Сүүлийн хорин жил хүн дүрст адгууснууд бэлдлээ

57638096

Монгол улс ерэн оноос хүн амын сэтгэхүй, сэтгэлгээ, ёс суртахууны хувьд асар их уналтад орлоо. Монгол уламжлалт ахас ихэсээ хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлах, ардын ёс заншил, аман зохиол, билэг дэмбэрэлийн үгс хэлж ерөөж урамшуулж хэлэлцэж ярьдаг түүх аль хэдийнээ алдарчээ.

Наад зах нь иргэд бие биетэйгээ сайхан чин сэтгэлээсээ мэндлэхээ болилоо. Манай нийгэм сүүлийн хорь гаруй жил үндсэндээ хүн дүрст адгууснуудыг бэлдлээ. Нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хэлж ярьж байгаа нь ой гутаж, бөөлжис хүргэм хэмжээнд очлоо.

Нэгэнтээ ёс суртахууны уналтад орсон хүн дүрст араатнуудаас олныг цочроосон аймшигт гэмт хэргүүд шил дараалан гарч байна. Ингэхэд манай нийгмийг ийм байдал руу түлхээд байгаа доорх нөхцлүүд байна.

ПС тоглоомын газрууд, интернет мэдээлэл

Компьютер тоглоомын газрууд хүний балчир хүүхдүүдийг оюун санааны уналтад оруулж буй газар болжээ. Иргэн та ийм тоглоомын газраар ороод хэдэн минут саатаад үзээрэй.

Тэнд байгаа хүүхдүүд биологийн нас нь бага боловч хэдийнээ гэмт хэрэгтнүүд суугаад ярьж байна уу гэлтэй сэтгэгдэл төрүүлдэг. Тоглоомдоо улайран донтсон хүүхдүүд маш чангаар ууртайгаар бие биедээ хараалын үгс чулуудалцана.

Тэдний амнаас гарч буй үгс нь ална, хядна, шулна, хутгална, нөгөө улигт пи хэмээх хараал тэгээд цаашаа гөлөг бөөс гэх мэтээр хөвөрнө. Тоглоомын газрын хажууд галзуугийн эмнэлэг хавьгүй даруухан нам гүм байж магадгүй.

Иргэдээ хүүхдүүдээ ийм газар руу бүү зүглүүл. Тоглоомондоо донтоод сэтгэцийн өвчтэй болоод дараа нь бодит орчин кибер орчноо ялгахаа болиод гэмт хэрэгт холбогдож байна.Тоглоомонд донтсон хүүхдүүд сүүлдээ ээрүү гацаа яриатай болж байна.

Үүн дээр ямар ч хараа хяналтгүй садар самууны,аймшгийн, болон хүчирхийлэл сурталчилсан хэдэн арван веб сайтуудаар хүүхдүүд тань хэсэж сэтгэл санаагаар бүр мөсөн эвдэрч байна. Кибер ертөнц нь хүүхэд эх эцгийн харьцааг хөндий хоосон болгож холдуулж байна.

Баар паб, буудлууд

Эдгээр газрууд шинэ нийгэмд шилжсэнээс хойш байнга хэл ам татлан ирснийг та бид мэднэ. Залуус архи уулаа тэгээд буудалд орлоо үр дүнд нь бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, зодоон цохион гэмт хэрэг тасардаггүй.

Эцэг эх, эмээ өвөө

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлж дийлэхээ байлаа. Хуучин нийгэмд хүнээр хүн хийж авдаг байсан бол өдгөө цагт хүнийг араатан болгож өсгөж хүмүүжүүлдэг боллоо. Зарим эцэг эх хүүхдийнхээ муухай занг зориуд өөгшүүлж байна.

Муухай зант хүүхэд хүнд дээрэлхүүлэхгүй гэсэн тэнэг бодолтой эцэг эхчүүд байна.Өөрийн хүүхдээ дийлэхээ байсан насанд хүрэгсэд гудманд буруу зүйл хийж буй хүүхдүүдэд юм хэлэхээ ч байсан. Хүүхэд нь нэг муухай орилох юмуу уйлахад ээж, аав, эмээ, өвөө нь бөндөгнөж бүх хүслийг биелүүлэх гээд уралдаж байдаг дэндүү арчаагүй улс боллоо. Аав ээж нь хүүхдээ хүмүүжүүлээд байна уу аль эсвэл хүүхдүүд нь аав ээжийгээ дарамтлаад байна уу.

Сүүлийн үеийн хүүхдүүд гэнэт их чанга дуугаар муухай орилж чарлаж яг галзуу солиотой хүн мэт аашилдаг боллоо. Хүүхдэдээ үргэлж за гэж бөхөлздөг ээж аав нарыг ямар эцэг эх гэх юм. Эмээ өвөө нар ач зээ нараа бүр аашийг нь эвдээд хүн биш араатан болгож байна. Орчин үед аятайхан сургаал хайрлаж, үлгэр, домог тууль хэлдэг настан бараг л байхгүй болсон.Мэдэх ёстой зүйлээ мэдэх насандаа мэддэггүй хөгшчүүдээр манай улс дүүрлээ.

Манай хүүхдүүдэд хэзээ ч Америк шиг хууль журам тохирохгүй. Аав ээж нь нэг үг хэлсний төлөө 911 дуудаад баривчлуулдаг явдал Монголд яав ч тохирохгүй. Сүүлийн үед хүүхдийг зодож болохгүй гэж ярьж байгаа гэхдээ ээж аав, эмээ өвөө нь төрхгүйтээд байгаа хүүхдэдээ хонгон дээр нь “таван салаа боов”-ны амт үзүүлэх эрхтэй шүү.

Тэгж байж тэр сахилгагүй хүүхдийг хүн болгож байгаа юм. Ерөөсөө хүн болгож авахын тулд “жавтий хүртээх” явдал бол зодож буй явдал биш юмаа. Энэ хоёр бол хоёр өөр ойлголт юм. Зодох гэдэг нь хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэж тахир дутуу болгох магадгүй аминд нь хүрэх явдал юм.

Харин жавтий хүртээх гэдэг бол хүүхдийг буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулж амин газар бус зузаан махтай хонгон дээр нь “таван салаа боов”- ны амт үзүүлэх явдал юм. Мэдээж дараа нь аргадаж яг юу нь буруу байснаас шийтгэл хүртсэнийг нь тархинд нь ойлгуулах явдал юм. Ардчилал нэрийн дор анархист байдлыг өөгшүүлсээр байтал хүүхдүүд хог дээр үсэрч байна.

Таван салаа боовны амт үзсэн хүүхэд харин ч чих нь зөөлрөөд эх эцгийнхээ үгэнд орж, хичээлээ давтах, гэр орноо цэвэрлэх, дүүгээ асрах зэрэг олон ухаарлыг авдаг. Гэхдээ дандаа ч ийм арга хэмжээ ав гэж байгаа юм биш. Зарим үед зайлшгүй “жавтий хүртээх” явдал гардаг шүү гэдэг утгаар нь хэлж байна.

Хүүхдийнхээ бүх хүслийг гүйцэлдүүлээд өмнүүр нь ороод бөндөгнөөд байвал энэ нь тухайн хүүхдийн ирээдүйг устгах хамгийн сайн арга шүү. Эцэг эхчүүдээ хүүхэдтэйгээ хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн харьцаж сурах хэрэгтэй. Бурхан шиг нялх амьтныг л төрсөн цагаас нь эрхлүүлээд зөрүүд, адайр, ёдор зантай болгож байгаа хүн нь эх эцэг та нар өөрсдөө гэдгээ ухаараач.

Шашин

Монгол бол буддын шашинт улс. Гэхдээ буддын шашин Монголд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Шашин бол амьдралын мөн чанар, хүний оршихуйн утга учрыг ард түмэнд ойлгуулж, гэгээрүүлдэг боловсролын байгууллага, иргэдийн хэлэх үг хэлэхгүй үг, хийх үйлдэл, хийх ёсгүй үйлдлийг мэдүүлсэн ёс суртахууны байгууллага, иргэд олон нийтэд хурал номын үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага зэрэг 3 шинжийг өөртөө агуулсан байх ёстой.

Шашны үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх болохоос биш өнөөдрийнх шиг шашны эд зүйлсийн дэлгүүр лангуу, ломбард бишээ. Манай лам нар энэ шашны мундаг сургаалиудыг ард иргэдэд таниулахын төлөө явахын оронд яаж хэдэн төгрөг олохоо бодож явж байгаа нь эмгэнэлтэй.

Буддын шашин авахаа мэдэхээс буцааж өгдөггүй. Дээр нь хэн ч үл мэдэх гадаад хэлээр тарниа уншдаг. Тэрхүү мартагдаж сөнөж буй учир нь ойлгогдохгүй төвд хэлээр бид яагаад заавал ном уншуулах ёстой юм.

Өнөөдрийн манай маш олон иргэд сэтгэлдээ үнэт зүйлгүй болсон тул тэдний сэтгэлийн тэрхүү орон зайг эзлэхийн төлөө барууны маш том ажиллагаа явагдаж байна. Сэтгэлдээ шүтэх зүйлгүй үнэт зүйлгүй хүмүүн гэдэг ерөөсөө л араатан гэсэн үг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тэр сэтгэл нь хоосорсон хүн бол юу ч хийхээс буцахгүй.

Солонгос савангийн дуурь

Уйлагнасан яриатай мөнхийн атаа хорсол эд хөрөнгөний тэмцлийг харуулсан хэдэн арван киног манай иргэд их үздэг. Өсвөр насны хүүхдүүдийг жинхэнэ эвдэж гүйцэж байна. Эрэгтэй хүүхдүүд нь тэднийг дуурайж уйлж нялцганадаг боллоо.

Эр эм нь мэдэгдэхгүй хувцасладаг. Охидууд нь атаа жөтөөч болох үнэгүй сургалтыг тэдгээр киноноос авч байна. Монгол улс оюун санааны хувьд Солонгос Ханримд эзлэгджээ.

Хошин урлагийнхан

Би урлагийг үгүйсгээгүй гэдгээ юуны өмнө хэлье.Гэхдээ тэртэй тэргүй эвдэрч буй өсвөр хүүхдүүдийн оюун санаанд манай хошин урлагийнхан нэмэр болж байна.Өөрөөр хэлбэл тэд Монгол хэлний үгсийг яруу тод хэлэхгүй харин ч элдэв хачир маяг оруулж ярьж байгааг нь өнөөгийн хүүхэд залуус дуурайж тэр хэвээр нь шууд хэл яриандаа хэрэглэдэгийг анхаармаар байна.

Тэд мартагдсан Монгол үгнүүдийг өөрсдийн тоглолтдоо ашиглаж залуусын үгийн баялагийг нэмэгдүүлж болно шүү дээ. Алдармаа, Оюунтуул нарын явдал бол манай залуусын өнөөгийн нийтлэг дүр төрх.

Өөрөөр хэлбэл хийх үйлдэл, хэлэх үгээ хянаж чадахаа байсан бүхэл бүтэн үе манай нийгэмд өсөн торнисны жишээ. Өнөөгийн залуус зөв буруугаа ялгаж салгахаа больжээ.

Тархиндаа юм боддоггүй нөхөд их олширлоо.Хошин урлагийнхан манай нийгмийг үргэлжийн маазарсан, алиалагч шиг болгож байна. Сүүлдээ мэргэжлийн эмч хүн хүртэл өвчтөнийхөө өөдөөс маазраад байдаг боллоо.

Олны танил хүмүүсийн зүй зохисгүй авир

Манай олны танил хүмүүс зарим талаар нийгэмдээ буруу үлгэр дуурайлал үзүүлээд байна. Сайн мэдэхгүй байж өөрсдийн үг яриандаа гадаад үг хэллэг хэт их оруулж ярьдаг хүмүүс байна. Бизнес хийдэг Мянганбаярыг олон хүүхэнтэй явлаа, явалдлаа гэж сонин хэвлэлээр маш их бичдэг.

Тэгвэл тэр хүний үйлдэл лав л нийгэмд сайн нөлөө үзүүлэхгүй байгаа.Би олны танил гээд хүүхнүүд нь шалдлаад, эрчүүд нь мөнгөтэй том босс мэт жүжиг тавиад байх нь нийгэмд сөрөг нөлөөтэй.

Ер нь тэгээд манай нийгмийг олны танил цөөн хэдэн этгээд театрын амьд тайз болгоод өөрсдөө гол дүрд нь марзан байдлаар тоглож байгааг нь бид харж байна. Юманд хэмжээ хязгаар байдаг шүү.

Та нар өөрсдөө ухамсраараа буруу үг, үйлдлээ болих хэрэгтэй. Дараа нь өөрсдөө их эвгүй байдалд орохыг үгүйсгэх аргагүй.Манай нийгэмд олны танил болсон хүмүүс их өндөр ёс зүй, ёс суртахуунтай байх цаг ирлээ. Та нар сайхан нийгэм бий болгомоор байвал өөрсдөө л биеэ сайхан авч яваад нийгмийн зөв тусгал болоочээ.

Хуулийн байгууллагууд

Манай хууль хяналтын байгууллагууд ард түмний дунд нэр нүүрээ барж байна. Тэдгээр байгууллагууд ёс зүйтэй зөв шударга ажиллахгүй байгаагаас олон хүн хохирч хэлмэгдэж байна. Өнөөдрийн нөхцөлд эх эцгүүд хүүхдүүддээ эрүүгийн хуулийг судлуулах нь хэрэгтэй шүү. Ядаж л хуулийн мэдлэгтэй болж аливаа зүйлийн буруу зөвийг ялгаж сурна.

Улс төрчид ба намууд

Манайд үйл ажиллагаа явуулж буй намууд ард иргэдийг талцуулан ах дүүс хоорондоо тангараг тасарч байна. Улс төрчид хэмээх шоуны нөхдийн тарьсан балаг улс орныг оюун санааны хувьд буртаглаад зогсохгүй эдийн засаг, тусгаар тогтнолыг бусниулах аюултай байна. Манай иргэд ч улс төрчдийг дагаж “намирахаа” болих хэрэгтэй.

Боловсролын байгууллага

Манай улсын боловсролын байгууллага маш их уналтад орсон. Эцэг эх болон нийгмийн зүгээс нөлөөлөх олон нөлөөллөөс болоод хүүхдүүд зан ааш их эвдэрч сургуульд орж байна.

Нэгэнтээ хүмүүжил нь доголдсон хүүхдүүдийг сургах нь багшид асар хэцүү зүйл юм. Зарим талаар бага ангийн багш нар асар их хүнд ачааг нуруундаа үүрч байна.

Зөв бурууг ялган салгах хэмжүүр

Манай хүүхэд залуус аливаа үйлдлийнхээ зөв бурууг ялгаж салгахаа больсон. Учир нь сүүлийн үеийн залуус юм уншихгүй, юу уншихаа мэддэггүй үүнээс болоод хаа хамаагүй үг хэлж, үйлдэл хийснээрээ өөрсдийгөө хүнд байдалд оруулж байна. Нэгэнтээ хүмүүс оюун санааны хувьд хоосролд орсон үед бие мах бодийн хувьд устан мөхөх аюултай.

Гадаадын цагаач иргэд

Гадаадын хэрмэл, тэнэмэл, жуулчин нэрээр хаа сайгүй явж буй хүмүүс бол манай улсад төдийлөн ач тус болохгүй ба харин тэднийг хараа хяналттай аль болох тоог нь багасгах хэрэгтэй. Тэд манай нийгэмд маш хүчтэй нөлөөлөх боломжтой.

Дэлхийн банк олон улсын валютын сан

Иймэрхүү олон улсын байгууллага бүр тухайн улсын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг бид илүү сайн анхаарах хэрэгтэй болжээ. Эдгээр байгууллагууд зарим талаар тухайн улсын байдлыг бүр ч дордуулж байж болзошгүй.

Ажилгүйдэл, Ядуурал, Архидалт, Гэмт хэрэг

Ажилгүй байна гэдэг орлогогүй болж түүнээс улбаалан ядуурч сэтгэл гутралд орж архи ууж, үр дүнд нь гэмт хэрэг хийдэг нь нууц биш. Эдгээр нь хүнийг өөрийг нь сэтгэхүйн хувьд доройтуулж хүнд байдалд оруулдаг.

Монголд ийм иргэд хэрэгтэй

Өнөөдрийн Монголд аав ээж, ах дүүсээ хайрладаг.Монгол ёс заншил өв, уламжлалаараа бахархдаг, түгээн дэлгэрүүлдэг. Маш их билэг оюунлаг, өөрийн үр хүүхдээ тэгж хүмүүжүүлдэг сэтгэл сайтай, тусч, хөдөлмөрч, хувийн сахилга сайтай эрчүүд хэрэгтэй байна.

Өөрийн гэр оронтой, хөрөнгө чинээтэй, амьдрал ахуйгаа авч явж чадах гүйлгээ ухаантай хүний сайн хань, үр хүүхдийн сайн эцэг болсон залуусын масс өнөөдрийн манай нийгэмд илт үгүйлэгдэж байна.

Ийм хүмүүсийг бий болгоход гэр бүлийн хосууд болон эмээ, өвөө нар үр хүүхэд өсгөж байгаа уламжлал, нөхцөл байдлаа зарим талаар өөрчилж хатуу ширүүн өрсөлдөөнт нийгэмд амьдрах шинэ зууны иргэдийг өсгөж бэлтгэж хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

Хэрвээ өрх гэрийн хосууд, эмээ, өвөө нар тус бүртээ хүүхэд хүмүүжүүлж сургах багш гэсэн үүргээ ухамсарлаж чадвал Монгол улсыг цаашид авч явах шинэ зууны иргэдийг бид маш сайн бэлтгэж чадна.

Б.Бат

14 Comments

  1. дона says:

    Нэмж хэлэхэд хүүхдийнхээ эрүүл мэндийг эцэг эх нь өөрсдөө хөнөөж байдаг. Чипс чихэр. Генийн өөрчлөлттэй хүнсээр. Байнга хүссэнийх нь хирээр хооллодог зуршлуул ажиглагдлаг. Ямар хөдөлмөр хийгээгүйгээс болж хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд бхгаасаа орж мяраалаг хүүхдүүд олон болсон гэх мэтээр олон зүйлс бна. Хамгийн аймшигтай нь хүйтэн цэвдэгсэтгэлтэй болж өсөж бгаа нь аймшигтай.

  2. xxx says:

    Санал нэг байнаа. Үүнийг уншаад ядаж нэгийг нь ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа л бол хэрхэн яаж энэ байдлаас гарах вэ? гэдгээ л бодох хэрэгтэй. Тэрнээс элдэв шалтаг шалтгаан тоочоод байвал биеэ өмөөрсөн л хэрэг болно. Энд бичсэн зүйлсийг  өмөөрөх нь үүнийгээ зөвтөгөсөнтэй л адилхан. Гэтэл ийм зүйлс зөв биш биз дээ? Тэгэхээр шууд л яаж ангижрах вэ?

  3. bat says:

    1000000000000Lake

  4. Mono says:

    1000 like

  5. GegeenCom says:

    Baabar style n shuumjlelt realism yumuu haashaan

  6. omg says:

    Zagatnasan gazraa maajuulaad dur tavih shig bolloo. Yos surtahuun, uhamsar anhdagch bh yostoi. Americt ch ter, mergejliin surah bichguud deer hamgiin ehnii buleg ni mergejliin yos surtahuun biyu professional ethnic iin talaar bdag. Mongolchuud smericiig diuraih durtai, gehdee iimerhuu sain yumiig ni duuraimaar bhad dandaa buruu yum songono. Arhidalt, yanhandaltaas ch dor har tamhi, mansuuruulah bodusnii asiudal hemjerneesee heterssen bgaa, bur ch ayultai

  7. Ккк says:

    ugssaa bvh zuiul ni 100 oddoogiin vnen torh hartsgaa ymr bolsno hvmvvvsee iim aimshegt bol huwia hijeeesen oorchhlolt lhiih tsag bolson oorchloltiig oorsdoosooo odoonoos ehlh hvssie

  8. Moogii says:

    Arai l denduu tuilshirsan bodloor bichijee. Medeej hugjild muu sain ali ali n bdag sh dee. Jisheelbel end comment bichij baigaa hun buxen xariulahiig hicheegeerei. Ta hogoo gadaa il zadgai gazar haydag uu? Tanii nuden deer hayj bgaa hund yamar negen horigloson ug helj chaddag uu? 

  9. Emch nar ovchtonteigoo yaj maasraad bga genee. Jaahan oilgomjtoi bichihgui yasan yum be. Emch nar gedeg chin tangarag orgoson yos zuitei bh yostoi humuus yum shuu dee. Bid chin emchiin ariun yos toriin huuliig chandlan sahij erdenet humuunii ami nas eruul mendin toloo ami biye hairgui zoriulah tangaragtai humuus bugdiig ni hamruulj bichsen ni sonin sanagdaj bn. Zarim neg emch gesen bol arai oor sonsogdoh bailaa. Busad zuiliin huvid unenii ortoi l bichij.

  10. Үнэн says:

    Тиймээ, ёстой үнэн. Бид хүн бүр дор бүрээ хичээж амьдрах хэрэгтэй тэгж байж манай улс хөгжинө. Бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж сурах хэрэгтэй байна. Аав ээжийгээ хүндэлж хайрлацгаая. 

  11. Sudlaach says:

    Yaduu buurai murtluu het biee tooson bdal l muhul ruu ni chireed bh shig. bugd l uursdiiguu mundag surhii lag udam sudar bla bla bla… aan bas denduu ih muhar suseg!!!!! hun bur daruulgatai daruuhan hudulmurch, soyolch bolovson mash undur hariutslaga uhamsarin medremjtei bson tsagt l mongol hugjinu. mal shigee buduuleg humuus bas tsaaguur chini zunduu bn shu. umnuus ni yas havtalzmaar.

  12. so says:

    horsh.vvd negniigee tanihaa boliloo haalga nvdwel barag tsagdaa duudhad belen bolson tsag urd bol bairnii ah egch nariig bvgdiig n tanidag ted ch hvvhedvvdiig sain tanidag mendte iustai bailaa bailaa gej

  13. hmmmm says:

    ядуурал хамгийн их нөлөөлж бна гэж боддог.өдрийн хоолоо яая гэж бгаа эцэг эхчүүд юун үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах вээ.зөв нийтлэл бна

  14. 1 says:

    Yag zov

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.