан эртний Ромын сенатч шиг л юм болгонд орос сөнөтүгэй гээд болж л өгвөл оросыг чадсан, оросын эсрэг санал гаргадгаараа алдартай.
Ийм эгзэгтэй үед гэнэт Оросыг үзэн ядах үгээ хойш тавин байж нүцгэн эрчүүдийн зургийг интернэтээс хайн үзэж сууна гэдэг нэгийг хэлээд байгаа бололтой. Дашрамд хэлэхд Украйны үндсэрхэг үзэлтнүүд ижил хүйстэнтэйгээ явалдагчдыг нэг нүдээрээ үздэггүй гэдгээрээ зартай.
Таагүй үйлдэл хийж байгаа гардуулсан гишүүн одоо нэрээ цэвэрлэхийн тулд улам чангаар Украйн мандтугай, Орос сөнөтүгэй гэж орилох нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.
6 Comments
Face book l baishd surtein
Оросуудын хар Пи Ар юм биш vv
за сүртэй юм.санаандгүй л үзээ биз.бүүр шалдан биш л бна даг
Nogoon tuuraitai targan jinger zugeer avch tejeehuu
Цагаан арьстай туранхай охинтой дотно танилцаж тусалж дэмжинээ
Ugasa er chvvded bie.e uneldeg bsn tuhai zaluugih n medvbleg ogch bga tuhai uzsiin bna