Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сайтын нийтлэлийг уншиж, заримдаа өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. Нас 40 холгүй давсан, гэр бүлийн амьдралын туршлага 16 жил. Эхнэр, 3 хүүхэдтэй бага нь 6 сар, том нь 15 нь настай. Дундах нь хайртай гүнж маань 10 настай. Өөрийнхөө амьдралын алдаа оноо, одоогийн нөхцөл байдлын талаар та бүхний саналыг сонсохоор энэхүү захидлыг бичиж сууна. Магадгүй амьдрал эхлэх нэгэнд нь сургамж, алдсан нэгэнд нь ухаарал өгөх биз.
Эхнэртэйгээ 98 онд танилцаж 99 онд гэр бүл болсон. Эхнэр маань гадаадад сурсан сэхээтэн гэр бүлээс гаралтай. Бид ерөнхийдөө адилхан. Олон хүүхэдтэй айлын дунд хүүхдүүд. Бие биедээ дасаж хайраараа гэрлэсэн хоёр гэж боддог. Ажил мэргэжлийн онцлогоос болоод эхнэрт маань ажил олддоггүй байсан болохоор 2008 он хүртэл гэр зуур арын албыг маань хашсан. Надад ажил олдох ч арай орлоготойг нь бодоод ганц биеээр үйлчилгээ эрхэлсээр 2003 онд өөрийн гэсэн байртай болсон. Гэхдээ гэр бүлээ анхнаас нь түрээсийн боловч өөрийн гэртэй байлгасан. Одоо бодож байхад өөрийн байртай болоход аль алин маань нэг их ач холбогдол өгч байгаагүй шиг санагдана.
Эхнэрээ ар гэрийн “гавъяа”-гүй ажил хийгээд уйдах болов уу, ээж нь өвчин зовлонтой гээд жил бүр зун ээж, аав руу нь явуулна. Мэдээж хөрөнгө санхүү амар байгаагүй ээ. Энэ хугацаанд залуу гэр бүлүүдийн адил муудах ч үе бий, сайдах ч үе бий. Хаа очиж миний хань бид хоёр харилцан буулт хийгээд эвлэрчихдэг байж. Ингэсээр 2006 онд гадаадад сурсан хот руугаа яваад ирэхийг гуйгаад байхаар нь явуулсан. Тэр үед охин маань жил 2 сартай л байсан ч өөрөө хараад хоцорсон. Харин ирэхдээ наддаа “заг хүйтэн”-ээр бэлэг барьсан. Газар тэнгэр нийлэх шиг хэдэн сар донгио явсан ч уучилсаан уучилсан. Амар байгаагүй.
2008 онд эхнэрээ энд сургууль оруулсан. Зайлшгүй шаардлагаар тэр ондоо гадаад яваад ирсэн юм. 2010 оны төгсгөлд санамсаргүйгээр анхныхаа хайрттайгаа холбогддог, түүнийгээ “өдрийн бодол, шөнийн зүүд” болгодог болон 2010 онд гадаад явахдаа өөр хүнтэй учирсныг нь yahoo-гоос нь олоод харчихсан юм.
Гэхдээ л бүхнийг орхиод хүүхдүүдийнхээ төлөө, бие биенийхээ төлөө гэдгээ зорилго болгож амьдръя гэж тохироод бүхнийг мартахыг хүссэн. Гэхдээ чамаас нэг удаа уучлал гуйсан дахиж уучлал хүсэхгүй гэсэн болохоор зүгээр л мартахыг хүссэн.
2009 оноос өөрийгөө зөнд нь орхисон алдаагаа засаж нэр хүнд бүхий байгууллагад бүхий л шалгуурыг нь давж өөрийн чадлаараа ажилд орсон. Байгууллагаасаа байр аваад оны өмнөхөн “утаа”-гүй газар ороод байж байна.
Эхнэрээ 2010 онд ажилд оруулсан боловч төслийн ажил нь дууссан болохоор 2014 онд магистрт оруулчихсан амьдрал олон арван мянган хүнийг бодоход атаархмаар л байгаа байх.
Асуудлын гол нь гэвэл эхнэр маань айхтар хартай болчихлоо. Эхлэл нь юу гэвэл миний yahoo-гийн хадгалах хэсгээс 2011 онд хоолонд оръё гэж ажлын газрынхаа нэг хүүхэнд бичсэн бичиглэл. Тэр нь мартын баяр байсан уу эсвэл цагаан сарын битүүний өдөр байсан уу сайн санахгүй байна. Манай удирдлагууд баярын хурал хийгээд шагналт цалин өгсөн тухай хэлсэн юм. Өмнө нь яаралтай ажил гарах үед гуйгаад туслалцуулчихсан болохоор бүсгүйг уриад гайгүйхэн хоолны газар орчихсон хэрэг. Гэхдээ тэр өдөр эхнэрийгээ найз бүсгүйтэйгээ уулзана гэхээр очиж бай гээд 20 цаг гэхэд би өөрөө араас нь очсон юм.
2014 оны хавар нөгөө бүсгүйтэй хамт албан томилолтоор 6 хоног явсан боловч эхний өдрөөс нь надруу залгаад, 2 дахь өдрөөс нь нөгөө хүүхэнд хэлэх хэлэхгүй үгээр дайрч, эцэст нь нөхөртэй нь ярьж бөөн асуудал боллоо. Албан ажил хэн нэгний хүслээр болдоггүй гэдгийг хэлээд ойлгуулж лав чадсангүй. Эхнэрийнхээр бол би өөрөө аваад явсан байж таарах нь. Нөгөө хүслээр нь бол тэгэж мэссэж бичиж байхад тэр хүүхэн залгаад уурлах ёсгүй байсан юм байх. Эцэст нь хүн бүхний ярианы сэдэв болоод л өнгөрлөө.Эхнэр маань жирэмсэн юм шүү дээ гэдэг байлаа. Жирэмсэн эхнэрээ уламжлал ёсоор цэвэр агаарт охиныхоо хамт хөдөө гэр рүү нь явуулчихаад наадмын өмнөх өдөр манай хамт олон кароэкэд орно гэдгээ хэллээ. Ахиад л нөгөө хүүхний нөхөр, надад гомдолсон ажлын газрын хүүхэн бөөн стресс. Бараг л ингэж байхаар …?! боллоо. Хүн ч олон юмыг давдаг л юм байна лээ, тэр тусмаа отгон хүүгээ хүлээсэн хүн.
Намар эхнэр маань амаржиж эрүүл саруул хүүтэй боллоо. Бүх юманд жигүүр ургах шиг болсон доо. Үнэнийг хэлэхэд миний итгэл алга болоод байсныг сэргээсэн юм. Эхнэр маань ч хэлдэг юм “хүү маань төрөөгүй бол бид ?!”. Бүх юм ард үлдлээ гэж бодсон маань эндүүрэл байж. Шинэ оны босгон дээр ахиад л нөгөө хүүхний нөхөр болон түүнд бичсэн эхнэрийн мэссэж. Саяхан цагаан сарын дараа ахиад л мэссэж. Тэр бүхэн ажлын газрынхны амны зугаа болон доромж болж хувирлаа. Бүр “ажил дээр чинь очоод наад янханыг чинь алаад өгнө, заазуур авч очоод” гэдэг боллоо. Эхнэртэйгээ үргэлж илэн далангүй ярилцдаг боловч энэ нэг л бишээ. Бид хоёрын хувьд сексийн хувьд эхнээсээ л бүрэн ханамжтай. Хэдийгээр 40 гарсан ч 7 хоногтоо 3-5 удаа хүсвэл шөнөдөө 2-3 удаа аль алин нь таашаал авч хийж чаддаг.
Уул нь бичиж дуусаад эхнэртээ харуулаад “сайт руу явуулчихъя, хүмүүс юу гэхийг нь сонсъё” гэж хэлье гэж бодсон ч эхнэр маань энэ өгүүлбэрээс бусдыг нь түрүүлж олж уншчихаад гэрт байсан конъякыг задалж уугаад доорхыг нэмж бичжээ.
Салбарынхаа сэтгүүлд өгөөд хэвлүүлээч…
Чиний минь сэтгэл
Гэндэж нэг хувирсан юм байлгүй
Гэр орон хань ижил үр хүүхэд чинь
Гэрэлтэж гийгүүлэхээ больсон юм байлгүй…
Та бүхэн маань хараалгүйхэн бид хоёрт гарцыг маань зөвлөж туслана уу.
42 Comments
genden chi shuu
3 сайхан хүүхдээ бодоод хэрэлдээд амьдраад байхаас өөр яахавдээ ер нь. Иймэрхүү зөрчилтэй гэр бүл олон л байна. Гэхдээ эхнэрт чинь эм хүний хатан ухаан гэж алгадаа харамсалтай нь.
naad yanhanaa xuuguud yabuulaach. sejgiin sanagdchixlaa. chi bas archaagui er yumaa. yanxanii bugs unerleed xebteh gej. mongol er hun iim bh uu
% hun ooroo yamar hun be gedeg ni busadtai helj,yarij, haritsaj bgagaas ni haragddag bizde… tanai ehneriin huwid ooroo zawaan zawhai yawdaltai bolhooroo nohoroo ch bas tegj oor shigee boddog bh….
Gants orlogo olj bgaa nuhruu ajil deeer ni ner hundiig ni unagaad tolgoi muutai teneg uurtuu itgelgui matar l bna, tanai ehner chini
Za zugeer bhad chin ingej aihtar hardaj bval jinhneese yavaldaachee barag ter n deer bishuu
hvnii tavilan gej sonin yum daa. tanai ehner chini minii hajuud nadaas 1000000 dahin ilvv jargaltai baina.HARIIN solio tusjee. iim hvn yaj argadaj yaj yariltsaad ch nemergvi baidiin moo.manai naiz hvvhen yaaag iim
ajliin hamt olond heldeg ni ch yu ve dee bas. nohriin ner hvndtei ooriinh ni ger bvliin ner hvnd unaj baigaag meddeggvi yum baihdaa.
Zovolgoo.: odoo zvgeer l bvgdiig toohgvi haya.zvgeer l ajlaa hiigeed yuch boloogvi yum shig amidar.ene tuhai bodoh zabgvi bailga ooriigoo
huurhii huuhen. hairaar dutaj yavaa l yum bna. emegtei hun joohon l yumand bayarlaj, johoon yumand gomddog. neg hunii buruu gej baihgui. tugstei sanalneg bna. esregeeree ter ajliin gazriin huuhen chin zavhai bna. sul hormoitoi tiim huuhnuudees bolj ger bul saldgiin. medeej chi sul taliin ashiglah geed hoolond oruulsan baih. medeej ehnereesee iluu tavj baihaar hardalgui yahav. udii nasalchaad iim asuudaltai yavj baigaa bol chi lav oligtoi nuhur bish. yamar ch baisan dotroo ih yum hadgaldag hun bna. sain yariltsaad uz.
Hi? Teneg hun tenegeeree duusadag yum bilee.
Ehner chini hair halamjaar dutaad bgaa uym bna. Chi sanhuugeer hangaj baigaagaa haitlaj baina gej boddog bololtoi. Emegtei hun nuhruusuu anhni.durlaltsdag ie shigee gal haluun durlal husch yavdag uym. Chi ger luugee yaarahgui bas ehner huuhdee ooroosoo hol yavuulaad baij chaddag geheer ehneree neg ih husdeggui hun shig sanagdlaa. Oor shine huuhen nudend chini haragdaad teriigee bodoj baigaa chini medegdehgui baina gej baihgui. Emegteichuud mash medremjtei humuus dee. Ter ajlin huuhnee hoolond oryo gej urinaa gedeg neg uym helj bainaa bas. Ehneree bolzoond urij uzeegui baihaa chi ooroo. Gal haluun hair baigaa esehee ooroo sain bod. Baihgui bol bitgii ehneree buruutga. Hartai bainaa gedeg ehner chini chamaig l gedeg hun baina. Ter muuhai haldaasan geed baigaa zuiliin huvid ehneriin chini buruu baina. Hair halamjaar duuren ehner hezee ch nuhruu araar ni tavihgui. Buruug ooroosoo hai. Ehneree anh uchrajdaa yaj chichirch hairlaj temiluulj baisan shigee gal haluun hairaar hairla. Medruul.
ta nar azaartahgvi yavaldaad surchaach de guij bn
hun ymar uyd busdin aldaand duryyldug we gheer uurt bgaa huzriig nuuh gsendee l bdag shd fak ymaa
Dund nasnii humuusiin setgelzuid oorchlolt ordog gsn, nogoo shiljiltiin nas gedeg shig. Teren shig yum bolj bgan bna.
Chi gadaadad baisan bol todorhoi medej bgaa baih manaihan ter bur meddeggui wm shig sanagdsan uuniig dund nasni hymral gej todorhoildog hun bolgon,ger bul bolgond harilcan adilgui ilerdeg gej baigaa ilreh yavts ni negniigee hardah esvel ul tooh,dairch doromjloh,hoorondoo yu ch duugarahgui baih,ogt sex hiihgui baih geed mash olon yanzaar ilerdeg wm genlee.Bi bas ogt meddeggui baisii evropt baihdaa tus orni setgel zuichiin yaritslagig sonsood medej bilee.Mergejliin setgel zuichid ali helberiinh gedgiig togtooj baigaad setgel zuin zasal hiideg gesen gehdee manaid mergejliin setgel zuichid hovor baih.Ene hymralig davan garah l heregtei chuham yaj gedeg ni sonin chadahgui bol hen heniigee gomdoogood salna.Miniiheer bol ta 2 sain yarilts ur dun yaj haragdahaar bna erunhii zurlaga garna bolohgui bol tur tus tusdaa bai tusdaa bailaa geed tag chig bolohgui ue ue bugj baigaa gazraasaa uur gazar bolzood uulz,uulzahdaa hen hendee jijeghen beleg avaad ug,hamt hutlultsuud kino teatar luu yav.Uridni yavdlig chi uuchilch chadsan wm chin chi buhniig sanaachlaad hii l gej zuvluh baina tanij meddeg baisan bol chadah yadahaara zuvluh bailaa end bichine gevel heden huudas wm boloh bailgui chi bid 2 oiroltsoo nasni erchuud baina oiroltsoo nasni huuhduudtei wm bna.Zaluu mini bidnii nasnihan 2 dahi amidral ehluuleh tsag ni ch ungursun,tsag ch baihgui 2-t Ur huuhdiinhee setgeld sev suulgaad tedniig dotroo semhen sanaa alduulaad, hungun gunigaar amidralin ih dalaid hul taviulaad demii biz dee.Za naiz min chi 40 hursen er namaig yu geh geed baigaag chi sain medej baigaa amjilt
Ehner ni unshij bval 1 zvil handaj helie: bi er ni ih aashtai l daa gehdee hardaj nter bolj herelddeggvi. Hanidaa itgedeg. ter min nadad itgedeg bolohoor bi namaig gsn itgel rvv ni nulimahiig hvsdeggvi. Eregtei hvnd ajil ni ih chuhal bdg ym bilee. Amjiltand hvreh hana ni ehner ni. Bat hana ni bh estoi bdg ym bn gdgiig bi oilgoson. Umnu ni bi nzuudiinh ni derged uurlaad yanz yanz l boldog bsn. Bi odoo uuruusuu ichdeg. Yamar teneg bgaa ve, uuruu uuriiguu yamar muuhai haragduulaa ve l gj boddog. Hvmvvs nuhriig chin bish chinii tenegiig l gaihaad suuj bdg ym bilee. Deerees ni chi uuruu ch zvgeergvi nuhurtuu zag hviten beleglesen bna shde. Ger bvltei hvn bj yadaj hamgaalalt hereglej meddeggvi ymuu? Chi 40garsan hvn gehed teneg l bna daa yayaya. Nuhriig chin urivdchihluu
yo yo ingeed yadargaa bolood gemgui hernee ajil alban deeree huviin amidraliin hudal huurmagaar humuusiin amnii zugaa bolood bval salah gej neg bas saihan yum bna. duusah shinj algaa naad hun chini. tenegiin tsaad teneg huuhentei suuj. ediin zasgiin bolomjtoi bol duugai tetgemjee tolood yavaach, sal
Ehnereesee salaa.
Hmm. yasan duusdaggui har we.
Ajlaa solidimu yadiin, har bol setgetsiin owchin, hugshruh tusam nemegdene
Setgel gdg chin hetsuu shu de. Tanai ger bul ug n saihan l,amidarch bgaa ym bna. Harin ehner chin ooroo araar tavilt ih gargaj bsn bolohoor taniig bas tefj yvaad bdg gej bodood bdg bololtoi. Zarim hun oortoo bgaa unet zuilee olj harj chaddaggui ymoo. Ehner chin taniig aldaj bj l oilgoh bh. Gehdee ehneree uhaaruulah gj bna geed bosgoson amidralaa nuraaj bolohguie. Tom huuhed chin yg shiljiltiin ue dree bgaa bolohoor ta 2 ger buliin hariltsaan dree bolgoomjtoi bgaarai.
Hvn yag uur shigee setgedegiin naad ehner chini uuruu aimar yawdaltai BANZAL hvvhen bna ehneree sain shalga nootoi shvv
zag huiten belegledeg ehner gehed denduu davarsan avgai baina, uuruu baahan baliartaj yavsan baij yasan ih gemgui humuusiig gurddug mangaa ve? uhseniih ni undur bolovsroltoi ehner, haragdaach!
Tenet awgai we huniig uur shigee gej bodood uheh geed began b.hdaa
Haha end bichsen buh huntei hardag l dee yahav uuriiguu l zovooj bga helber shd cagtaa jargalaa hetruulciin bgazdee bodvol odoo zovoh zovooh eelj n irj.
Yer n bol setgeced n nuluuluh hemjeenii hurult bii boljee chamaig uurt n tatagdahaa ungursun bn geed medreed buhimdaad bdgiin bishu
Ah huu ch bas bolomj garval bucahaargui boltoloo avgaisaa hundiirchee.
Gehdee yer n ter zag huiten yag unenuu heniih n beleg yum be. Hudal onosh ch bsn bj bolno shd
Ajliin huuhen azguimaa
Ger dotorh heruuliig haa baisan hardsam huuhnii nuhur ba ajlaar neg yaridag chini buruu busgui mini. Bi bas ta 2 toi chatsuu shahuu yum bi haaya nuhruu barag hooj yavuuldag naizuudtaugaa yavj uulz geed. Ehner ni ezgui naizruu ni 7 honig albaar yavuulsan. Er hun chamd unench chamaig bolon ur huuhdee geed noir hoolgui aj8llaad halamjlaad baihaar chinu haayadaa shagnaj baigaa ni ter. Oilgoson uu busgui mini minii yu heleed baigaag. Chi shagnaj chadahgui bol bitgii shiitgeed bai. Er nuhurt ni ehner chini chamd itgeh itgel ni buursan baina chi zugeer helj yariad bish uil hodlol ur dungeeree ehnertee oilguuldaa. Jich ta 2 iim ih sexiin udevhtei baigaa chini harin saihan sanagdjiin shuu. Bid bol sardaa 1 bol ih yum. Iim az jargaltai baij oor yu huseed baigaa yum be. Baigaa zuildee setgel hanaj sur. Salj malj degguitev dee hoyoroo.
chi ystoi uuruu teneg yum bainaa.amidral chin chinii nom surahaas shal uur za.Iim nomii balainuud abgaigaa davruuldag yum baina l da .UURTUU ER HUN SHIG DUGNELT HII tenegee.chi er hun yum baigaa biz de.ystoi mal za chi
Hvmvvs yamar hachin yum bichdeg yum be. Hvn setgelee uudalsan bna. Bas hardah yamar neg asuudal bj l bgaa. Teriig n medehgui bj. Chi uuruu ch asuudaltai.
ер нь бол хүн өөрөө явдалтай байж л ямар нэгэн хийсвэр зүйлийг бодож хардах зовоодышдээ,
Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж Хүний толгой дээрх үсийг харна бас
Хэлэмгий хүн дадамгай Хиймгий хүн сурамгай гэдэг дээ …. өөрөө л иймээ тиймээ асуудалтай болхоороо чамайг ч гэсэн тэгдэг байх гэж боддог биз. Өөрөө гадаад явдаад өвчин нтр авчирч байсан хүн ямар л эрүүл ухаан гаргав гэждээ
манай эхнэр ингэж аашилвал би аль хэзээний арьсыг нь өвчөөд тавьсан байгаа. Харин чи их уужимхан дотортой эр байна. Ийм эр одоо ховор болсон цаг.
Уужуу сэтгэлтэй залуу юмаа. Гэхдээ хэт уужуу байгаад байхаар эхнэр чинь толгой дээр чинь гарч байгаа юм биш үү. Үүрэгээ сайн биелүүлсэн эр хүн эрхээ эдлэх л хэрэгтэй. Хий хардуулж байхаар тооны харьцаагаа адилтгаач. Нэгэнт салахгүйгээс хойш хүн болж төрчөөд нэг нь олон эр үзээд нөгөө нь насаараа ганц эм үзчээд олон эм үзсэн нэр зүүж байхаар хүссэнээр нь хийгээч. Бид хэн нь хэн бэ гэдгийг нь мэдэхгүй шүүдээ. Өөрсдөө л сайн ярилцаж тунгаах хэрэгтэй. Энэ сураад л байдаг хүүхнүүдийг ойлгохгүй юмаа. Нээх л их сурсан хүн. Аль 20 насандаа төлөвшиж амьдралын үзэл баримтлалаа олж авах ёстой зүйлсээ ч сураагүй байдаг.
Хормойн бузар болсон байна.Өөрөө явдалтай хүн л бусдыг өөр шигээ бодож хардаж элдвээр зовоодог.Ер нь бол маш хувиа хичээсэн дотуур тамиртай хүн л хардах өвчтэй байдаг.Эхнэр чинь залуу сайхан байхдаа өөрийг чинь мөн амьдралаа юман чинээ бодохгүйгээр хуурч завхайрч элдэв өвчин авчирч бузарласан байна.Одоо нас зүс нь яваад ирэхээр хувиа хичээгч балиар зангаараа өөрт чинь хаягдчих вий гэсэндээ боож үхчих гээд байгаа мэт дүр зураг харагдаж байна.Хүний амьдралд хормойн бузар нэг л орсон бол насан туршид нь дагаж хорлож байдаг гэдгийг бидний өвөг дээдсээс уламжилж захиж ирсэн билээ.Энэ чинь энергийн хууль шүү дээ.Эцэст нь эхнэр чинь чин сэтгэлээсээ өөрийгөө өөрчилж та 2 хамтдаа үнэн сүсэгээр өөрсдийн энергээ ном заслаар засуулах хэрэгтэй л гэж хэлэх байна.Үр хүүхдүүдийнхээ төлөө хичээгээрэй! Амжилт аз жаргалыг хүсье.
балай авгай вэ? 3-н 3-н хүүхэд гаргачихаад намба суудаггүй эргүү юм уу хаашаа юм? эр хүн ажлынхан дотроо нэр хүндтэй байх ёстой байхад ажлынхан дотор нь нэр хүндийг нь шавартай хутгаж хаяад тэнэг л байна даа. тэр тусмаа 40 гарчаад…
алтан загасны эмгэн шиг авгай байна даа.
hun huniig oor shigee boddog oo gej ….
Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдэг ч гэдэг, midlife crisis гээд юмнууд яригдаад байдаг. Магадгүй тийм нэг үе дайрч байгаа ч юм билүү. Хүмүүсийн сэтгэгдлээс та хоёр хэн хэнийхээ зөв гэж хэлүүлэх гээд л хүлээж байгаа байх л даа. Гэхдээ ажаад байхад хэн нэгнийх нь зөв бурууг ялгаж яллахаас илүү хэн хэнийх нь амьдралынхаа төлөө ханийнхаа төлөө гэсэн сэтгэл ухаан л чухал юм шиг. Та хоёр өдий насанд өөрсдийгөө мэдэж дүгнээд дүү нартаа сургах хэмжээнд хүрээ л байлгүй. Хүүхдүүдийнхээ нулимсыг үзэх гээгүй л бол хагархайгаа хамаад эвдэрхийгээ засаад аятайхан байсан нь дээр байхаа. Бичиж байгаа хүний өнцгөөс нөгөө хүн нь илүү буруутай байдаг болохоор эхнэр чинь л тиймхэн харагдаад байна. Гэхдээ тэр эмэгтэйн амьдралаар амьдарч үзээгүй болохоор яаран буруутгамааргүй байнаа. Зүгээр та хоер минь уучлах нь уучлаад ухаарах нь эртхэн ухаараад эвлэрч үз. Буруу юмаараа их оролдвол муугийн л цондон.
Жаргал даахгуй эм байна даа. Чи давраачиж дээ. Эр нёхрёё ч хундлэхгуй ажил албан газар хамт олны дунд нь эвгуй байдалд оруулаад л . Ухаан муутай усан толгойтой хардахаас ёёр чадах зуйлгуй арчаагуй мунхаг эм байна ш дээ. Гадаад дотоодод сурлаа л гэнэ тэр юугаа сурсым наад захын ямар уед ямар уйлдэл гаргаж болох болохгуйгээ ч ялгаж мэдэхгуй дээр нь бас БЗХЁ халдаадаг бузрын юм бэ. Хашраагаач буур давраад эргуутсэн эмгэн болсым бишуу
udii nasnii tom huuhedtei, odii olon jil amidarch, id nasan deeree yawj bain yun ch bolchimgui um be dee. ter emegtein amidraliig bas bodoh heregtei l baimaar um. enw saitad bichsen setgegdluudiig unshaad namaig eldweer heluullee gej ulam asaj oor luu chen uurlana uu gehees iluu saihan um tohioldohgui l baih. hun zowlon uzehgui, baigaa yumnaasaa setgel hanamj awch bolno doo. getel zowj baij yamar huntei hamt baisnaa uhaarah geed baigaa um bailgui. amidral uzuuleech naad banzal, etseg eh bolchihood nuhruu huurch yawdag zambraagyi huuhendee!!! gertee olon sar jil huuhed harj suusan bolohoor uhaand n uhna ishig uheed, gaigui bolowsrtoi ch um shig murtuu teneg huuhen boljee. tsag tagaaraa baidaggui umoo. taniig aldasniihaa daraa, gants bie emgen bolchihood hairlaj amjilgui yawuullaa daa gej haramsan suunoo naadah chen. odoo huuhduudiinhee bolowsrol, tuluwshliig l sain bodoh heregtei.
Gadaadaas irehdee chamd jinhene surprise barisan baishd. Zarim humuus yu avch ochihuu yamar beleg ohuu geed bg aihtar neg ni shuud zag huiten mai beleg geed ogchdiin baishd xaxa sorry shuu.
40 garsan humuus gehed uchraa oloogui amidral ni ehelj bga hosuud shig bgad sonin l um ta 2 t bie biedee itgeh itgel geech um alga bolj 3 huuhedtei saihan togtson amidralaar amidrah nas irjee odoo nasaa bod bod udahgui 5-6 han jiliin daraa emee ovoo bolchihson baihiig uguisgehgui ingeel duusahgui neg negniihee bogsiig uhaj haa bsan 2011 onii history uzeel bj bdag huuhed setgelgeeneesee garaagui tegj er yahiin be amidral boginohon sh de yu bhav de 50 hurhed heden jil 60 hurhed heden jil bna itgej amidral da ingej ajliinhaniihaa amnii bai bolood hend ashigtai gj ta 2 iin heruuld yavj yavj yalagch baihgui l bga biz de , itgeed l amidar geheed oor heleh ug alga bas ih zavtai huuhen um bna avgai chin, nohroo hundeldeggui yavgan heruul hiigeed 3 huuhed gargachaad yunaas aisiin bol do ingeh nas mon um u.
goyoo goe amidral baylag uzeed l bndaa naizaa
Hun ooroo ymar baina yg terenshgee busdiig boddog gj bgaashd. Ehner chn zugeergui hun bnoo l gj heliidaa uhaad tongchvol tanai ehnerees ih ym garj irne bhdaa.
Estoi dawartsan hvvhen bna shtee 3 hvvhdee awaad zailuulaach naadhaa
Ehner chn erguu gichii baina. Zag huiten teej yvsnaa martaa yu ichih nuurgui l hun bndaa