Сайнуу бүгдэд энэ өдрийн мэнд. Би эр хүнд итгэхээ байгаад удаж байна, энэ байдлаасаа болоод олон ч эрийг өөрөөсөө түлхсэн. Би энгийн л нэгэн даруухан бүсгүй. 30 хүрсэн ганц бие ээж. Энэ бүхэн охины маань эцгээс болсон эсвэл надаас болсон эсэхийг мэдэхээ байсан. Их ч боддог. Оюутан байхдаа л олон эрчүүдтэй танилцаж байсан сексийн тал дээр мэдлэг муу байлаа. Бидний үе одоогийнх шиг байгаагүй. Гэнэн цагаахан үерхэлээр дуусдаг байсан. Охиныхоо эцэгтэй танилцаж дурлал гэдгийг мэдэрч эргэн тойрон бүгдийг мартаж зөвхөн тэр л хүнийг гэсэн. Өмнө нь амьдрал зохиож байсныг нь ч тоолгүй болно бүтнэ гэсэн ч цагаа тулахад бүгд өөр байлаа. Салсан эхнэр болон хадам эгч нарын дарамт миний амьдралыг там болгосон.
Би эхэндээ тэвчдэг байсан ч хүн гэдэг тэвчээр алддаггийн байна лээ. Нэг л өдөр 2, 3 жилийн тэвчээр тэсвэрлэх аргагүй болж охин үрээ тэврээд л түүнийг орхин явсан. Одоо тэр өдрөөс хойш 5 жил өнгөрч, тэр хүн энэ хугацаанд хүүхдээ нэг ч удаа хараагүй, уулзая ч гээгүй ээ. Энэ л миний эр хүнийг харах нүд, итгэх итгэлийг ор тас үгүй хийсэн байхаа. Олон сайхан залуустай танилцсан ч бүгд л нэг үг хэлдэг. Өнөө л хүнд яасан итгэдэггүй юм бэ л гэж. Өөрөө ч итгэхийг хүсэхгүй нь. Яаж хүнд итгэх вэ? Надад зөвлөж туслаач. Олон жил ганцаараа явахаар зожигроод улам л бухимдуу ааштай болоод байх юмаа. Өөрийгөө ч ойлгохоо болих гээд байна. Яавал дээр юм бол?
7 Comments
Ихэнх бүсгүйчүүд анх эр хүнийг танихдаа сохор байдаг, зөвхөн өнгөц өнгөн талыг хардаг харин алдсан хойноо, хармсдаг ухаардаг болов уу даа. Ерөнхийдөө тэр хүмүүсийн 1 чи болж байх шиг байна. Өөрт тохиолдсон зүйлийг товч ярье.
Миний хувийн амьдралд нэгэн эмэгтэй байсан тэр хүний их хайрладаг байсан тухайн үед би оюутан байлаа. Тэр үед эмэгтэй намайг сонголгүй өнгө хараад явсандаа. Салсанаасаа хойш багагүй хугацаа өнгөрч амьдрал маань ч цэгцрээд… Гэтэл нэг өдөр найзаасаа намайг сэтгэлийн шархтай үлдээгээд явсан эмэгтэй дагаад явсан залуугаасаа салсан гэдгийг нь дуулсан тэгээд түүнтэй 1 оройжин ярилцаж суусан салсан шалтгаан нь гэвэл “тэр залуу нь үргэлж шоу цэнгээн хүүхэн шуухан” гэж хэллээ. Тэр үед би чамайг л сонгодог байж дээ гээд уулж билээ… бүсгүй чүүд минь битгий гэнэн тэнэг байгаарай.
Нелсон Манделагийн их гоё ишлэл байдаг юм: “Намайг миний гаргасан амжилтаар минь биш, унаад боссон тоогоор минь үнэлэж/дүгнэ” гэж. Ямар нэг тохироо нь таараад бизнесс нь амжилттай, гэр бүл нь жаргалтай, сургууль соёл сайтай, мөнгө төгрөг ихтэй яваа бол сайн л хэрэг. Гэхдээ амьдрал гэдэг чинь таавар оньсгоор дүүрэн, адал явдлаар баян, гэнэтийн зүйлээр арвин эд шүү дээ. Чамд юу ч тохиолдож болно, чиний нөхцөл яаж ч өөрчлөгдөж болно, ямар ч өндрөөс газарт хамраараа унаж болно. Тэр үед босоод шархаа цэвэрлээд, өвдөж байсан ч тулж өөрийгөө босгоод, буцаад байсан өндөртөө, магадгүй тэрнээс өндөрт гарах хэрэгтэй. Хамгийн чухал нь чи дахиад унаж болно. Гэхдээ л дахиад л босох хэрэгтэй. Баталгаатай хэлж чадах зүйл бол чи босох болгондоо өмнөхөөсөө хүчтэй, өмнөхөөсөө мэдрэмжтэй, өмнөхөөсөө сурмаг, өмөнхөөөсөө бага унадаг болно. Гхэдээ л чи дахиад унаж болно. Гэхдээ Дэмбэрэл шиг “Би угаасаа унадаг” гээд байж байж бас болохгүй. Унахгүй л болох хэрэгтэй. Тэрнээс унахаас айгаад босохгүй хэвтээд байж болохгүй.
Сэтгэл зүйчид үүнийг хөлд орохтой адилтган зүйрлэдэг. Хүүхэд хөлд орохын тулд ойролцоогоор 75-560 удаа унасан байдаг. Хүүхдүүд унах бүрт шинэ туршлага, шинэ мэдээлэл, шинэ анализ хийдэг. Өөрийгөө сайжруулж, зүлгэж, өөрчилж, алдаагаа тооцож, өөрийгөө таньж, өөрийгөө удирдаж, өөртэйгээ холбоо тогтоож сурдаг, мэдрэмжтэй болж хэрсүүждэг. Харамсалтай нь насанд хүрэгчид бид тэгдэггүй.
Бид хүүхдүүдээс суралцаж уналт болгоноосоо хэрсүүжиж, мэдргэжиж, чадваржиж дараагийн алхамаа хийхийн оронд зүгээр л “айдаг” бас “залхуурдаг”. Алхаж сурах гээд босохгүй, унахаасаа айгаад мөлхөөд, эсвэл хэвтээгээрээ өөрийгөө чирж яваатай ямар ч ялгаа байхгүй. Босох л юм бол унана. Босоод яахын, мөлхөөд л явж байя. Урьд нь ганц удаа боссон тэгээд л уначихсан, босоод яахын мөлхөөд л явж байя. Тэгээд босвол дахиад унана гээд шууд залхуурдаг. Хүүхэд бол тэгдэггүй. Юунаас болж унаснаа бодооод дахиж тэр үйлдлээ хийхгүй давтахгүй болтолоо дахин дахин унадаг. Рефклекс болтлоо.
Тийм болохоор чи “хөлд орох” явцдаа хийсэн ганц уналтаас болж ирээдүйн алхам хийхэээ хориглож болохгүй ээ. Энэ бол маш эрүүл биш сонголт. Чи аль хэдийн туршлагжиж, өмнөхөөсөө хамаагүй хэрсүү болсон байгаа. Өөртөө итгэ. Өөрөөсөө битгий ай. Түүнтэй адил хүнд бас итгэ. Бусад эрчүүдэд чамд өөрийгөө харуулах боломж олго. Хаалгаа битгий амархан хаа. Хаалгаа онгойлго. Магадгүй дахиад онгойсон хаалгаар чинь орсон эр хөгийн юм байж болно. Гаргаж хаяад, алдаанаас суралцаад, шархаа нөхөөд дахиад л хаалгаа онгойлго. Бүү бууж өг. Тэр тусам ганцхан хосын амьдрал чинь биш, бүх л амьдрал чинь дагаж цэцэглэнэ, хөгжинө, хүчирхэгжинэ. Гэнэн байх, хүнд итгэж чаддаг байх, хүүхэд шиг байх гэдэг дэлхий дээрх хамгийн хүчтэй хүний шинж гэдэг шүү дээ.
Хүн сүргийн зохион байгуулалттай амьтан болохоор Хайр, хосын амьдрал, эр эмийн харилцаа гэдэг сэтгэл зүйн хувьд хүнийг эрүүл байлгах зайлшгүй хүнс тэжээл. Энэ хүнсний дутагдалд хүн ордог. Чиний хувь хүний хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Дам дамандаа сэтгэл гутрал, нойргүйдэл, тогтворгүйтэл, айдас, хий санаа зовнил гээд сэтгэцийн өөрчлөлтөөс гадна дархлаа сулрах, өвчлөмтгий болох, хоол боловсруулах системийн өөрчлөлт, мөчлөгийн алдагдал гээд биеийн эмгэгүүд ч илрэх аюултай.
Унахгүйгээр хүн хөлд орно гэж байхгүй. Одоо хэвтэж болсон, босоод алх…
Би ч гэсэн тиймэрхүү залуутай учирч байлаа. Гэхдээ би өөртөө хайртай муу санаатай учраас хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээг авдаг. Миний хийсэн алдаатай үйлдлийн хохирогч нь хүүхэд байж болохгүй л гэж боддог. Тэгээд ч муу муухай хүнтэй таарлаа гээд би гутардаггүй. Тэр бүгд чинь бидэнд шийтгэл биш сургамж үлдээж байгаан байхгүй юу. Алдаа болгоноосоо би лсуралцдаг .Өөрөөр хэлбэл алдах болгондоо би улам ухаажиж хэрсүүжиж байнаа гэж боддог. Энэ энгийн зарчимыг чи ойлгочих юм бол амьдралдаа гутарч харамсахгүй байх болно шүү.
emegteichvvdee ohiduudaaa hvntei verhej ehelsen l bol untana gj bodson l bol jiremsenees hamgaaldag em uuchihaj bgaachdee guij bn ydahdaa spiral tawiulchaach belgewch heregleyaa geed zorigtoihon helchij bgaach teed gerlej suugaad ggv hvn gdgiig n medsen tsagtaa vr hvvhdiin tuhai bodj bgaachdee end tend etseggv hvvhdvvd etsestee tr hvvhdvvdiin ireedvi ymar bvrheg bgaag bodoj tungaaj jaahan uhaantaihan bgaaachdeeeee salalt bvr arai l heterleee gants 2 nowshiin zaluutai uchirch ted nartaa yu ch boloogv ert bhad hamag ymaa delgej vr hvvhedtei bolchood td zangii n tanij salchaad ergeed bvh erchvvd rvv dairdag so setgehvitei hvmvvs ih bh ymaa chi l ehnii aldaanaasaa suraltsaj hvn tanij sur l daa ydaj amidraad vz ghdee ehnii 2-3 jildee 2 dahi hvvhed gj bitii tuluwlu uneheer setgeld chn taarah aytaihan hvn gdgiig n medsen tsagtaa vr hvvhed gj muruuduj bgaach hairan hvvhdvvdiin huwi zaya iimerhvv archaagv erchvvd bolon emegteichvvdees bolj balarch bn
Uuruu itgehiig husehgui bgaa hund chin yu gej helbel boloh yum bol doo.
Aas aviraa tataj, ug helee hyanaj surah heregtei.
Huntei udaan hugatsaand uerhej baij l aash avir tanigdaj, itgej boloh eseh ni medegddeg, neg 2 uulzaad l chamd itgehgui bn geheer humuus ch gesen aimaar emegtei bn, asuudal uusej olzoshgui ni geed zaigaa barih bh daa.
ганц хүнээр бусдыг дүгнэх их буруу. өнгөрснөө мартаж чадахгүй зууралдаад байвал ирээдүй чинь үргэлж л тийм байх болно. болоод өнгөрснийг өөрчилж чадахгүйгээс хойш мартаад бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй
Чамд муу залуу таарчээ би ч гэсэн нэг залуутай үерхэж байгаад онцгүй гэдэгийг нь мэдээд салсан ер нь тиймэрхүү залуутай огт учирч үзээгүй эмэгтэй гэж байхгүй л болов уу, тиймээс чи итгэлээ битий алд бүх залуус муу биш гайхалтай сайн нөхөр эцэг болдог залуус бий, би бас сайн сайхан залуутай учирч ханилаад л үүнийг мэдэж бна, одоо үнэхээр аз жаргалтай амьдарч бна, хүнээ сайн таниж сураарай эмэгтэй хүнийг хайрлаж жаргалтай байлгаж чаддаг залуус бий шүү, амжилт