Сайн байцгаана уу? Энэ захидал очих өдрийн мэнд. Би хоёр дахь захидлаа бичиж сууна. Эхнийх нь Бяцхан янзага гэж бичсэн. Олонч хүнд элдэв янзаар хэлүүлсэндээ хөө. Одоо би 30-тай эрэгтэй, эхнэр хүүхэдгүй. Ажил гэр ажил гар гэсэн ганцхан маршруттай болоод нилээн удаж байна. Хүмүүс гайхах байх л даа, одоо хүртэл юу хийж эхнэр хүүхэдгүй явсан гээд. Амьдрал баялаг шүү дээ. Хүн болгоны амьдрал хэн нэгэнтэй ижил байх албагүй, нэг хэвэнд цутгасан юм шиг байдаггүй. Хүн бүр өөрийн зам жимээр урагшилдаг. Зарим нь ч ухарч байна даа. Гэхдээ заримдаа би өөрийгөө ухарч байна гэж боддог, сэтгэл санаа навс болсон үедээ. Гэхдээ сэтгэлээ сэргээх гэж архи дарс, тамхи тариа хэрэглээд явдаг хүн бол бишээ. Яаж ийж байгаад л өөрийгөө тайвшируулж аргалдаг. Үгүй ядахдаа л энд юм бичих юм.
Би айлын бага л даа дээрээ нэг эгчтэй. Найз нөхдөө харахаар бүгд л эхнэр хүүхэдтэй, нуа-тай, нууц амрагаа хэд хэд сольсон хүмүүс байх юм. Монголд “нүдээр хараагүй бол битгий итгэ” гэсэн үгний ард маш олон нууц амрагийн асуудал нуугдаж байна. Манай найз нарч тэр асуудлаа чадмаг гэх чинь эхнэрээсээ нууж чадах юм. Хаанаас нь яаж тэгэж уран арга гардгийн бүү мэд. Асуухаар авьяас, авьяас л гэхийн… Гэртээ хүлээх эхнэрүүдийг нь бодохоор өрөвдмөөр. Надад нээрээ нуа-гүй найз алгаа. Бүүр бүгд шүү. Ямарваа нэг хэмжээгээр, эхнэргүй найз маань ч гэсэн хоёр хүүхний дунд явдаг байх жишээний. Тиймээс ч би тэндтэй нийлээд байх сонирхолгүй болчихлоо нэг явдлаас хойш. За ингээд эхлэе.
Манай найз нар жаахан задгай. Гэхдээ гаднаасаа ёстой тэгэж харагддаггүй. Нэг л давгүй цэмцгэр залуучууд. Давгүй залуучуудыг дажгүй хүүхнүүд дагадаг. Найз нар заримдаа гаръя гэж утасдана, би ч явах яваал очно. Тэгээд нөгөө нуа-гийнх нь найз хүүхнүүд гээд бөөнөөрөө арзайсан олон юмнууд суучихсан байж байна. Залуусын хажууд хүүхнүүд нилээд суухаарaa нэг нэгнээсээ илүү гарах гээд яадаг билээ дээ! Нөгөөдүүл нь ч тэрийг нь мэдээд ёстой л нэг нисгэж өгнө шүү дээ. Tэгээд улаан цайн намайг нэгнийх нь энгэр задгай богино банзалтай хүүхний, цээжинд нь цайлилзах хөхөн дээр нь манцуйтай бяцхан, мөөмөө санасан өмөлзөх хүүхэд шиг л тавьчих юм. Нөгөөдөх нь ч алив яасын гээд хүүгээ эрхлүүлж байгаа анх төрсөн нялх эх шиг хоёр гараа дэлгээл над руу инээгээл жогтойн аргагүй доороо займчаал суухын. Би хэд хэдэн удаа ингэж гардуулуулж байлаа. Ёстой утгагүй бодохоос дотор муухай оргино бас уур хүрнэ. Би уг нь тийм царай муутай хүн биш юмсан.
Оюутан байхад надад хэд хэдэн охиноос захидал ирдэг байлаа, танилцъя баръя ч гэх шиг. Би ч тэрийг нь тоодоггүй байсан хичээл гээд. Дараа нь сургууль төгсөх болох үед мэдэхэд аягүй гайгүй охидууд байдгиймдаа аймар сонин. За тэр ч яахав, тэгээл би улаан цагаан, нөгөө тонтойн харагдах мөөмөн дээр нь очиж байгаа юм чинь. Манай найз нарч гэж нээх муухай цаанаа хорон инээгээд л “ааа чи одоо холдохгүй хайчихын. Одоо чамайг хамаг юмыг чинь ёстой нэг сад тавиулаад өгнө. Чи одоо нуа-гийн амт шимтийг мэдрэнэ за” гэсэн шиг л хоорондоо ярилцаж тохиролцсон юм шиг байхыг нь яана. Нөгөө хүүхнүүд ч гэсэн дарс янжуур гээд ёстой баагуулж өгнө. Угсруулаад л ар араас нь, зарим нь ч яахуу над шиг татахгүймаа зайлуул. Гэхдээ л тэр архи тамхины ихүүн үнэр танар аймар аймар. За тэгээд л шоу эд дундаа орж байна би нөгөө энгэр задгай богино банзалтай хүүхний хажууд суусан хэвээр амьхандаа холдох санаатай суудлаа солиол суухад, янзага шиг туяхан хөлөө гайхуулах мэт гунхалзсаар араас дагаж ирээд, хажууд тонтойж суудлаа засаад, туяхан нуруугаараа нумарч хотойж над руу харас хийгээд, эрүү татаж ирээл, хиргүй тунгалаг бултгэнсэн алаг нүдээр “чи яагаад л надаас холдох гээл байна даа” гэж хэлээл учиртайн аргагүй мишээхийн.
Яджийхад хажууд суухдаа зүгээрч суучихгүй халуу төөнүүлж шигдэж суунгаа, нурууг минь зөөлнөөр илж таалах нь намайг яг л сүргээсээ тасарч, өнчирч хосорсон, түүнийг бүлтэгнэн харан зогсох бяцхан тугалыг, цусны амтанд нэг энд орсон галзуу эрслэн шиг л тасдаж хаях мэт. Бүр мөрөн дээр толгойгоороо налж ирээл нуруугаар тэвэрч ч үзэж байх шиг. Ёстой л байж ядсан шинжтэй байхын. Түүний хээтэй гоёмсог нэвт гэрэлдэх хар шилэн оймсон дээр туяалзсан уран гоо, хөл шэлбэ нь ямарч эрийн зүрхэндээ чанад хадгалах гэр бүлээ гэх халуун дулаан сэтгэл дээр хайр найргүй өм цөм гишгэлэхэд мэт. Түүний тэр үйлдэл бүр нь цаанаа л нэг янаг бөгөөд ихэмсэг, хөл гар нь уяхан бөгөөд турьхан. Нахилзаж хотолцох, ичгүүр сонжуургүй бумбагар зөөлөн түүний өгзөг, хоёр тийшээ найгах намуун хөдөлгөөн хүний сэтгэлийн чавхадсыг, чандын чандаас нь хайр найргүй татан тавиж янагийн дуу тоглоно. Дуулсан тэр дуундаа хэнийг ч дур тавиулах мэт. Зохисон гэж яг таарсан түүний улаан хүрэн богино даашинзны цаанаас товойх дотоожны хээ хүртэл нүд булаана. Зорчихсон юм шиг түүний бие хаа үгээр хэлэхэд бэрх. Өвдөг хөл гуяаар оролдоол төгөлдөр хууран дээгүүр бүжиглэх, булбарайн аргагүй, үегүй юм шиг хуруунууд илж нэг үзээл ирвэгнүүлж нэг үзээл бүүр янз янз болжийноо.
Би ч хөлөө ачаад, хавчиж суусан хэвээр байлаа. Хавчихгүй бол түүний гулсах мэт бүжиглэх туяхан хуруунууд хаана юунд хүрэхийг би таашгүй шүү дээ. Бүр тэсэхгүй бүр уур хүрээд гарыг нь холдуулах санаатай ачсан хөлөө сэгсэртэл “яасан таалагдажийн уу?” гэнэ. Тэр надаар дураараа тоглож бүжиглэх мэт гар хуруугаараа, ямар хар юмны эрхтний үстэй төмсгийг, Хятад пүүсийн луухаан луйварчин хөгшин хар данжаадийн тугалган хар төмөр шаариг шиг эргүүлэх мэт тоглож наадсан бол гэхээс ой, дургүй, уур гурав зэрэг хөдөллөө. Шууд босоол хувцасаа аваал гарсан. Бүгд чимээгүй хараад үлдэх шиг болсон. Араас нэг найз маань гараад “хөөе чи яачиваа, яагаад байгаа юм. Тэнэг юмуу чи, яачаад байгаа юм” гэнэ. “Би уугаасаа ийм байж чадахгүйн найз нь ажилтай болчихлоо” гэтэл “Тэнэгтээч чи, битгий тэгэж худлаа ярьж байгаач. Чамайг бид нар анзаардаггүй гэж бодсон уу? Чи угаасаа л ийм өөр биздээ. Ажилтай ч гэх шиг ажилтай байсан бол юу гэж энд ирсийн…” “Чи ядахдаа биднийг бодсонгүй юу энэ эмэгтэйчүүдийн хажууд. Заа яахав чи бид нараас өөр юм бол энэ тухайгаа бидэнд хэлээч бид нар ойлгоно” гэж хэлдгийн. Энэ нь надад ЧИ ЦЭНХЭР БОЛ ЭНИЙГЭЭ ЗОРИГТОЙ ХЭЛ. ХЭЛВЭЛ ЧАМАЙГ БИД НАР ИЙМ БАЙДАЛТ ОРУУЛАХГҮЙ гэж сонсогдож байлаа. “Битгий хуц новш минь” гээд хаалгыг нь саваал гарсан.
Гэрлүүгээ алхаж явахдаа би ёстой л дэлбэрчихсэнгүй. Арайчдээ би нээрээ очиж очиж гомо шүү гэх бодол орж ирэхэд, цээжин дээр дийлдэхгүй чулуугаар дарж, хоолон дээр бөглөрсөн мэт санагдаж, амьсгал ч чадахгүй чимээгүй цаашаа алхсансан. Одоо ингээл ганцаараа сууж байна даа хөөрхий найз нөхөд ч үгүй. Тэд нар байн байн утасдахаа ч больсон доо. Ганц нэг юу байна гэж залгана заримдаа. Сураг сонсохнээ намайг хувцсаа аваад босоод явсны дараа миний хажууд суусан нөгөө энгэр задгай богино банзалт харин “Би харин түүний өвдөг гуя хасных нь тэнд гараа тавьсан чинь, амьсгаа нь давхцаж ирээл, нээх өндөр амьсгаа авч тавираад, тэрүүхэн тэндээ хөөрхөн чичирхийлснээ бушуухан босоол гараал гүйчихлээ” гэж хуцдгийм муу новш чинь…
Би уг нь хөлөө сэгсэрсэн санаатай юм. Намайг баахан шоолж үхэтлээ инээсэн гэсэн, бүүр нүдэнд харагдаж байна. Заримдаа тэд уулзахаараа миний тухай чиг жуг гэж ярилцдаг бололтой хүнээс сонсохнээ. Би бусдын нүдээр цэнхэр ч юм шиг, үгүй ч юм шиг нээх сонин байдалт орчлоодоо тэр явдлаас хойш. Энэ зах замбраагүй нуа-гийн асуудлаас ч болоод байгаа юмуу ойрд надад эгчмэд бүсгүйчүүд ихэд таалагдаад байх боллоо. Өөрөөсөө ч заримдаа айх шиг нэгэнт эгчмэд бүсгүйчүүдийн амтанд шунаглан орвол, би өөрийгөө тэндээс авч гарч чадахгүй байх гэдгээс. Тэд намайг цаанаа л нэг ойлгох юм шиг зөөлөн дулаан сэтгэлээр. Би ч гэсэн тэдний нуа-гаас болсон шархалж хоцорсон сэтгэл зүрхийг нь ойлгож мэдрэх юм шиг санагдах юм. 40 дөнгөж шүргэж (эсвэл 35-45 хооронд) яваа бүсгүйчүүд цаанаа л ааль аяс нь таарсан намбатай, ухаалаг бөгөөд янаг, зөөлөн бөгөөд намуун, элгэмсэг бөгөөд энхрий санагддаг болчлоо. Тэр орчим насны бүсгүйчүүд нь ч элбэг биш юм ядаж байхад. Хаанаас ч олохын, оллоо гэхэд яаж танилцах билээ гээд хэцүү хэцүү.
Би гэдэг хүн энэ байдлаараа хүнтэй суухгүй ээ. Яанаадаа одоо. Гадаа дулаараад цаанаа л гоё яажшуухан энэ хавар зуныг ижлээ олсон янаг хосуудтайн цуг давна даа би нээрээ. Энэ олон унтсан хүнээ тоолж суудаг янхануудтай л суучихгүй юмсан. Өрсөлдөөд байгаа юмуу хаашаа юм ойлгохгүй байна. Үеийн нөхөргүй хүүхнүүд болон дүүмэд бүсгүйчүүдийг харахаар л бие гэнэт АРЗАС!!! хэний нуа байсан бол гэхээс л. Амьдрал минь хаашаал яваад байна даа хөө мэдэх ч юм алга. Гадаа цас бороо орж газар дэлхийг угааж байна. Хүний сэтгэлийг харин угаахгүй юм даа, юунд ингэнэ вэ гэж цасны ширхэг бүрээр асууж сураглаж нэхмээр. Цас шиг тунгалаг сэтгэл чи хаана байна…
Hээрээ хар сунамал өмдний тухай дараа болийдоо бас л гаж донтоноороо зөндөө дуудуулна биз. Өмдний тухай ойлгохгүй байгаа нь, Бяцхан янзагыг унш, уншихгүй ч байсан болно…
46 Comments
Би харин жирмээ болохоороо эмэгтэй хүнд, сэтгэл санаанд нь тийм зүйл болдог гэхээр ойлгохгүй баймдааа… (яаж ч хичээгээд) ккккк. За тэгээд цаг хугацаа харуулна биздээ
Kkkkkkk vnench shn setgelt veiinhe hvvhent suugaad shn hrlaj halamjlaad mgl doo vnench az jargalt bat boh ger bvliig negeer nemehiig l erooy.harin emegt hvn ji bolood hvvhedee torvvleh hvrtlee bs torvvlseniihee daraa heseg hugatsaand setgel sanaand bi asar ih oorchlolt ordog ih gomdomthoi uurt uutsaart yum shig bolchihdog yum shvv ene ved er nohor ni sn halamjlaad ogohod l bvh yum ok shvv dee
Nadad bol harin ch ih oilgomjtoi sanagdlaa. Ugaasaa utgagui sanagdaad bgaa bol yug ch huchleh hereggui bdag bh. Kkkkkk. Olon tenegiin dund hetsuu bn uu? Neg udur haisan zuilee oloh biz de. Amjilt. /ps: zarimdaa tiim setgel haih yavtsdaa chi ooroo ih oor bolood ihenh zuiltei evlerengui boloh tal bas bgaad bh shig bn lee shu. Kkkkk. Bas chamd teriig haih, oloh, songoh ged zunduu erh chuluu bn. Bas tsag hugatsaa/
Заа за танилцъя, нэгч хүн утасдахгүй юм надруу…. удаан бодсоны эцэст тавьчидөөө.bolor_mon1@yahoo.ер нь юу л хийгээд байнадаа би
Zahidliin ezente taniltsiii kkkk maile vldeegeeree
Тэр төмөр шааригны тухай бол цэвэр зүйрлэл юм шүү. Та нар мэдэх үү үгүй юу. Одоо ч гэсэн байдаг хятадад явж байхад хижээл насны хөгшин хятад эрчүүд гартаа сондгой тоотой төмөр шаариг эргүүлээд байж байдаг Цэс гууль, төмөр, чулуун, цагаан хаш, ногоон хаш, бүүр модон ч байдаг. Би нэг улаан шүрэн шаариг харсан, харваас баян кулак байсан. Харин эмэгтэй хүнд байхыг огт харж байгаагүй юм байна. Учрыг нь мэдэхгүй хятадууд л мэдэх байх. Юуч хийж, яах гэж ч эргүүлдгийн бүүмэд. Эрүүл мэндээ тэрүүнээс илүү бодох арга ууг нь баймаар л юм. Ер нь анзаараад байхнээ эмэгтэйчүүд шууд хүлээж авах юмаа Юмыг. “би ёстой эргүүлж байгаагүй эр хүний Төмсгөн шааргийг” гээд л kkkkkkkkk…. за тэгээд хэн хэлж мэдэхэв дээ нээрэээ. Цэвэр зүйрлэл шдэээ ойлгоорой
Мөхөс нэгэн би бээр энэ асуултанд хариулж болгооёоо… ккк. За тэр “хятад эрийн төмсөг, тугалган хар шаариг” гэдэг бол цэвэр уран сайхны дүрслэл. Тэр үйл явдлыг илүү тодотгож өгөх гэсэн санаа юмшүү. Тэрнээс Яг тэр гэж ойлгож болохгүйээ. “Тэд гэртээ номоо уншаад сууж байхыг илүүд үздэг” гэж хэлсээн, тэр үнэхээр үнэнээ. Би бүгдийг нь тэгэж хардаггүй юмшүү. Зарим нэг нь бүүр “Мөрөөрөө гудамжинд яваа охидыг” гэж ярьсан байнлээ. Миний бичсэн зүйлд ОХИН гэсэн үг ганц ч байхгүй. Гол нь тэд нар тэгэж ойлгож, хүлээж аваад байгаад л асуудлын гол оршиж байна. БИ болохоор ” Үеийн нөхөргүй хүүхнүүд болон дүүмэд бүсгүйчүүдийг харахаар” гэж хэлсэн. Хүний урманд О-оор эхлэсэн үг ч олж харахгүй байхад ОХИН гэж хүмүүс ойлгохийн. Энэ уншиж байгаа хүмүүс асуудал байна гэж ойлгосон шүү БИ. (гэхдээ Summy чамайг хэлээгүй шүү ойлгоорой хөө)
За тэр Заяад. Би сэтгэл хайж байгаа болохоос (гарчигаас харахад тодорхой) эмэгтэйчүүд болон нуга-гийн талаар цухас дурдсанаас голчилж яриагүйг ойлгоорой. Мөн “Гэвч эхлэхдээ эрэгтэйчүүдын талаар ярьсан” гэж хэллээ. тэр бол яг үнэндээ энэ бичвэрийн Гол утга санаанд хүрэх гэж байгаа нэг хүчин зүйл юм, (туслах дүр маягийн)… (гэхдээл тэр эрчүүд өнөөгийн өнгө дүрх шүүдээ) Харин тэр “физиологийн хувьд бүгд л адилхан” гэдгийг бол Би өөр өөр байдаг гэж хүлээж авдагшүү. Гэхдээ хүн хүн өөрлдөө (адилхан ч байж болно). Ярьвал их урт түүх болно. “Яг яагаад” гэсэн тэрийг олон жил тавьж сурж, туршлагжсан хүмүүс л илүү үнэнг хэлэх байх. Би бол таамаг төдийл зүйл хэлэх байх. хөндлөнгөөс сонссон таамагаар ч яахвээдээ хэхэхэ… “Залуу насны хар гай” гээд үг байдагдаа. тэр үгэнд л их олон юм нуугдаж байна миний бодолоор. бас яривал урт түүх. би бол Та нарын яриад байгаа тэр Итгэлийг чинь олох гэж хайж яваа хүн. Энүүгээрээ би итгэлийг ёстой нэг алдаж асгаж байсан гэсэн үг огтхон ч биш юмшүү. Би мэдийшдээ ИТГЭЛ гэдэг ямар ариун нандин зүйл гэдгийг энэ 30-н насны өндөрлөг дээрээс. Итгэл хамаатайгийн дээд хамаатай, Тэр бол амин чухал зүйл. миний бодол
Hi захидлын эзэн. Үргэлжлүүлж бичвэл би л лав уншнаа кккк эрэгтэй хүн ямар нүдээр хардагийг зах зухаас нь ч болохнээ мэдэх сонирхолтой байна. Хараагаад байгаа хүмүүс тэр л биз. Гэхдээ энэ бичлэгээс хархад чиний яг юу гэх гээд байгаа чинь тодорхойгүй ч юм уу би ойлгохгүй ч байгаа юм уу мэдэхгүй…. Ихэнх хүмүүс эмэгтэйчүүдын тал дээр нь их эмзэг хүлээж аваад байна. Гэвч эхлэхдээ эрэгтэйчүүдын талаар ярьсан. Би ч бас ойлгодоггүй араар тавилтыг (би эмэгтэй бас чамаас дүү) физиологийн хувьд бүгд л адилхан баймаар юм. Яг яагаад та нар араар тавьдаг юм бэ? Гэж асуумаар санагддаг. Тэгэх ямар хэрэгтэйг мэдэхийг хүсдэг. (би ч бас хууртагдаж үзсэн бусад эмэгтэйчүүдийн адил) тэгэж хуурах тоолондоо та нар эмэгтэй хүний итгэлийг үгүй хийж байдагаа мэдэх үү? Мэдсэн ч хамаагүй бдаг юм уу?
Би одоо 26тай эмэгтэй. Өдийг хүртэл би хужаагийн төмсгийг барих байтугай эхнэртэй эртэй заваарч үзээгүй. 3 хүнтэй л үерхэж үзсэн. Тэхээр гудамжинд яваа эмэгтэй болгон чиний бодож байгаа шиг бишээ хө. Томоотой эмэгтэйчүүд баарнд орж янханддаггүй юм. Тэд гэртээ номоо уншаад сууж байхыг илүүд үздэг юм. Чи БУРУУ ГАЗАРТ БУРУУ ХҮМҮҮСТЭЙ ТААРЧААД БУРУУ БОДООД байна даа. Anyway good luck
Заа за би ингээл нэг юм бичихээр бөөн хараал зүхэл хэрүүл уруул болохын. Дээр бичсэн тэр залуучууд нуа-тай чинь үнэн биздээ. гол нь та нар баригдахгүй байгаад л асуудлын гол байна, мундаг юмаа мундаг юм. Та нар гундаж, доодох чинь гуужих цагт хэн чамайг зүрхэндээ тээж сэтгэлдээ хайрлахуу? бодоорой хөөө… Би алдарт Александр биш эгэл жирийн иргэн хүн. урт юм унших хүсэлгүйн орхичоочдээ тэгээд. өөрийгөө гайхуулж мал гэдгийг харуулж ЗАЛХЧИХЛАА гэж бичих хэрэг байдгиймуу үгүйюмуу сонинийн нээрээ. Би уг нь эрүүлшд хэхэ, чиний ярьж буй тэр НИСГЭГЧ гээд леогийн тоглосон кино шаал өөр зүйлийг үгүйлнэ амлъя, дахиад үзээрэй. Сайнуу хө-д хандаж бичсэн (Resp) зүйлээ уншаарай.
za ene zohiol bijdeg hun bijsen yumuu ugui bol setgel zuin emchid handaa uneheer hunderchee ter kinon deer gardiishdee yumand hurcheel garaa ariutgadg hun teren shig l setgel zuin uwchte gj dugney miniil bodol shuu haha
commentuudiig bugdiig ni unshlaa gantsaardaj sursan tsuuhun hedhen l hun bna hun er ni er ch bai em ch bai jaahan ch gesen gantsaardaj surah heregtei yagaad geheer hun gantsaaraa bhdaa setgel sanaagaa ariutgaj uuriiguu iluu sain sonsoj chaddag getel odoonii humuus ih uur boljee nuhurteigee jaahan muudaltsaad tusdaa bh hugatsaandaa bushuuhan neg har yumtai zuuraldah taniliigaa harlaa arai ch dee gemeer bsan er humuus ch yalgaagui yagaad ch yum bi ch bas itgelee aldaj ehleed bga saihan ger buliin oilgoltiin talaar
ooroo aleksandr duma yu gvi yu yaasan urt yum bichdiin hvnd iim urt yu sanal bolgohoosoo omno ner aldartai bol esvl bogino bichij sur hahaha
30 гарчаад юуун өсвөр насны бацаан шиг сэтгэхүйтэй юм бэ? аягүй бол занданаараа яваа даа. хаха
E gsn nereer setgegdel bichsen huntei taniltsah bodol bn hariu heleerei
Хэ хэ түрүү долоо хоногт найз хүүхэндээ ” би энэ эргүүлдэх олон шалиг эрчүүдээс залхаж байна. Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байгаа юмсан” гээд аргаа бараад уйлсан минь бодогдчихлоо.
Bi bol chmg oilgoj bn a.bi uuruu emegtei hun murtluu aimar nuur amaa budsan esuul er dagaad showdaad bga ohiduudig harahaar 1 l sejig hureed bg.bas er huniig uzen yaddaggui murtluu uvur turid ni orno ghr neh sonin sanagdad bg i.odoo 30 hurch bn.anh 23 taidaa uuriiguu albadan bj 1 huntei untaj uzsen.ternees hoish tgd or tas er huntei oirtooguie. engiin l emegtei hun tseverhen yum shig sanagdaad emegtei huntei uyerhej nz.alj uzlee.tegsen hernee odoo er huniig iluu huseed ch bh shig.yah uchiraa olohgui l yavaad bgaa.er huntei neg ih haritsaj bgaagui blhr sain shaniig ni medreeguon bol uu ntr gd l bdd yavaad bn.bas gantsaayraa yavsan ch gantsaarddaggui blhr tgd zoriglohgui bgaad l bn.husvel 2 laa uulzaad shan yariltsiy lda..chi holbogdoh hayag uldeegeerei za yu.
awgai shig zantai bizda we jiw juw gl bh ym cham shig iim erchvvd nz nohdinho dund ch ner hvndgvi bdin yaj ywah ni chinii erh ch hvn muulahgvi ywul deersen
Jaakhan zokhiolchiin avyastai shizotoi nukhur muruudluu bichijdee bichsnee bodoj boovoo saaj yavaa bkhdaa zailuul
uruvdmuur gar bna chamd ukhsnii okhiduud zakhia ugch, guya khasaa gaikhuulj khoinoos chini ochij khajuud chini suudgiin bur ineed ch khurekh shig uruvdukh shig
“Гудманд мөрөөрөө яваа охидыг” гэж хэлээгүй л санагдахын Уг нь хэхэ. заа за зөвөлгөө өгсөн хүмүүсдээ баярлалаа.
Sain er tohiromjtoi cag irtel zuv hunteigee uchirtlaa gancardahguigeer ganc biye yavj chaddag.
Chinii uurtuu itgeh itgel sul bh shig bnaa.
Ireeduin unench saihan amragtaa ungursun tuuh mini cever geed uudrug ineemsegleed ochooroi
odoo tsas shig tsagaan ni buu hel ueriin us shig bulingratsan
setgeltei hun oldohiim u? baih ni bgaa, harin oldoh ni yu l bol doo? ed hurungugui, yamar ch doromjloliig tevchij chadahaar bol chi ehner olj magadgui dee, setgel sanaagaa beld dee chi mini.
Унэн ч эр бараг байхгуй дээ.НУ А гуй нь порно узээд боовоо саагаад салахгуй ха ха
Миний хүндэтгэл сэдвийн дор янзагаа бичсэн найз байхшив. хүн болгон даанч адилгүй шүү. сэтгэлээрээ баян, амьдралд зөь хандлагатай, үнэнч хүмүүс ч зөндөө байгаа. чамд зөв сэтгэлтэй, сайн үнэнч бүсгүй таарах болтугай. тэгээд та 2 найзуудаа атаархтал хүн хүнээ сэтгэлээр хэрхэн аз жаргалтай болгодгийг харуулаарай. сэтгэлдээ хиргүй тунгалаг байх чинь сайхан шүү дээ
Nadtai adilhan hyn bas baidag l yum baina. Gehdee neg yalgaa ni bi gadaadad baidag. Naizuud dandaa l “cham shig goyo bei haatai undur, tom ajiltai, mungutei, mashintai bla bla bla-tai baisan bol” ingene tegene, tiim ch iim ch hyyhnyydiig uurgalana ch geh shig yarij ugnu duu. Hamaatan ger byliinhen bolhoor hyntei suu gej shahana, oroitloo gej ailgana. Bi jaahan huuchinsag yzeltei bololtoi, naashaa gesentei ni naaldaad yavdaggyi l dee. Tiim ataach naiz nartai baisanaas baigaagyi ni deer geed odoo gym, nomtoi ih naizuud bolson hehe. Gantsaardaad suid bolson zuil alga, ehleed ooriigoo hangalttai byh turluur hugjuulchiheed ehner hyyhedtei bolno gej boddog.
Зүгээр л хүлээ.би ч бас хүлээж л байгаа.30 нас зүгээр л тоо юм шиг ч бүх зүйлийн эхлэл байж мэднэ.хүсвэл ярилцаарай.сэтгэгдэлээ хуваалцах таатай байна аа.
Хэхэ чи чинь алиманд дуртай хүн байна. Тэрийгээ мэдэхгүй лимонд дуртай хүмүүстэй нийлээд дээрээс нь алим яриад байхаар чамайг ойлгохгүй чи тэднийг ойлгохгүй байх нь аргагүй. Зүгээр л өөртэйгээ ижил сонирхолтой нөхдүүдийг хайгаад үзээч. Эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд гаргахаас өмнөх хойдох амьдрал гэж болохоор тийм том өөрчлөлт бие махбодь сэтгэл санаанд гардаг, тэрнээс чиний хэлээд байгаа шиг хорон муу заль гаргаад санаагаа нуугаад байдаг юм биш. Чи ядаж л эхнэртэй байгаад жирэмсэн болгоод хүүхэдтэй байж үзээгүй болохоор төсөөлөл ч байхгүй ээ. Хэхэ.эхнэр хүүхэдтэй болоод охиноо томыолсон хойно энэ бичсэнээ уншвал өөрийгөө бас л болоогүй байж дээ гэж бодогдох буй за.
Chi zohiolch bolwol yasiin
Лолита.захидлын эзэн энэ номыг уншиж байсан уу.чи энэзохиолын гол дүр шиг сэтгэхүйтэй юм болов уу.эсвэл гомо сонирхолтой юм болов уу.
Nere nu-a gesnees hun burt uiliin ur gej bdag. Bidnii yarij bga bodoj bga hiij bgaa uildel buhen toloostei bdag. Hun yu tarina tuuniigee l huraama gej ug bdagshde. Mongo, burhan lam boo hen ch ene uiliin uriig arilgaj zogsooj chadahgui. Onodor ted nu-ataiga jargaad yvj bgach heze neg udur uiliin ur ni uurt ni esvel ur huuhded ni irdeg. Neg eosondo zovlon irne. Tiimes l zarim ail salj huhdud ni ovchin orooj bdag gej boddog. Bi shutleggui l de gehde ene yahad ch ym haragdad bdag ym. Tmes ta nar uund buhimdah heregguide. Uiliin ur amidral shiitgeed ogno. Iim olon jishe harj bla. Neg egch nuhur huhde hayad oor er dgad yvsan heseg saihan bsan ch 5 jiliin daraa hohnii hort havdar tusad hohoo avhulsanda horhi. Onodor bru zuil hiile gehed margash ni shuud hariu ni irehgui tsag hugatsaa gej bas neg ym bdag. Yah id holoo olood saihan bolood irtel uuliin ur ni hureed irdeg ym shu. Bugd dor burnee umeneer amidrarai. Sain saihnig huragarai humuse:)
Hahha yoo bi comment unshad savj unaha shahlaa. Jahan ymtai ym bishu gudmand moro yvaa ohidig haraad…. Gesen ogulberig unshad estoi uilj oglooshd. Hehehe. Yag ene hesegig zuv bicsen bnshde. Horhi zuger moror yvj bgaa amidrala avch yvaa olon saihan emegteichud bhad chini buh humusig ter nu-a gaar tusuulj bodoj bnaa gdg chi uhaan suuh bas l bologui bnda.
Jishe ni bi gants bie eej. Horhi mini hairtai zaluda buhnee zoriulad l estoi hairand umbaad l gvideg bsan tsag sayhan. Gevch uree engerte tevreed l uldsen. Bi undur osgiitei gutal bariu umd umsuj durtai. Galbir gargasan saihan bariu tsamts palajind durtai. Tegle gd bi yvdaltai l huhen bolj taarah u? Gui shde. Bi uneher iimerhu yvdlig jigshdeg. Gants shoniin yvdal baitugai, hairtai hunteigee nleen udaan uerhej bj dotno haritsand ordog bsan. Tegsen ch minii songolt buruu bsnas bolj huhde avhulj chadagui torulsen. Teglee gd bi er hund otgeh itgelee hosor aldagui. Uchir ni mongoliin buh erchuud huuhde hayj yvsan zaluu shig bish!! Uhamsartai uhamsarguu sain muu olon bn. Tmeee ooriin hureeleld bsan heden yashka huhnuder buh emegteichudig tusuluh hereggui. Hureellee oorchil gej zovlomor bn. Chi ooror setgej bodoh tusam chinii hajuud sanaa niilsen humus ayandaa l garaa irdeg ym. Namaig humus iim dajgui busgui bj gants bie eej bolchdog amidral sonin yma te edr gej yarij bhig ni sonsson. Zarim ni bayrlaad ch bh shig… Negnige hetsu esvel setgelin sharhtai yvj bgag harad bayrladag humus ih ndag ym ble. Gehde muugaasaa sain l iluu ih bdag gedgig medej avsan. Tiimees chi naad uyangiin halilaa jahan oorchlood setgel oodrog erch huchtei buhniig oor ontsgoos harval chamd ayanda l shine sanaa shine humuus orood irne. Amjilt
Minii tanidag erchuudiin ihenh ni nu a-tai, bugsnii buzar ur huuhded tusna gej boddoguim bhdaa ene erchuud. Unench er hun mash howor yum shig ee
Zahidliin ezentei nz.d bolj uzdimu.tgd uyerhej bga yum shig hamtdaa hugjiltei cag hugacaag unguruuy.thde ymr ch cekc ntr bhguigeer.bi bas darvij daldganasan erchuded durgui.changa changa ineeheer ni minii biy arzaidag.aytaihan yaria huuruu niiluul buur shan nzd bsan ch yadiin te
ene odo yu hutsaad bgaanbe hahaha
Хэхэхэ… за одоо больё ооо тусламж ямар гуйсан бишдээээ хэхэ. Өөрийгөө бол би болгон доо нээрээ. зүгээр л өнөөгийн дүр төрх шдээ. Тэр найзын хүрээгээ соль гэж хэлж байна. Тэр ч үнэхээр ярвигтай асуудал л даа надад хүмүүс ойлгохгүй байх, Ер нь эмэгтэйчүүд хүнтэй суух болохоороо өөрийхөө занг маш сайн нууж чаддаг, тэгээд нөгөө хүнтэйгээ суугаад эхний хүүхэд гарахаар өөрийгөө ааш араншингаа гаргадаг гэж үнэн шүү ёстой аймшигтай. Бодох л асуудлын нэгдээ наадах чинь
бичлэгийн эзэнд. би эмэгтэй хүн. чам шиг хүнд яг тохирох хүнийг сая саналаа ИЗИС-д мига гээд хэлний багш байгаа, хүнтэй суугаагүй, хүүхэдгүй, сургууль ажил гэсэн маршруттай хүүхэмсэг болон хуурамч бүлтэрдэг эрчүүдэд тунчиг дургүй хачин эмэгтэй байна лээ. уг нь тулаад бүх авьяасаа гаргаж чадвал чамд гайхалтай тохирох байх гэж бодлоо.
ЗАХИДЛЫН ЭЗЭН МИН ЭЭ. ТАНИЛЦАЯ ГЭСЭН Ч ЯАДИЙН. ХАЙРАА ИДЭВХТЭЙ ХАЙ.ХАЙВАЛ ОЛДОНО. ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД 30 НАС ДӨНГӨЖ МАШ ЗАЛУУ БАЙНА. ОДОО 30 ХОЛ ГАРЧ БАЙЖ ГЭРЛЭЖ БАЙГАА ЭРЧҮҮД ОЛОН БАЙНА. ЕР НЬ ЭРЭГТЭЙ ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН ШИГХҮҮХЭД ГАРГАХ ОРОЙТОНО ГЭХ БИШ.ЮУНДАА ЯАРДИН. ЧИНИЙ БОДОЛ ЧАМДАА ЗӨВ. ТЭР МУУ АЛЦГАР ХҮҮХНЭЭС ТЭГЖ САЛСАН НЬ БОЛЖ. ЭМЭГТЭЙ ХҮН ЭРЭГТЭЙ ХҮНД ХАНД ХАЯЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ БАЙХГҮЙ. ГЭХДЭЭ ТЭГЖ ХЭТЭРХИЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ АЛЦГАНАХ АРАЙ Л ДЭНДЭНЭ. ЧИНИЙ НАЙЗУУД АЙМААР ХҮМҮҮС БАЙНА. НАЙЗ НАРЫН ХҮРЭЭЛЛЭ СОЛЬ.
huuhnuud nuhurtei boloh gej nileed zali gargadag yum shig,
tegeed aash aviraa mash sain nuudag, gerlesniihee daraa
jinhene doto hun ni garch irdeg, chi terniig ni meddeg bolood
aigaad huuhnuudees aigaad bgaam bishuu.
ХАЙРЫН БУРХАН ЧИ МИНЬ ХАА БАЙНА НННННН УУУУ ЕЕЕЕЕЕ
ХАРИУЛЖ НАДАД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ӨӨӨӨӨӨ ӨӨӨӨӨӨӨ ЕЕЕЕЕЕЕ УММММММММММММММММ
och-oo чамайг ойлгохгүй байна ойлгох ч алгагүй. хэн охин гэсийн??? чамаас асууя… Хэн ч хардах эрхтэй. Хүүүүүүү “35-45 насны онгон” за болье чамтай ярих зүйл алгадаа муу ХУРЛИЙЗ минь. нэмээд хэлэхэд энийг би зарын сайт гэж чам шиг боддоггүй шүү.
Jaahan setgetsiin yumtaim bishuu. Gudmand muruuruu yawaa ohidiig haraal henii nu.a bsn bol gej harddag geheer. Eswel yamar hujaatai untsan bol gej hardaal. eswel esteihen taniltsah zar yumuu. Zohiol bichchih yum. 35-45 nasnii ongon huuhnee olood iluu dutuu yum bodohgui ijilee olohiig husey gey daa
haha chi yag shig um bi emegtei gehdee yag massiin ursgaliin esreg surj baij amidardag. yamar ch gaj zuil baihgui, zugeer l durgui hurdeg jigshdeg.
Бяцхан янзагыг чинь уншлаа. Бичлэгийн үг, хэллэг их аятайхан зөөлөн, сүүлийн бичлэгийн болоод нэр нь үнэхээр зохимжтой сайхан байна.
yo unshij ehleed zalhchihlaa.iimerhuu uran saihnii hetruuleg uyangiin haliltai nuhduud joohon sumtai haruud bdiishd. tsaanaa l neg dulzen… teneg teneg yum yarial
Naiz nuhdiin hureellee uurchluuchdee zaaval iim taalagddagui, sanaa onoo niildeggui humuustei zuuraldah hereg bnu. Bas buh emegteichuudiig yavdaltai gj bodvol chamd yavdaltai n l taarah bhdaa. Bodol biylelee olno gj
Ingeed bichiheer gantsaaah medremjees tur ch gesen joldoj bna uu. Zugeer 30 orchim nasand orgilson aimar hair geheesee iluu hariutslagatai, halamjtai huniig l husch huleedeg boldog. Harin ter orgilson sex bol tusdaa bdag Ym bna. Tegeed l saintai n siigaad saihantai n yvaldaad bgaa nohduud sainiigaa tun ch ih gomdooj bgaagaa medehgui, hezee hoino saihan hania gomdooj yvuulsandaa haramsaad minii buruu bjee gej gonshigonodog. Anh yu husej ger bul zohioson be gedgee hezee ch bitgii mart. zahidliin ezen chi arai oor hureenees hania haigaad uz. Ergen toirond chn chinii husch bgaa hun oldoh hetsuu l ym bna shdee.