АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ

life_insurance_annuity

Сайн байцгаана уу? Би эхнэр хүүхэдтэй энгийн л нэг залуу аав. Энэ сайтын янз бүрийн бүтэхгүй сөрөг мэдээллийг уншсаний дараа би өөрийхөө азтай ч юм шиг амьдралын тухай хуваалцаж амьдрал сайхан гэдгийг мэдрүүлэх гэсэн юм.

Би ч 10 жилдээ сургуулийнхаа эхний 5-д орох сурлагатай нэгэн байлаа. Тийм ч болоод их л гэнэн ичимхий хүүхдээрээ байж дээ. Охидын тал дээр ер нь маруухан 10 жилд байхдаа 2, 3 охинд сайн болж дурлаж явлаа. Тэр болгон минь бүтэлгүйттдэг байсан. Ер нь охидууд танхай байрын яриа хөөрөөтэй хөвгүүдэд татагдсан биздээ. Миний сайн болсон охидууд ч бас тиймэрхүү хөвгүүдтэй үерхээд явдаг байсан. Хүн ер нь өөрийг нь үл тоосон, өөрийг нь хүндлэхгүй байгаа хүний араас явдаг ч юм шиг. Хайртай хүнтэйгээ л унтана гэсэн их л мөрөөдөмтгий хүүхэд байж.

Бүтэлтэй ганц ч олигтойхон хүнтэй үерхэж хайрлалцаж дурлалцаж явсангүй явж байтал 10 жилээ ч төгсөж их сургуульд ч орлоо. Их сургуульд орох үед бас ч арай өөр яриа хөөрөөтэй залуу болсон байсан. 1-р курсэд байхад охидууд намайг ер нь сонирхож байгаа нь мэдрэгдэж тэр ч хирээр өөртөө итгэл суусаар байсан. 2-р курсдээ манай гэрийн зүг манай ангийн нэг охиных байдаг. Бид 2 үргэлж цуг ирж, цуг явсаар байгаад тэр охинд гүн гүнзгий дурлаж билээ. Тэгтэл тэр охин маань би чамд тохирох хүн биш гээд байдаг байсан. Тэгээд өөрөө бас нэг сагсуу залуутай нийлсэн дээ. Гэхдээ би чамд тохирох хүн биш, би чамд нэг сайн найзаа танилцуулж өгье гэсэн. Би ч хэрэггүй биздээ гээд авдаггүй байсан. Тэгтэл тэр чиний дугаарыг найздаа өгчихсөн шүү гэсэн. Чи хүсээд байвал тэгье л дээ гэлээ. Нэг ёсондоо тэр охинд гаргасан гомдол уураа найзаас нь авъя гэсэн бодолтой байлаа. Нэг орой найз нартайгаа буу халаад сууж байтал “Hi” гэсэн мессеж ирлээ. Найз нь байна гэж би мэдсэн л дээ. Би хариуд нь “Сайн байна уу?” гэсэн. “Тэгтэл юу нь ч албархуу юм дээ” гэсэн. Тэгэхээр нь би “ Урт удаан бат бөх харилцааны үндэс болох болов уу” гэж билээ.

Бид 2 уулзаж үзлээ. Надад нээх таалагдсангүй. Би за яахав. Энэ охиныг хэсэг ашиглаж байгаад сална гэж бодож байлаа. Бид 2 уулзсан өдрөө хөтлөлцөөд, маргаашнаас нь үнсэлцээд, бараг сар хүрэхгүй хооронд унтахаас наагуур болсон байсан. Бүх юм ийм хурдан байгаад би гайхаж ч байлаа. Яагаад эсэргүйцдэггүй юм бол, яагаад дургүйлэхдэггүй юм бол гэж. Тэр охин нэг үгээр араас гүйдэг байлаа. Бид 2 анх унтахад би 20-тойдоо, тэр 19-тэй байсан. Аль аль нь хүнтэй унтаж үзээгүй. Тэрнээс хойш бид 2-н харилцаа миний хувьд ер нь секс болсон байсан. Тэр надад хайртай. Харин би хайргүй байсан. Би уулзахаараа нэг их юм ярихгүй дүлий дүмбийж сууж байгаал явдаг байлаа. Салж нийлээл 3, 4 жил болсон байсан. Би дунд нь салах үедээ өөр 4, 5 уулзаж бас бус зүйл болдог байсан. Тэр миний араас гүйсээр л би харин тоохгүй хэвээр л. Хааяа хүсэхээрээ уулзаад секс хийдэг байлаа.

Би гэхдээ маш сайн охин гэдгийг нь мэддэг байсан юм. Найзууд маань чи тэрэнтэй суу, гэж зөвлөдөг байсан. Манай гэрийнхэн ч анх үерхэж эхэлсэн цагаас л мэддэг байсан. Нэг өдөр 2012 оны зун тэр найзуудтайгаа явж байна. Намайг ирээд аваач гэв. Би бодож бодож очиж авахаар болсон. Гэрээс гарах үед цаг оройн 12 болж гэж байхад ээж хайчих нь вэ? гэхэд би тэрэнтэй суунаа гээд гараад явсан. Дотроо би суухгүй л гэж бодож байсан. Очоод найзуудтай нь танилцаад жоохон суусны дараа зочид буудал орцгоосон. Бид 2 нэг өрөөнд найзууд нь нэг өрөөнд орсон.

Тэгээд дахиад хэд хоног би таг болсон. Тэгтэл утсанд “би хүүхэдтэй болсон” гэсэн мессеж ирсэн. Чи байхгүй байсан ч хамаагүй би төрүүлээд ганцаараа өсгөж чадна гэсэн. Би дотроо худлаа ярьж байна гээд хэд хоног хүлээлээ. Нилээн ч бодлоо. Авахуулах тэгээл хаях гээд л олон сонголт байсан. Тэгээд ер нь шийдээд орой нь уулзахаар болсон. Орой нь нэг ресторанд уулзаж үнэн гэж мэдсэн. Тэгээд би тэрэндээ одоо бид 2 салахгүй ээ. Байнга цуг байна гэж хэлсэн. Би дотроо хайргүй хүнтэйгээ суух болдог азгүй хүн юмдаа гэж боддог байсан. Аав ээжтэй нь танилцсан. Манайхантай ч танилцсан. Тэгэж байтал бэр гуйлаа. Хүүхэд маань ч томорсоор л. Бид 2 гүрийсээр машин ч авлаа. 2013 оны хавар бид 2 хөөрхөн охинтой болсон. Бид нар ээж охин 2 тэнхэртэл хэсэгтээ хадмынд амьдрахаар болсон. 1 сар хагас болсон. Тэгээд зун лагерийн байшин түрээслээд бид 3 лагерт байдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам би эхнэртэй хайртай болсоор л байсан. Хотод орж ирээд хадмынд байгаагүй. Байр түрээслэсэн. Байр түрээслэх асар их зардалтай юм билээ. Зунаас нь хадмынд ирсээн. Манай хадмууд их сайн хүмүүс байдаг.

Гэхдээ л хадмынд байхад хэцүү шүү. Охин маань ч томроод 1,6 сартайд нь цэцэрлэгт өгөөд бид мөнгөө цуглуулж эхэлсэн. Байр авах зорилготой. Яг зорилго болгоод завгүй явахад өөр хүүхнүүд бодогддог ч үгүй юм байна. Одоо эхнэртэй улам бүүр л хайртай болсоор байна. Одоо бид 2-н байрны урьдчилгаа хүрэхэд хагас жил хүрэхгүй л хугацаа байна. Охин минь хэлд орж байна. Байрандаа орчоод бид 2-т хийе гэж төлөвлөсөн юм их байна. Би сүүлд яагаад чи надад ерөөсөө үгүй гэж хэлдэггүй, яагаад хориглодоггүй байсан бэ? гэхэд чамдаа итгэдэг байсан юмаа гэсэн. Одоо бол манай эхнэр намайг базна ш дээ. Бусад эхнэрийн адил тийм айхтар хартай биш, манай эхнэр ч үнэхээр ухаантай тэвчээртэй надад бурхнаас заяасан бэлэг шүү дээ. Өөрийгөө би бүтэлгүй хайрын түүхтэй гэж боддог байсан. Тийм биш юм билээ. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж.

Ер нь тэгээд нөхөртөө хайргүй боллоо. Эхнэртээ хайргүй боллоо гэсэн хүмүүс их байх юм. Би та нар завтай байна л гэж хэлмээр байна. Цаг зав ихдээд ирэхээр элдэв юм бодогдож янз бүрийн юм руу үсчих гээд байдаг. Залуучуудаа зорилготой байж үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаараа гэж уриалж байна. Бүсгүйчүүддээ бас сонголтоо зөв хийгээрэй, гаргасан алдаа болгоныг өөгшүүлэхгүй дараа нь харамсаж байгаа бүсгүйчүүд энэ сайтаар дүүрэн байх юм.

За тэгээд алтан цагнаасаа 2 цаг илүүтэй гаргаж бичлээ. Сонирхож уншиж байгаа хүмүүстэй баярлалаа. Шууд эхнээс нь хяналтгүй бичсэн учраас утгын алдаа их байгаа байх. АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ. Бүгдэд нь амжилт…

29 Comments

  1. Fortyseven says:

    Tsag gargan unshlaa. Social yurtuntsuur xar baraan l yum ix baix yum xarin chi vnexeer uxaalag zvil bichsen bna. utam orox shig l bolloo. VNENDEE CHINII ZUW BI ZAWTAI BGAD BGAA YUM BNA

  2. suuder says:

    Эмэгтэй хун хайр хайж яваад секстэй учирдаг эрэгтэй хун секс хайж яваад хайртай учирдаг гэж унэн юмдаа

  3. Hair says:

    Hun shig Shn bsn bol bi ch bas ulam l hairlj halmjig a Shde uuru tim huiten bolhor hechneen setgel gargaad uramgui odo unende Zalhaj bn shn uhaant uurigu zov udirddg ger bule 1rt tavidg tiim hunt uchirhsan gomdoj bn 

  4. Hair says:

    Unench hair bdg bol shn l YM uur utsaartai ger bule gesen setgelgui hereldej hamag yma evddg hunt neg gert amidrsan bolj yvh hetsu ym ug n Mongol er hun Gedg chin huleetstei tesver tevchert bh estoi btl hezech tim bish nz nuhud ah duuge gehes hezech ehner huuhedruge yardgui neg huiten Hundi hunt amidrch bn neeh goe gerluge yaardg buhnes ilu ger bule gesen setgelt halmjt hanitai bsn bol bi ingej unuudur gantsaardku bsn bh shunu hurtel halmjt zalu namg anhaarch bn gj zudleh ym er hunes buh herul mu muhai ym ehledg

  5. zochin says:

    az jargal hvsie! sain hani burhanaas zayadag ym shvv…. ehneree hairlaj yvaarai …….

  6. tedy says:

    yoy yasnch saikhan niitlel ene udaad oroowdee iimrhuu niitlel unshaad bwal amidraliig uur untsguus harhiim bnshuu bayrllaa (egel zaluun bodol)

  7. Zaluu says:

    Bi mongol er xun
    Bayrlalaa. Hicheenee

  8. Bi mongol er xun says:

    Yag l minii amidraliin zam ter chigeeree xaragdaj baina daa kkk suuna gej ogt boddoggui bailaa exner l sanaachlaga gargaj ix uulzdag bailaa, anxnii xuugee oldood l shiidsen dee busad 4-5 xuuxeng shuud canceldeed l kkk, odoo ingeed 10jiliin undurluguus xaraxad bid xoyort bux yum bna aa xoyor saixan xuu xunii amidrald xeregtei yum buxen odoo 3 daxi ur buyu oxinoo xuleegeed az jargaldaa umbaj baina daa… bi exnertei xairtai durtai gej neg udaa ch nyaluurch baisangui gexdee l odoo bi uuruusuu iluu xairtai gedgiig exner mini mederdeg saixan baina ene bol xariutslagaa zorigtoigoor uxarsarlaj uursenii mini shagnal gej boddog. 
    zavtai xund l asuudal baidag gej estoi unen shuu uuriiguu zavgui baialgaj zorilgotoi xund yu ni tiim iluu dutuu buur bugsnii asuudal gardadggui ni baina lee. Az jargal xusie tanai ger buld chi zuv zamaa songoson baina zaluu mini

  9. Ука says:

    Чамд хайртай бүсгүйтэй суусан чи маш азтай залуу байна. амжилт хүсье. ер нь хүний хайрыг авч хүндэтгэж чадвал аз тэр шүү

  10. Naiz says:

    Manaihnii zarim humuus bas l hunii muud durtai humuus bgaa shvv. Xaxa,  hunees shuumj avj suraagui, oorsdiigoo zovtgdog ene setgehuigeesee bolood uls hogjihgui bgaashd, Zahianii ezend hicheerei AMJILT. 

  11. qwerty says:

    Amjilt husie

  12. дулам says:

    Хайр ямар ч байдлаар ирж болно шүү дээ. Чинийх дунд нь л ирсэн байна. Бас эхнэр чинь ухаантай бардам бүсгүй байна. Зөв хүнийг хайрлаж чамаас юу ч нэхээгүй байсан байна шүү дээ. Чи хамгийн азтай залуу байнаа. Аз жаргал хүсье. Бас та 3 олуулаа болоорой

  13. Gegeen says:

    Zorilgodoo hureed bair baitugaitai bolood ungu mungu culdaad ireheer uuriin chini ehner gundaad bhaar n eniigee gargaj unshij bgarai. Bi lav 29 hurtelee bas l asuudalgyi 10 garui jil ayataihan l yavj irsen ter uyed eldviin zovkon toochson humuusiig gaihdag l bsn

  14. Ujingua says:

    Сайхан нийтлэл байна. Аз жаргал хүсье. 

  15. Зорра says:

    Танай гэр бүлд аз жаргал хүсье. Гэхдээ нас чинь бага цус чинь шингэн байна чамд өшөө олон жилийн амьдрал байна, амьдрал зарим үед хатуудаа хатуу шүү. Гэхдээ гэгээлэг зүйл бичсэнд чинь талархая! 

  16. Zayaka says:

    Zayanii hani zam deer gej unen shuu.Saihan ger bul baina.Az jargal husey

  17. эмэгтэй says:

    AZ JARGAL HUSEY, MUNDAG BN

  18. Passenger says:

    Ter ohiduud chin teneg bjdee, bi l huvidaa humuujiltei uhaantai daruuhanduu maygiin boys d tatagddag bsan. Odoo ch gsndee bolj ogvol bagsh hunii huuhedtei suunaa l getsen bgaa oldohnuu guu yu haha

  19. emily says:

    tgd odoo ehnertei hairtai bizdee ? unen uu ? itgeltei bna uu ? amjilt husey

  20. dfg says:

    tiim bna, bodsoniihoo yag esreg shiid gargadag. sonin l yum, za neg ch gesen huuhen huuhedteigee hayagdaagui erguuleed bazdag bolson bol sain l biz

  21. Uyanga says:

    Uhaantai zaluu bn. Amjilt sain saihan buhniig husie. Uls tur esiin zasgaas l bolj bid nar shig zaluu huluu oloh Hitsuu l yum bn. Bolno butne l gj yvh zuitei. Bolj l taarna. Busad yu gh ni hamaagui. 

  22. meira says:

    chi bodsonoosoo uur um hiij yavsaar bodol uildel 2 chini zurj yavsaar ene busguitei suusan baikh um, zuv shiidsen eseh chini 10 jiliin daraa medegdene. 

  23. Saihan bnaa says:

    Сайн байнаа.өөртөө итгэлтэй, гэр бүлдээ хайртай бичлэг уншихад.монголын мааньбүх залуус эрүүл, зорилоготой, ухаалаг амьдраасай.
    Амьдрал сайхан шүү.

  24. jess says:

    ta 2n huvid  saihan amidral bolson l yum bna, busad humuusiin huvid ingej hairgui hairgui geseer huuhdees bolj hicheer niileed salsan humuus zondoo bgaa shuu dee,

  25. zochin says:

    Bitgii gaikhuulaa ene saitad kheviin amidraltai ajiltai albatai khumuus ordoggvi khiikh ajilgvi, khayagdsan banzaldsan ,er em yankh uud ,khen ch tookhgvi bas cham sbig uuriiguu magtsan murtluu butelgui amidraltai yumnuud l ordog yum khuukhedtei khadmiindaa amidardag bol gaikhuulaad bkh yum alga chamd yag cham shig yumnuud ordog sait buu gaikhuul busdad zaa….

  26. zaluu says:

    Зүгээрээ бүх зүйл эхлэхдээ ийм байдаг байх цаг хугацаа бүхний шалгуур шүү цагийн уртад хайраа бөхлөөрэй. Амжилт

  27. Jk says:

    (Y)  

  28. Orc says:

    Алтан цагнаасаа арваад минут хумсалж уншлаа. Дүү ч болоогүй л байна даа. Байр сууцандаа ороод өр ширгүй болчихоод, эхнэр чинь илүү харж завхайрдаггүйг баттай мэдчихээд ах нартаа сургааль айлд даа. Ер нь бол амжилт, аз жаргал хүсье.

  29. S says:

    Az jargal eruul enhiig husey. Bayarlalaa iim sain saihan amidraliin gerel gegeeg humuust medruulj bgaad chin dahin bayarlalaa. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.