4 жилийн өмнө Японд болсон аймшигт гамшигийн үеэр тэнд байсан Монгол оюутан ингэж бичжээ

11061292_849326965139764_2057783609325213884_n

Одоогоос дөрвөн жилийн өмнөх 3 сарын 11-ний энэ өдөр.

Энэ өдөр гамшигт ихээр өртсөн газруудын нэг болох Сэндай хотод Японы их дээд сургуульд суралцахаар ирсэн Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгч үеийнхэнтэйгээ, багштайгаа хамт бараг хориулаа амьдарч байлаа. Тэр өдөр амьтны хүрээлэнгээр зугаалах хөтөлбөртэй байсан ба яг өдрийн 2 цаг 46 минутад аймшигт тэр гамшиг ирсэн. Яагаад ч юм, хэдхэн минутын өмнө амьтны хүрээлэнгийн хаалгаар анх ороход тэндхийн сармагчид бүр үнэхээр яачихсан юм бэ гэмээр чарлаад байхаар нь бид их л инээлдэж байж билээ.

Өмнөх өдөр 10-нд нь 5 баллын газар хөдлөлт болоход “Хооо, ямар сонин этгээд гоё юм бэ” гэсэн гэнэн тэнэг бодолтойгоор баясч байсан бол, 11-ний өдөр 8 баллын газар хөдлөхөд эхлээд сонирхолтой ч юм шиг, хэсэг удаад ирсэн чинь нэг л биш болж ирснийг ойлгож билээ. Газар хөдлөлт бараг 5 минут үргэлжилсэн санагдаж байна. Босоод алхаад явах боломжгүй, зил 130 машины тэвшин дээр хөдөөгийн замаар давхиж байгаа аятай мэдрэмжийн ч юм шиг.

Гамшгийн тухай “Ноооль” ойлголттой бид хэд бүр яах ийх учраа ололгүй гэрийн ойрхон байх сургуулийн зааланд хоёр хоног хорогдож билээ. Тэнд маш олон хүмүүс хамт байсан. Мэдээж тоггүй, усгүй нөхцөлд цэвэр унд, хүнсний хомсдолтой. Өдрийн цагаар цэргийн машинаар амталсан будаа болон гамшигт зориулан хадгалсан хүнс болох печень, ус зэргийг зөөвөрлөн тарааж бидэнд өгдөг байлаа. Харин Монголд биднийг уулын орой дээр цөөхөн хэдхэн хүн үлдсэн сураг чимээ явж ерөөсөө л арлын Япон тэр чигтээ живж байгаа мэдээ тарсан гэсэн.

10291692_849327131806414_1571870338576787178_n

Гэхдээ хамгийн сонин нь Япон хүмүүс бүгд маш тайван хандаж байсан. Бүр гайхмаар тайван. Дэлгүүрт зуу зуун метрээр дугаарлан зогсоход хэн ч орилж хашгирахгүйн дээр хүнс дууслаа гэхэд “Өө” гээд л яваад өгнө. Дэлгүүр нь хүртэл 3000-4000 иений хүнстэй тор багцлаад бэлдчихсэн нэг ч гэсэн хүнд тэгш хуваан зарах гэж хичээх тэр их зүтгэл ямар агуу байсан бэ? 3 сарын 12-ны өглөө сонин тараагч маань хүртэл сонингоо тараагаад явж байсан гээд бод доо. Тэр сонин тараагч байгаагүй бол бид нар бүр мэдээллээс таг тасрах байсан биз. Бас хажуугаар нь сонин уншаад ханзны хичээл орчихож байгаа юм. Жижигхэн талхны мухлагтай хүн талхаа тараана. Ерөөсөө л бүгд байж болох бүх л арга хэмжээг “Хамтдаа” авч уужуу тайван сайхан сэтгэлээр хандаж чаддаг хүмүүс бол Япон хүмүүс юм билээ.

Бид нар энэ хүмүүсээс юугаараа их ялгарах вэ гэвэл өөрийнхөө амин хувиа бодсон хэт аминч зангаараа л ялгарах юм шиг. “Би энд өлсөж байна”, “Миний байшин энд нурлаа, би энд гэр бүлээ алдлаа” гэж бид нар ярих бол, Япон хүн ганц өөрийнхөө тухай ярилгүй, “Надаас илүү зовлонтой хүн байхад би харин яаж туслах вэ” гээд ханцуй шамлана. Цунами болсон голомтод сэргээн босголтын ажил хийгдэж байхад эхнэр, хүүхдээ алдсан залуу сайн дураараа оролцох гээд гүйж байхыг харах уу!

Гамшиг болсон газраас бид Ямагата аймаг руу нэг ёсондоо дүрвэсэн ба Монголчуудад зориулан гаргаж өгсөн үнэгүй автобусанд суун Наритагийн онгоцны буудалд ирж хоёр хоносон. Монголчууд цугларлаа гэсэн шиг манай чэк-ин хийх газрын эргэн тойронд л хулгай гарч, түрүүлж онгоцонд суух гэсэн дараалал замбараагаа алдаж маш их хэрүүл, хараал, муу муухай бүхэн болж байж билээ. Нэг онгоцонд суугаад явах нь хараажийн, мэдээжийн ойлгомжтой байсаар байтал нэг хүний урд нэрээ бичүүлэх гээд дайрч байгаа хүнийг хараад бүр гутсан гэж.

11072727_849327278473066_438215503962103655_n

Харьцангуй хөгжилтэй оронд байгаа Монголчууд байж соёлтой байх болов уу гэтэл огт үгүй ээ, бүр жинхэнэ зан нь илрэв үү гэлтэй дайн болж байсан. За, ер нь тэнд Хятадууд бид нар л их адилхан авирласан шүү. Бусад орны хүмүүс аажуу уужуу л харагдаж билээ.

Бидэнд буцаад Монгол явах амаргүй байлаа. Хүсч хүсч их сургуульдаа нэг юм тэнцээд, одоо л дөрвөн жил ёстой сайхан будаа болгоод өгнө гэсэн бүх зүйл маань үгүй болчихож ч байгаа юм шиг, нөгөө талаар биднийг гэх маш олон гайхалтай сайхан хүмүүсийг та нар ингээд зовлондоо уна гээд хаяад ч явж байгаа юм шиг нэг тийм сонин, муухай, тоогүй мэдрэмж дүүрэн буцсан даа.

Энэ өдрөөс дөрвөн жил өнгөрчээ, их сургуулиа төгсөх нь ээ. Саяхан би гамшиг болсон газруудаар очоод харахад хүчтэй улс хүчтэй л байдаг юм байна гэсэн бодол төрсөн.

Зовлон үзсэн, зовлон ямар байдгийг мэддэг хүмүүс илүү ухаан суусан байдаг юм болов уу.

Энэ зурганд бид хэд сургуулийн зааланд унтах гээд байж байгаа байдал нь. Хэн ч биднийг гадуурхаагүй, хэн ч биднийг хөөгөөгүй. Бид нар гадаад гээд хүний тооноос огт хасагдаагүй дулаахан хөнжилд унтаж байна…

20 Comments

  1. Harin ee says:

    Bi mongoldoo bur ochihoo bolison shuu. Ih surguuld bagshildag baisan l daa. Ter ih surguuld olon buduuleg garuud baisan. Manai tenhimd bur nileen heden buduuleg guilgachin zalilangiin heregtei, huilgaich gej metiin sejgiin bagsh nertei humuus baisan daa. Tegeed bi gadaadad garaad irgej ochoogui.

  2. Зочин says:

    Би 2 жилийн өмнө Японд очоод 20 гаруй хоноод ирсэн. Үнэхээр найрсаг сайхан улс. Гудамжинд хэн нэгэнтэй харц тулгарах юм бол танихгүй ч гэсэн толгойгоо үл ялиг бөхийлгээд мэндлэнэ. Дэлгүүрт юм сонирхоод хэн нэгний хажууд нь ойрхон дөхөөд очвол шуудхан зай тавиад мөн л толгойгоо бөхийлгээд холдоод өгнө. Үнэхээр гайхмаар. Замын хөдөлгөөнд оролцож байгаа нь бас л уужуу тайван. Бидний ойлгодог шиг жижигхэн арал дээр газар нутаг багатай, олон сая хүн багтаж шингэхгүй шахцалдаад байгаа юм огт байхгүй. Харин Монголдоо ирээд Улаанбаатарын гудамжаар машинтайгаа явхад манайхны байж байгаа байдал зүйрлэж хэлбэл өлсгөлөнд нэрвэгдээд, турж үхэх гэж байгаа хүн хоолруу дайрч байгаа юм шиг л санагдаж байсан шүү.

  3. Mont says:

    За тэгхээр юуны өмнө нэг ч гэсэн монгол хүн эв нэгдэл ямар их чухалыг мэдэрсэнд нь баяртай байна . Одоо харин бидний хөгжлийг хамгийн их хойш татаж байгаа монгол хүний хэдэн зан араншингийн талаар өөрийн бодлыг хэлье. Бид 1-рт маш их атаархуу 2-рт худалч 3-рт залхуу 4-рт би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг үзэл бодол нэвт шингэсэн хувиа хичээсэн зантай 5- рт юу ч чадахгүй байж онгирох дуртай /чингисийн үр сад г.м/ 6- рт маш бүдүүлэг, соёлгүй 7- рт аймаар адгуу юунд яараад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байж чичрээд л дайраад байдаг 8- рт тэвчээргүй 9- рт бэлэнчлэх сэтгэлгээтэй 10- рт ямар ч юманд сэтгэлээ гаргаж хандаж чаддаггүй. За нэг иймэрхүү хэдэн заваан чанар байх шиг байгаан . Хамгийн аймаар нь энэ бүх зан араншин надад бас танд бид бүгдэд маань нэвт шингэжээ. Ер нь тэгээд хараад байхад зовлон үзсэн хүн, улс орон, ард түмэн л хөгжиж хүчирхэгжиж эв нэгдэлтэй байдаг юм билээ дээ .

  4. s says:

    s-ee geed bgaan hunee. zam tawij ugulgui dee. baga zereg holdoj bolno doo zaawal shurgeltsej hul deer gishgej huuhed dairch unagaachih geed yawaad bdag humuusd helj bna. zuruhduu ewteihen medremjtei orchin toirnoo mederch busdad saad bolohgui alhaj gishgej amidarch surmaar yum. bi l yawj bwal boloo gesen shig yawgan humuusch mashintai humuusch tiim bdag. ter zangaa bugdeeree zasaad awbal zugeer yumdaa

  5. anh says:

    Тиймээ 3 сарын 11 нд би байсан. Анх япон улсад очиж ажил хийх үедээ өөрийгөө ямарыг мэдэрч байсан даа. Алхаж гишгэх болгондоо муухай монгол зангаа мэдэрч ичиж санаа зовж үйлдэл болон бодлоосоо гутмаар их зүйл олж харсаан. Би монголд байхдаа хамгийн соёлтой царайтай яг л энэ дээд нөхдүүд шиг бусдыг шүүмжилдэг байсан ч өөрийгөө тэдний нэг хэсэг эд эс нь гэдгээ мэдэхгүй л байсан.  Хэдэн жил амьдраад ухаан соёл гээчийг ойлгомор аядаад  монголдоо ирэхэд хүн бүр БИ гэсэн өвчтэй дайрсан загнасан айлгасан хүч түрсэн занг хараад их л хэцүү санагдаж байсан. Японд байсан шигээ харьцахаар манайхан чинь дээрэлхээд болдоггүй. Тэгээд л эргээд алалцдаг амьдралдаа нэвт шувт орсон доо. Монгол гэдэг нь ханзаараа бол харанхуй бүдүүлэг гэсэн утгатай. Бид ийм л ард түмэн. 

  6. Japan sendai says:

    chi naadahaa uurb gazar bich.end chin shal doodohiin zoblontoi humuus ordog yum aa.tsunima bol ene humuust barag hamaagui ee hehehe

  7. s-ee says:

    s-ee chi ooroo zam tavj ogch bolno. ooroosoo ehel. ooroo zam taij gohgui ene nadad zam tavij ogoh n uu gej harchihaad daraa n zam tavij ogsongui geh teneg hereg bish uu? asia-d bol gudamjind humuus zam tavij ogno haraad hariu uildel uzuulehdee sain. harin europe-l zewuun.

  8. gjg says:

    ooriigoo hamgaalah chadavargui ulsiig odoo tsovuun tsagt zowlond oruulj yah n ve, doroo l ustaj alga bolno. Tegeed muulaad bdag ovor mongolchuud shig amidrah hereg garna. tusgaar togtnoloo aldsan oorsdiinhniigoo muuldag uls. oorsdoo tiim bolood amidrahaar ayagui zovlon husegch n jaan ruu tsagaachlaad alga bolno.

  9. anuud says:

    anuu chamaig bodvol hodoo nutgiin irged yos zannshil ah zahaa medne l. gishgej gardag n chi l bhgui, hudlaa seegii bichiheer jujigleh hereggui. 5 ug zov helj 5 mal zuselj chadahgui bj ooriigoo zov avch yaj chadahgui bj bas hun muulna. ter yugaar ilreh gevel yalgavarlan muulahaar haragdana. ene bol yos surtahuun yos zuigees gadna uul unagan uhaan n hogjoogui (bolovsrol yarihaa bolyo) simple mind-tei hunii hiih ajil. niigmiin dood davhargiin setgehui. uhaantai hun bsan bol ooriigoo ingej ilerhiilehgui. munhagiin dotor haranhui gej uneheer unen bus uu?

  10. ghdgh says:

    delhii yer n haashaa ergeed bna? buruu tiish ergeed bgaa yum bish uu? yum l bol ooriinhoo ulsiig muulsan heden humuus garch irdeg bolj, omno n minii eh oron geed zohion bcihleg bicheed l baharhdag eh oronch humuusiin tuuh unshij baharhdag bsan bol odoo yag esregeeree eh oronchiig ustgaya geed ichihgui heleh yum. Zowlon uzeegui gene, jargaj bgaa yum uu ted tegeed? ochnoon zuun jil sehehgui arai gej tusgaar togtnol avch garsan uls odoo ediin zasgaaraa buh ooriin zindaanii ijil aris ongotei esvel butetstei bsan ornuudaas hol hotsorloo. ene zowlon bish. nogoo tusgaar togtnol n barag ustsan bgaa. ene zowlon bish jargal yum uu? 70 huvi n yaduu ene jargaj bgaa uls uu?

  11. ghdgh says:

    zowlon uzeegui gene shuu, yun zowoh durtai yum. chi tegeed naanaa uldeed tuslahgui yasan. tsatsrag tuyanaas zugtaad l yavj bsan blgui. zowlon uzej tuslahgui. ooroo zugtaachihaad hun muulaad.

  12. gantslamidarna@yahoo.com says:

    Unen . 

  13. зочин says:

    чи туслахгүй яасан юм бэ туслах ёстой гэдгийг ухаарч л байсан байна ш дээ. ер нь бол Монгол хүмүүсээс гутмаар байдаг. Гадаадад байхдаа нэг ч монгол хүнтэй уулдздаггүй байсан. Эрэгтэйчүүд нь ой гутмаар, хулгайч, архичин, гуйлгачин, бас хүнтэй уулзах гээд байхыг нь яана гээч.

  14. s says:

    gerlen dohiogoor zam garahdaa uud uuduusuu alhaj bgaa humuusiig haraarai hajuu tiishee bolj hazaij zai tawina gesen oilgolt baihgui tas hundlun uuduus chigleed irne. nariin zamaar yawj bhad hawiar ner charlaj chalchaad urd teegelcheed udaan alhaad yawna. ocherloj bhad zugeer zogsoj chadahgui shurgene nalna naaldana. 

  15. anuu says:

    yag unen bichij , awtobus nd suuh gej huuhed hugshid deer gishgeed l garna shuu de , tegeed awtobus nd orool untaad ogno hamgiin gaihamshigtai n yag l buuh gazraa l buuna , emee owoo , joohon ahimag nasnii hund suudal tawij ogno gej bhgui ene bol huduuniihun l bdag da , emegteichuud n aimaar heruulch eregteichuud n ataman , awtobus nd suuj uuraa barj baihaar alhsan n deer bdag

  16. boroo says:

    buh asuudal hunii tolgoi dotor l bna bid yamarch humuujilgui buduuleg humuus, odoo bas ur huuheddee iim l humuujil ugj baigaaga ch medehgui. undur bolovsroltoi bayn ene ter geel ongirood hanhalzaad bdag erdemte hun daruu gej saihan onood heltsen ard tumnii ur sad shuudee haashaa ch yavaad bga yum bedee ene niigem

  17. ds says:

    mongold arai ch uuliin oroi deer hedhen uldej geegui. unshij l bsan. Harin naad gamshgaas chini bolj …

  18. ds says:

    ochnoon zuun jil zovj zovchihood zowlon uzeegui gej yarih ch haashaa yum.

  19. Quiz says:

    Dood 2 zurgiig ni sain hartal yamar ch utga alga. Shaal sonin sanagdchihlaa. Photoshopdchihson yum shig l haragdaad baihiin. Bichsen zuil ni mash zuv sanagdlaa. Manai mongolchuud hetsuu humuus shoo. Bi avtobusand hamgiin suuld ni suudag. Humuus chini urduur alaltsaal lai boldogiig harahad l uher mongol gedeg nerendee taarsan sanagddag.

  20. mongolchuud minee says:

    zovlon uzeegui bolhoor iim tevcheergui, daviluun bdag yum blgui dee mongolchuud mini. mongold iim yum bolson bol heden hyataduudiig yun dulaan honjild untuulah, zodoj nudeed hool hunsiig ni bulaaj bh bsan daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.