Хамгийн гол нь секс бас…

73314

Энэ нийтлэлийг заавал гаргана гэдэгт найдаж байна.

Сайн байцгаана уу? Би 28-тай нэгэн залуу. Энэ сайт руу хааяа орж нийтлэлүүдийг уншдаг. Гэхдээ ямар нэг зүйл хэлэхгүй бол ерөөс болохгүй юм шиг санагдлаа. Мэдээж энд зөвхөн сексийн талаар ямар нэг асуудалтай зөвлөгөө авах гэсэн эсвэл зүгээр энэ талаар сонирходог хүмүүс л орж байгаа. Гэхдээ секс сонирходгүй хүн гэж байхгүй учир Монголын ихэнх залуучууд энэ сайтад орж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Энэ бяцхан нийтлэлийг хүн бүхэн уншаасай гэж бодож байна. Хэн нэгэнд яг одоо секс хэрэгтэй байж болох ч секс бидний амьдралд ер нь яаж нөлөөлж байна вэ гэдэг нь бас чухал. Энэ бол зөвхөн миний л бодол. Гэхдээ үнэн. Өнөөдрийн Монгол залуучууд үнэхээр секс сэтгэхүйтэй болчихжээ. Бүгдээрээ биш ч бараг л дийлэнх нь. Зарим нийтлэлийг уншлаа комментуудыг ч харлаа. Асуудлууд ер нь энд л их байна. Асуултууд бүүр ч их байна. Хүний үнэн мөн чанарууд энд л гарч ирж байна. Ийм сайт байгаад баярлаж байна.

Ер нь монголчууд бид сексийн тал дээр гадныхныг бодвол даруухан байдаг юм шиг харагддаг. Харин үнэн мөн чанартаа бол далдуур жинхэнэ сексийн талбар байдаг. Үр хөндүүлэх гэж нэг юм байгаагүй бол үндэсний хүн амын тоо Хятадтай зэрэгцээд давхиж явах байсан байх. Чингис хаан бидэнд энэ газар нутгийг дээр нь зүгээр нэг сексдээд бай гэж үлдээгээгүй нь л лавтай. Энэ газарт их юмыг хийж бүтээгээсэй л гэж хүсэж байсан байх. Гэтэл манай эрчүүдийн байж байгаа царай нь тулга тойрсон гэр бүлийн жижиг хэрүүлүүд тэрийгээ ямар нэг аргаар зохицуулъя гэж бодохын оронд охин шиг олон юм шалчиганаж “Одоо яах вэ?” гэсэн асуултаар олныг залхатал булдаг. Эмэгтэйчүүд нь болохоор эр нөхөр нь хангаж чадахгүй байна энэ ер нь нэг л биш ээ, архи уугаад ахиу мөнгө олж чадахгүй ааяаяа болохгүй байна гээд л алтан загасны үлгэрийн эмгэн шиг л аашилсаар аль хэдийн өөр эрийн доор орчихсон л хөлөрч явна. Өөрсдөө бас хүсээгүй гэнээ тэр үйлдлээ. Өнөө муу хар юмандаа хамаг буруугаа чихсэн нь азны юм гэсэн шиг л хамгийн том шалтаг нь болсон мэт. Ингээд л бум түмэн асуултууд дунд эргэнэ бураад ч байгаамуу буудаад ч байгаа муу бүү мэд.

Залуучууд минь цаана чинь бусад орны залуус сексээ ч сайн хийж байна сэтгэхүйгээ ч сайн хөгжүүлж байна. Бусдыг дууриаж биш бид өөрсдөө сэтгэнэ Буруу бол засна бүтэлгүйтвэл шинээр эхэлнэ гэсэн бодолтойгоор тэмүүлж явна цаана чинь бараг дийлэнх нь. Эх орондоо л ямар нэг жижиг том хамаагүй хэрэгтэй зүйл хийнэ гэсэн иргэн хүний ил далд үзэл бүгдэд нь байна. Мэдээж гадны залуучууд бүгд тийм биш гэхдээ л дийлэнх нь тийм.

Гэтэл манай дийлэнх залуус яаж байна. Нэг байртай машинтай болоод авчихсан за тэгээд дутагдах гачигдах зүйлгүй хийдгээ хийсэн ялдгаа ялсан одоо сексээс өөр хийх зүйл ер нь л байхгүй мэт. Тэгээд л нөхрүүд нь сексдээ өдөр ирэх тусам улам муудаад эхнэрүүд нь сексээ улам л их хүсээд ингээд л өнөө иргэний дайн гэгч нь болж энд тэнд хүүхэд өнчрүүлцгээгээд. Баар цэнгээний газруудаар дүүрэн өлөв долив хийсэн залуучууд өөрсдийгөө их юманд бодсон охидууд. Жоохон өдөж хоргооход л жорлон руу дагаад орно. Ийм явдал аль ч нийгэмд байдаг ч бидний нийгэмд арай дэндүү газар авсан.

За тэгээд өнөө байртай машинтай нөхдүүд нь зүгээр л өдөр тутмын урдах ажлаа хийгээд өнөө лизингээ төлөөд өөр юу ч хамаагүй зөвхөн өөрийн амьдралл хамаатай мэт явна. Зөвхөн өөрийн. Яахав ганц олдох амьдралаа хүн өөрийнхөө аз жаргалын төлөө явах нь мэдээж ойлгомжтой гэхдээ бид чинь Дэлхийд нэрээ тамгалсан Чингис хааны үр удам шүү дээ. Ганц муу гадаадын хөрөнгө оруулалттай баригдсан байрны давчуу хэдэн өрөө, гадааддаа элэгдэж хуучраад гэнэт энд ирээд шинэ болчихдог япон, солонгос төмөр энэ бүгд юу юм бэ? Энэ хорвоод өөр хийх зүйл бидэнд байхгүй байна гэж үү. Бидэнд Тэр өөрийгөө хөгжүүлэх, ямар нэг зүйл сэтгэх, хамтдаа өсөн дэвжих тэр дэвшил гэж юу ч алга. За тэр эх орноо гэсэн сэтгэл мэтгэл бол яриад ч хэрэггүй.

Магадгүй зарим нь дотроо ямар нэг зүйл хийнэ ямааг тэмээ болгоно гэж боддог л байх ядаж тэгвэл ядуу хэдэн дотоодын компаний ядарч байж өр шир тавьж хийсэн ямар нэг Made in Mongolia гэсэн шошготой зүйлийг хэрэглэдэг үү. Энэ нь ч болохгүй байна тэр нь ч үнэтэй байна гэж голсоор өнөөх хятад зүйлээ харин ч нэг бахтай нь аргагүй авна. Энэ чинь жинхэнэ сүйрэл бидний үеийн залуучууд бид үр хүүхдүүд эх орныхоо төлөө муу ч байсан тэр бүтээгдэхүүнийг авах л хэрэгтэй. Байнга хэрэглээд эхэлвэл аяндаа хөл дээрээ босоод тэр бүтээгдэхүүн сайжраад ирэх нь цаг хугацааны л асуудал зах зээлийн хууль. Зүгээр бодож явхын оронд бага ч болуу зүйл хийх нь хамаагүй дээр. Ядаж шүлс нус, самарын хогоо гудамжинд хаяхгүй байх нь юу ч хийхгүй мянга бодож явснаас л дээр.

Мэдээж хүн болгон сексдэх дуртай би ч мөн адил үнэхээр сайхан байдаг. Гэхдээ дийлэнх залуусын / эрэгтэй, эмэгтэй / толгойд СЕКС гэж зүйл дэндүү ихээр давамгайлаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ бүгдээрээ биш гэхдээ л дийлэнх нь. Магадгүй зарим залуус энийг ойлгохгүй байж болох юм. Миний тэнэг мангарыг дуудаж харааж ерөөж бичнэ тэр ойлгомжтой. Хүн хэзээд өөрийнхөө зөв гэж бодож явдаг зүйлийг үгүйсгэдгүй би ч гэсэн. Чи ч гэсэн битгий тэгээрэй гэхдээ ямар нэг юмнаас жоохон ч гэсэн юм олж хараарай. Харин миний бяцхан нийтлэлийг сайхан муулж болно би баярлана. Баярлалаа.

Хүний амьдралд эрээнтэй бараантай зүйл өчнөөн тохиолдох ч тэр бүхнийг давж туулахаас өөр сонголт байдаггүй. Яаж даван туулах вэ гэдэг нь хамгийн хэцүү ч юуны төлөө вэ гэдэг нь хамгийн чухал…

30 Comments

  1. Zoob says:

    like sanal neg

  2. Mont says:

    Үгүй яах вэ бас ч гэж зарим нэг үнэн юм бичэх нь бичжээ. Гэхдээ энэ чинь зөвхөн сексийн тухай л бичиж ярилцдаг секс.мн гэдэг сайт юм билээш дээ. Тэгхээр эхлээд аливаа зүйлийнхээ цаг орон зай бас хүрээг нь мэдэж мэдэрч байх нь чухал байх шүү найзуудаа

  3. sss says:

    Vnen ym bichje haayada ugasa tarhini turaald ih orj bn bas deer n hvn chanar gdg zvil barag bha bolison haana ch ter hvmvvs hvnees ilv mongiig ih shvtej bn nastai n ch ter neg negende vlger duurialal bolj joohon tarhi setgel 2igo hogjvvlj amidrah heregtei bn shv  

  4. zochin says:

    CHINII SANAA ZUV ENE TALAAR NEGNEE DEMJIJ UHAMSART N NULUULUH HEREGTEI NADAD CH BS AR GEREE AVJ YVJ CHADAHGY ZAVHAIRAH HUMUUS IH BOLJ BGAA SANAGDSAN GHDEE YMAA TEMEE YRIJ NEGNIIGE DOOSH N HIIH HEREGGY BSN YUM TSETSEGE BICHSENIIG UNSH HEL GAR 2 N ZURDUG HUMUUS IH BNASHU HELSENDEE BAIGAARAI ZALUU MN

  5. zochin says:

    zuv zuil bichsen bna bi bs ingej boddog l yum bair mashinas uur muruudulgy met bolson humuus ih bna shiniig hiij buteey gsen humuus ulam olon boloosoi undesnii uildverlele demjeere zaluuchuda bi huvida chadlara urban jeans, smoke , mr gsen brendude demjij gadaad suuga ah duusde uguhiig hicheedeg

  6. ghjhjk says:

    mdxgvimaaa

  7. Naran says:

    zuv zuil hichjee. fb.geer duuren tsetsen tselmeg selfiedsen humuus. mash ih materiallag sonirholtoi.  bolj butehgui bgaa zuild shuumjleltei handval shuud l buunuuruu huilarch zagnaad buun heruul. buh zuild ih hungun shingen ineed nargiany baidlaar handana

  8. ax says:

    Bolovsroliin systemiin buruu bishee, hun surguulid orohdoo ger buliin orchind ali hediine suur humuujil ni , tuluvshil ni togtchihood surguulid ordog shuu dee, 

    Ger buliin humuujil hamgiin chuhal ni bdg, bolohgui zuiliig huuhduuddee bolohguigeer oilguulahgui, helj uguhgui, zagnahgui bgaa bolohoor, dandaa buruu zuil derr ni huuhdiig umuuruuud bgaa bolohoor zaluuchuud iim bolchihood bgaa. 

  9. Mont says:

    За зүгээр байхад зүгээр л байгаарай нусгай минь. Хаяг андуурч орж ирээд л … Дээр нь ухаантай хүн болох гэж ядчих юмаа…. Энэ сайтад чинь хүмүүс өөрсдийнхөө сексийн жаргал зовлон, мэдэхгүй зүйлээ ойлгож мэдэх гэж орж ирдэг юм. Түүнээс чам шиг бацаанаар амьдралын ухаан мэдлэг боловсрол эх оронч үзэл санаа заалгах болоогүй байх шүү. Хуцах газраа л очиж хуц. Хувийн чинь ариун цэврийг шалгавал бандааш чинь урдах нь шар ар тал нь бор л байгаадааа чи

  10. Sahalt says:

    Zaa yostoi nam hiilgelee dee sex chuudee. dontood end heruul sex hiij bhaar yadaj mongol baraa avaachee l gesen bn oilgoj yadah yum alga.  bugd ajiltai uls eh orondoo ard irgediinhee tuluu tustai yamar 1 ajil hudulmur erhelej bgaa humuus bdg bzde end. DEKARMON aytai yum bodood bh shig bn naad batsaan chin. End hen ch soyl niigemiin helbert barigdalgui haalttai sedeveer duraara burdag bolohoor haaya orj hardagiimda i.

  11. riiiiiiiii says:

    https://www.cekc.mn tegeed l boloo. Ugaasaa hunii uhamsar ger buliin humuujlees uudeltei. Etseg egchuudee. 

  12. Зочин says:

    Энэ сайтад сэтгэгдлээ бичиж байгаа хүмүүс өөрсдөөсөө хийгээд өнөөдрөөс эхлээд гудамжинд хог, нус, цэрээ хаяхгүй байцгаая. Өөрчлөлт гэдэг бол нэгээс л эхлэдэг шүү дээ залуусаа. Би ч гэсэн хог хаяхгүй байхыг л хичээдэг. Нэг нэгдэхгүй шүү. Нэг тэгээд хоёр дараа нь нэмэгдсээр байгаад олон болно. Амжилт

  13. Owl says:

    Тэр гэр бүлийн амьдралыг бол яг үнэнийг бичсэн байна, маргахгүй ээ хийж бүтээх тухай бол нийгэм улс төр чинь ийм дорой хавчиг монополь байхад яаж бүтээн байгуулалт хийхийн бэ, нэг юм үйлдвэрлий гээд ажил хэрэг болгоод хөөцөлдөхөөр гаалийн татвар бас бус татвар гээд л хийхээсээ бараг хийгээгүйн дээр шахуу тэгээд нэг юм хийхээр хүмүүс голж шилээд авахгүй бүгдээрээ л гадаадын тийм ч бүтээгдэхүүн сайн ийм ч юм сайн гээл үндсэний үйлдвэрлэлээ өөрсдөө дэмждэггүй зүгээр л энгийн нэг жишээ авахад жаахан хүүхдийн каш ыг одоо ер нь хэрэгэлдэг боловуу ? хүмүүсийг хараад байх нь дандаа л humania fruto Nyana гээд л хэрэглэдэг биздээ, монголын улаан Semolina гэсэн улаан өнгөтэй каш бариад яваж байгаа хүнийг би ер нь цөөхөн байтгуай бараг хараагүй юм байна. Нөгөө Солиотой GegeenCom орж ирээд юу гэх нь үү харий байз

  14. zaluu jack says:

    hvmvvsee emegtei hvnii sereliig hudulgudug ymar negen em baidag yumuu bvvr yuch medrehgvi sereliig ni hudulgudug bi ug yum niitelsen yum uchir shaltgaanaa bicheed tegsen gargahgvi yumaa nadad tuslaarai

  15. saaral says:

    Bas l haraal idsen ulstorjilt. Uls tor, niigem sain muu ali ni ch bj bolno. Gehdee sex bol sex shuudee. Ger buld sex bolihgui bna araar taiad bna, yer ni bolohgui butehgui uchraas l argaa baraad ene met site ruu yum bichij bgashde. Neeh uhaantai boloh gesen humuus bas ih boljee. Tsag tsowuurheer uran dongodogchid olshirno gesen zognoltei yum shuu.

  16. mn says:

    Сайтууд сэдэв сэдвээрээ өөр өөр байдаг. Энэ сайтад хүмүүс секстэй холбоотой үүссэн асуудлуудаараа хоорондоо санал бодлоо солилцох болохоос биш улс төр, шинжлэх ухаан, боловсролын талаар нэг их хэлэлцэхгүй нь ойлгомжтой.Өөр сэдвээр хоорондоо хэлэлцэж цэц булаалдах бол тохирсон сайт руугаа орсон дээр байх. Секс бол хүмүүсийн гэр бүлийн оршин тогтнох гол үндэс, үржил хөгжлийн зорилго шүү дээ. Адгуус амьтнаас ялгагдах нь секс нь хүмүүсийн хувьд байнгын таашаал авах хэрэгсэл, зугаа цэнгэл болдогт оршино.Амьтад болохоор зөвхөн нөхөн үржихүйн зорилгоор секс хийдэг шүү дээ.

  17. zochin says:

    Өөрөө өөрийгөө олж, өөрийн гэсэн үзэл бодол амьдралд хандах хандлагаа зөв олцгоо гэж уриалж байгаа гэж ойлголоо. зөв шүү.

  18. naraa says:

    Гэр орны аахар шаахар хэрүүл сексээр амьдралаа хязгаарлахгүй улс орныхоо төлөө юм хийж бүтээж арай томоор сэтгэж том мөрөөдөлтэй байхыг уриалжээ, энэ ч зөв шүү дэмжиж бна

  19. Нээрээ says:

    Хүмүүс гэр бүл, нийгэмд хүлээсэн ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА -тай гэдгээ ухамсарлаж ойлгоогүйгээс л энэ бүгд үүсэж байгаа юм шиг санагдаад байдын. За ер нь явж явж энэ нь боловсролын системийн алдаа байх. Хэл, математик физик гэх мэтийг л сайн сур гээд байдаг болохоос биш хэрхэн сайн эцэг эх, сайн хүн , иргэн байх хичээл ордог билүү? Нэг их сүрдмээр мундаг боловсролтой хүмүүс байх. Тэгсэн хирнээ хийж байгаа үйлдэл, ярьж байгаа яриа нэг л бишээ. Хөгшин залуугүй бүсэлхийнээс доошхи явдал нь дийлдэхээ байчихаждээ.

  20. sadgirl says:

    Үнэн л хэлсэн бна шдээ, ойлгохгүй байгаа хүмүүс нийтлэлээ л сайн унш, надад л лав бодууштай байлаа. Гэхдээ хүмүүс цахим ертөнцөөр соммент дээр юм л бол хараалаа л бичэхийн, заахан үгээ цэнээд, биеэ бариж сураасай!!! 

  21. ,,,,, says:

    Neg talaar Tsatsegiin heldeg ch bas zuv l duu. Miniii huvid ajiglagdaj bgaa zuil gevel ene site aas guduur ch gesen dee ohid mash ert huntei suuj huuhedtei bolj bn. Yruusuu jiremsnees hamgaalna ger bul gej yu boloh yug ni ch medehgui baij neg ymtai niilj huuhed unchruulj bn ene l tom problem bn daa.

    Ter undesnii uildverleliig demjih demjihgui bol ugaasaa zah zeeliin huuli. Ard tumen yduu bgaa tohioldolt ali hymd buteegdehuun l avna. Harin undesnii uildverlel importiin buteegdehuuntei une chanaraa ursulduhuits buteegdehuun l uildverlehgui bol haudaldan avagchid ymagt une chanar 2 deer tulguurlan songolt hiine. Tiim bolhoor l Made in China gesen ug chini mongol baitugai europ americ iig ch ezelj bn. Chinad buteegdehuin uildverleh urtug tsalin hymd. 
     Gehdee humuus ali boloh mongoldoo uildverlesen ym avbal uursdud ni ashigtai ydaj l hiim bagatai 

  22. ,,,,, says:

    tarhinii turaaal gedeg zuil mongold mash ih bn aa bn.

  23. doll says:

    ядаж тэгвэл ядуу хэдэн дотоодын компаний ядарч байж өр шир тавьж хийсэн ямар нэг Made in Mongolia гэсэн шошготой зүйлийг хэрэглэдэг үү. Энэ нь ч болохгүй байна тэр нь ч үнэтэй байна гэж голсоор өнөөх хятад зүйлээ харин ч нэг бахтай нь аргагүй авна. Энэ чинь жинхэнэ сүйрэл бидний үеийн залуучууд бид үр хүүхдүүд эх орныхоо төлөө муу ч байсан тэр бүтээгдэхүүнийг авах л хэрэгтэй. Байнга хэрэглээд эхэлвэл аяндаа хөл дээрээ босоод тэр бүтээгдэхүүн сайжраад ирэх нь цаг хугацааны л асуудал зах зээлийн хууль. Зүгээр бодож явхын оронд бага ч болуу зүйл хийх нь хамаагүй дээр. Ядаж шүлс нус, самарын хогоо гудамжинд хаяхгүй байх нь юу ч хийхгүй мянга бодож явснаас л дээр

  24. TSETSEG says:

    ene chin uuruu sex.mn gsn site. end humuus sexiin talaarh turshlaga, sanaa onoogoo ilerhiilj bichlee geed tedgeer ulsuud sexees uur yum bodohoo baitsan gsn ug bas bish l dee. bugd l bodvol tus tusdaa ajil turul, zorilgo temuuleltei ulsuud bdg bz.
    Yahav sex uuruu hunii phisologiin heregtsee, ger buliin hureend baschgui ach holbogdol uguhuus argagui chuhal oilgolt, ter utgaaraa zaluuchuud sexiin talaar yariltsaj sanal bodoloo soliltshod yu n bolohgui bhav dee. Humuusiin aldaj onoson amidraliin turshlaga, sain muu zuvulguu commentuudaas zaluuchuud avahiig n avaad, avahguig n hayna bzdee.

    END NEEH GLOBALNII CHUHAL CHUHAL YUM YARIAD BH SHAARDLAGA BNA UU. harin ch manai zaluuchuud maani uhamsartai, hiij buteeh zorilgo temuulel, husel ermelzeltei blson gj bodoj bgaa.

  25. emegtei says:

    Mundag bna. Iim zaluuchuud olon baigaasai. Chinii helehiig hussen sanaatai 100huvi sanal neg bn. Eregtei emegtei geltgui bugdeeree setgel zurhendee, zorilgondoo eej aaviigaa, ur huuhdee, tsaashlaad eh delhiigee, nutag usaa bagtaatsgaaya gesen urialga bn! Zowhon bair mashin gesen huvia hicheesen aminchhan jijig zuileer moroodloo hyazgaarlaval tiimhen zuil l burhnaas hairladag gsn shuu!

  26. Humuun says:

    Yr ni bol manai niigem bolovsroliin sistem. Za
    Saglaliin dampuurliin ur dun odoo garch bna

  27. Humuun says:

    Yag unen bichjee

  28. ax says:

    Yos surtahuunii doroitold orchihood baigaa gedgiig l sanuulah gejee dee, 
    Unen shuu unen, iim nolchood bgaa, odoonii diilenh zaluuchuud ih
    Aminchhan, huvia hicheesen bi l bolj bval boloo gesen bodoltoi bolson
    Shig. 

  29. er chono says:

    yag yu heleh geeed bgaa gol sanaa ni alga baih yum daa tegeed ene saitad iim yum bicheed yamar ug sonsoh gesen dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.