Бараг бүх хосууд сексийг илүү урт үргэлжлүүлэх сонирхолтой байдаг. Тэр сайхан мөчийн хэн ч гэсэн хурдхан дуусгахыг хүсэхэв. Харамсалтай нь эрчүүдээс болж сексийн үргэлжлэх хугацаа богиносдог. Санаатай биш санаандгүйгээр. Вашингтоны Их сургуулийн Урологийн Доктор Ж. Волш хэлэхдээ “Ихэнх эрчүүдийн амьдралд цаг нь болоогүй байхад үрийн шингэн гадагшилснаас болсон асуудлууд олон байдаг” гэжээ.
Доктор Волшийн тайлбарласнаар эрчүүд цаг нь болоогүй байхад тавих нь бие махбод болон сэтгэл санааны байдлаас шууд хамааралтай.
Ингээд танд Доктор Волшийн зөвлөж буй аргуудыг санал болгоё. Эдгээр аргуудыг секс хийхээс өмнө хийж туршиж үзсэн байх хэрэгтэйг анхаараарай.
1. Биологийн хариу үйлдэл
Тархинд ирсэн дохиотой холбоотой биологийн хариу үйлдэл бий болдог. Хамгийн хялбар арга бол яг тавихын өмнөх мэдрэмжийг мэдэрч түр зогсоц авах юм. Хэт оргил цэг дээр барих гэж оролдвол бие махбодод муугар нөлөөлж болзошгүй учир урьдаас сайн бэлдэж сурах хэрэгтэй. Мөн хостойгоо сексийн харилцааны үед олон удаа туршиж оролдож үзвэл аяндаа удирдаад сурчихна.
2. Атгалт
Үрийн шингэн гадагшлах гэж байгаа нь гэнэт мэдэгдээд эхлэвэл эрхтний толгой хэсэгийн доод хэсэгт гараар атгах даралт үзүүлэх. Долоовор хуруу болон эрхий хурууны тусламжтай энэ үйлдлийг хийж болно. Энэ арга нь эрхтэнрүү юүлэгдсэн цусыг буцаах үйлдэл юм. Ингэснээр тухайн оргил цэг буурч тавих хуцагаа ч хойшлогдох болно.
3. Эмэгтэйчүүд эхэнд нь
Ямар аргаар ч хамаагүй эмэгтэйгээ эхлээд тавиулах нь чухал. Гар, ам, тоглоом, эрхтэн гээд та яаж тавиулж чадах тэр аргуудаараа үзээрэй. Ингэснээр та хоёрт аль алинд нь маш өндөр кайф мэдрүүлэх болно.
4. Идэвхигүй байдал
Хөөрлийг бууруулдаг бэлдмэл хэрэглэж сэтгэл санааны хөөрлийн байдлыг буулгаж болох юм. Гэхдээ үүнийг хэрэглэснээр эрхтэн босоо хэвээр байна гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ийм бэлдмэлийг цөөн хэрэглэх хэрэгтэй.
5. Бэлгэвчээр хянах
Шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт бэлгэвчний шинэ шийдлүүд танд туслах болно. Тусгай олон давхаргатай бэлгэвчүүд сексийг илүү удаан үргэлжлүүлэхэд тусалж чаддаг. Ерөнхийдээ зузаан бэлгэвчүүд юм.
6. Бэлдмэл
Сексийг удаан үргэлжлүүлнэ гэсэн эмүүд тусалж болох ч ихэнх нь Олон Улсын Эрүүл мэндийн хорооноос санал болгохоор баталгаатай бэлдмэл байдаггүй нь цаанаа эрүүл мэндийн эрсдэл байж магадгүй гэсэн айдас үлдээдэг.
7. Мэргэжилтнээс зөвлөгөө ав
Дээрх бүх аргийг хэрэглээд үр дүн муутай байгаа бол секс болон харилцааны зөвлөхүүдтэй уулзах хэрэгтэй.