Шаналахаа больмоор байх юм /2/

Бүгдээрээ сайн байцгаана уу. Би саяхан Шаналахаа больмоор байх юм гэсэн нийтлэл бичсэн. Зөвлөгөө өгсөн сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэр явдлаас хойш нөхөр маань элдэв асуудал гаргаагүй. Намайг аль болох аятайхан байлгах гэж чадлаараа хичээж байгаа нь мэдэгддэг л дээ. Би ч хичээж л байна. Тэглээ гээд санаснаар тийм хурдан мартахгүй бололтой. Бид 2 суугаад нилээн удаан ажлын шаардлагаар тусдаа амьдарцгааж байгаад нэг дороо болоод хэдхэн сарын дараа тийм явдал тохиолдсон юм түүнээс хойш байр авч зээлтэй ч гэсэн цалингаа амьдралдаа хүргээд л бусад залуу гэр бүлүүдийн л адил амьдралынхаа төлөө 2-уулаа л зүтгэж байна.

Нөхрөө гэртээ ирсэнийх нь дараа хэсэгтээ юу ч болоогүй юм шиг байхыг хичээж хэлмээр байсан ч хэлээ хазаж тэсч тэвчиж байсан үе зөндөө. Олон ч удаа ажлаа тараад харьж явахдаа уйлж байгаад гэртээ орохдоо нулимсаа арчаад ордог байсан даа. Сүүлдээ ингэж байхаар салая гэж бодсон. Нөгөө гуйж байсан хүн гэнэт салая гэхээр нөхөр цочирдсон байх салахгүй гээд гар хуруугаа зүсээд кино шиг л юм болсон доо. Би дахиж насан туршдаа өнгөрсөн шиг асуудал гаргахгүй. Миний амьдралд чамаас өөр хүн хэрэггүй 10-хан хоногийн тэнэгтлээс минь болж битгий амьдралаа үрээч. Чи мартахгүй байсан ч хамаагүй миний дэргэд чи л байвал болно бүх амьдралаа охиныхоо, чиний төлөө, ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ төлөө зориулна гэж амлаад уйлахаар нь дараа нь ингэж зовохоо ч мэдэхгүй нөхрийгөө уучилсан даа.

Гэхдээ миний нөхөр муу хүн биш л дээ. Муу хүнтэй учирч л намайг гомдоосон байх гэж боддог юм. Зарим нэг хүмүүсийн амссан, амсч яваа зовлонгийн хажууд миний энэ юу ч биш л дээ. Гэхдээ эрчүүд минь эмэгтэйчүүд минь хэзээ ч насаараа хайрлана гэж сонгож хамт хорвоогийн сайн мууг туулж яваа хань нөхрөө хайртай эхнэрээ шалиг завхай хүмүүсээс хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөөс болж битгий гомдоо. Гомдоох үг ч битгий хэл. Алдаж болох ч үр хүүхэд өнчрүүлж өөртэйгөө адилхан эмэгтэй хүний нулимс урсгаж битгий алд. Гэр бүлтэй эрчүүдээс хол яв. Эрчүүд минь хийхээсээ өмнө дараа нь яах билээ гэдгээ бод. Чиний эхнэр хоолоо хийчихээд чамайг ороод очихыг хүлээж суугаа үр чинь тосоод инээгээд гүйж ирэх шиг жаргал хаана байна. Миний бичсэнийг анхааран уншсан та нартаа баярлалаа. Бүгдэд нь аз жаргал хүсэе гэр бүлдээ үнэнч яваарай…

10 Comments

  1. 12345 says:

    Гэгээнком минь амьтны завыг гайхах яахав.Өөрийгөө хичээ.Бичлэг болгоны доор бичээд суудаг чамаас илүү завтай хүн энэ хорвоод алга.Бас ганцхан энэ жижиг сайт дотор эргэлдээд амьтны бөгс бөөр шүүгээд суудаг чамаас өөр жижигхэн тархитай хүн энэ хорвоод алга.Энэ эмэгтэй чинь гэр бүл үр хүүхэд амьдралаа гээд чамаас илүү амьдралд ойр юм бодоод сэтгээд байх шиг байна цаана чинь.Гэгээнком минь орж гарч амьдралаа төвхнүүл ном унш.Нийгмийн амьдралд гэр бүлийн амьдралд жаахан оролц.Тэгчээд ингээд цэцэрхээд суу.Хм юун ч хүнд заах дуртай юм дээ.

  2. mdghvi says:

    Muugii  goy heljee kkkkk gegeencomiig ineed hvrchleek

  3. muugii says:

    gegeencom oo chi ymar tarhinii turaald ortson amitan be.uchiraa olchihloo gd bhad chi salaachee zondoo zaluu bn gd bhiin medrel muutai yumuu haashaa yum chi ooroo er ni ymar ih zawtai yum gaduur dotuur garch naad tarhia targaluul hooe 

  4. QuiZ says:

    Ene gegeencom gej neg yaaltchgui erguu huuhen yumaa. Neeree l commentiig ni algasaad unshij baisan ni deer yum baina. End tend hund adluulaad gandan buurdgui gegeencom

  5. Busgui hund bayr baysgalan setgeliin jargal tsengeliig ugdeg zarts bool bna Busgui hunii bool bolno

  6. dondog says:

    Chi uuchlah setgeltei uujuu uhaantai jinhene Mongol emegtei bn…
    Evderdeggui ed gj bdaggui
    Alddaggui hun gj bhguitei adil uuchilsan shig uuchlaad urdnii ymiig ni bitgii sohoorei…1 ch gsen ger bul eleg buten bj 1 ch gsen huuhed unchiruuguid bayarlaj bn….amjilt husey

  7. GegeenCom says:

    Nuhruus gaduur zunduu zuil horvood bdgiin. Odpogoor mash jijhen hureendee l ergeldeed bnaadaa. Yer n erchuudees zaaval hamaarch bayasah gunihaa shiideh geed bgn bol er nuhruus chini uur 3 terbum esreg huistnuud delhii deer bn. Bga ulsad chini saya garan bii. Tednii dotroos chamd bayar bahdal az jargal medruulj chadah aldaa baga hiih hun bga ch yum biluu

    Uuchilj chadq bol uuriiguu huchilj yadgiin zavtai shaar ve busad n shanalah ch zavgui nuhur shig chini zugaatsah ch bolomj oldq gurvelzej yavahad neeree goyo yumoo

  8. авгай says:

    шаналахаа больмоор байгаан бол шаналахаа боль, наад нөхрөөсөө өөр юмнаас таашаал ав, өөртөө цэцэг ав, наад гэр ороон шалдар булдар асуудлаас холд, эхлээд оюун ухаан сэтгэл санаагаа тэр хүнээс чөлөөл эрүүл ухаантай шаналахгүй болсон хойноо энэ хүн үнэхээр надад хэрэгтэй юу үгүй юу гэдэг шийдвэрээ гарга

  9. nn says:

    odoo saihan amidar busgui min az jargal husi !

  10. dgb says:

    naad ugee ter nohortoo l hel

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.