Нэгэн хүү эцгээсээ “ Ааваа та надтай хамтдаа марафонд оролцох уу” хэмээн асуужээ. Эцэг нь хүүдээ хэдийгээр зүрх нь муу байсан ч гэсэн эргэлзэлгүйгээр “тэгьеэ” гэжээ. Тэгээд тэд марафон уралдааны замыг хамтдаа туулж чаджээ. Үүний дараагаар урам зориг орсон аав хүү хоёр нилээд хэдэн холын зайн уралдаанд оролцож, энэ бүх уралдаанд оролцоё гэсэн хүүгийхээ хүсэлт бүхнийг эцэг нь үг дуугүй зөвшөөрч байлаа.
Нэгэн удаа хүү “Ааваа, бид Ironman тэмцээнд оролцож болох уу” гэсэн асуултанд нөгөө л эелдэг “Тэгье” гэх хариулт тод сонсогдлоо. Энэ тэмцээн хэн дуртай нь ч ороод байдаггүй естой Төмөр хүн нэрэндээ таарсан 42 км замыг гүйж туулан, 3.86 км замыг сэлж гатлан, эцэст нь 180.2 км замыг дугуйгаар уралдан дуусгадаг гурвалсан төрлийн уралдаан байв. Гэвч бүхнийг эцэг хүү хоер хамтдаа амжилттай давж чаджээ…
Нэгэн тэмцээний дараа хүүгийн аав Dick Hoyt телевизид өгсөн ярилцлагандаа эхийн хэвлийд байх үед хүүгийн хүзүүг хүй нь ороосны улмаас хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдал орон Рикт тархины саажилт үүссэн аж. Хүү эсэн мэнд төрсөн хэдий ч эмч нар Дик болон гэргийд нь тэдний хүү хэзээ ч явж бас ярьж чадахгүй болсон тухай хэлж харин хүүгээ эмнэлэгт орхиж болохыг зөвлөжээ. Гэвч эцэг ингэхийг хүссэнгүй, хүүгээ цээжиндээ чанга тэврэн гэртээ ирснээсээ хойш түүнтэй яг л хэвийн хүүхэд шиг харьцаж халамжилж байв.
Гэтэл 1977 оны нэгэн өдөр хүү телевизээр марафон уралдааныг үзэж байснаа гэнэт аавдаа тэмцээнд оролцож болох талаар дээрх өгүүлсэн түүх эхлэх асуултыг асуужээ. Мөн нэгэн сонихолтой түүх аав Дикт нь тохиолдсон аж, учир хэмээвээс түүнд хэдэн жилийн өмнө нэгэн уралдааны үеэр бага зэргийн зүрхний шигдээс үүссэн байна. Шинжилгээгээр түүний нэг артерийн судас нь 95%-ын бөглөрөлттэй болохыг тогтоосон ч эмчлэгч эмч мань Дикт “Хэрэв чи ийм сайн биетэй байгаагүйсэн бол аль 15 жилийн өмнө нас барах байсан шүү” хэмээн толгой сэгсрэн хэлсэн аж.
Ийнхүү аав хүү хоер нэг нэгэндээ эрч хүч, эрүүл мэнд төдийгүй амьдрал бэлэглэжээ. Тэд хамтдаа 1108 уралдаан тэмцээнд (үүнээс 72 марафон, 255 триатлон болон 15 цагийн Ироманд 6 удаа) оролцсон бөгөөд нэгэн ярилцлаганд эцэг Дикийг баатар хэмээн өргөмжлөхөд тэр даруухнаар “Би зүгээр л гэр бүлдээ хайртай нэгэн” хэмээн хариулжээ. Мөн хамтдаа 1992 онд төрөлх америк орноо 45 хоногийн турш гүйх болон дугуй хослуулан 6010 гаруй км замыг туулж тойрсон аж. Тэд өнгөрсөн жил буюу 2014 оны 04 сард Бостоны марафонд 74 настай эцэг Дик, 53 настай хүү Рик нар хамтдаа 32 дахь удаагаа амжилттай уралдан “зогдоо” тайлжээ.
Гэхдээ Дик “Энэ бол миний хувьд сүүлчийн уралдаан болохоос Рик бол цааш үргэлжүүлэн уралдах болно. Түүнд тийм эрч хүч байгаа” хэмээжээ. Хүү Рик нь 1993 онд Бостоны их сургуулийг амжилттай дүүргэж улмаар Бостоны коллежийн мэдээлэл технологийн лабороторид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан программ хангамжийн төслийн багт ажиллах болжээ.
Эцгийн хайр хүүгийн хүсэл хамтдаа санасандаа хүрч сэтгэлээ жаргаах эрмэлзлэл тэмүүлэл эрч хүчийг өгдөг ажээ..
7 Comments
tiimshuu gegeencomiin zow tegehgui bol gegeencom shig gajig huuhduud ihsej bnshuu
Mgld iim huuhedtei humuust iim asuudaltai hugjliin berhsheeltei huuhduuded surch bolovsroh ajillah bolomj uusgeh talaar bas aav eejid n amidralaa uud n tatah zav mungu bolomj olgoj bh talaar haa haanaa anhaarmaar yum ih bn shw
Сэтгэл хөдлөөд бүр уйллаа. Агуу уужим сэтгэлтэй хүмүүс байх юмаа. Бүр бахархмаар. Би ч амины охин болохоор аав минь л шууд бодогдлоо. Миний сахилгагүй охиноор сонин сайхан юу байна гээд л………
jinhen er hvn jinhen etseg hvn bn yag minii etseg shig
Setgel hudulj bn yamar goy aaw wèe bi aawdaa hairt
Manai aavuud sain jishee avaarai
Huuhduuddee tsag gargadaggui shuu.
shn sanadlaa sain etseg bna big like