Энэ харилцааг аврахын тулд би яах ёстой вэ?

028

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тулгамдууд буй асуудлаа дэлгэж, санаа бодлыг тань сонсохоор ийнхүү захиа бичиж байна. Би ид хөдөлмөрлөдөг насан дээрээ яваа тамирчин залуу л даа. Хайртай бүсгүй минь ч надтай адилхан тамирчин. Би түүнд хайртай болсноос хойш гурван жил, харилцаж эхэлснээс хойш хоёр сар өнгөрөөд байна. Болсон үйл явцыг бүгдийг эхнээс нь бичье.

Хамгийн эхний болзоо гуравдугаар сарын 8-нд болсон. Би гэдэг хүн тэгэхэд л анх удаагаа эмэгтэй хүнтэй болзож үзсэн юм. Эмээ, ээж, эгчээсээ өөр эмэгтэй хүн баярлуулах чинь үнэхээр л гайхамшигтай байдаг юм билээ. Гэхдээ бид хоёр тийм ч их зүйл ярилцаж чадаагүй ээ. Харин гуравдугаар сарын 13-нд маргааш клубынхээ эгчийн ээжийг эргэнэ гэхээр нь би туслъя гэсэн юм. Маргааш нь “Эх нялхас” дээр яваад очлоо. Хоол хийгээд ирнэ гэсэн болохоор шоколад, компот аваад дээр нь хэдэн төгрөг тавиад өгсөн. Эмнэлэгээс гараад нэг газар хамтдаа нэлээд ярилцсан, сайхан байсан. Маргааш нь кино үзэх санал тавьтал зөвшөөрсөн. Хамгийн гоё дээрээ тавиад ирсэн байсан байх аа. Үнэхээр үзэсгэлэнтэй, гайхалтай харагдаж байсан.

Гэтэл кино дуусангуут “БИ ГАНЦААРАА БАЙМААР БАЙНА” гээд шууд яваад өгсөн. Шалтгааныг нь асуутал кино таалагдаагүй гэсэн. Гэхдээ харьцаа сайхан хэвээрээ байж, надаа өөрийн хувийн амьдралаасаа хуваалцсан. Их л хэцүү амьдралыг туулж яваа бүсгүй юм билээ. Ингэж явсаар 22-нд дахиад кино үзсэн. Яагаад ч юм энэ болзоон дээр юу ч яриагүй, бас дэндүү уйтгартай байсан. Маргааш нь бүх зүйл таалагдахгүй байна, би ганцаараа баймаар байна, надаас чамайг гэх өчүүхэн ч сэтгэл гарахгүй нь ээ гэсэн МСЖ илгээсэн. Гэнэт л зангаа хувиргаад эхэлсэн дээ. Хэд хоног хөндийдүү харилцаатай байснаа надаас мөнгө зээлсэн. Яах аргагүй амьдралын шаардлагаар надаас мөнгө авсан гэдгийг нь мэдсэн болохоор би юм бодоогүй ээ.

Одоо бол нэг л уйтгартай харилцаатай байна. Өчигдөр төрсөн өдөр нь болсон. Уул нь сайхан баярлуулъя, сайн ярилцъя гэсэн бодолтой байсан ч намайг ирэх хэрэггүй, төрсөн өдрийг хараал идэг гэсэн. Би яах аргагүй удаан хайрлаж, хүлээж явсан болохоор анхнаасаа бусдад алдахгүйн тулд их яарсан л даа. Би аль болох түүнийг юмаар дутаахгүй гэж үргэлж л санаа тавьдаг. Надаа түүний ар гэрийн амьдрал ерөөсөө хамаагүй. Насан туршид нь гомдоохгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй хайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ингэх чадал ч байна, чансаа ч байна. Би түүнд үнэхээр хайртай. Цаашаа гэх тусам хайрлаад, харамлаад байх юм даа. Мартая гэж үнэхээр бодогдохгүй байна. Энэ харилцааг аврахын тулд би яах ёстой вэ? Би энэ хүнтэй л хамт байхгүй бол дараа нь асар их харамсаж амьдрах байх даа. Та бүхэн минь үнэтэй зөвлөгөөгөө хайрлаач!

21 Comments

  1. delgerm says:

    би юутан боолоод баруун аймгийн хазга ярьдаг  нэг охинтой найзлаад т найз нь бөх залуу байсан , надтай бөхөөр хичээллдэг хазгай ярьдагбаньд нар танилцуулаад тэд нартай үерхээд хэд унтаад хаячихдаг би яг 13найзтай нь унтсанбайсан,дандаа худлаа баярхаад амьдрал дээр юуч үгүй байж би ядуугаасаа болж тэдний ашиглуулссар сүүлдээ намайг архиар шахаад5-6тай унтаад тамирчин залуусыг үзэж чадхаа болиж хурдхан хүнтэй сууж хүүхэд гаргасан, би бөх тамирчин залуусыг мухайгаар боддог болсон, чи  ямар юм бол доо

  2. kkk says:

    durgui baihad zuuraldaad baival ydargaatai shuu dee. Haalgan deer chini garch irtel chini huleej zogsono shuu, gantshan udaa harchaad l yvchii, yagaad utasdahad hariu ogohgui baigaa yum tegheer chini sanaa zovood hureed irlee, gadaa boroond shalba norood chamaig huleegeed l bna geed sms bichne yoo tegehed ni orovdohoosoo iluu ymar teneg novsh ve l gej boddiim doo. durgui baihad yu ch hiisen bur uhne hatna amia horlono gej baisan ch nemergui shd. ene bol emegtei hunii erchuudiig araasaa guilgej ooriigoo une tsenetei gej mederdeg gantshan moch uchiraas uned orno shuu dee. ingej ingej hamgiin ineedtei ni bid nar chn suusniihaa daraa l bazuulchih geed baidag humuus dee. holoo hugalah geed guigeed baisan zaluuchuud suulaa, huuhedtei bolloo, margaashnaas ni emegtei ta uuchlaarai ooriigoo joohon ih yumand sanaad bna uu gu yu geed l ehelne shuudee erchuud maani. barag  70 huvi tohirno doo. 

  3. gogo says:

    Setgeldee mash ih sharhtai emegtei bna daa. Amidral n hetsuu. gehdee hun chanartai. chamaig demii zovoohiig husehgui bh shig bna. hesegtee husseneer n bai. biye bari uulzahgui gevel bithii yari bithii uulz. tuslamj husvel tusal. joohon setgeleeree bai. herhevch hetruulj bolohgui. tegeed ayandaa chamd ooroo helne yagaad bgaagaa. ter boltol zvgeer l bj bai.

  4. Passenger says:

    Bitgii ardaas ni guigeed bai, Heseg zuur orhi bitgii too, hugatsaa bas oron zai og l gej helmeer bna daa.

  5. GegeenCom says:

    Umnuh hariultuud hangaltgui bj de

  6. bayar says:

    Zugeer hay marta hurdan tusamaa chamd heregtei

  7. tttt says:

    Tsaanaa sain ahtai um bainoo

  8. Hi says:

    ar ger muutai ch gsn ter hvvhen chin dendv ih zantain bishvv. oort n chms deer zaluu l oldono gj bodod bgan blgvidee . ar ger muu bolhoor hurdhan l bayn hvntei suuy barie gsn bodltoi yum blgvidee . odo yay gehew hayaachdee tgd . neg heseg hugatsand hayad tooku bgad vz ooriig n gdg hvn tghe bolichhor chmg anzaarad sanah blgvi

  9. sahalt says:

    Naad nuhur chin tsaanaa setgel zovooson notstoi auudaltai bn. ar ger nz zaluu ntr. haya.

  10. Нээрээ says:

    Өмнө нь явуулж байсан захиа байна. Гэхдээ арай дэлгэрэнгүй бичсэн бололтой. Угаасаа чамайг гэх сэтгэл төрөхгүй байна гэж хэлээд байгаа юм бишүү? Хинээн сайн залуу байгаад эр хүн гэдэг талаас нь харж чадахгүй байх тохиолдол байдагшдээ. Өөрөөр хэлбэл дотор хүн нь хүлээж авахгүй байна гэсэн үг. Гэхдээ хүний сэтгэл чинь хувирамтгай. Тиймээс залуу минь дараа нь харамсахгүйн тулд эргүүлэх арга барилаа өөрчлөөд бай. Эмэгтэй хүн ер нь эзэрхэг түрэмгий хүнд дуртай байдаг тал бий. Урд хойно нь ороод нахилзаад гүйгээд байхаар улам л цахдаад байх вий. Битгий хамаг юмаа бариад гүйгээд бай.

  11. Чамайг тоодоггүй says:

    ” Эмэгтэй хайртай бол бүхнээ өгдөг, харин Хайргүй бол бүхнийг авдаг” гэдэг үгийг сайн санаж яв. Одоо чамаас аваад эхэлсэн байна. Тэгэхээр чамд хайргүй чамайг тоодоггүй гэсэн үг. Зөнд нь орхи. Чи таалагддаг бол эргээд ирнэ.

  12. meira says:

    chi ene zahiag 2 dahia bichsen uu tee? yamar ih hair ve, uneheer chamaig gehgui bol odoo orhiod uur tiishee haraach dee. 2 hunii neg ni hicheegeed demii baidag um shd, nuulgui helhed chamaig l zovooh emegtei bain.

  13. omg says:

    Chi uuriiguu neg ih tamircjin geed bodchihson, hamag hir hulsuu unertuuleed yavaad bdag yum biz. Namaig oyutan bhad tamiriin surguuliin oyutnuud gej neg ih tom tsunh uurchihsen, heden metriin tsaanaas huls shiver unertsen nuhduud haanaas ch harsan shuud tanigddag bj bilee.

  14. zuvlie says:

    aimshgiin aashtai yum bna, odoo iim ug helj bgaa hun
    daraa buur dotnossonii daraa buur aimaar ug heldeg, doromjildog, haraal ursgadag boloh bh,
    helj baigaa ug, uuriiguu ilerhiileh baidal deer ni nileed dugnelt hiij baih heregtei. helj yarij bgaa zuil ni
    ter hunii hen be gedgiig heldeg, dotoro hun ni shuu dee.

    uuriiguu tam ruu chireh hereggui,

    hucheer bolgoh geed,
    bolgood yavad baij boloh ch daraa ni ehner nuhur bolchuul tesehgui salah hereg bno, tegeed odoo yah ve, huuhdee yah ve geed bodood end bichih ayul irne,

    jiriin saihan aash avirtai hunees iim ug garah ni hovor, yadaj arai zuulun baidlaar nuur nuuree harj bgaad 2laa bolie

    oogej helj bn shd, tegj chadahgui bgaam chin demii yum bna duusga

  15. Saruul says:

    Nadad lav cham shig ingj zuurladaad bdg erchuud unheer TAALAGDDAG. Hairtai bolood l tgj bn daa gj bi oilgodog. Ghde naad ohin chin chamig ingj ih hichej zuurldaj bhd chamd nvvr uguhgui bol chamd hairtai baitguai uchuhenvh chamaig geh setgl bhguin shinj. Chi eruusuu taalgddgui gdn ug. Chamtai gaduur yavhasaa ih ichdeg gsn ug. Chi tiim tsarai muutai yumuu ? Esuul uruus ni namham yum u? Esuul chini haritsaa chin talgddguich yumuu? Esuul yariltshad joohn maanag ch yum shig sangddg bj bolno. Chinii yamr ner yum talgddgui bolol ingj haritsaj bgn !! Chamd sn bish baihd ni bitgi shahaad bgch naad ohinoo. Zugeerl taibAn orhiod zam zamA huuhuuch. Setgld chin hetsuu bg bh l daa, nadad ch bas yg imerhu yum tohioldod hetsuu l bn ghdee yum yamr negeer duusah bish geed setgle taitgaruulj bn daa

  16. 32 zaluu says:

    huuhnuudiig bas heterhii davraah hereggui yum bnalee. Bi heden jiliin umnu neg huuhnii araas barag l huluu hugalah shahuu guisen. Suul ruugee ter huuhen barag l daam garsan. Odoo teriigee bodood nadaas sanaa zovood zugtaagaad bdag yum. Chi tamirchin hun yum chin amjiltand hur tegeh tusam chamd ner hund bas mungu irne. Neg medhed nuguu huuhen chin chinii hajuud hureed irne. Ingeed gunij gutraad shaldan bandi tsarailaad baival uu ene chin iimhen zaluu yum bna bas namaig ireeduid avch yavj chadahgui yum gej bodno. Sembeger bna shuu

  17. chono says:

    Chi ooroo medelgui,  zahiandaa hariulsan bn. Tsaashaa geh tusam haramlaj hairaldag taktikiig ni oort ni heregle. Gantsaaraa bmr bn gd ugiig setgelzuin gemteltei humuus ih heregledeg . Genet l busdiig bugdiig uzen yadna,  genet hoorno, amarhan bayarlana. Yu bolov Getel genet huvirna, uurlana. Ene bol bie daasan ovchin. Minii medeheer USA d iim ohin emchluulj bsn, tsag ih ordog. 

  18. girl says:

    залуус хэт их араас дагаад чаргууцалдаад байхад би лав дургүй харин өөрийн гэсэн бодолтой ухаалаг илүү эр хүн шиг эр хүмүүс таалагддаг. Эмэгтэй хүн чамаас зугтаад байгаа бол нэг бол чи хэт их араас нь  гүйгээд харилцаагаа утгагүй болгосон эсвэл түүнд чамтай уулзаж болохгүй эсвэл хүсэхгүй байгаа шалтгаан байгаа гэсэн үг жишээ нь өвчтэй ч юмуу сэтгэл дотроо нууж явдаг зүйл ч юмуу чиний нууцыг мэдсэн ч юмуу 

  19. zul says:

    Zuger orhichih bitgii utasd msj bich suraggui bol. Chamaig geh johon setgel bval yachuu ichuu ged ooroo utasdad unana. Bitgii zuurald okey.

  20. Berry says:

    Ёоооо бас өмнө нь бичсэн биздээ энэ захидлыг. Одоо тэгээд яах гээд байгааийн Өөрөө. Нэг захидлыг хэд явуулах гэсийн….  

  21. [n0:ty] says:

    Нойтон хамуу шиг байнга зууралдах гээд байх хэрэггүй байх өө. Ганцаараа баймаар байна гэвэл байлга. Хамаагүй тэгж унаж тусан гүйгээд байдгаа бараад явах юм бол та 2-ын харилцаа эрүүл биш болж эхэлнэ. Тэр бүхний дараа чи ХОХИРОГЧ нь болж үлдэх байх даа. Жаахан эртэй бяртай аашилж эхэл одооноос.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.