Эхний ангилал нь: Матриархат буюу (эхийн эрхт ёсон) хадгалагдан үлдсэн улс оронд (голдуу Дорныхон) гэр бүлийн болон үндэсний уламжлалт зан харьцааг чандлан дагадаг. Тэдний тогтсон хэвшил, сэтгэлзүйн онцлогоор бол эх нь ямагт эхнэрээс илүү, тэргүүн байдаг. Эхийн үг бол хууль (эхээрээ андгайлах үг ч үүнээс улбаатай). Өөр орчин, сэтгэлгээний онцлогтой бүсгүйд ийм харьцааг хүлээн авах нь хэцүү байдаг. Ийм гэр бүлд эхийн үгээс зөрөх, нөхрөө эхээс нь харамлах зэрэг асуудал байж болшгүй зүйл. Харин зан уламжлалыг нь дуугүй даган мөрдвөл сайн эхнэрийн нэр авч, хайрлуулж хүндлэгдэнэ.
Хоёр дахь ангилал нь: Эх хүн бол найз эмэгтэйгээс хавьгүй илүү ойр дотны хүн. Эрчүүд найз эмэгтэйдээ хэлээгүй нууцыг эхдээ л хэлдэг. Эмэгтэй хүн эр хүнээс ихийг хүсдэг. Гол нь ар гэрээ бүрэн авч явж чадах материаллаг талын асуудал юм. Мэдээж эр хүн бүр энэ шалгуурыг давж чадахгүй байх нь бий. Харин эх хүн хүүгээ мөнгөтэй эсэхээс үл хамааран бүхнээ зориулдаг тул ямагт тэргүүнд тавигдана. Хэрэв бүсгүй хайртай хүнийхээ сонирхлыг хуваалцаж чаддаг, элдэв янзын ааш гаргадаггүй бол цаг хугацааны явцад эхтэй нь адил дотных нь хүн болно.
Гурав дахь ангилал нь: Энэ ангилалд ээжийн жинхэнэ эрх танхил хөвгүүн багтана. Эхийн хайраар жаргал хийдэг эрчүүд л дээ. Найз эмэгтэй шиг нь янз бүрийн юм шаардахгүйгээр эх нь түүнийг тэжээнэ, хувцсыг нь угаана, бүрэн , арчилгаа тордлогыг хангана. Ийм эрчүүдтэй амьдрах хэцүү л дээ. Ээжийн эрх хөвгүүд эх нь нас барсан эсхүл хүнд өвдсөн, өөрөөр хэлбэл ар гэрийн ачааг түүнээс өөр үүрэх хүнгүй болсон тохиолдолд түшиг тулгуур болж чадна. Түүнийг эх шиг нь хайрлаж чадах эмэгтэйтэй л аз жаргалтай, тогтвортой гэр бүл зохионо.
SOURCE: unen.mN
10 Comments
Teneg sedev. Mah tsusniih n tasarhai bieniihee nuguu heseg bolson huniig hairlah hairiig yutai ch zuirleshgui
yanaa eejiigee songohuu namaig songohuu gj asuudag emegtei bna gjuu? ayayay uhamsar muu l bna daa uuruu ireeduid eej bolno shu de. eejiigee songoh ni zuv amin huvia hicheesen emegteitei jargah ni yu l bol
GegeenCom oo, chi odoo l zuv yarij surah gej bna, gehdee l chi tsagaa tulbal ochchihood, hajuunaas salahgui, huu chin sex hiij baihad ni hajuunaas ni huu min yadarchih vi dee geed
zogsoij baih baih daa.
Ur huuhedtei bol ehneree songo ur huuhedgui bol eejiigee songo!
Eejdee medeej hairtai bailgui yahav. Shal utgagui haritsuulalt bn. Eej ehner 2-n hend nu iluu hairtai baih ve. Medeej eej ni. Horvood gantshan eej ni.
Hadam eejteigee hezee ch cug amidrahgui huvguudiindee hezee ch ochij suuhguin tuld hicheej amidrana l bj boddog
Tiim uchraas hezee ch eej ehner 2oo hamt buu amidruul, hoorond ni bolj ugvul buu uulzuul za. Jildee ganz 2 uulzuul boloo shde. Emegtei hun ch gesen aaviigaa l nuhruusuu iluud uzne shde yalgaagui. Ger bul zohioson l bol tuurga tusdaa amidar. Tuurga tusgaarlasan bol amidraldaa hil hyazgaartai bai
Gui tegeed eejiigee iluu hairlaj bolohgui yu.
Миний эхнэр ээжийгээ сонгох уу намайг сонгох уу гэсэн. Би эргэлзэлгүй ээжийгээ сонгосон. Тэнэг хүүхнүүд жаргал даахгүй. Амьдралын хар бараан зовлон дундуур сүүн зам татуулж өсгөсөн эхийгээ баяртай хүү нь эхнэрээ дагаад явлаа гээд ганцааранг нь орхиод явахын гэнээ. Муугаар хэлэхэд өмсөх хувцас, идэх хоолыг нь бэлдэж тэжээж байхад эргүү хүүхнүүд байна л гэнэ шүү.
Тохиромжгүй тэнэг гарчиг байна. Угаасаа хүний эцэг эхээ хайрлах хайр, эсрэг хүйстнээ хайрлах хайр гээд хайр болгон чинь хоорондоо өөршдээ. Нийтлэг нэг нэршил л болохоос. Арай “Чи ээжийгээ надаас илүү хайрлаад байна” гээд гомдол тавиад явдаг дурак байхгүй байлгүйдээ. Гэхдээ нээрээ байдаг ч билүү?